Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Улаанбаатарын утаа “арилахгүй”

Улаанбаатарын утаа “арилахгүй” Аравдугаар сар айлчлан ирлээ. Улаанбаатарчууд жил бүрийн аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл зургаан сар утаанд "дарлуулж” амьдарсаар олон өвлийг үдэж байна. Жил жилийн өвөл  утаа буурах болов уу, төр засаг юу хийх  бол гэсэн хүлээлт, урин цаг ирэхээр аяндаа мартагдах утааны хямрал. Хүн бүр битүүхэндээ  утаагүй хотод амьдрах туйлын хүсэлтэй. Гэхдээ өнөөдөр утааг арилгаад өгөөч гэж хүсэх биш, утаанаас  уушиг зүрхээ хамгаалах  аргад суралцах нь чухал  байна. Агаарын бохирдлоо өндөр түвшинд буюу  60-80 хувь хүртэл бууруулах  олон арга бий. Сайжруулсан түлшний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, эрчим хүчний хангалттай эх үүсвэр бий болгох,   айл өрхийн газын хэрэглээг нэмэгдүүлэх, орон сууцны хороолол олноо барьж байгуулах зэргээр дурдаж болно. Гэхдээ үүнд урт хугацаа, их хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй. Багаар бодоход 10-15 жил шаардагдана гэж албаныхан хэлж байна. Харин Монгол Улс хамгийн түрүүнд, богино хугацаанд   агаарын бохирдолтой хэрхэн тэмцэх вэ?

 

 

 

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа, цаашид хийх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт, Цэвэр агаар сангийн гүйцэтгэх захирал Д.Баасан, Улаанбаатар Цэвэр агаар төслийн захирал Н.Энхболд нарын албаны хүмүүс  өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, ярилцсан юм. Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнийн хэлснээр  өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1.372.000 хүн амьдарч байна. Харин нийслэлийн агаарыг бохирдуулж буй хорт утааны 80 хувийг гэр хорооллын 185 мянган өрхийн  яндангаас гарч буй утаа, үлдсэн 20 хувийг гурван дулааны цахилгаан станц, 308 мянган автомашинаас ялгарч буй азотын давхар исэл, сул шороон хөрс буюу тоосонцор, угаар эзэлдэг аж.  Гамшгийн  хэмжээнд хүрсэн гэж тодотгох агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд Мянганы сорилтын сан, Азийн сэргээн босголтын банк, Жайка олон улсын байгууллагууд хөрөнгө мөнгө зарцуулж, судалгаа шинжилгээ хийсэн. Гэсэн ч нийслэлчүүд бид утаан дунд амьдарч, утаагаар амьсгалсан хэвээр л байна. Дээрх олон улсын байгууллагууд Улаанбаатарын утааг бууруулахаар ажиллаад Монгол Улс  түүхий нүүрс түлж  буй гэр хорооллын айл өрхөө сайжруулсан зуухаар хангах нь хамгийн эхний, ойрын хугацаанд  хийж болох ажил гэх дүгнэлтэд хүрчээ. Ингээд 2011 оноос Мянганы сорилтын сангийн дэмжлэгээр төрөөс татаас өгч,  гэр хорооллынхныг бүрэн шаталтат сайжруулсан  зуухаар хангах ажил  эхэлсэн байдаг. Энэ ажлыг сүүлийн хоёр жил хийж, хэрэгжүүлж байгаа.

 

 

Иргэд  17-220 мянган  төгрөгөөр зуухаа  худалдан авна

2014 онд ч мөн адил бүрэн шаталтат сайжруулсан зуух тараах ажил үргэлжилнэ. Гэхдээ төрөөс өгч буй татаас өмнөх жилүүдэд 93 хувь байсныг энэ жил 66 хувь болгон бууруулжээ. Тэгэхээр иргэдийн халааснаас төлөх мөнгөний хэмжээ өнгөрсөн жилүүдээс  харьцангуй их нэмэгдэж  хэрэглэгч  17-220 мянган төгрөгөөр  бүрэн шаталтат зуух худалдан авах болох нь. Өмнө нь хоёр компанийн нийлүүлсаэн зуухнаас сонголт хийж байсан бол  энэ жил Турк улсаас оруулж ирсэн зуухнаас гадна үндэсний хоёр компани, нийтдээ найман  төрлийн  зуухнаас өөрсдийн боломжиндоо тулгуурлан худалдан авах юм байна. Тухайлбал Турк улсаас импортолж буй  "Өлзий” зуухны үндсэн үнэ 457 мянга, үүнээс  төрөөс  төлөх 66 хувь болох 256  мянган төгрөгийг  хасаад хэрэглэгч 221 мянган төгрөгөөр сайжруулсан зуух худалдан авах боломжтой. Гэхдээ Монголд угсарч, үйлдвэрлэж буй зуухнууд технологийн хувьд дутах  зүйлгүй, үнэ хямд гэдгийг төслийнхөн хэлж байлаа. Жишээ нь үндэсний үйлдвэрлэгч компанийн "Чин зуух”-ны  үндсэн үнэ 272 мянган төгрөг. Харин шинэ хэрэглэгч 17 мянган  төгрөг төлөөд авах боломжтой. Найман төрлийн сонголтод үндэсний үйлдвэрлэгч "Роял Өүшн” компанийн нийлүүлж буй Том дөл, Жижиг дөл, Голомт зуухыг  28-219  мянган  төгрөгөөр  худалдан авах аж.

 

 

 

Энэ өвлийн утаатай 20 тэрбумаар тэмцэнэ

 "Цэвэр агаар” сангийн нэр хугараад удаж байгаа. Энэ сангаар эргэлдэх  тэрбумаар тоологдох мөнгийг  дарга, нягтлан нийлсэн хэдэн хүн завшиж, хувийн үл хөдлөх, машин тэргээр "арилжсан”  асуудлыг хууль хяналтын байгууллага шалгасан. Тэгвэл энэ жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэдий хэмжээний хөрөнгө зарах вэ,  цаашлаад хууль бусаар дахин завшихгүй гэх баталгаа бий юу гэх олон асуулт гарч ирнаэ. Дээрх асуултад "Цэвэр агаар”  сангийн  гүйцэтгэх захирал  Д.Баасангаас тодрбуулахад "2014 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажилд нийтдээ 20 тэрбум 260 сая төгрөг зарцуулахаар тусгасан. Бид долоо хоног бүр Ерөнхий сайдтай уулзаж, энэ чиглэлээр хэрэгжүүлж болох төсөл, хөтөлбөрийг  танилыцуулж байгаа. Эдгээр төслүүдийг санхүүжүүлэх эсэхийг  Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюуны  даргалдаг удирдах зөвлөл хурлаар шийддэг. Үүний дараа сангаас төсөл, хөтөлбөрт санхүүжилт олгоно. Түүнээс  "Цэвэр агаар” сангийн захирал дангаараа шийддэг асуудал биш. Өнөөдрийн байдлаар дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна” гэв. Харин хөрөнгө мөнгөний захиран зарцуулж буй байдлыг нээлттэй, ил тод байлгах үүднээс  tsewer-agaar.mn сайтад бүх санхүүгийн мэдээлэл, төсөл хөтөлбөрийн санхүүжилтыг цаг тухайд нь мэдээлж  эхэлсэн гэнэ. Агаарын бохирдлыг бууруулах нэрээр ард түмэндээ молиго үмхүүлчихээд өөрсдөө  тэрбумаар  халаасалж суусан өмнөх удирдлагуудынх нь үед ч  хөрөнгө мөнгө  зарцуулах дээрх процесс үйлчилж байсан гэх. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулагддаг "Цэвэр агаар” сангийн үйл ажиллагаанд доголдол байсан нь үнэн. Харин цаашдаа олон нийт  хяналттай байвал энэ мэт хууль бус явдлыг цэцэглүүлэхгүй байх боломж бий.

 Нам даралтын  усан халаалтын зуухыг шинэчилнэ

Гэр хорооллын айл өрхөөс гадна дулаанаар хангаж буй өөр эх үүсвэрүүд бий. Үүнд 200-аад нам даралтын усан халаалтын зуухыг үе шаттай төвлөрсөн дулаанд холбох, үнс баригч циклонтой болгох, мөн энэ сарын 10-наас эхлэн адестачлах ажлууд хийх  юм байна.  Мөн 100 квт-аас дээш хүчин чадалтай 300 гаруй том оврын зуухнаас гэр хорооллын 60 мянган өрхөөс гарч буй утаатай дүйцэх хэмжээний хорт утаа ялгардаг. Дулаан үйлдвэрлэж, түүнийгээ зах зээлд борлуулж буй жижиг станцуудын технологи хоцрогдсон, боловсон хүчний дутагдал, аж ахуйн нэгжийн хууль биелүүлдэггүй  байдал зэрэг сул тал байгааг онцоллоо.

 

 

 

Үүнээс гадна иргэдээ  цахилгааны эх  үүсвэрээр бүрэн хангаж чадахгүй байгаа нь шалны халаалт, бусад  дулааны эх үүсвэрээр гэр орон, албан байгууллагаа халаах боломжийг хазаарласан хэвээр л байна. Нэг өрх шалны халаалтаар  өвөлдөө гэрээ халаая гэхэд  сардаа дунджаар 400  гаруй мянган төгрөг цахилгааны төлбөрт төлөх, хангалттай хэмжээнд халахгүй байх зэрэг хүндрэл гарч байна. Хэдийгээр цахилгааны төлбөрийг шөнийн цагаар  50 хувь хөнгөлж, өнгөрсөн жил 66 мянган айл өрхөд 5.6 тэрбум төгрөгийн хэмнэлт үзүүлсэн ч дорвитой үр дүнд хүрэхгүй  л байна.  Тиймээс цаашдаа 70-690 хувь болтол хөнгөлөх тухай хуулийн төслийг баталчихвал иргэдэд бодит хэмнэлт  мэдрэгдэнэ гэж албаны хүн хэлсэн юм.

Ингээд дурдаад байвал цаашдаа сайжруулсан түлшний үйлдвэрлэлээ дэмжих зэргээр хийх ажил мундахгүй их. Гагцхүү өнөөдөр иргэн  та хорт утаанаас өөрийгөө, гэр бүлээ,  үр хүүхдээ хамгаалах аргад суралцахаас аргагүй нь. Өвлийн тэсгим хүйтэн -39 хэмд дан цамцтай гардаггүй шиг өөрийгөө утааны хороос хамгаал гэж Улаахнбаатар-Цэвэр агаар төслийнхөн уриалж байна лээ шүү. Улаанбаатарын утаа "арилахгүй”...

С.ОТГОНСҮРЭН

Улаанбаатарын утаа “арилахгүй”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани