Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Алтан Хүдэр" компанийхан байгаль сүйтгэж байна

"Алтан Хүдэр" компанийхан байгаль сүйтгэж байнаГовь-Алтай аймгийн Цээл сумын иргэд "Алтайн хүдэр” ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох, мөн байгаль орчны үнэлгээнд хийсэн дүгнэлтийг хянуулахаар БОНХ-ийн яаманд хүсэлт тавьсан талаараа нутгийн иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ. Уул уурхайн "Алтайн хүдэр” ХХК нь 2009 оноос Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт төмрийн хүдрийн олборлолт явуулдаг юм. Тус компани нэг талдаа 168 км шороон замаар өдөр бүр хүнд даацын 70 орчим авто машинаар тээвэр хийдэг бөгөөд энэ сараас эхлэн машины тоогоо эрс нэмэгдүүлэхээр цуваа гаргаад байна. Энэ тээвэрлэлт нь байгаль орчинд маш их хохирол учруулж байгааг нутгийн иргэд эсэргүүцэн, доорх хүсэлтийг БОНХ-ийн яаманд гаргаад байна. Энэхүү хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

БОНХ-ИЙН САЙД С.ОЮУН ТАНАА Байгаль орчны үнэлгээнд хяналт хийлгэх тухай Уул уурхайн "Алтайн хүдэр” ХХК нь 2009 оноос Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт төмрийн хүдрийн олборлолт явуулж байгаа билээ. Тус компани нэг талдаа 168 км шороон замаар өдөр бүр хүнд даацын 70 орчим авто машинаар тээвэр хийдэг бөгөөд энэ сараас эхлэн машины тоогоо эрс нэмэгдүүлэхээр цуваа гаргаад байна. Энэ тээвэрлэлт нь байгаль орчинд маш их хохирол учруулж байна. Үүнд:

1. Хөрс: Хүнд даацын автомашинаар хийж байгаа энэ тээвэр нь говийн хөрсийг маш ихээр эвдэж байгаагаас олон сөрөг үр дагавар үүсч тэсвэрлэшгүй байдалд хүрсэн ч зам тавина гэсэн тайлбар хийсээр өдий хүрлээ. Шороон зам дээр сайжруулалт хийхдээ стандарт мөрдөөгүй, замын хажууд нүх хонхор үүсгэх, дов толгодыг нураах, хад чулууг хамаагүй газар овоолох гэх мэтээр гаргасан олон зөрчлөө арилгахгүй удаж байна. Сайжруулсан шороон замын хоёр талаар 50-100 метрийн өргөнтэй, хөрс эвдсэн хуучин замд нөхөн сэргээлт хийгдээгүй хөрсний элэгдэл, эвдрэлийг нэмэгдүүлсээр байна.

2. Ургамал: Энэ зам орчмын ургамал үндсэндээ бүрэн ургахаа больсон байна. Агаарт дэгдсэн асар их тоос нь хөрсөнд зузаан хар давхрага үүсгэж цас борооны чийгийг ургамлын үндсэнд хүргэхгүй байгаагаас энэ говь хоолойд ургадаг ургамлын ургац жилээс жилд муудаж байгаа нь ил боллоо.

3. Амьтан: Говь-Алтайн нурууны салбар Аж богд, Хан Жаргалант, Их бага Таянгийн уулсад нутагладаг аргал, янгир, хар сүүлт зээр зэрэг ховор ан амьтны нүүдэл, нутагшил, өсөлт үржилд маш сөргөөр нөлөөлж байна. Мөн энэ говьд амьдардаг шавж, жижиг мэрэгчид, сүүн тэжээлтэн, хэвлээр явагчдын амьдрах орчин маш ихээр доройтож байна.

4. Агаар мандал: Уурхайн тэсэлгээ, ашиглалтын үйл ажиллагаанаас үүсдэг тоос, хүнд элементүүд агаар мандалд дэгдэж амьд организмын анхдагч орчин агаарын чанарт ноцтой нөлөөлж байна. Агаарт дэгдсэн хүнд метал нь хурын усаар дамжин иргэдэд олон хэлбэрээр ажиглагдаж байгаа нь маш их айдас төрүүлж байна.

5. Алтайн өвөр говийн эко систем: Салхиар дамжсан их хэмжээний тоос, хөрсний сулралаас үүдэлтэй элсний нүүдэл нь Алтайн өвөр говийн эко системд олон талын сөрөг нөлөө үзүүлж байна.

6. Хүн, мал: Байнгийн тоосжилт, хөрсний нүүдэл, сулрал нь малчдын хаваржаа, намаржааны бүс нутгийн малын бэлчээрийн ашиглалтыг бууруулж байна. Өвөл хавар цасны усаар ихэвчилэн ундны усаа хангадаг иргэд энэ нутгаас цасны усаар ундаалах байдал маш хүндрэлтэй боллоо. Өмнө тохиолдож байгаагүй ургийн гажигтай төрөлт өнгөрсөн жил 3 гарлаа. Амьсгалын замын болон элэг дотрын өвчлөл, хорт хавдар зэрэг өвчнүүд эрс нэмэгдэж байна. Хүнсэнд бэлтгэсэн малын уушги, дотор эрхтнүүдэд хордлого, өвчлөлийн шинж тэмдэг маш их болсон тухай малчдаас мэдээлэл ирсээр байна. Мал сүрэг тээврийн замаар хөндлөн гарах гарцгүйгээс тавтай бэлчих, нүүдэллэхэд сөрөг нөлөөлөл үзүүлж байна.

7. Хүн амын ундны цэвэр усны нөөцөөс тус уурхай байнга шавхан ашиглаж байгаа бөгөөд гүний цэвэр усыг уурхайн ахуйн хэрэглээнд ганц удаа хэрэглэх технологиор зарцуулж байгаа нь усны хүрэлцээ муутай энэ газарт амьдардаг хүн бүрийн сэтгэлийг өвтгөж байна.

8. Уурхайд ашиглаж байгаа хуурай аргаар баяжуулах технологи нь байгаль орчин, хүн малын ая тухтай амьдрах орчинд сөргөөр нөлөөлсөөр байна. Мөн түүнд ашиглаж байгаа асар их хэмжээний тэслэх бодис, тэсэлгээнээс үүссэн асар их хэмжээний тоосжилт, хүнд металиуд тус сумын иргэдэд айдас түгшүүр төрүүлсээр байна.

Эдгээр зөрчил нь ”Үндэсний Аюулгүй байдлын тухай” Монгол улсын хуулийн 1-р бүлгийн 3-р зүйлийн 4.9-д заасан "экологийн аюулгүй байдал”-ыг энэ сумын нутагт алдагдуулж байна гэж нутгийн иргэд, сумын удирдлагууд дүгнэж байна. Мөн "Байгаль орчныг хамгаалах тухай” Монгол улсын хуулийн 1-р бүлгийн 5-р зүйлийн 2-р хэсэгт тусгагдсан төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёстой дараахь 4 зарчим тус сумын нутагт үндсэндээ алдагдсан байна. (Энэхүү дүгнэлттэй сумын удирдлагууд санал нэг байгааг илтгэсэн албан бичгийн хуулбар, холбогдох материалыг хавсаргав). Тодруулбал: -Хүний амьдрах, хөдөлмөрлөх, амрах байгаль орчны тааламжтай нөхцөл бүрдүүлэх; -Экологийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлж байгаль орчны тэнцлийг хангах; -Байгалийн баялгийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохистой ашиглах нөхцөлийг хангах; -Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх зарчмууд Цээл сумд хэрэгжихгүй байна гэж үзэж байна. Дээрх зөрчлүүд, бодит байдлыг хуульд заагдсан бүрэн эрхийнхээ дагуу хянан үзэж албан ёсны дүгнэлт гаргаж өгөхийг Сайд танаас нутгийн иргэд, байгаль хамгаалах чиглэлийн ТББ-ууд хүсье. Үүнд:

"Байгаль орчныг хамгаалах тухай”, "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, "Ургамал, Амьтан, Агаарын тухай” Монгол улсын хуулиудын хэрэгжилт тус нутагт ямар байгааг шалгасан үнэлгээг хянаж өгнө үү. Өмнөх жилүүдэд хийгдсэн байгаль орчны үнэлгээнүүд, тэдгээрийн хэрэгжилтийн тайлангууд болон газар дээрх бодит нөхцөл байдалд "хянан магадлагаа” хийж, Та газар дээр нь бичлэн очиж ажиллан танилцах боломж байна уу. Мөн "Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ”, "Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ” болон "Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ”-нүүдийг олон нийтийн өмнө ил тод, иргэдийн оролцоог хангасан, хараат бус шинжээчдийг оролцуулах байдлаар дахин хийх шаардлагатай гэж бид үзэж байна. Даацын хатуу хучилттай замаа тавьсаны дараа олборлосон баялагаа тээвэрлэхийг хариуцлагатай уул уурхай гэх үү,байгаль орчинд асар их хохирол учруулсны дараа зам тавих, эсвэл бүүр тавихгүй тээвэрлэж олборлохыг ногоон хөгжил, хариуцлагатай уул уурхай гэх үү гэдэгт Сайд та албан ёсны хариулт өгнө үү.

Та энэхүү бичиг баримттай танилцан албан ёсны хариултаа ажлын 10 хоногт багтаан бидэнд бичгээр гаргаж өгнө үү. Таныг байгаль орчин хэрхэн сүйдэж байгааг өөрийн нүдээр харж, танилцаж байгаль орчинд ээлтэй, дэд бүтцээ бүрэн шийдсэн хариуцлагатай байдлыг бий болгох, тээврийн болон иргэний хатуу хучилттай авто замаа бүрэн тавьж ашиглалтанд ортол тээвэр хийхийг зогсоож, цаашид байгаль орчинд ээлтэй байх талаар ухаалаг шийдвэр гаргах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар санаачлагатай ажиллана гэдэгт бид гүнээ итгэж байна.

"Алтан Хүдэр" компанийхан байгаль сүйтгэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани