Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэд профессор, доктор Б.ЭРДЭНЭЦОГТ: Компаниуд нүүрсний холимог бэлдэх талаар анхаарч, судлах хэрэгтэй болов уу

Нүүрсний талаарх нэгэн сонирхолтой судалгааг "Монголын геологич" сэтгүүлээс олж үзсэндээ ихэд олзуурхан, судалгааг хийсэн эрдэмтэнтэй уулзаж хөөрөлдөхсөн гэж бодож явсаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Геологи, геофизикийн тэнхимийн багш, дэд профессор, доктор Б.ЭРДЭНЭЦОГТТОЙ саяхан уулзаж ярилцлаа.
-Нүүрсийг ямар ямар салбарт голчлон хэрэглэдэг вэ?

-Нүүрсийг хэрэглээгээр нь эрчим хүчний болон коксийн нүүрс гэсэн үндсэн хоёр бүлэгт хуваана. Коксийн (коксжих) нүүрс дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй, эрэлт ихтэй байдаг. Нүүрсний чанар өөр өөр байх тул зарим ордын нүүрс илүү сайн коксжино, зарим нь арай муу коксжино. Томоохон коксийн үйлдвэрүүд дунджаар 5-6, хамгийн дээд тал нь арав гаруй өөр ордуудын нүүрсийг хольж, холимог бэлдээд түүнийгээ коксжуулж, сайн чанарын кокс үйлдвэрлэдэг. Ингэснээр өндөр үнэтэй сайн чанарын коксжих нүүрсийг хэмнэж, чанар муутай, үнэ багатай нүүрс ашиглах боломжтой болно.
 
-Та Тавантолгой ордын нүүрсний холимог бэлдсэн судалгааны ажлынхаа талаар яриад байна уу?
-Тийм. Энэ судалгааг өнгөрсөн хавар хийсэн. Нүүрсний ордын газрын гадаргууд ойрхон хэсэг нь хөрсний уснаас болоод исэлдэн, чанар нь муудсан байдаг. Ийм нүүрсийг эрчим хүчний нүүрс байдлаар ашиглах боломжтой боловч, ихэнхидээ борлуулж чаддаггүй тул хаяхаас өөр аргагүй болдог. Манай нүүрсний бараг бүх уурхайнууд исэлдсэн нүүрсээ борлуулж чадахгүй байгаа тул овоолго болгоод орхиж байна. Тавантолгой ордын зөвхөн Цанхийн хэсэгт исэлдсэн нүүрсний хэмжээ 69 сая тонн байдаг. Энэ исэлдсэн нүүрс ирээдүйд хаягдал болж магадгүй байгаа тул өөр ордын сайн чанарын нүүрстэй холивол чанар нь дээшлэх эсэхийг, хэрэв чанар нь дээшилж байвал гадаад зах зээлд борлуулж болох эсэхийг судалсан.
Судалгаагаар Тавантолгойн исэлдсэн нүүрсийг Овоотын нүүрстэй холиход, уг холимогийн чанар одоо Тавантолгойн урагшаа гарган худалдаж байгаа нүүрснийхтэй ойролцоо болж байгаа нь тогтоогдсон. Мөн уг холимогоос гарган авч болох коксын чанар нь ч боломжийн төвшинд байхаар байна. Уг холимогийг Хятад болон Азийн зах зээлд борлуулах бүрэн боломжтой.
 
Ингэж коксжих чанар нь дээшлэхэд Овоотын нүүрс нөлөөлж байгаа юм. Овоотын нүүрс нь маш өндөр хөөлттэй коксждог нүүрс. Гэхдээ хар үгээр хэлэхэд хэт хөөдөг тул кокс нь бутрамтгай, хэврэг байдаг муу талтай. Ийм нүүрсийг муу хөөдөг нүүрстэй хольж, холимог бэлдэн, кокс үйлдвэрлэхэд ашигладаг. Өөрөөр хэлбэл, Овоотийн нүүрс шиг нүүрсийг зөвхөн донор нүүрс болгон, холимогт багахан хэмжээгээр ашигладаг гэсэн үг. Түүнээс гадна Тавантолгой болон Овоот ордууд нь коксжих нүүрсний нөөцийн хэмжээгээрээ Монголд эхний хоёрт орох ордууд шүү дээ.
 
-Овоотын нүүрсийг заавал муу нүүрстэй холих ёстой гэсэн үг үү?
-Ер нь томоохон коксийн үйлдвэрүүд олон ордын нүүрсийг хооронд нь хольж, холимог бэлдээд түүнийгээ коксжуулдаг. Орд болгоны нүүрс өөрийн гэсэн өвөрмөц шинжтэй. Нөгөө талаас маш сайн чанарын коксжих нүүрсний нөөц   нийт   нүүрсний   нөөцтэй   харьцуулахад
 

маш бага хэмжээтэй байдаг. Тиймээс өндөр үнээр зарагддаг. Харин муу коксждог нүүрс үнэ багатай, олдоц ихтэй. Коксийн үйлдвэрүүд олон ордын нүүрсийг хольж коксжуулдаг нь нэг талаас үнэ багатай олдоц ихтэй нүүрсийг ашиглаж, зардлаа бууруулахыг зорьдогтой холбоотой. Нөгөө талаас гангийн үйлдвэрүүд өөрийн гэсэн технологитой тул түүнд нь яг тохирох кокс үйлдвэрлэх шаардлагатай болдог. Технологид нь таарсан коксийг гарган авахын тулд олон ордын нүүрсийг холих хэрэгтэй болдог юм.
Мэдээж дуртай орд болгоны нүүрсийг хооронд нь хольж болохгүй. Хувирлын зэрэг гэх мэт олон шинж чанар нь ойролцоо нүүрсийг хольж   коксжуулн Жишээ нь, Багануурын нүүрсийг Тавантолгойн нүүрстэй холиод кокс гарган авч болохгүй.
-Хоёр нүүрсээ хольж хамгийн ойрын зах зээл болсон Хятад руу гаргаж үзсэн туршлага бидэнд бий юу?

-"Эрдэнэс Тавантолгой", "Энержи Ресурс" компаниуд өөрийн олборлож буй ордын өөр өөр давхраасуудын нүүрсийг хольж, борлуулах талаар төлөвлөж буй ажлууд байгаа юм шиг байна лээ. Амьдралд хэрэгжүүлсэн эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Тавантолгой, Овоот хоёр ордын нүүрсийг холих талаар бол ажил хийгдээгүй байх.
Манай нүүрс экспортолж буй компаниуд нүүрсний холимог бэлдэх талаар анхаарч, судлах хэрэгтэй болов уу гэж боддог. Тийм ч учраас энэ судалгааг хийсэн юм. Уг нь холимог бэлдээд экспортолбол, манай компаниудад эдийн засгийн хувьд нэлээдгүй ашиг авчирна. Яагаад гэвэл олборлож буй ордын хамгийн сайн чанартай хэсгийг нь олборлоод борлуулчихдаг. Гэтэл чанар арай муутай хэсэг нь борлуулах зах зээлгүйн улмаас үлдчих гээд байна. Сайн, муу хоёрыг хооронд нь холиход дундаж холимог гарч, борлуулагдахгүй байгаа нөөц эргэлтэнд орно.
 
-Дээр дурдсан Тавантолгойн нүүрсийг Овоотын нүүрстэй холиход ямар хэмжээний зардал, ямар хэмжээний ашиг олох тооцоо гарсан бэ?
-Тойм тооцоог "Прожект майнинг" компанийн Баасанпүрэв гэж залуу хийсэн юм. Гэхдээ тэр тооцоог бараг жилийн өмнө хийсэн, түүнээс хойш нүүрсний үнэ нэлээн өөрчлөгдсөн тул дахиж тодруулах шаардлагатай. Тухайн үеийн тооцоогоор бол, жилд 10 сая тонн холимог бэлдэн, борлуулна гэж үзэхэд хөрөнгө оруулалтаа нэг жилийн дотор нөхөхөөр байсан.
 
-Үүнийг, хэрэгжүүлэхэд юу саад болж байна?
-Нүүрсний холимог бэлдэх бол дэлхийд шинэ зүйл биш, харин Монголд бол шинэ зүйл болоод байна. Гэхдээ манай зарим компаниуд эхний алхмуудыг хийгдээд эхэлсэн гэж бодож байгаа. Удахгүй бодит ажил болох байх гэж найдаж байна.
Холимог бэлдэх нь зөвхөн Тавантолгойн хувьд чухал гэж бодож болохгүй юм. Нүүрс олборлож, экпортолж байгаа бүх уурхайн хувьд энэ зайлшгүй анхаарах ёстой зүйл. Цаашид Монголын аль аль ордуудын нүүрсийг, эсвэл ямар ордуудын аль аль давхраасуудыг хэр хэмжээгээр хольж болох вэ гэдгийг судлах шаардлагатай. Тавантолгойн хувьд бол эрчим хүчний нүүрсийг нь дан ганц Овоот гэлтгүй бусад ордын нүүрстэй, мөн Тавантолгой ордын өөрийнх нь давхраасуудтай нь хольж, коксжуулах судалгааг хийх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
 
 
Д.Төв /Үндэсний шуудан/
Дэд профессор, доктор Б.ЭРДЭНЭЦОГТ: Компаниуд нүүрсний холимог бэлдэх талаар анхаарч, судлах хэрэгтэй болов уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани