Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шингэрүүлсэн хийн плитканы иж бүрдлийг 60 мянган төгрөгөөр олгож эхэллээ

Шингэрүүлсэн хийн плитканы иж бүрдлийг 60 мянган төгрөгөөр олгож эхэллээ Агаарын бохирдлыг үүсгэгч нүүрсний хэрэглээг бууруулах, дулааны улиралд нүүрсны хэрэглээг багасгахад түлхэц үзүүлэх зорилгоор шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээг  хэвшүүлэх, түүний  хангамжийг нэмэгдүүлэх, нөөцлөх, хадгалах агуулахыг өргөтгөх болон гэр хорооллын айл, өрхүүдэд хийн түлшний хэрэглээ нэвтрүүлэх ажлыг  хэрэгжүүлж эхлээд байна.

Хийн агуулахыг өргөтгөж, нийслэлийн айл өрхүүдэд хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх тендерт "Дашваанжил”, "Юни газ”, "Гор газ” гэсэн гурван компани шалгарч, хариуцсан ажлаа арваннэгдүгээр сарын 15-наас өмнө дуусгахаар гэрээ байгуулсан юм.

Өнөөдрийн байдлаар хийн агуулахын багтаамжийг 1100 тн-оор нэмэгдүүлэх ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх ажил тоног төхөөрөмж татан авалт, угсралтын шатандаа явна. Баянхошууны эцсээс Долоон буудал хүртэлх хэсэг буюу Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн утааны голомтын бүс дэх 5000 өрхөд 11 дүгээр сарын 1-нээс хийн плитканы иж бүрдэл нийлүүлж эхэллээ. Дээрх гурван дүүрэгт хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх борлуулалтын цэг байгуулах, айл өрхүүдэд хүргэж суурилуулж өгөх дуудлагын баг ажиллуулах зэрэг бэлтгэл ажил үргэлжилж байна.

Хийн плитканы иж бүрдэл 200 мянган орчим төгрөгийн өртөгтэй. Энэхүү  үнийн дүнгийн 70 хувийг Монгол Улсын Засгийн газрын тусгай сан-Цэвэр агаарын сангаас иргэдэд татаас хэлбэрээр олгох бөгөөд 60 мянган төгрөгөөр айл өрхүүдэд нийлүүлэх юм. Хийн плитканы иж бүрдэлд плитка, баллонтой хий, аюулгүйн хамгаалалтын хэрэгслүүд багтана.

Иймд дэвшилтэт энэ төрлийн хэрэглээг өргөжүүлж,  дадлагажуулахын тулд энэ онд эхний ээлжинд 5000 өрхөд хийн плитка нийлүүлэх юм.


Шингэрүүлсэн хийн плитканы иж бүрдлийг 60 мянган төгрөгөөр олгож эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *