Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Болорчулуун: Монгол шиг өөрийн газрын тосноосоо 30-хан хувийг нь хvртдэг улс байхгүй

Х.Болорчулуун: Монгол шиг өөрийн газрын тосноосоо 30-хан хувийг нь хvртдэг улс байхгүйМонгол Улс шинэ Ерөнхий сайдтай болсноор УИХ-ын гишvvн С.Баярцогтын анх санаачилсан Их эвлэрлийн Засгийн газар байгуулахаар хэдэн өдөр дараалан хуралдсаар байгаа ч одоогоор олигтой vр дvн гараагvй байгаа.

УИХ-д суудалтай улстөрийн намууд их, бага, хуучин, шинэ гэлгvй эвлэлдэн нэгдэж байх зуур УИХ-ын бие даагчдын зөвлөл сөрөг хvчин болохоо мэдэгдээд байгаа.

Өчигдөр өглөө УИХ-ын нэгдсэн чуулган эхлэхээс өмнө буюу аанай л эрхэм гишvvдийн ирц бvрдэхийг хvлээх зуур эрхэм гишvvн Х.Болорчулуунтай уулзаж тухайлсан нэг сэдвээр ярилцсанаа хvргэж байна.

-Таны хувьд Дорнодын сонгогчдын итгэлийг хvлээж УИХ-д сонгогдсон гишvvн. Дорнод аймгийн хувьд Монгол Улсад одоогоор тогтоогдсон газрын тосны нөөц баялагийн нэг гол цөм нь болж, тvvхийгээр урагш нь зөөсөөр байгаа.

Харин сvvлийн vед хоёр хөрштэйгөө худалдааны аливаа төлбөр тооцоог рубль, юаниар хийхээр яригдаж байгаа. Ингэсэн тохиолдолд манай улсын эдийн засагт ямар vр дvн гарах бол?


-Ер нь дэлхий нийтээр гадаад худалдааны төлбөр тооцоог ам. доллараар хийсээр ирсэн. Харин сvvлийн vед манай хоёр том хөрш ам. долларын худалдаанаас татгалзах талаар ихээхэн хvч тавьж, эхний алхмуудаа ч хийгээд байгаа.

Хамгийн гол нь улстөр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан ОХУ ам. доллараас илэрхий татгалзаж, ихэнх худалдаагаа рубль, еврогоор хийж эхэллээ. Монголчуудын хувьд ялангуяа хойшоо чиглэсэн худалдаагаа рублиэр хийхэд ам.долларын ханшийг дагаад рублийн ханш өсдөг байсан. Гэхдээ харьцангуй бага л даа.

Нэгэнт л мөнхийн хөрш учир худалдаагаа шулуухан рублиэр хийгээд явчихвал бидэнд хамаагvй амар, хурдан болж, шууд харилцаа тогтоно.Гэхдээ өнөөдөр Монгол Улсын гадаад худалдааныхаа 70-80 хувийг БНХАУ-тай хийж байгаа тохиолдолд гадаад худалдааг шууд юаниар хийх хэрэгтэй байгаа юм. Хоёр хөршийн тэргvvнvvдийн айчлалын vеэр энэ талаар тодорхой тохиролцоонд хvрсэн болохоор удахгvй энэ ажил хэрэгжээд явах байх.

-Ер нь гадаад худалдааны төлбөрийн асуудлыг тухайн жилийн мөнгөний бодлогод тусгаад явдаг юм уу, тусгайлсан дvрэм, журам гаргадаг уу?

-Урьд өмнө шууд рублиэр төлбөр тооцоо хийх тухай ерөөсөө яригдаж байгаагvй юм. Энэ жилээс л газрын тосны бvтээгдэхvvн худалдан авахтай холбогдон энэ асуудал нухацтай яригдаж эхлээд байгаа.

Монгол Улсын гадаад худалдаанд эргэлдэж байгаа валютын 60-70 хувийг зөвхөн газрын тосны бvтээгдэхvvнд зориулдаг. Vvнийг рубль, юаниар шууд хийдэг болчихвол ихээхэн хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэх нь ойлгомжтой.

-Хэрвээ бvх төлбөр тооцоогоо рубль, юаниар хийгээд явчихвал ямар нэгэн эрсдэл vvсэх болов уу. Энд маш их мөнгөний тухай яригдаж байгаа болохоор зайлшгvй анхаарал болгоомжлол, сэрэмжvvлэг байх ёстой болов уу?

-Эдийн засгийн талаасаа эрсдэл vvсэх зvйл байхгvй. Харин улстөрийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх нь вэ гэдгийг сайн анхаарах ёстой.

-Нийт гадаад худалдааны 60-70 хувийг зөвхөн газрын тосны бvтээгдэхvvн эзэлдэг гэлээ. Гэтэл таны сонгогдсон Дорнод аймгаас илэрсэн газрын тосыг Бvтээгдэхvvн хуваах гэрээгээр урагш нь зөөгөөд олон жил болж байна. Жишээ нь энэ гэрээнд тухайн орон нутагт хувь, хишиг хvртээх тухай заалт бий юу?

-Газрын тосны бvтээгдэхvvн хуваах тухай гэрээ Монгол Улсад тун хохиролтой гэрээ болсон юм. Vндсэндээ 20 гаруй жилийн өмнө байгуулсан энэ гэрээг яаралтай өөрчлөх цаг болчихоод байсан юм. Гэтэл өнгөрсөн хаврын чуулганы хаалтын өдөр шөнийн 23:00 цаг хvртэл яаравчлан хуралдаж байгаад Газрын тосны тухай шинэ хуулийг хvч тvрээд баталчихсан.

Энэ хуулинд лобби хийж, монголчуудад тун хохиролтой заалт оруулах сонирхолтой гишvvн, бvлэг байсан юм. Тэдний хvч, зvтгэлээр Газрын тосны тухай хууль сайтар шинэчлэгдэж чадаагvй.

Яагаад гэвэл Монгол Улс өнөөдөр өөрийн газрын тосноос ердөө л 30 хувийг нь хvртэж байгаа. Харин дэлхий нийтийн жишиг хандлага бол 60-70 хувийг нь эзэн орон хvртдэг бичигдээгvй хуультай. Гэтэл өнөөдөр газрын тосны энэ их баялгаа бид зvгээр л хараад урагш нь ачуулсаар л байна.

-Дорнодчууд нутаг орноо ашиглуулсны төлбөр зайлшгvй авах ёстой гэж их ярьдаг ч өнөөдрийн хувьд өдөрт урагшаа гарч байгаа вагоныг тоолоод л суухаас өөр юу ч хийж чадахгvй байна гэцгээх юм билээ. Ялангуяа Матад зэрэг сумын байгаль, экологи маш их бохирлогдож байгаа. Энэ талаар та юу бодож явдаг вэ?

-Газрын тос бол зvгээр нэг ашигт малтмалтай адилхан ганц уулын жалгыг ухаад авчихдаг эд биш. Ялангуяа олборлолтын vед хэд хэдэн сумын нутаг дамжаад явчихдаг, тэр хэрээр байгаль экологид ихээхэн хохиролтой vйл ажиллагаа байгаа юм.

Маш их газар нутаг, бэлчээрийг талхалж, дахиж мөд сэргэхгvйгээр буртаглаж байгааг Матадад очиж газар дээр нь танилцсан хvн л хамгийн сайн ойлгож, мэдэрнэ. Ялангуяа тухайн нутаг орны мал, ан амьтанд туйлын сөргөөр нөлөөлж байгаа.

Сvvлийн vед цагаан зээр эрс хорогдож байгаа нь тэнд явагдаж байгаа газрын тосны vйл ажиллагаатай салшгvй холбоотой. Хуучин мөрдөгдөж байсан газрын тосны гэрээгээр газрын тос олборлохтой холбогдон Монголд гаргаж байгаа нийт зардлын 10 хувийг гадны эзэд нь захиргааны зардал нэрээр авдаг байсан. Гэтэл нутгийнхаа баялагийг төнхvvлж байгаа Дорнодчууд ганц хувийн ч татвар, орлого авч чадахгvй байгаа.

Газрын тосноос орж ирж байгаа бvх орлогыг шууд дээш нь татаж байна. Энэ хуваарилалт дэндvv шударга бус байгаа юм. Манай Дорнод аймгийн Баянхошуу боомтоор "Петрочайна Дачин Тамсаг” компанийн газрын тос тээвэрлэж байгаа аварга том машинуудын цувааг харсан хvн ямар их баялаг урагшаа урсаж байгааг бага ч гэсэн ойлгох болно.

Тvvнээс гадна Матад суманд олборлолт явуулдаг "Петрочайна Дачин Тамсаг” компани аюулгvй байдлыг сахидаггvй, хайхардаггvйгээс олон удаа осол гарч газар нутаг, ард иргэдэд ч аюул учруулж байсан.

Өнгөрсөн гуравдугаар сард л гэхэд "Петрочайна Дачин Тамсаг” компанийн нэг машин дэлбэрснээс болж хажууд нь байсан 10 машин шатаж, тэр хавьдаа бөөн бохирдол vvсгэж байсан.

Хамгийн их хэлмэгдэн хохирч байгаа тухайн нутаг орны иргэд хоосон vлдэж байхад татвараар цугларсан орлогыг нь энд хэдхэн олигархи, цагаан захтай луйварчид хуваагаад хулгайлж идээд сууцгааж байна. Сая татварынхан ямар будлиан дэгдээснийг хvмvvс мэдэж л байгаа. Энэ мэтчилэн яриад байвал дуусахгvй.

-Газрын тосны тухай хуулийг өнгөрсөн долдугаар сарын1-нд баталснаас хойш энэ салбарт ямар ахиц дэвшил гарав. Өмнө нь та энэ хуулийн төслийн ахлагчаар ажиллаж байсан байх аа. Хөрөнгө оруулалт нэмэгдсэн vv?

-Энэ батлагдсан хуулийн тvрvvчийн хуулийн төслийг миний бие ахалж байсан юм. Харамсалтай нь тэр хуулийн төсөл УИХ дээр очоод 32:32 тэнцээд батлагдаж чадалгvй уначихсан юм.

Харин дараа нь наадмын өмнө, УИХ-ын чуулган өндөрлөх өдөр хvмvvсийн анхаарал сарнисан vед оруулж ирээд бараг хулгайн аргаар хvч тvрээд батлуулчихсан. Яах вэ, энэ хууль батлагдснаар газрын тосны салбарт хөрөнгө оруулагчид нэмэгдэх хандлагатай байгаа л гэж ярьдаг юм билээ.

Одоогоор эрлийн ажлын гэрээ байгуулах хорин хэдэн хvсэлт ирсэн дуулдсан. Vvний 80 орчим хувь нь уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийх хvсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм билээ.

Газрын тосны салбарт хөрөнгө оруулахад өндөр эрсдэлтэйд тооцогддог. Гэхдээ энэ зэргийн санал ирж байгаа нь газрын тосны салбарт эрх зvйн орчин нь ялангуяа гадны хөрөнгө оруулагчдад тун таатай нөхцөл бvрдvvлснээр тайлбарлаж болно.

-Нефть боловсруулах vйлдвэр байгуулна гэж олон жил ярьлаа. Ингэтлээ удааширч байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Нефть боловсруулах vйлдвэр байгуулна гэж 10 гаруй жилийн турш ярьж байгаа нь vнэн. Яагаад өнөөг хvртэл бvтэхгvй байна вэ гэхээр юун тvрvvнд тvvхий тосны найдвартай эх vvсвэртэй байх ёстой л доо.

Олборлож байгаа тос нь боловсруулах vйлдвэр ярих хэмжээнд хvрсэн байх шаардлагатай. Харин сvvлийн vед боловсруулах vйлдвэр байгуулах хэмжээнд олборлогдож байгаа л гээд байна. Энэ салбарын мэргэжилтнvvдийн яриагаар бол ойрын хоёр, гурван жилд найдвартай эх vvсвэртэй болно гэсэн шvv.

-Дарханд байгуулах vйлдвэр ер нь юу болсон юм бол?

-Дарханд газрын тосны боловсруулах vйлдвэр байгуулах тухай хааяа нэг яригддаг л юм билээ. Тэр ч байтугай өмнөх Засгийн газрын Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байсныг мэднэ.

Дарханд боловсруулах vйлдвэр байгуулахтай холбоотойгоор Vндэсний аюулгvй байдлын зөвлөлөөс өнгөрсөн дөрөвдvгээр сард зөвлөмж ч гаргасан байдаг. Энэ нь өөрийн оронд олборлож байгаа тосон дээр суурилсан боловсруулах vйлдвэр байгуулах тухай зөвлөмж гэсэн.

Дарханы боловсруулах vйлдвэрийн тухайд гаднаас импортоор оруулж ирэх тосон дээр суурилсан тооцоо судалгаатай байсан. Тиймээс уг асуудлыг эргэж харах нь ойлгомжтой л доо.

-Уг нь төлөвлөгөө ёсоор өнгөрсөн хавар vйл ажиллагаа нь эхлэх ёстой байсан байх аа?

-Тийм төлөвлөгөө байсан юм билээ. Хойшилсон шалтгаан нь Vндэсний аюулгvй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан учраас дахиж судлах шаардлагатай гэж vзсэн байх. Хамгийн гол нь багагvй мөнгөний асуудал яригдах учиртай л даа.

Газрын тосны талаарх судалгаа, дvгнэлтээс vзэхэд 2017 он гэхэд жилдээ нэг сая 500-600 мянган тонн газрын тос олборлох боломжтой болох юм гэсэн. Энэ vед монголчууд бид өөрсдөө тvvхий газрын тосоо нэрж бvтээгдэхvvн гаргах тухай ярьж болох байх л даа.

-Нийт хэчнээн талбайд газрын тосны нөөц тогтоогдсон юм бол?

-Яг нарийн тоог сайн мэдэхгvй байна. Миний дуулснаар газрын тосны хайгуулын 30 талбайн зөвхөн гурав, дөрөвт нь нөөц тогтоогдсон гэсэн. Нөөцийн хэмжээ нь 330 гаруй сая тонн буюу vvнээс 40 гаруй сая тонн нь ашиглалтын баталгаат нөөц гэнэ лээ.

Сvvлийн жилvvдэд манай улс газрын тос олборлогч орон боллоо. Энэ жил гэхэд улсын төсөвт 200 гаруй тэрбум төгрөг төвлөрvvлэхээр ажиллаж байгаа гэсэн.

-Газрын тосны тусгай зөвшөөрөл аль газруудад олгогдсон юм бол?

-Манай Дорнодод нэг, Дорноговь аймгийн Зvvнбаянд дөрөв, Чойрт гурав, Дарханд хоёр тусгай зөвшөөрөл олгосон юм билээ. Зvvнбаянд хоёр сая орчим тонн ашиглалтын баталгаат нөөц байгааг тогтоосон гэсэн.

Нэг жилд 50-60 мянган тонныг олборлож, экспортолж байгаа юм билээ. Vvн дээр суурилсан бага оврын боловсруулах vйлдвэр байгуулах тухай тооцоо судалгааг хийж байгаа дуулдсан.

Эх сурвалж:
Х.Болорчулуун: Монгол шиг өөрийн газрын тосноосоо 30-хан хувийг нь хvртдэг улс байхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

Өнөөдөр, 16:51
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

Өнөөдөр, 16:06
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

Өнөөдөр, 15:39
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

Өнөөдөр, 15:03
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд ...

2025 оны 11 сарын 20, 18 цаг 24 минут
2025 оны 11 сарын 20, 18 цаг 19 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

  “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” ...

2025 оны 11 сарын 14, 18 цаг 14 минут
2025 оны 11 сарын 14, 18 цаг 08 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

  Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын ...

2025 оны 11 сарын 12, 18 цаг 03 минут
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 55 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 47 минут
Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 42 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

  Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар ...

2025 оны 10 сарын 28, 17 цаг 16 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани