Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өвөлжөөний минь ойролцоо алт бүү гараасай

Өвөлжөөний минь ойролцоо алт бүү гараасай Нээрээ шүү. Залбирах л юм энэ! Өвөлжөөний минь ойролцоо, төрж өссөн нутгийн минь дэргэд, тоонотын минь тойрог дотор, мал буяны минь бэлчээр дээр алт л битгий илрээсэй. Уудам дэлгэр орныг маань нинжагийн фронт нөмөрсөн эл цөвүүн цаг дор үнэн сэтгэлийн угаас үүнд л залбирах юм.

Монгол хүмүүнд унасан газар угаасан ус гэдэг үлэмж үнэ цэнэтэй ойлголт байдаг. Гэхдээ энэ нь хөдөө төрсөн хүнд илүү хамаатай, утга ихтэй ухагдахуун юм аа.

 

Манай өвөлжөө. Залаажинстийн нурууны хойт үргэлжлэл-Цармын уулсын ар умард үзүүр, наран тийшээ харсан Нүдэнгийн ихрийн минь саравчтай дулаахан бууц. Энд миний дурсамжийн хамгийн амттай бүхэн шингэж үлдсэн юм. Мяндсан шилбүүр барьж хурга ишгээ элдэн, нутгийнхаа чулуугаар гэр барьж тоглосон хүүхэд нас эндхийн минь хөрс шороо, цэцэгт нуга, чулууных нь эгэл ширхэг бүхэнд шингэмэл буй. Гар хөлийн үзүүрт нь гүйж ижий аавдаан тус хийж чадах болсон малчны хүүхдэд хээр чулуу өрж тоглох цаг зав бараг гардаггүй. Тиймээс өвөлжөөнөөс саахалт хэрийн зайтай ишиг хургаа тогтоочхоод л, тэд маань үргэсэн бүжин шиг дэрхийгээд ганцмөсөн буцаад хотруугаа дэгдчихгүй бол чулуун гэрээ босгож тоглоом дэлхдэг ховор нандин дурсамжтай хөдөөгийн хүүхэд билээ, бид.

 

... Алтанд улайрсан цөвүүн цаг үнэ цэнэтэй, ховор нандин бүхэнд минь заналхийлж байна. Уут уутаар мөнгө байвч эргүүлж авч болдоггүй эрдэнэ бүхнийг минь булаасаар л. Хангай говь, хээр цөл, баруун зүүн хил, хамгаалалттай, хамгаалалтгүй, дархалсан хийгээд онголж шүншиглэсэн орон газар бүхэн, уулын нуга бэл, сайр жалга, ганга гуу, аараг толгод, энгэр бэл хаа л бол хаа алт л гарч байвал нинжа нар ялгадсанд шимтсэн ялаа батгана мэт шаваад ирдэг. Хэдэн арав, зуугаараа, есөн жорын газраас хэн ч дуудсан юм гэмээр овоорчихно. Шөнө өдөр, цаг хормын дотор буй бүгдийг нь цөлмөөд арилж өгнө. Унаа машин, тэрэг чаргаараа нутгийн минь хөрс шороог нунтаг тоосонд хувиргаад, сонгож авсан газраа мөлжсөн толгойн яс шиг, ухархайг нь авсан хувхай нүд мэт болгоод зайлж оддог. Энд хүн мал идээшиж, ахуй амьдрал оршин байсны тэмдэггүй болтол төнхөж малтан, амьдралгүй эзгүй гаргийн гадаргуу, ис шороон тэнгис уй гуниг дагуулж үлддэг. Өнчин ботго, өрөөл ганц болжмор ч тийм газар үл тогтоно.

 

Сүүлийн үед өвөлжөөний минь ойролцоо, тоонотын минь тойрог дотор алт л битгий илрээсэй гэж сэтгэл өвдөн, бодол болон шаналах минь улам нэмэгдсээр. Өвөлжөө минь бүтэн байвал өр сэтгэл минь бүтэн, бүлээн байнам. Өрж цуглуулсан чулуун тоглоом минь бүрнээрээ энх амар оршиж байвал би бас тайвширна аа. Өөрийн минь өвөлжөө л бүтэн байвал өрөөл бусдынх хамаагүй гэж хувиа борлуулж буй юм биш. Ер нь монгол айлын өвөлжөө бүхэн, өвгөд дээдсийн минь өвлүүлсэн буурь бууц бүхэн элэг дүүрээ нь бүтэн байвал монгол эх орон минь бултаараа бүтэн, баялаг бүхэн нь баянаараа байх болно оо доо.

 

Хурга ишиг хариулангаа өрж босгож, хорвоотой танилцсан, цэцэгт цэнхэр дэлхийтэйгээн харилцаж ярилцсан түүхээн эхэлж байсан чулуун гэрээ эргэлгүй олон жил өнгөрч шүү. Бүтэн л байдаг байгаасай гэж сэтгэлдээ төсөөлөн залбирнам. Өвөлжөөний минь ойрхон алт битгий л гараасай гэсэн бодол өдөр өнжихгүй ээрнэм. Тийм байвал хажууд уул мэт ханхайх өвгөдийн минь сэтгэл ханагар, элэг нь бүтэн байнам. Хальж одсон дээдсийн минь сүнс сүлд ч басхүү амгалангийн хутгаар биднийг ивгээнэм.

 

Хэрэв зээ, аз дутахын дайрлага дайрч, алт гээч нь гарч илрэн хомхой шунахайчдын түрэмхийлэл нэрвэж гэмээнэ өвөлжөө минь сүйднэ. Хурга ишигний минь бэлчээр хугас хагас болно. Өрж үлдээсэн энхжингийн өргөө хүүхэд ахуйн чулуун гэр минь хагарч бутарна. Ижий минь зүднэ. Нойр нь арилж шанална. Сэтгэл нь насан турш энэлсээр байх болно. Хонь мал маань майлж уйлан, нүх гуунд нь унан тусан сүйд болно... Аа яа яа. Ингээд больё доо. Бодохоос аймаар. Бичнэ ч гэхнээ нь зүрх шимширч, хуруу гар үл эвлэнэм.

 

Амар амгалангийн  диваажин болсон уугуул хөдөөд минь өдгөө бас ч гэж жаргал байна уу гэвэл бий. Сэтгэл үл зовнихын жаргалан! Үүнийг дээдсийн номд жаргал жаргалын дээд нь гэж тодорхойлдог юм. Малчин түмэн маань өвөлжөөнийхөө бэлчээр дор ямархан эрдэнэ баялаг нуугдан байгааг үл мэдэн, мэдэхгүйн амгаланд эзлэгдэнхэн, мэдсэн ч мэдээгүй юм шиг нууцлахын далд нэгэн амгаланд шүтэн амьдарсаар л байна даа.

Алтыг нь ухаж хонхойлсон газрыг шороогоор дүүргээд, энд тэндээс хэдэн сөрвөгөр мод бут авчран суулгачихаад /үнэндээ бол оршуулаад гэмээр юм уу/ үүнийгээ "Нөхөн сэргээлт” гэх гоё үгээр илбэдэн, нүгэлт үйлээ зөвтгөхийг оролдоно. Гэвч тамын нүхийг булж дарж чадах ч үйлийн үрийг хэн ч, хэзээ ч хариулж буцааж үл дийлнэ.

 

Монгол хүн мэндэлсэн газраа насан турш хайрлаж харамлаж, халуун хэвэл дор нь чухам юу нуугдан байгааг үл мэднэ. Мэдэвч үл мэдэх мэт хэн хүнд хамаагүй эс хэлнэ. Лус савдаг хилигнэнэ гэж далдын, ёс суртахууныхаа гайхам хуулиар эх газар шороогоо өмгөөлнө. Үл мэдэгдэх баялагтай байхын бахархал, үл мэдэн, сэтгэлээрээ өег баян байхын жаргалыг л чухам жаргал гэж эдэлдэг дээ. Хойч үе маань нөхөн сэргээлт хийсэн, хэвлий гүнд нь нуугдан асан эрдэнэ бүхнийг нь тэртээ дээр хөндийлж ухсан хоосон газарт хууртан сэтгэлээр бус, нүдээрээ л "баян” суух юм гэж үү. Монгол түмэн буянт малынхаа ашиг шимээр амьдраад эрин зууныг элээсэн. Одоо л яасан ч малын буян нь амьдрахад нь "хүрэхээ байсан” цөвүүн цаг ирж гэнэ. Тэгээд уул ус, онгон дархан байгалиа, тэр ч байтугай эцэг өвгөдийнхөө булш бунхныг хүртэл эрээлэлгүй сэндийчиж, орхилгүй онгичиж, алт хэмээх аюулын шар "мангас”-т ухаан мэдрэлгүй алуулж талуулж дуусч байна.

 

Өвөлжөө минь бүтнээрээн байг. Өвөг дээдсийн сүнс сүлд амгалан оршиг. Ухах тусам улмаа ундраад байх алт-оюуны уулаа улам бүр гүнзгийлэн малтъя. Ганц ухаад барчих шар гайхалд хамаг байдгаан хөнөөн, өөрөөн өөрсдөөрөө тохуурхахаа зогсооё.


Б.ЭЛБЭГЗАЯА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Өвөлжөөний минь ойролцоо алт бүү гараасай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани