Харин өнөөдөр Коксжих нүүрс, хөрөнгө оруулалтын төслүүд , техник, технологи, Эрчим хүчний нүүрс-хөрөнгө оруулалтын төслүүд, техник технологи,Нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь –төр, хувийн хэвшлийн нээлттэй хэлэлцүүлэг өрнөх юм. Өнөөдрийн хэлэлцүүлгийн модератороор "Пийбоди Энержи” компанийн Монгол, Энэтхэгийн хариуцсан ерөнхийлөгч Аршад Саейд, "Монголын бизнесийн зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал Жим Двайер, Гложекс ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Наранбаатар нар ажиллах юм. Яг одоо Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв "Эрчим хүчний салбарт хийгдэхээр төлөвлөсөн ажлууд болон төрөөс баримталж буй бодлого” сэдвээр илтгэл тавьж байна.
Б.Заяа
>


Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын
дөрөв дэх удаагийн олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн хоёр дахь
өдрөө үргэлжилж байна. Өчигдөр нүүрсний аж үйлдвэрийг хөгжүүлэх
стратегийн чиг хандлага, Нүүрсний зах зээл ба Монголын өрсөлдөх чадвар,
төслийн санхүүжилт, Нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрлэл, нүүрс занарын
гүн боловсруулалт гэсэн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн.
























