Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Иргэд худалдан авах чадвар муутайгаас нүүрсний үнэ сонирхохоос хэтрэхгүй байна

Иргэд худалдан авах чадвар муутайгаас нүүрсний үнэ сонирхохоос хэтрэхгүй байнаЭрх мэдэлтнvvд жил бvр л нvvрсний vнэ тэнгэрт хадлаа, ард иргэд чинь яаж амьдрах юм бэ гэж ажил хэрэгч хvн болж жvжиглэн ярьдаг. Яг vнэндээ бодит амьдрал дээр нvvрс хэдэн төгрөгөөр яаж зарагддаг, тvvнийг нь иргэд хэрхэн худалдаж авч байгаа талаар цагаан захтнууд огтхон ч мэддэггvй хэмээн олон хvн гомдлон хэлж байсан юм. Цаг агаар хvйтэрлээ гэр хорооллын айл өрхvvд хаана боломжийн хямдхан нvvрс байна вэ гэж эрэлд гарч байна.

Учир нь өнгөрсөн онд нvvрс хөтөлбөр хэрэгжиж байхад иргэд нэг цэгийн vйлчилгээний газраас нvvр­сээ авдаг байжээ. Одоо харин нvvрсний захуудад тvлээ нvvрс­­ний vнэ нэмэгд­сэн учраас жижиглэнгээр худалдаж авахаас өөр аргагvй боллоо гэж хэлэх хvнтэй таарсан юм. Ингээд манай сурвалжлах баг нvvрсний гол цэг болсон "Цайз” захыг зорилоо.

Тус захад Налайхын уурхайн портер нvvрс 300-320 мянган төгрөгөөр, Багануурынх 250-300 мянгаар зарагдаж байна. Харин 20 килограммын шуудайтай нvvрс 2600-3000 төгрөгийн хооронд зарагдаж байлаа. Хамгийн гол нь биднийг тус захаар нvvрсний vнийг судлаж явж байхад иргэд худалдаж авахаас илvv тvлээ нvvрсний ханшийг сонирхож байв.

Иргэдийн ярьж буйгаар боломж нь олдвол хямдхан нvvрс олчих санаатай явна. Даанч алгын чинээ ууттай нvvрс нь 3000 төгрөг гээд байх юм.

Хоногийн хоолоо яая даа гэж байгаа бид чинь ийм жижиг шуудайтай нvvрсийг 3000 төгрөгөөр авлаа гэхэд маргааш дахиад л авах болоод байна. Амьдрал ч хэцvv байна гэж халаглан ярьж байсан юм.

Ингээд тус захад нvvрсний борлуулалт болон, худалдан авалт ямар байгаа талаар нvvрсний ченж О.Мөнхмандахаас дараах зvйлийг тодруулсан юм.

-Энэ жил нvvрсний vнэ ямархуу байна вэ. Иргэд аль газрын нvvрсийг илvv худалдан авч байна вэ?

-Нvvрсний vнэ жижиглэнгээр бол нэг их өссөн юм алга. Шуу­дай­ныхаа vнээс хамаараад янз бvр байна даа. Тухайлбал, 15 килограммтай нvvрс гэхэд л 2600, арай жаахан том нь 3000 төгрөг байх жишээтэй. Гэхдээ Налайхын нvvрс шаталт сайтай, хог шороо байхгvй гэдэг утгаараа арай жаахан илvv vнэтэй байна. Багануурын нvvрс маш их хогтой ирдэг учраас хvмvvс арай бага худалдаж аваад байдаг юм. Худалдан авалт нэг их сайн биш л байна.

Талхныхаа мөнгийг яах вэ гэж байгаа хvмvvс чинь өдөртөө нэг шуудай нvvрс худалдан авч 2-3 хоног арай ядан хvргэдэг. Гэхдээ миний хувьд бол гайгvй ээ. Байнгын худалдан авагчтай байдаг учраас зарим vед зээлээр өгөөд ганц хоёр хоногийн дараа мөнгийг нь авчихдаг юм.

Налайхын портер нvvрс энэ жил гэхэд л 300 мянгаас дээш болсон шvv. Өнгөрсөн жил 250 мянгатай байсан. Жил ирэх тусам өсөөд байна. Багануурын нvvрс нэг их өсдөггvй юм аа. Хэрвээ чи нvvрс авах гэж байгаа бол Налайхын нvvрс аваарай.

Ингээд биднийг ярилцаж байх зуур "Мөөгий ах аа машин нvvрс чинь буулаа хурдан ирж аваарай” гэснээр тэрбээр "За ах нь явлаа бvх хvмvvс надтай адилхан vг хэлэх байх даа. Бид чинь бvгд л нэг газар зогсож байгаа хvмvvс юм чинь” гэсээр холдон явсан юм. Гэхдээ л зарим нэг нvvрсний ченжvvд их л хуламасхийн ямар нэгэн зvйлээс айж эмээгээд байгаа юм шиг санагдсан юм.

Гэтэл өнгөрсөн долоо хоногоос эхэлж тус газрын нvvрс­ний наймаачдыг нvvрсийг нь заруулахгvй хэмээн албаныхан цагдаагийнхантай ирж хөөж туусан гэв. Тvvнчлэн сурвалжлагч бол "бид яриа өгөхгvй ээ. Дараа нь хорооны Засаг дарга харчихаад биднийг хавчиж боогоод байдаг юм” хэмээн дөлж тойрон зугтааж байсан хvн ч байсан юм.

Ингээд бид тус захаар нэлээн явж нvvрс худалдаж авч байгаа иргэдтэй уулзахад "Амьдрал хэцvv байна. Хоногийн талхаа яах вэ, хөлдөж vхэх vv гээд амь наана там цаана гэсэн хvмvvс л байна. Ядаж байхад нvvрснийх нь уут нь жижгэрээд улам л хэцvv болоод байна” гэв. Юутай ч "Цайз” захын нvvрсний борлуулалт төдийлэн сайн байгаагvй нь хvн бvхний нvдний өмнө илт байсан юм. бид vvний дараа жижиглэн буюу замын хажуугаар эгнэн зогсож нvvрс зардаг хvмvvсийн зvг явсан юм.

Бидний очсон газар Сvхбаатар дvvргийн ес дvгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах II гудамжны замын зvvн талд нvvрс зарж буй хvнтэй уулзсан юм. Өөрийгөө Ш.Чимидррагчаа хэмээн танилцуулсан 40 орчим насны эмэгтэй их л цоглогоор "Худалдан авалт дажгvй байгаа шvv. Өдөржингөө даарч зогссон ч гэсэн хэдэн бор юм олно шvv дээ” гэж нvvр дvvрэн инээмсэглэн ярьж байсан юм. Ингээд тvvнтэй цөөхөн хором ярилцсан юм.

Ш.Чимидррагчаа: Налайхын нvvрс болохоор худалдан авалт сайн байдаг юм

-Өдөр­жингөө зогс­сод хич­­нээн шуудай нvvрс худалдаж байна вэ?

-Ер нь гайгvй шvv. За байз, ойролцоогоор бараг л 150 орчим шуудай нvvрс зардаг. Аргагvй дээ эгч нь Найлайхын нvvрс зардаг болохоор хvмvvс шаталт сайтай, хог шороо бараг байдаггvй гээд сайн авдаг юм.

-Та чинь тэгвэл "Цайз” захаас илvv зардаг юм байна шvv дээ?

-Хvмvvс зах гэхлээр л хямдхан зардаг гэж боддог юм шиг байна билээ. Тухайлбал "Цайз” дээр яг миний зарж байгаа энэ шуудайтай нvvрс 3000 төгрөгөөр зарж байгаа. Харин бид 2300-2500 төгрөгийн хооронд зарж байгаа шvv дээ.

Тэгээд ч хvмvvс ганц шуудай нvvрс авах гээд тэр болгон зах руу явдаггvй юм. Манай энэ ойр хавийн айлууд бvгд л энэ хавиасаа ирээд авчихдаг юм. Цалин буусан vед чинь бид нэг сайн бурзайна шvv дээ дээ /хэ хэ/.

-Та ч тэгвэл баяжиж дуусч байгаа юм байна даа?

-Бvгд л хоногийн хоолоо залгуулахаар явж байгаа ядарсан иргэд. Нvvрс зараад баяжаад байгаа хvнийг хайгаад олохгvй дээ. Харин бидний буянаар нvvрсний уурхайн эзэд, уурхайн ам худалдаж авсан хvмvvс л энэ далимд баяжиж байгаа байх.

-Шуудайны хэмжээ эрс багассан юм шиг харагдаад байх юм. Энэ талаар тодруулбал?

-Тиймээ. Нvvрс­­­­ний шууд­айг хятадаас бөөнөөр нь худал­даж авдаг. Иргэд биднийг шуудайгаа өөрсдөө оёдог гэж боддог юм шиг байна лээ. Би энд гурван жил нvvрс зарж байна. Шуудайны хэмжээ урьд жилийнхээс хамаагvй багассан.

Хангай захаас шуудай 75 төгрөгөөр авдаг. Харин энэ том цемен­тийн шуудайг барилгын ажилчдаас нэгийг нь 60 төгрөгөөр худалдаж авдаг. Урьд жил шуудайнд нvvрс хийхэд том хvрз элбэг ордог байсан. Энэ жил хvрз орох нь битгий хэл багтах ч vгvй байгаа.

-Портер нvvрс хичнээн шуудай болдог юм бэ?

-Өнгөрсөн жил нэг портероос 60 шуудай нvvрс гардаг байсан. Харин энэ жил 60 шуудай гарч байгаа. Гэхдээ Налайх, Багануураас ирэхдээ хэмжээ нь бага ирээд байх шиг байгаа юм.

Ийнхvv нvvрс борлуулагчидтай уулзсаны дараа тус хорооны иргэд бололтой хэдэн хvн "Уржигдар авсан нvvрс­­нийхээ мөнгийг өглөө шvv. Одоо дахиад таван шуудай нvvрс авъя” хэмээн өөр хоорондоо өр авлагаа барагдуулж байсан нь өөрийн эрхгvй нэгийг бодогдуулсан юм.

Өн­гөрсөн гурав­дугаар сард НИТХ­­-ын тэргvvлэг­­чдийн 2014 оны 07 дугаар тог­­­­тоол­оор нийс­­­лэ­лийн худал­­даа vйлчил­­­гээний нийтлэг жур­мыг шинэч­­лэн баталсан. Шинэ журмаар зам дагуу болон хvнсний худалдаа эрхэлдэг зааланд , нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хvний зам дээр мод, нvvрс худалдахыг хориглосон юм.

Тvлээ нvvр­сийг зөв­­шөөрөг­­­­­дсөн цэгт зараа­гvй тохиол­­­­­долд тор­гууль шийтгэврийн арга хэмжээ авна гэсэн байгаа. Хэдийгээр дvрэм заалт хэрэгжих нь зvйн хэрэг ч эхлээд тэдний нvvрсгийг хаана заруулж болох вэ гэдгээ урьдчилан тогтоож байж ийм шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг ч олон хvн хэлж байсан юм.

Цэвэрхэн тохилог орчинд дулаан гэгчийн суудаг зарим нэг дарга нар энэ хvмvvстэй уулзаж, ямар санаа бодолтой байгааг нь сонсож, эдний өмнө тулгамдсан асуудлыг шийдэх замаар асуудалд арай нааштайгаар хандаасай гэсэн бодол төрж байсныг нуух юун.

Эх сурвалж:
Иргэд худалдан авах чадвар муутайгаас нүүрсний үнэ сонирхохоос хэтрэхгүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:52
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани