Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тосон Заамар тоост хөндий болжээ

Тосон Заамар тоост хөндий болжээ Орд газарт өнөөг хүртэл олборлолт хийж буй ч нөхөн сэргээлт хийсэн нь хуруу дарам.

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт уурхай дагасан амьдрал өрнөөд тосгон болтлоо өргөжсөн ч өдгөө балгас болжээ. Алтыг нь аваад авдарыг нь гээх гэгчийн тод жишээ энэ.

АНХНЫ ШАН ТАТСАН "ТУУЛЫН-III” АНГИ

Заамрын нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувийг алтны орд газар эзэлдэг. Үүний гуравны нэг хувьд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олноор олгогдсон. 1980-аад оны дунд үед Заамарын бүлэг ордын нөөцийг тогтоож, тооцоог нь гаргажээ. Анх 1981 онд Дарханы геологи хайгуулын экспедицийн "Туулын-III” анги олборлолт, хайгуул хийж эхэлсэн түүхтэй. Сүүлд Оростой хамтарсан анги болтлоо өргөжсөн байдаг. Тухайн үед социализмын үзэл суртал, баримтлалын дагуу байгаль орчныг төдийлөн сүйтгэдэггүй байсныг тэр үеийн геологчид ярьдаг.

Магадгүй тэдний хэрэглэж байсан техник, тоног төхөөрөмж өнөөгийнхөөс хэд дахин бага хүчин чадалтай байсантай холбоотой гэдгийг ч хүлээн зөвшөөрч байв. Ийнхүү 10-аад жил сэндийчүүлсэн тал зах зээлийн нийгэмд шилжсэнээр хоромхон ч атугай амсхийсэнгүй хэмээн нутгийн хөгшчүүл хэллээ. Гэвч Хайлаастын хөндий дахин "моодонд” орох нь тэр. 20 гаруй жилийн тэртээгээс ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхсөөр Заамарыг зорих болсон. Олны хөл тасрахгүй үргэлжилсээр бүртгэлтэй, бүртгэлгүй иргэдийн тоо талийж өгснийг тухайн үеийн удирдлагууд онцолсон нь бий. Тиймээс механик шилжилтээс сэргийлэхийг зорьсон ч монгол хүн хаана ч амьдрах эрхтэй гэх хүний эрхийг зөрчих аргагүй.

Хайлааст баг хүн ам, орон сууцны тооллогоор 4000 гаруй иргэнтэй ажээ. Үүнээс 2237 иргэн, 611 өрх нь Заамар сумын харьяат. Үлдсэн нь бусад аймаг, сумдынх. Бид алтыг нь аваад авдрыг нь гээхгүй байхыг сургадаг ард түмэн. Гэхдээ алтны нөөц арвинтай нутагт минь алтыг нь авсан тогоо, уул овоо болгосон шороо үлдсэн байна. Гэвч энэ их алтны нөөц нутгийн иргэдийн амьдралд нэмэр болоогүй. Учир нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргаа гэсэн төсвийн хэдэн байгууллага л цалинтай ажилтай. Бусад нь аар саарханаар өдөр хоногийг өнгөөрдөг. Бас ч үгүй малтай цөөхөн хүмүүс нь бэлчээрийн асуудалтай үлдсэн байна.

Баян хүнийг балаг тойрохгүй гэдэг шиг олон уурхайн балгаар ухсан нүх рүү нь мал орчихдог. Энэ нь малчдад хохирол учруулсаар байгаа юм. Өмнө нь "нинжа” нар уурхайчдын хаягдал шороон дээр ажилладаг байсан. Өдгөө соронзон илрүүлэгч багажаар хүссэн болгон дуртай газраа ухдаг болжээ.

ОРВОНГООРОО ЭРГЭСЭН ТАЛ

Ар, өврөөрөө ялгардаг Наймганы талд хүний гар хүрээгүй гуу жалга үлдсэнгүй. Ногоо нь сугсарсан сайхан тал шороон овоолго, ухсан нүхээр дүүрсэн нь сэтгэл сэмлэнэ. Эхлээд арыг нь сүйтгэсэн бол одоо өврийг сэндийлж эхэлжээ. Дуусашгүй арвин баялагтай Заамарын хөндий бүхэлдээ гамшигийн байдалтай болжээ. Алтыг нь авч болно харин нөхөн сэргээлтийг нь зүй ёсоор хийх нь компанийн хариуцлага юм.

Орвонгоороо эргэсэн талын зах хязгаарыг харахаар хичээж байтал хахирч, чийхарсан дуу хаа холоос сонстоно. Дөхөөд очвол таван давхар сууцтай тэнцэх хоёр ч том төмөр Туул голыг орвонгоор нь эргүүлэхийг харав. Энэхүү хахир дуутай аварга том амьтан бол алт олборлогч драг байлаа. Туул голын тэхий голд нь хөвж буй хоёр драг зогсоо чөлөөгүй шороо угааж харагдана. Хөдлөх тоолонд нь голын элс шороо, хайрга чулуу холилдон эргэлдэнэ.

Хайлаастын хөндийгөөр урсдаг байсан Баян, Ар найман, Бага урт, Дунд уртын гол, Баруун, Зүүн шанд, Бүдүүний рашаан зэрэг гол мөрөн уул уурхайн балгаар ширгэж, зөвхөн сайр, ором л үлджээ. Дундарч, татарсан Туул гол арай ядан урсана. Монгол Улсын төв, хойд хэсгээр урсдаг Туул гол 704 км урттай ус цуглуулах талбай нь 49 мянга 840 ам километр бөгөөд сав газар нь таван аймгийн 37 сум, нийслэлийн долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамран урсдаг юм.

Энэ гол Заамар сумын баруун талаар урсдаг бөгөөд голын сав хүдэр, алтны их хэмжээний нөөцтэй гэдэг. Энэ нь түүнд экологийн том аюулыг авчирсан хэмээн нутгийнхан ярьдаг. Уул уурхайн олборлолтод хуучирсан арга, технологи ашигласнаар Туул, Орхон болон Сэлэнгэ гол бохирдсон байна. Эдгээр голууд Байгаль нуурт цутгадаг. Дэлхийн цэвэр усны хамгий том нөөц болдог аж.

Улсын эрдэнэсийн сан хөмрөгт 70 гаруй тонн алтыг зөвхөн Заамарын хөндийн баялгаас тушаасан гэдэг. 1995 оноос хойш зургаан мянга гаруй га талбайд хөрсний хөндөлт хийжээ. Орд газарт өнөөг хүртэл олборлолт хийж буй ч нөхөн сэргээлт хийсэн нь хуруу дарам. Учир нь нэг мянга гаруй га талбайд техникийн нөхөн сэргээлт, мөн энэ хэмжээний талбайд био сэргээлтийг хийсэн нь хангалттай биш юм. Нэгэн цагт юугаар ч сольшгүй үнэт баялагтай, хосгүй үзэсгэлэнт Тосон Заамар хэмээн нэрлэж байсан юм. Харин өдгөө Тоосон Заамар болон хувирчээ.

С.Хонгорзул

Зууны мэдээ

Тосон Заамар тоост хөндий болжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани