Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс Тавантолгой” IPO хийх хугацаа ойртсон уу

 

Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын зах зээл дээр хувьцаагаа гаргаснаар монголчуудын хувьцаа үнэ цэнтэй болно гэх хүлээлт бий. Анх 2010 онд энэ компани байгуулагдахдаа иргэн бүрт "хиймэл” 536 ширхэг хувьцаа эзэмшүүлж байв. Харин сүүлд 2012 он гарахын өмнө иргэн бүрт эзэмшүүлэх хувьцаа 1072 ширхэг болж, нэг бүрийнх нь үнэ Засгийн газрын тогтоосноор 936 төгрөгтэй тэнцсэн юм. Гэхдээ энэ компани олон улсын болон дотоодын зах зээл дээр IPO хийсний дараа иргэдийн хувьцаа жинхэнэ утгаараа үнэд орно. Тэр цаг, мөчийг монголчууд хүлээсээр буй билээ.

 

 

"Эрдэнэс ТТ” компанийн толгой комани болох "Эрдэнэс МГЛ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Сайнбуян "Хэрвээ компани энэ янзаараа үйл ажиллагаагаа явуулсаар байвал 2015 онд IPO хийх боломж байхүй” хэмээн "Coal Mongolia-2014” чуулганы үеэр өгсөн ярилцлагадаа дурьдсан. Үүнийг баталж, "Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь хэвлэлд өгсөн ярилцлагадаа компани 2016 онд IPO хийнэ гэж мэдээлсэн байна. Ер нь бол IPO хийхийн өмнө "Эрдэнэс ТТ” компанийн зах зээлийн үнэлгээг сайжруулах, ашигтай ажиллуулах, засаглалыг ил, тод нээлттэй, шилдэг төвшинд хүргэх гэх зэрэг асуудлыг шийдэх ёстой. Түүнчлэн гадаад зах зээлийн нөхцөл, байдлыг ажиглаж байгаад тохиромжтой үед нь IPO гаргах ёстой гэж тус компанийн зүгээс мэдэгддэг. Тэгвэл энэ онд "Эрдэнэс ТТ” хэрхэн ажиллах вэ.

 

 

Төлөвлөгөөгөөр бол тус компани энэ онд 11 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн байна. Мөн энэ оны эхний улиралд багтаан Хятадын "Чалко”-д төлөх ёстой өрийг тэглэж, цаашдаа нүүрсээ мөнгөөр зарахаар төлөвлөжээ. Тавантолгойгоос гаргаж буй нүүрс баяжуулаагүй, түүхийгээрээ байгаа учраас олон улсын зах зээлийн үнэтэй өрсөлдөх боломжгүй гэх шүүмжлэл өрнөж байсан. Тэгвэл энэ оноос эхлэн "Эрдэнэс Тавантолгой” компани хажуухандаа байгаа "Энержи Ресурс”-ын баяжуулах үйлдвэрийг хамтран ашиглахаар болжээ. Өөрөөр хэлбэл, цаашдаа Тавантолгойн баяжуулж, угаасан нүүрс урд хөршийн зах зээлийг зорих нь. Үүн дээр нэмэгдээд шинэчлэлийн Засгийн газраас энэ ондоо багтаад төмөр замыг ашиглалтад оруулна хэмээн амлаж буй. Хэрвээ амлалт биелэгдвэл энэ ондоо багтаад "Эрдэнэс ТТ” ашигтай ажиллах бүхий л нөхцөл хангагдах нь. 

 

 

Гэхдээ ашигтай ажиллаж эхлэхээс гадна бас нэг асуудал байгаа нь компанийн засаглал юм. Тус компани нь төрийн 100 хувийн эзэмшилтэй. Үүнээс гадна Монголын иргэд хувьцааных нь 20 орчим хувийг эзэмшиж буй. Хэрвээ IPO хийвэл 30 орчим хувийг нь гадаад зах зээлд санал болгоно гэх ерөнхий төсөөлөл бий. "Эрдэнэс ТТ” зүгээр нэг IPO хийчихэж болохгүй. Хувьцааны үнэлгээ бодитой, цаашдаа үнэд хүрэх нөхцөл нь компанийн засаглал болох учиртай. Харин засаглал сайн байх хамгийн энгийн шаардлага нь ил тод, нээлттэй байдал. Компани дээр гарч буй шийдвэрүүд цаг тухайдаа олон нийтэд мэдээлэгдэх, ТУЗ-ийн хараат бус байдал гэх зэрэг засаглалын шалгуурууд бий. Одоогоор эдгээр шалгууруудыг "Эрдэнэс ТТ” хангаж чадахгүй байгаа гэх шүүмжлэл байдаг. Ийм нөхцөлд IPO гаргах нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байх талтай гэдэг. Өөрөөр хэлбэл, хувьцааны үнэлгээ хоёрдогч зах зээл дээр анх гаргасан үнээсээ доош унах, компанид ашиггүй байх зэрэг эрсдэлтэй юм. Тийм учраас ашигтай ажиллаж эхлэхээс гадна засаглалаа сайжруулна гэдэг нь хамгийн чухал асуудал гэж мэргэжилтнүүд хэлдэг.

 

 

"Эрдэнэс ТТ” компанийн толгой компани болох "Эрдэнэс МГЛ” энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа. Тодруулбал, ТУЗ-ийн гишүүдээ эрдэмтэн мэргэд, төр засгийн зүтгэлтнүүд, судлаач, шинжээчид болон гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөллөөс бүрдүүлэх хэрэгтэй гэх санаачилгыг гаргаж эхэлжээ. Гэхдээ Засгийн газар мэдээж үүнд одоогоор хариу өгөөгүй байгаа. Асуудал хэрхэн шийдэгдэх нь ч төдийлөн тодорхой бус. Одоохондоо зөвхөн яриа төдий л байгаа гэхэд болох аж. Гэхдээ цаашдаа төрийн өмчит компани засаглалаа сайжруулж, олон улсын төвшинд өрсөлдье гэвэл үүнээс өөр сонголт байхгүй гэж "Эрдэнэс МГЛ”-ийн гүйцэтгэх захирал О.Сайнбуян хэлсэн. Мөн тэрбээр "Гадаадын томоохон төрийн өмчит уул уурхайн компаниудын ТУЗ яг л ийм жишгээр ажилладаг” хэмээн нэмж хэлсэн юм. "Эрдэнэс МГЛ” мөн хувийн хэвшлийн компаниудтайгаа илүү ойр хамтран ажиллаж, хамтдаа ашиг орлогоо нэмэгдүүлье гэх санаачилгыг гаргасан билээ.

 

 

Тэгэхээр толгой компани болох "Эрдэнэс МГЛ”-ийн төвшинд компанийн засаглалыг сайжруулах, ашиг орлогыг нэмэгдүүлэх талаар бодитой санаачилга гаргаж эхлээд байна. Түүнчлэн "Эрдэнэс ТТ” ч ашиг, орлогоо нэмэгдүүлэх талаар эрчтэй ажиллаж эхэлжээ. Энэхүү хоёр үйл ажиллагаа нэг цэгт хүрэх үед "Эрдэнэс ТТ” IPO хийх учиртай. Тэр цаг хугацаа магадгүй тун ойр байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмний хувьцаа үнэд хүрэх цаг мөч ойртсоор байна гэсэн үг.

 

 

Л.Энхдэлгэр

eagle.mn

“Эрдэнэс Тавантолгой” IPO хийх хугацаа ойртсон уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани