Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэд сайдууд мэргэжлийнх байх уу, тохиролцооных байх уу?

Дэд сайдууд мэргэжлийнх байх уу, тохиролцооных байх уу?Ч.Сайханбилэг танхимаа бүрдүүлж, сайдуудаа нэг юм томилуулж авлаа. Харин  одоо дэд сайдуудаа томилох ажил  үлдэв. Хэн, хэн дэд сайд болохоор  горилж байгаа тухай хэвлэлүүд бичээд эхэллээ. Хэнийг дэд сайдад томилох вэ гэдгээс өмнө хамтарч Засаг байгуулсан намууд хэд, хэдэн  дэд  сайдын суудал авахаа зөвшилцөх юм байна. АН, МАН-ын хувьд  дэд сайдын уралдаан ид өрнөж  байна. Урьдчилсан таамаг яриагаар бол дэд сайдын  томилгоонд МАН-ынхан арай давамгай байх дуулдав. Харин МАХН-д гурав, ИЗНН-д хоёр дэд сайд өгөхөөр болжээ. ИЗНН-д сайдын суудал өгөөгүй учир хоёр дэд сайд өгнө гэж амласан гэнэ.  Намуудын зөвшилцлийн ажлын хэсэг шийдвэрээ гаргачихвал дэд сайдуудыг шууд Засгийн газрын хуралдаанаар томилох тул цаг алдахгүй юм. Нөгөөтэйгүүр АН-ын сайдтай яаманд МАН-ын гэх мэтээр сөөлжүүлж томилно гэсэн яриа байна. Гэвч салбараа мэддэг, мэргэжлийн хүн чухал болохоос аль намынх байх нь хамаагүй гэх олон нийтийн хандлага байгаа юм.

 

Хэн, хэн дэд сайд  болох вэ гэдэг олны  анхаарлыг татаад байгаа. Хэвлэлүүдэд  мэдээлж байгаагаар, эх сурвалжуудын хэлснээр бол МАН-аас НАМЭХ-ны тэргүүн Ц.Цогзолмаа, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, МАН-ын бүлгийн зөвлөх Г.Өнөрбаяр, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, "Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн, "UFC группийн дэд ерөнхийлөгч Н.Цэрэнбат, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Х.Алтай, МАН-ын  бага хурлын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар нарын нэр дуулдаж  байна.

 

Харин АН-аас ШӨХТГ-ын дарга О.Магнайг дэд сайд болгох тухай дуулдав. Нөгөөтэйгүүр ажлаа  мэддэг АН-ын дэд сайд  нарыг өөрчлөх хэрэггүй гэж  үзэж буй бололтой. Энэ шалгуураар  бол Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган ажилдаа хэвээр үлдэх бололтой. Мөн Цөмийн Энергийн газрын дарга Н.Тэгшбаярыг Эрчим хүчний дэд сайд болгох тухай яриа байна. УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдины хүү Б.Баттүвшин, гишүүн  асан Б.Батбаярын хүү Б.Батбилэг нар дэд сайд болох гэнэ. Дэд сайдуудыг мэргэжлийнх байх ёстой гэдэг шаардлагын тухай уул уурхайн салбарын  төлөөллүүдийн байр суурийг сонирхлоо.

 

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа: Асуудлаа ч шийдлээ ч мэддэг хүнийг дэд сайд болгоё

Шинэчлэлийн Засгийн газрыг би хувьдаа муу ажилласан гэж хэлэхгүй. Ялангуяа манай салбарынхны хувьд хүлээлттэй байсан хуулиуд батлагдаж,Эрдэс баялгийн бодлогын зөвлөлтэй  болж, бодлогын баримт бичгээ баталж авсан гээд ойрын хэдэн жилдээ байгаагүй үр дүнтэй хоёр жил байсан гэж хэлмээр байна. Гэхдээ  таван жил ярилцаад хоёр удаа Их хурлаараа хэлэлцчихсэн Оюутолгойн асуудлыг гацаачихсан, өөрөө шийднэ гээд авсан Тавантолгойдоо ямар ч ахиц гаргаагүй  , төрийн доод дунд шатны  хүнд суртал нь бизнесийнхний үйл ажиллагаанд дарамт учруулсан гэх мэт шүүмжлэлтэй хандахаар цаашид сайжруулж анхаарч ажиллах олон зүйл байна. Юуны түрүүнд Эрдэс баялгийн зөвлөлийн ажлыг шуурхай эхлүүлж энэ салбарыг тогтворгүй төрийн савлагаатай бодлогоос хамгаалж  урт хугацааны тогтвортой үйл ажиллагааны голдрилд нь оруулах цаг хэдийнэ болсон . Энэ бүхнийг  Ч.Сайханбилэгийн Засгийн газар анхаарч ажлаа мэддэг тогоон дотор буцалж явсан асуудлаа ч, шийдлээ ч мэддэг тийм  хүнийг сайдаар сонголоо. Салбарын  дэд сайдаар ч бас ийм хүн томилоосой гэж хүсч хүлээж байна.

 

Монголын геологийн холбооны ерөнхийлөгч Т.Мөнхбат: Геологичид ажилтай болмоор байна.

Манай улс  газарзүйн байршил, ордуудын нөөц  зэргээрээ  хөрөнгө оруулагчдын анхаарлыг маш их татдаг. Гэвч  хууль эрхзүйн орчин тогтвортой байх хэрэгжүүлэх арга зам ойлгомжтой байх тал дээр бид алдаа гаргаж байгааг хэн хүнгүй харж байна. Үүний үр дүнд манай геологичид сүүлийн таван жил ажилгүй сул зогсолт хийлээ.  Энэ салбарт шийдлээ хайсан цаг хугацаа алдаж боломгүй олон асуудал байгаа учраас тулгамдсан асуудлаа сайн мэддэг хүндрэлээс хэрхэн гарах арга замаа олж чадах хүнийг салбарын сайдаар тавих ёстой. Энэ салбарт үйл ажиллагааны сайн үр дүн авчрах зарим нэг ахиц дэвшил гарч байгааг энд онцолмоор байна. Төр, орон нутгийн иргэд , мэргэжлийн байгууллага хамтран ажиллана гэж өмнө нь зөвхөн яригддаг байсан бол албан ёсоор санамж байгуулж хамтран ажиллаж эхэлсэн . Ер нь сүүлийн хоёр  жилийн хугацаанд  мэргэжлийн холбоодуудтай Уул уурхайн яам тулж ажиллаж эхэлсэн. Геологичдын хувьд Ашигт малтмалын  нөөцийн хороо /CRIRCO/-нд элсэж монголын геологичдын тайлангийн чанар мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөх боломж нээгдсэн . Энэ боломж нээгдэхэд Уул уурхайн дэд сайд бидэнтэй хамтран ажиллаж ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Одоо төрийн бодлогоор дэмжээд өгвөл өмнө судлагдсан олон зуун ордуудыг Ашигт малтмалын нөөцийн хороо  /CRIRCO/-ны гишүүн орны хувьд геологи хайгуулыг дахин сайжруулж хийх боломж дүүрэн байгаа . Геологичид бид ажилтай болмоор байна. Тиймээс салбарын мэргэжлийн  хүн нь дэд сайд  болоосой.

 

Нефтъ хийн ассоциацийн тэргүүн Цэрэндаваа : Хэн юу хийж чадаж байгааг харах хэрэгтэй

Мэргэжлийн ч байна уу, шуурхай ч байна уу энэ удаагийн Засгийн газарт хугацаа бага. Тийм учраас бүх юмыг өөрчлөөд шинэчлээд байлгүй байсан сайн ажлуудаа үргэлжлүүлээд явахыг би Ерөнхий сайдаас хүсч байна. Жишээ нь , сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлийн эдийн засгийн уналт, гадаад зах зээл дэх түүхий нефтийн үнийн өсөлт зэргийн нөлөөгөөр хилийн үнэ тогтворгүй, өсөх хандлагатай байсан. Дээр нь  уул уурхайн салбар, экспортын түүхий эдийн үнийн уналт, гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан зэргээс шалтгаалж гадаад валютын ханш огцом өсөх хандлагатай байсан. Үүний  нөлөөгөөр шатахууны үнэ ч мөн тогтворгүй, өсөх хандлага үүсч түүнийг дагаад бусад бараа бүтээгдэхүүний үнэ, цаашлаад инфляцийг нэмэгдүүлэх томоохон эрсдэл үүсэх нөхцөл байдал бүрэлдсэн. Энэхүү эрсдэлийг урьдчилан харж Засгийн газар, Монголбанктай хамтран "Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэнээр дээрх эрсдэлүүдээс хамгаалж чадсан. Мөн манай талаас Оросын талтай жишиг үнэтэй болох талаар сайн хэлэлцээр хийж чадсан.Үүний үр дүнд шатахууны үнэ өсөөгүй. Ер нь энэ салбарт гаднын хөрөнгө оруулагчидтай хэл амаа ололцож чаддаг хүлээн зөвшөөрөгдсөн тийм л хүн хэрэгтэй.. Тиймээс фракцийн тохироо хийхээсээ өмнө хэн юу хийж чадаж байгааг харах хэрэгтэй.


Д.СОДОН /ЗУУНЫ МЭДЭЭ/

Дэд сайдууд мэргэжлийнх байх уу, тохиролцооных байх уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани