Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол Улсын сайд М.Энхсайхан ба Оюутолгой, Тавантолгой ???

 Монгол Улсын сайд М.Энхсайхан ба Оюутолгой, Тавантолгой ???Шийдлийн Засгийн газрын бүрэлдэхvvнд Монгол Улсын сайд хэмээх цүнхгvй, бас шууд удирдах албатгүй шахам нэгэн орон тоо нэмэгдсэн. Ерөнхий сайдын бодож олсон тэрхүү сайдын суудалд 1996-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар нэлээн амжилттай ажиллаж байсан М.Энхсайхан заларч ерөнхийдөө ажилдаа ороод байгаа.

Ерөнхийдөө гэсний учир нь уржигдар болсон Засгийн газрын хуралдаанаар Ч.Сайханбилэг сайд танхимынхаа гишүүдийн ойрын үед хийж амжуулах 3-5 томоохон ажлыг танилцуулсаны дунд М.Энхсайхан сайдыг Оюутолгой, Тавантолгойн ажлын хэсгийн ажил байдалтай даруйхан танилцаж ажилдаа ханцуй шамлан орохыг даалгажээ.

Одоо мэдэгдэж байгаагаар Оюутолгойн гэрээ Монгол Улсад ямар ч ашиггvй хийгдсэн тул даруйхан өөрчлөхгvй бол дор хаяж 15 жил хүлээх хэрэгтэй болно гэдгийг УИХ-ын гишүүд олон нийтийн сvлжээгээр шулуухан цацсаар байгаа.

Хэрвээ байдал тэгж өрнөвөл хоёр дахь "Бороо гоулд” болж Монголчууд бид ухаж тонуулсан, дээр нь ус ургамалгvй, ангаж хатсан говьтой л үлдэнэ. Тэгвэл зайлшгvй өөрчлөх ёстой, Монгол Улсад ашиг өгөх нь байтугай өрөнд оруулж ч магадгvй болоод байгаа Оюутолгойн гэрээг засч, ард түмнийхээ өмнө түүхэн гавьяа байгуулах ажлыг МҮАН-ын дарга Монгол Улсын сайд М.Энхсайхан толгойлон ажилдаа орж.

Бидэнд мэдэгдэж байгаагаар Оюутолгойг эзэмшиж байгаа "Туркойз Хилл” компанийн эзэмшлийг Монгол Улс худалдаж авснаар өнгөрсөн есдvгээр сарын байдлаар 751.2 сая ам.доллар, түүний хүүд 153.7 сая ам.доллар төлнө гэсэн тооцооллыг гаргасан байсан. Энд 2010 оны балансын 282.5 сая ам.долларын будлианыг нэмж оруулсан байж таарна.

Эдгээр нь Монгол Улсад огт мэдэгдэлгүй хийсэн санхүүжилт гэдгийг УИХ-ын гишvvн С.Ганбаатар, Г.Уянга нар олон удаа тайлбарлан ярьсан учир М.Энхсайхан сайд тун тодорхой ойлголттой байгаа гэдэгт итгэж суугаа. Хамгийн эхлээд Монголын талын 34 хувьд ногдох өр, зээлийг нягтлан тодруулах үүрэг М.Энхсайхан сайдын өмнө зогсож байгаа.

Харин хамгийн сүүлд бидэнд олдсон мэдээллээр "Рио Тинто” компанийн удирдах албан тушаалтнууд Монголд ирээд байгаа аж. Одоогийн байдлаар хэдэн хүний бүрэлдэхvvнтэй, ямар асуудал хэлэлцэхээр ирснийг апбаныхан нууцалж байгаа. Учир нь "Рио Тинто” Монголын талтай шийдэх ёстой, шийдлээ хүлээсэн маш олон асуудал байгаа.

Өнгөрсөн оны аравдугаар сард "Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүд Лондонг зорьж, "Рио Тинто-ийн удирдлагуудтай хэлэлцэж, хэлэлцэж ирсэн. Чухам ямархуу дэвшил гарсныг ТУЗ-ийн Монголын талын гурван дарга өнөөдрийг хүртэл нууцалсаар л байгаа.

Тодорхой болсон зvйл нь дээрх хэлэлцээрийн үеэр хоёр орны төлөөлөгчид 30 асуудал хэлэлцсэнээс 15-д нь тохиролцож чадсан хэмээн баахан реклам шахуу мэдээлэл цацсан. Харин Лондонд очиж Монгол Улсыг төлөөлөн Рио Тинтогийн ноёдтой хэлэлцээ хийсэн Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүн, Уул уурхайн яамны газрын дарга Ч.Отгочулуу "Асуудлаа ерөнхийдөө ойлголцсон тул үе шаттайгаар цэгцлээд, шийдээд явчихна” хэмээн мэдэгдсэн ч дорвитой шийдэлд хүрэхгvй байсаар өнөөдрийг хүрээд байгаа.

Монголчуудад сүүлийн vед мэдэгдэж эхлээд байгаа бодит үнэн нь Оюутолгой дээр анхнаасаа өндөр хүлээлт үүсгэсэн нь алдаа байж. Эх орныхоо газрын хэвлийд байгаа тэр их баялагийнхаа дөнгөж 34 хувийг эзэмшихдээ олж болох орлогоо барьцаалсан нь ёстой л ухаангүй ноёдын хийсэн үеийн үед хараагдах ноцтой алдаа, тэнэглэл байсан нь тодорхой болж байна. Ер нь анхнаасаа хувь эзэмшилгvй өндөр роялти аваад явсан бол эдийн засгийн хувьд илүү ашигтай байх байсныг Монголчууд бид тун их хожимдож саяхнаас ойлгож эхлээд байгаа.

Шийдлийн Засгийн газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Эдийн засагт бvх анхаарлаа хандуулна” гэдгээ зарласан. Тийм ч учраас шийдлийн Засгийн газар ажлынхаа гарааг "Рио Тинто-ийн төлөөлөгчдийг хvлээн авснаар эхэлж байх шиг байна. Бvр тодруулбал М.Энхсайхан сайд ажлаа эхэлж. Үндэсний үзлийг өөрийнхөө тэргүүлдэг намын гол чиг шугам болгосон Монгол Улсын сайд М.Энхсайхан Африкийн олон орны алт эрдэнэсийг цөлмөн тонож, эцэс сүүлд нь үгүйрүүлэн хоосруулж, баахан үгээгүй гуйлгачингууд үлдээчихээд зугтан гарсан Рио Тинто гэгч "мангастай” тулж эхэлжээ.

УИХ-ын чуулганы өнгөрсөн мягмар гаригийн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Рио Тинто-ийн төлөөлөгчид Монголд ирж байгааг чуулганы индрээс зарлаж, цүнхгvй сайд М.Энхсайханы ажил эхэлснийг албан ёсоор ард түмэндээ сонордуулсан. Сайд ажилдаа ханцуй шамлан орсон нь сайшаалтай. Гэхдээ бодит байдлыг аль талаас нь хэрхэн харж, шийдвэрлэх арга замаа яажшуухан бодож, боловсруулж байгаа нь өөр асуудал юм.

Бодит байдал дээр өнөөдөр Оюутолгойн менежментийг "Рио Тинто” групп хэрэгжvvлж, олсон ашгаа Монголчуудад огтхон ч дуулгаж, сонсголгvйгээр гадны банкинд хадгалаж байгаа. Менежмент нь бүхэлдээ хөрөнгө оруулагчийн талд байгаагаас байнга шахуу санал зөрөлдөөн гарсаар байгаа ч Монголын талд ашигтай шийдэгдсэн нь үгүй. Зөвхөн 2010-2012 оны санхүүгийнх нь баримтад шалгалт хийсэн татварынхан 130 сая ам. долларын торгууль тавьсан ч тэр нь замхарсаар 30 сая дээр тогтчихоод байж л байгаа.

Тэр ч бай­­тугай Мон­­голд хөл тавиад байгаа "Туркуоз Хилл”-ийнхэн татварын актын хэмжээг 30 сая ам.доллар болгож бууруулсанд таатай байгаагаа илэрхийлсэн ч, үлдэх татварын талаар дахин нягтлах зvйлс байгаа учир холбогдох байгууллагатай хамтран ажиллана гэж мэдэгдсэн нь "Монголчууд та нарыг дарамталсаар л байх болно” гэдгээ шулуухан мэдэгдсэн хэрэг гэж ойлгож болно.

Ийнхvv Оюутолгой, Тавантолгойг толгойгоороо хариуцаж, ажилдаа ороод байгаа Монгол Улсын сайд М.Энхсайхан хүндхэн сорилтуудыг хэрхэн даван гарахыг харах, түүхэнд үлдэх өдрvvд эхэлж байна санж.

Д.Энхтүвшин

Эх сурвалж:
Монгол Улсын сайд М.Энхсайхан ба Оюутолгой, Тавантолгой ???
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани