Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.ЦЭВЭЭНДОРЖ: Чингисийн онгон Бурхан Халдунд байгаа, харин өвөрт нь.үү, ард нь уу

Хүннүгийн үеэс эхэлж, Чингисийн байлдан дагуулалтаар үргэлжилсэн Монголын түүхийг илтгэх археологийн олдвортой амьдралаа холбоод нэгэн зууны хагасыг туулсан хүн бол Д.Цэвээндорж. Тэрээр дэлхий нийтэд одоо ч сонирхолтой сэдэв хэвээр байгаа Чингис хааны онгоныг илрүүлэх олон арван судалгаа шинжилгээний ажилд оролцож явсан цөөн хүний нэг юм. Ингээд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны гавьяат ажилтан Д.ЦЭВЭЭНДОРЖТОЙ ярилцлаа.

 

-Саяхан Хэнтий аймгаас хятадууд Чингисийн онгоныг оллоо гэсэн мэдээлэл гарч нэлээд шуугилаа. Үүнийг танай хүрээлэнгээс няцаасан байсан?
-Хятадууд оллоо гэнэ. Казахууд оллоо гэнэ. Бурхан халдунд Чингисийн онгоныг ухаж байна л гэдэг. Ийм мэдээлэл байсхийгээд гардаг нь учиртай. Өөрөөр хэлбэл, Чингисийн онгоныг хятадууд оллоо гээд мэдээлэл цацчихаар тухайн байгууллага олон улсад нэр нь гарч чадахгүй байгаагийн шинж. Тиймдээ зориуд сенсаац дэгдээх замаар дэлхий нийтийн анхаарлыг татдаг юм.

 

-1990-ээд оны үед Монгол Японы хамтарсан "Гурван гол" нэртэй томоохон экспедиц Чингисийн онгоныг хайж байсан байх аа?
-Би чинь тэр экспедицэд багтаж ажилласан хүний нэг шүү дээ. Их ч дуулиантай эхэлсэн, том ч судалгааны ажил хийсэн. Сүхбаатарын талбайд Монголд орж ирсэн анхны долоон "Пажеро" жийпийг зогсоож нээлтээ хийж байлаа. Тэгэхэд Сүхбаатарын талбайгаас "Мандухай сэцэн хатан" киноны жүжигчид бүгдээрээ хувцас хэрэглэл, морьтойгоо биднийг гаргаж өгч байсан. Монгол Улс дөнгөж зах зээлийн системд шилжиж байсан үе шүү дээ. Намайг "Гурван гол"-д явуулах, үгүй дээр янз бүрийн яриа гарч, элдэв юм болж байсан. Яагаад гэхээр 2-3 жилийн өмнөөс Нийгмийн аюулаас хамгаалах яамнаас экспедицийн бүрэлдэхүүнд явах хүмүүсийг урьдчилаад тодруулчихсан байсан юм билээ. Гэхдээ хүмүүс нь эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр оролцох эрхээ авсан л даа. Судалгааныхан бүгд ижил хувцас өмсөх болов. Гэтэл надад таарах юм олдоогүй. Тэгээд эхнэр, ээж хоёр маань шөнөжин сууж байж нэг бор дээл оёж өгч байлаа. Цуваа талбайгаас хөдөлж, Налайхын цаад талын элс хүртэл нисдэг тэргээр даган зураг авч байв. Машин цасанд суухыг хүртэл зураглаачид буулгаж байсан. Энэ төсөлд тухайн үедээ техник технологийн хамгийн сүүлийн үеийн ололтыг ашигласан, геофизик зэрэг шинжлэх ухааны давуу талыг ашигласан. Бурхан халдун уулын хормойд бүхэл бүтэн тосгон шиг юм барьсан. Гэхдээ тийм ч өндөр төвшний үр дүнд хүрээгүй. Судалгааны үеэр сонин тохиолдол цөөнгүй гарсан. Жишээ нь, өглөө сэрэхэд гэрийн ханатай зэрэгцээд цас орчихсон, хаалга онгойлгох нөхцөлгүй үе байлаа. Тиймдээ ч тэнгэр нь хүртэл Чингис хааныхаа онгоныг нууж байна гэсэн яриа японуудын Дунд гарч байлаа.

 

-"Гурван гол" экспедиц хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байсан бэ?
-Монголоос 40, Японоос 40 нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй томоохон баг явсан. Өмнө нь ийм олон хүний бүрэлдэхүүнтэй экспедиц гарч баигаагүи юм билээ. Гурван жилд нийтдээ 400 хоног ажилласан, Энэ хугацаанд Чингисийн онгоныг машин, нисдэг тэрэг, морьтой, явган хайсан ч олж чадаагүй. Яагаад олж чадаагүй юм бэ гэхээр Хэнтий хан уул чинь Богд уул шиг 20-30 уул байдаг юм. Бидний хувьд түүхийн сурвалж бичигтэй холбоотой бүх газраар нь хайж үзсэн. 10 гаруй газарт нь хагас тонн жинтэй, 5.5 метр радиустай антенийг нисдэг тэрэгнээс зүүгээд олон хоногийн турш хайж байсан.

 

-Нисдэг тэрэгт антенн залгадаг нь ямар учиртай юм бол?
-30 метрийн гүнд байгаа зүйлийг мэдэрдэг антенн байгаа юм. Хайгуул хийгээд явж байхад өвөлжиж байгаа тарвага гэхэд шар будаа шиг харагдаж байгаа юм. Ийм нарийн тоног төхөөрөмжтэй дээрээс нь палентологич Р.Барсболд, газарзүйч Базаргүр, сансрын нисгэгч Ганзориг гээд Монголын толгой эрдэмтэд хайгаад олоогүй.

 

-Чингисийн онгоныг гурван жилийн турш хайх хугацаанд өөр сонин, содон олдворыг илрүүлсэн байх?
-Илрүүлсэн. Гэхдээ ганц ч хүрз шороо ухахгүй гээд гэрээ хийчихсэн болохоор хайгуулаа л хийсэн. Ерөөсөө малтлага хийгээгүй. Зөвхөн Хан Хэнтийгээр явсан болохоор цэвэр эрдэм шинжилгээний экспедиц байсан. Ямар нэгэн арилжаа наймаа худалдааны зүйл бол огт биш. Хоёрдугаарт, энэхүү судалгааны ачаар Хан Хэнтийн уул нурууд, нутаг усны талаар маш их мэдээллийг цуглуулсан. Дэлхийн бөмбөрцгийг тойрсон хэмжээний газрын зураг хийсэн байх жишээтэй.

 

-Одоо Чингисийн онгоныг хайж байгаа юу?
-Хайж байгаа. Бурхан халдун уулын орчимд Хубилай хааны ачийн байрлаж байсан гэх жижигхэн барилгыг илрүүлчихсэн малтлаг хийж байна. Гэхдээ Чингисийн онгон биш. Хажуугийнх нь дурсгалт газар. Ер нь Чингисийн онгонтой холбоотой янз бүрийн худлаа, үнэн зүйл ярьдаг. Нэг нөхөр УИХ-ын гишүүн болохын тулд Чингисийн онгоныг оллоо гэж баахан зарласан. Тэгсэн тэр нь байгалийн тогтоц байж таарсан. Тийм тогтоц Богд уул, Хэнтий, Хангайд ч байдаг.

-Гэхдээ олон жилийн турш судалгаа, хайгуул хийж байгаагийн хувьд ямар нэгэн сэжүүр гаргасан байгаа л байх?
-Сэжүүр байна. Юу гэхээр Чингисийн онгон Бурхан халдунд байгаа. Гагцхүү өвөрт нь үү, ард нь уу гэдгийг нь онож чадахгүй байна. Японы Шигами гэж нэртэй профессор байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны үед Чингисийн онгоны талаар Хятадад судалгаа явуулсан хүн. Тэрээр "Чингис хааны онгоныг олно гэдэг Японы нийт газар нутаг дээр зүү хаячихаад түүнийгээ олохтой адилхан" гэж хэлсэн байдаг. Үнэхээр ч Чингисийн онгоныг аз дайраад олж болно.

 

-Чингис хаанаас хойш алтан ургийн 37 хаан Монголыг удирдсан байдаг. Эдгээр хаадыг хаана онголсон гэж үздэг юм бол. Ер нь дан ганц Чингисийн гэлтгүй бусад хааны онгоныг хайж үзсэн үү?
-Хайж үзсэн ч одоо болтол олоогүй байна. Тэгэхээр Монголын хаадын онгон айхтар нууц байгаа байхгүй юу. Хубилай хааныг гэхэд зориуд Бурхан халдунд авчирч онголсон гэдэг. Өнөөдөр нэг нь ч олдоогүй. Хоёрдугаарт, Хүннүгийн язгууртны булш Архангай, Ноён уул, Хэнтий, Ховдод байна. 14-15 метрийн гүнд. Барилга байшинтай дүйцүүлбэл 7-8 давхар. Египетийн пирамидыг дээшээгээ гурвалжин барьсан байдаг. Харин Монголын хаад, язгууртны булшийг урвуу харсан пирамид хэлбэрээр хийсэн байдаг. Нөгөөтэйгүүр, Хүннүгийн үе буюу 3000 жилийн тэртээх үед 14-15 метр ухаж оршуулж байсан бол Чингис хаан дэлхийн талыг эзэлсэн гэхээр арай л том байх ёстой. Олж чадахгүй байгаагийн нэг шалтгаан ч энэ байж болох юм. Гэхдээ шинжлэх ухаан хурдацтай хөгжиж байгаа энэ үед Чингисийн онгон олдох байх. Угаасаа ч олдоно. Нөгөө талаар түүхийн бүх эх сурвалж Чингис хааныг Хэнтий аймагт Бурхан халдунд оршуулсан гэж бичсэн байдаг. Энэ бол гарцаагүй үнэн. Гагцхүү хэзээ, хэн азтай нь олох бэ гэдэг нь оньсого шиг байгаа юм.

 

-Санаатайгаар булш хиргэсүүр ухахаас илүүтэй түүхийн үнэт олдвор олсон тохиолдолд сайн дураараа авчраад өгдөг хүн бий байх?
-Байгаа. Жишээ нь, Хэнтий аймгийн Норовлин суманд үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайгаас хүний гавлын ясыг манайд авчирч өгсөн байдаг юм. Шалтгаан нь хэдий үед хамаарах гавлын яс гэдгийг нь юу ч гэсэн тогтоолгоё гэж. Анх олдох үеэр нь хятадууд их өндөр үнээр авъя гээд шалаад байсан юм билээ. Тэгэхэд тэндэхийн Алтанцэцэг гэдэг эмэгтэй дүүгээсээ аваад надад авчирч өгсөн. Судлаад үзсэн чинь 50-100 мянган жилийн өмнөх үеийн Зүүн хойд Азийг төлөөлөх гавлын яс байсан юм. Хэрвээ тухайн үед мөнгө олъё гээд гавлын ясаа хятадуудад зарсан бол тэд манай олдвор гээд л дэлхий нийтэд зарлачихна шүү дээ. Дэлхийн жишгээр бол иймэрхүү зүйлд өндөр урамшуулал олгодог л доо. Манайхан ч гэсэн авчирч өгсөн эмэгтэйд боломжийн хэмжээний мөнгө өгсөн байдаг юм.

 

-Тэр гавлын яс одоо хаана байгаа вэ?
-Манайд хадгалж байгаа. Дуураймал хийгээд үзэсгэлэнд тавьчихсан. Гэхдээ би нэг шаардлагыг тавьсан. Энэ ясыг Монголын хилээс гаргахгүй гэж. Бүр гаргахгүй байх тал дээр хяналт тавих комисс томилсон. Одоо бол гавлын ясыг судлах гээд АНУ, Герман, Францаас эрдэмтэд ирдэг. Ингэхгүйгээр гаргачихвал буцаад ирэх эсэх нь эргэлзээтэй шүү дээ. Хэрвээ комиссын шийдвэрээр баталгаажуулаагүй бол аль нэг яамны сайд нь гадагшаа гаргах л байсан байх. Манай одоогийн сайд нар чинь их дураараа болчихсон улс шүү дээ.

 

-Эргэлзээтэй гэснээс манайхан археологийн олдворуудаа сэргээн засварлуулна гээд гадашгаа гаргаад алдчихдаг тохиолдол бий шүү дээ. Сүүлд гэхэд эртний мумми олдсоныг нь Герман руу сэргээн завсарлана гэж гаргаад нэлээд хөөцөлдсөний эцэст буцааж авсан байдаг?
-Миний хувьд 1970-аад оноос ажилласан. Тэгэхээр 1970-аад оноос археологийн нэг ч олдвор гадагшаа гараад буцаж ирээгүй тохиолдол байхгүй. Бүгдийг нь сэргээгээд буцааж авчирдаг. Тэр муммиг чинь дэлхийн хэмжээнд сэргээгээд буцааж авчирсан. Тэгсэн баахан матаас яваад манай залуучуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн шүү дээ. Өерөөр хэлбэл, ирэх хооронд нь Германы Элчин сайдыг, манайхыг эвгүй байдалд оруулчихаж байгаа юм. Бүр зохиомол хэрэг үүсгэж шалгасан, Гэтэл ирсэн хойно нь "Ямар сайхан юм" гээд инээгээд явж байх жишээний.

 

-Нэг хэсэг Булганы Баяннуурын Улаан хэрэм гэх газраас Төв Азид олдоогүй маш ховор олдвор болох Түрэгийн үеийн уйгар ноёны булш олдсон талаар шуугиж байсан ч чимээгүй болчих шиг боллоо. Энэ юу болсон бэ?
-Булганаас оддсон олдвор чинь яг үнэндээ хятадад урвасан уйгарын ноёны булш. Өөрөөр хэлбэл, Уйгаруудтайгаа таарахгүй явсаар Хятадын тусыг аваад цаашаагаа урвасан хүн байхгүй юу. Ингээд уйгаруудынхаа, эсрэг дайн тулаан хийж яваад гайхам баатар болсон юм шиг байгаа юм. Тиймээс түүнийг нас нөгчихөд нь хятад баатрын ёсоор оршуулчихсан байхгүй юу. Үүнийг нь манайхан мэдэхгүй хэдэн зуун саяар бунхныг нь сэргээнэ гээд явж байна. Гэтэл Монголын археологийн дурсгалыг засварлахад ийм хэмжээний мөнгө хэзээ ч гарч байгаагүй. Үнэн хэрэгтээ хятадад урвасан хүний бунхныг сэргээх гээд л байна шүү дээ. Хятадад иймэрхүү бунхан олон бий. Миний хувьд наадах чинь болохгүй л гээд байгаа. Нэг жишээ яръя л даа. Унгарын Печ хотод Туркуудыг эзлэн түрэмгийлж байсан үеийн дурсгал байдаг. Гэтэл тэр бүгд нь одоо нураад эхэлчихсэн байхад хэн ч засч сэргээхгүй байгаа юм. Яагаад засахгүй байгаа юм гээд асуухаар "Туркууд эзэлж байхдаа ингэсэн. Засвал өөрсдөө засна биз. Засахгүй бол тэр биз. Харин ч байлгаж байгаа нь их юм" гэдэг. Улс орнууд археологийн олдвортоо хүртэл ийм нарийн бодлогоор ханддаг байхгүй юу. Гэтэл манайхан, хятад бунхныг хэдэн зуун саяар засч жуулчдад үзүүлэх гээд байна шүү дээ.

 

-Манайхаас олддог археологийн олдворуудыг хараад байхад монголчууд их тансаг хэрэглээтэй байсан юм шиг санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Археологийн олдвор ямар ч байдлаар олдож болно, Голын эрэг нураад ч юм уу, санамсаргүйгээр газар ухаж байгаад олох тохиолдол ч бий. Щинжлэх ухааны хамгийн гол зорилго нь тэрхүү олдворын үнэ цэнийг тогтооход оршдог. Жишээ нь алтан чимэг зүүлт оллоо гэж бодъё. Киданы үед монголчууд алт ихээр эдэлдэг байж. Ингээд л гүйцээ. Гэтэл хэл хуур буюу ясан хуур олдлоо. 2200 жилийн өмнө хэрэглэж байж. Дэлхийн хөгжмийн зэмсгийн магадгүй хамгийн анхны дурсгал ч байж болно. Тэр үед манай газар нутаг дээр амьдарч байсан хүмүүс хөгжим тоглодог л байсан байна шүү дээ. Хүннү, Түрэгийн Билгэ хааны үед хамаарагдах алтан эд өлгий олдож л байна. Алт гэдэг утгаараа үнэтэй нь үнэтэй л юм биз. Тэгвэл тэр алт хүн төрөлхтөний, монголын түүхэнд юуг хүүрнэх вэ гэдэгт л хамаг учир байгаа юм. Тэгэхээр алтан том бэлзэгнээс ганц жижиг чулуун зэвсэг ямар их юм өгүүлэх нь тодорхой.Бас гол модны олдвор гэж нэрлэдэг дээ.
Архангай аймгийн Хүй ногоон сав, Хайрхан, Эрдэнэмандал сүмын заагаас олдсон олон сайхан олдвор бий. Тэдгээрээс онцлоход ганц эвэртэй янгирын хэлбэр бүхий долоон ширхэг мөнгөн чимэг бий. Жигнээд үзвэл хэдхэн грамм. Тэр янгирыг үүлэн дунд дүүлж яваагаар маш нарийн дүрсэлсэн байгаа. Урлагийн мэдрэмж шаардсан бүтээл гэдэг нь мэдэгддэг. Тэгвэл яг түүн шиг олдвор Төв аймгийн Борнуур сумын нутаг Ноён уулын булшнаас мөн долоон ширхэг олдсон. Римийн үеийн Геракл охин тэнгэрийнхээ хамт нүцгэн бие дээрээ барын арьсан хэвнэг нөмөрсөн хааш хаашаагаа арван сантиметр хэмжээтэй мөнгөн чимэг мөнөөх Ноён уулын хүннүгийн үеийн булшнаас олдсон шүү дээ.

 

-Гаднын экспедицүүд манайд археологийн хайгуул хийх зөвшөөрлөө хаанаас авдаг юм бэ?
-Одоо бол Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас авч байгаа. Тэнд тусгай комисс ажилладаг. Өмнө нь Соёл, спорт, аялал жуулчлалын яам өгдөг байсан юм.

 

-Танайхаас бол олгодоггүй юм байна гэж ойлгож болох уу?

-Хуучин олгодог байсан. Яаманд шилжүүлсний дараахан манайх буцаагаад эрхээ авъя гэсэн юм. Тэгэхэд манай хүрээлэнгийн залуучууд дэмжээгүй. Яагаад гэхээр зөвшөөрөл өгөхөөр хахууль гэдэг зүйл дагадаг. Тиймээс багшаа та битгий ав. Яам нь өгч байг гэсэн.

 

-Таныг анхны томилолтоо Увс аймгаас эхэлж байсан гэж сонссон юм байна.
-Намайг оюутан байх үед Ю.Цэдэнбал даргыг Давст уулаа Орост өгчихлөө гээд нэлээд шүүмжлэл дагуулж байсан. Тэгэхэд надад нэг бодол төрсөн юм. Юу гэхээр археологич болж очоод Монголын бүх хилийн дагуу байгаа дурсгалыг судална гэж. Ер нь би судалгааны гол ажлуудаа голчлон хилийн дагуу хийсэн байдаг.

 

-Их сонин түүх байна. Тэгээд Ю.Цэдэнбал дарга үнэхээр Давст уулаа Орост өгчихсөн байсан хэрэг үү?
-Яг Ю.Цэдэнбал дарга ч биш л дээ. Тэр үед Гадаад явдлын яамны сайд С.Аварзэд тэргүүтэй тусгай комисс Ю.Цэдэнбал даргын аавынх нь өвөлжөөг оросуудад өгчихгүй юу. Тэгсэн Ардын их хурлаас үүнийг нь дэмжээгүй. Ардын их хурлын дарга нь Сүхбаатарын Янжмаа гуай байсан санагдаж байна. Ингээд С.Аварзэдийг сайдаас нь халж байж өгсөн байдаг.1972-1973 оны үед би Увсад малтлага судалгаа хийж байлаа. Тэгэхэд Сумъяа гэж хуучин танил маань ирчихсэн ГАЗ-53 дүүрэн поошиг аччихсан бензин авч таарсан. Тухайн үед ойр зуурын ажил төрөл яриад салцгаасан. Тэгсэн 1974 арваннэгдүгээр сарын үед Сумъяа над руу утасдаад "Цэвээндоржоо найз нь Монголын геологичийн анхны үнэмлэхийг авлаа" гэж байна. Яасан гэхээр Ю.Цэдэнбал даргыг оросуудад нутгаа, давсаа өгсөн гэсэн шүүмжлэл гарсны дараа Сумъяа өөр давстай газар нээчихгүй юу. Тухайн үед Ю.Цэдэнбал дарга "Үнэхээр давс байна уу, бүгдийг нь өгчихөөгүй байна уу" гэж асуусан гэдэг. Ингээд Сумъяад анхны давс нээгчийнх нь үнэмлэхийн хамт гурван өрөө байр өгсөн байгаа юм. Одоо бол "давсны" Сумъяа гээд манай нэртэй сайн геологич хүн болсон доо.



С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/



Д.ЦЭВЭЭНДОРЖ: Чингисийн онгон Бурхан Халдунд байгаа, харин өвөрт нь.үү, ард нь уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани