Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Батхүү: Шатахууны үнийг бууруулах нь буруу

Б.Батхүү: Шатахууны үнийг бууруулах нь буруу УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийн зохицуулах хэлтсийн дарга Б.Батхүүтэй ярилцлаа.  

-Дэлхийн зах зээлд түүхий тосны үнэ буурч байхад манай улсад шатахууны үнэ яагаад буурахгүй байна вэ?

-Сая л газрын тосны үнэ буурч байна шүү дээ. Үүнээс өмнө дандаа өсч байсан. Үүний зэрэгцээ хэд хэдэн асуудал байсан юм. Нэгдүгээрт, хилийн үнэ буюу гадаадаас авах үнэ, хоёрдугаарт, манай улс шатахуунаа дандаа валютаар авдаг тул ам.долларын ханш савлахад нийгэм даяараа хүндрэл үүсдэг гэдгийг бид сайн мэднэ. Өөрөөр хэлбэл, энэ хоёр үнэ хөдлөхөд дотоодын жижиглэнгийн үнэ өсч, зарим тохиолдолд шатахуун олдохоо байж хомсдол үүсэхэд хэд дахин өндөр үнэтэй болдог байсан.

-Шатахуун нийт эдийн засагт нөлөөлдөг бүтээгдэхүүн гэдгийг бүгдээрээ мэднэ. Гэхдээ зах зээлийн ханш өсөхөд дагаж савласан шатахууны үнэ буурахад нь яагаад "унах”-гүй байна вэ? 

-Ерөнхийдөө Монголбанктай хамтран "Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой барих бодлогыг баримталж байгаа.

-Яагаад. Өөрөөр хэлбэл, шатахууны үнийг бууруулахгүй л гэж та хэлж байна?

-Шатахууны үнийг бууруулах нь буруу. Яагаад гэвэл дэлхийн зах зээлд түүхий тосны үнэ уналаа ч хэзээ нэгэн цагт эргээд өснө. Тэр үед биднийг төрөөс хамгаалах зүйлгүй болчихдог. Тийм учраас шатахууны жижиглэнгийн үнийг нэг төвшинд барих нь чухал юм.

-Шатахууны үнэ буурахад онцгой албан татварыг нэмдэг. Үүгээр эрсдэлээ хаадаг юм биш үү? 

-Импортлогч компаниуд ОХУ-аас шатахуунаа ам.доллараар авч, оруулж ирээд төгрөгөөр зарахад валютын ханшийн зөрүү гардаг. Харин хилийн үнэ байнга өсч буурч байдаг. Ийм учраас Монгол дахь жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахын тулд шатахууны хилийн үнэд онцгой албан татвар тавьдаг. Хэрэв хилийн үнэ доош буурвал онцгой албан татвар нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, төрд мөнгө цуглардаг. Хилийн үнэ өсөөд ирвэл онцгой албан татвараа багасгах арга хэмжээ авдаг. Нэг төвшинд л шатахууны үнийг барихыг тулд ийм үйл явц болдог. Гэтэл сүүлийн хэдэн жил хилийн үнэ ч өссөн. Ам.долларын ханш ч өссөн. Өөрөөр хэлбэл, 1300 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар 1900 хүртэл өссөн үзэгдэл гарлаа. Хилийн үнэ тэр үед бас өссөн. Өөрөөр хэлбэл, үнэ огцом өсөхөд бидэнд онцгой албан татвараар авсан мөнгө эргээд хэрэг болно. Тиймээс дэлхийн зах зээл дэх түүхий тосны үнэтэй хамааруулж шатахууны үнийг өсгөж, бууруулах нь маш буруу. Яагаад гэвэл, газрын тосны үнийг дагаж шатахууны үнэ өсч, буурах нь  эдийн засагт хүндрэлтэй тусна.

-Оросуудтай хийсэн тогтвортой байдлын гэрээг ямар ч тооцоогүй хийчихлээ гэдэг шүүмжлэл бас бий. 

-Үгүй. Монголбанкны "Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-төө тусгаснаар форвард хэлцлийг аж ахуйн нэгжтэй хийсэн юм. Энэ нь нэг ам.долларыг 1400 төгрөг гэж тооцоод тэд валютаа авч гүйлгээгээ хийнэ. Товчхондоо гадуур байгаа банкны ханшаар биш Монголбанктай тохирсон ханшаараа гүйлгээ хийнэ гэсэн үг. Хэрэв валютын ханш буурвал Монголбанкинд ашигтай, өсвөл компаниудад ашигтай гэдэг хэлцэл юм. Энэ хэлцлийг хийж байх үед ам.долларын ханш 1800 байсан хэдий ч тохирсон ёсоор 1400 төгрөгөөр тооцоход Монголбанкинд алдагдал үүсч байгаа шүү дээ. Энэ алдагдлыг хилийн үнэ буурч байгаа нөхцөлд онцгой татвараа нэмэх байдлаар уян хатнаар тэнцвэржүүлж байгаа юм. Хилийн үнэ буурах тусам үүнийг бид байнга тооцож байдаг. Одоо бидний гол зорилго бол шатахууны үнэ огцом өсч, буурах тохиолдолд үнийг нэг төвшинд барих юм. Түүхий эд хямдарлаа гээд бүтээгдэхүүний үнэ шууд дагаад буурдаггүй. Тухайлбал, дэлхийн зах зээлд түүхий тосны үнэ хямдхан байсан ч оросууд бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөсөн. ОХУ-д ч жижиглэнгийнхээ үнийг огцом өсгөж, буулгахгүй байгаа. Яахав, жижиг хэлбэлдлүүд бий. Огцом хэлбэлзэл нь эдийн засагт аюул авчирдаг. Тийм учраас үүнээс л хамгаалж байгаа юм.

 -Гэхдээ хэрэглэгчид шатахууны үнийг өсгөхдөө хэдэн зуугаар нь харин бууруулахдаа 20-30 төгрөгөөр л хямдаруулдаг гэж гомдоллодог. Одоо бүр таг чиг байна хэмээн харж байна шүү дээ?

-Сүүлийн хоёр жилд шатахууны жижиглэнгийн үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр нэг удаа буурсан. Түүнээс хойш нэг ч төгрөгөөр өсөөгүй. Бидэнд бүх судалгаа нь бий. Бүр өдөр өдрөөр нь гаргачихсан байдаг. Тийм учраас Засгийн газрын барьж байгаа хамгийн том бодлого бол хэрэглэгчид буюу иргэдэд хүрч буй шатахууны жижиглэнгийн үнийг нэг төвшинд барих юм. Дээр нь бидний хийсэн хамгийн том ажил бол ОХУ-аас авдаг үнийг Сингапур улсын биржийн үнэтэй холбож томьёогоор бодож үнэ өөрчилдөг болсон. Өмнө нь оросууд "Тэдээр ав. Авахгүй бол өгөхгүй” гэдэг байдлаар дуртай үнийг санал болгодог байлаа. Үүнийг хэлцэл хийсээр байгаад өөрчилж чадсан.

-Олон биржээс яагаад заавал Сингапур улсыг онцолсон юм бол?

-Хамгийн бодитой үнэ байдаг учраас ийм сонголт хийсэн. Хоёрдугаарт, нэг газраас буюу зөвхөн "Роснефть”-ээс хараат биш болгосон юм. Бид одоо шатахуунаа Солонгос, БНХАУ болон Европын орнуудаас авч байгаа. Ийм олон өрсөлдөгчтэй болж байгаа учраас үнийг дураараа өсгөх боломжгүй.
 

Зууны мэдээ
Г.Ганчимэг

Б.Батхүү: Шатахууны үнийг бууруулах нь буруу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани