Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн орлогын 30 хувь нь ирээдүйн өв сангийнх болно

Ц.БОЛОРМАА
Монгол Улс хуримтлалтай болохоор Хүний хөгжил сан, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтөөс төсөвт үүсэх нөлөөллийг багасгах зорилгоор Тогтворжуулалтын сан байгуулсан билээ. Хүнээр яривал энэ нь баруун, зүүн гар гэсэн үг. Гэвч Хүний хөгжил сан одоогоор 1.1 их наяд төгрөгийн өртэй байгаа. Тогтворжуулалтын санд 430 орчим тэрбум төгрөг хуримтлагдаад буй бөгөөд 2018 он гэхэд ДНБ-ий таван хувьд хүргэхээр хуульд тусгасан байдаг.

Харин баялгийн сан байгуулбал Монгол Улс өөрийн гэсэн хуримтлал үүсгэж эрдэс баялгийн салбараас орж ирэх орлогоо арвижуулан, үе дамжуулан үлдээх боломж бүрдэх учиртай. 2012 онд манай улсын төсвийн орлого өмнөх жилийнхээсээ хоёр дахин өсөж байжээ. Гэвч тухайн үед монголчууд орлогоо бүгдийг нь зарлага болгож орхисон нь инфляцыг хөөрөгдөж, макро эдийн засгийн тогтворгүй байдал үүсгэн, эдийн засгийг "хөөсрүүлсэн" гэхэд болно. Эргээд орлого хумигдах үед зарддаа танаж чадахгүй суугаа, бид. Энэ мэт сөрөг нөлөө, Толланд өвчин"-өөс сэргийлэхэд баялгийн сангийн ач тус их. Учир нь баялгийн санг эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор байгуулдаг. Бид газар доорх баялгаа олборлоод, үр шимийг нь хүртэхээс гадна хойч үедээ орлогоосоо нөөцөлж, үе хоорондын тэгш байдлыг хангахын сацуу дээрх өвчнөөс сэргийлэх юм.

Баялгийн сангийн хөрөнгийг уул уурхайн салбарын орлогоос бүрдүүлэх бөгөөд хөрөнгийг нь арвижуулж байна гэсэн үг. Дэлхийн улсуудын Төвбанкны нөөцийн, баялгийн сангууд нийт 17 их наяд ам.долларын хөрөнгөтэй болж амжсан гэсэн тооцоо бий. Норвегийн баялгийн сан гэхэд улсынхаа ДНБ-ээс 1.5 дахин илүү хөрөнгөтэй болж чадсан байна. Харин эрдэс баялгаа үр ашиггүй зарцуулснаар гэнэтийн их орлого нь баялгийн ха-раалын шалтгаан болсон түүх бий.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг Сангийн яамныхан болово руулж өнгөрсөн аравдугаар сард өргөн барьжээ. Шийдвэр гаргагчид, Улсын их хурлын гишүүд Канад, Норвеги, Шинэ Зеланд, Австрали, Сингапур зэрэг орны баялгийн сангийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн гээд холбогдох ажил, шаарддагатай судалгааг хийж буйгаа Сангийн яамныхан дуулгасан. Одоогоор баялгийн сангийн хөрөнгө оруулалтын бодлогоо тодорхойлж буй аж. Өөрөөр хэлбэл, санд хуримт луулсан хөрөнгөө хэрхэн үр ашигтай, үнэ цэнийг нь алдуу-лахгүй байх вэ гэдэгт ухаанаа зарж буй гэсэн үг. Одоогоор тодорхой болсон зүйл гэвэл баялгийн санд төвлөрсөн мөн-гөөр олон улсын зах зээлд хөрөнгө оруулах гэнэ.

Тавантолгой, төмөр зам гээд олон төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгийн эх үүсвэр дутагдаж буй энэ үед гадаад зах зээлд, санхүүгийн хэрэгслүүдэд байршуулахаар төлөвлөж буйг уншигч Та гай-хаж магадгүй. Гэхдээ эдийн засагт "доголон" тогтолцоо бүрдэж, уул уурхайгаас ихээ-хэн хамаарах болсноор бусад салбараас хөрөнгийн эх үүо вэр, ажиллах хүч зэргийг булааж авах эрсдэлтэй. Улмаар үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш чангарч, экспортын бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэсэн үг. Тэгээд ч дотоодын төсөл, хөтөлбөрүүдийн сан-хүүжилт "олдог" Хөгжлийн банк бий. Нөгөөтэйгүүр, эрдэс баялгийн салбараас илүү-дэл гэж хэлж болох орлогыг авчихаад эргээд эдийн засагтаа шингээснээр Толланд өв-чин"-д нэрвэгдэж мэдэх гэнэ.

САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ИЛ TOД БАЙНА
Монгол Улсад байгуулах баялгийн санг "Ирээдүйн өв сан" гэж нэрлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Харин сангийн хөрөнгийг тусгайлан байгуулах Ирээдүйн өв сангийн корпорациар удирдуулах гэнэ. Тус корпорац эхний ээлжинд эрсдэл багатай, зээлжих зэрэглэл өндөр улсын Засгийн газрын бонд худалдан авч, хүүгээс нь ашиг олох гэнэ. Дараа нь зорилгодоо нийцүүлэн бусад санхүүгийн хэрэгсэлд байршуулах аж. Тухайлбал, цаашид компаниудын үнэт цаас авах юм байна. Ийм корпорац байгуулахад хөрөнгеө зөв удирдахын тулд эхний ээлжинд гаднаас менежерүүдийг урьж ажиллуулна гэдгийг Сангийн яамыы Баялгийн сангийн хэлтсийн дарга Б.Төгөлдөр  ярилаа. Мөн тэрбээр "Үр ашигтай санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахаас гадна үндэсний мэргэжилтнүүдийн  чадавхийг сайжруулахад анхаарна" гэсэн. Ер нь хоёр хөршөөс авахуулаад дэлхийн 60 орчим орон баялгийн сан байгуулж хэдийнэ амжжээ. Тэдгээрийн зарим нь зөвхөн гадаад зах зээлд хөрөнгө оруулдаг бол бас дотооддоо санхүүжилт олгодог нь бий юм.

Монгол Улсын баялгийн сангийн үйл ажиллагаа 100 хувь ил тод байх бөгөөд хаана хөрөнгө оруулсан жагсаалтаа тайлагнах аж. Хөрөнгийн хэдэн хувиар аль улсын Засгийн газрын бондыг, ямар хугацаатай худалдан авсан, урьдчилсан гүйцэтгэлээр тухайн жилийн ашиг хэр гарахаар байна гэдгийг олон нийтэд байнга нээлттэй мэдээлэх гэнэ. Мэдээж хөрөнгө оруулах шийдвэр гаргахаар судалж байх үед, мөн түүнээс өмнө зарлахгүй. Улсын их хурлын даргад өргөн барьсан хуулийн төсөлд хаана хөрөнгө оруулснаа ямар тохиолдолд, хэд хоногийн дотор тайлагнахыг тодорхой тусгажээ.

2018 ОНООС ХУРИМТЛАЛ ҮҮСГЭНЭ
Хүний хөгжлийн сангийн нэг их наяд гаруй төгрөгийн өрийг барагдуулах төлөвлөгөө гарган, түүнийг төсвийн хүрээнд уялдуулж байгаа. Тус сангийн өрийг 2017 онд ба-рагдуулж дуусна гэж тооцжээ. Дараа жилээс нь дээрх сангийн хөрөнгийн эх үүсвэр баялгийн санд орох юм байна. Олон улсын валютьш сангийн мэргэжилтнүүд уул уурхайн сачбараас орж ирэх орлогын таван хувийг төвлөрүүлэх нь зүйтэй гэж зөвлөжээ. Харин Хүний хөгжил сангийн нийт орлого буюу уул уурхайн орлогын ойролцоогоор 30 хувийг баялгийн санд төвлөрүүлэхээр тооцсон байна. (Тогтворжуулалтын сан одоогийн хэвээр байх юм) Олон улсын жишгээр баялгийн санд тогтворжуулалтын, нөөцийн, тэтгэврийн, хөрөнгө оруулалтын, хадгаламжийн сангууд багтдаг. Дээрх төрлөөс манайх урт хугацааны хадгаламжийн, төсвийн тогтворжуулалтын сантай болох нь.

Сангийн яамныхны тоо цоолж буйгаар Ирээдүйн өв сангийн корпорац 2030 оноос өгөөжөө өгөх гэнэ. Энэ нь макро эдийн засгийн маш том зохицуулалт болох учиртай. Баялгийн сан байгуулах нь бас зээлжих зэрэглэлд сайнаар нөлөөлнө. Санхүүгийн хуримтлалтай байснаар улсын санхүүгийн байдал сайжрах учраас тэр. Олон улсын зах зээлд бонд арилжлаа гэхэд хүү нь бага тогтох давуу тал авчрах нь дамжиггүй. Мөн ирээдүйд үүсэж болзошгүй санхүүгийн томоохон дарамтаас сэргийлэхэд хуримтлал үүсгэсний ач тус их. Сүүлийн жилүүдэд гэхэд төсвийн зарлага ДНБ-ий 30-50 хувьтан тэнцээд байгаа юм.

Урьдчилан таамаглаж буйгаар 2030 он гэхэд "Ирээдүин өв сан" 21 их наяд төгрөгинн хуримтлалтай болсон байх бөгөөд түүнээсээ 770 орчнм тэрбум тегрөгннг төсөвт оруулах боломжтон юм байна Харин 2050 он гэхэд хуримт лалын хэмжээ 58 их наяд хүрч, 2.2 их наяд төгрөгийн өгөөж оруулах тооцоо гарчээ. Байгалийн баялгаа ухаатгаар удирдах нь манай улсын эдийн засгийн хөгжлийн тогтвортой орчин бүрдүүлэхэд ач холбогдолтой билээ.

"Өнөөдөр"

Уул уурхайн орлогын 30 хувь нь ирээдүйн өв сангийнх болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани