Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хэн нь "хямдхан улстөр" хийгээд байгааг манай иргэд ялгаж, салгах цаг болсон

Хэн нь "хямдхан улстөр" хийгээд байгааг манай иргэд ялгаж, салгах цаг болсонУИХ-ын бие даагчдын зөвлөл даваа гарагийнхаа ээлжит "Монгол хvний төлөө” мэдээллээ хийв. Энэ удаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасvрэн, гишvvн С.Ганбаатар хоёр энэ долоо хоногт хэлэлцэгдэх зарим хуулийн төсөлд бие даагчдын зөвлөлийн баримтлах байр суурь, мөн байнга шvvмжлэлтэй ханддаг Оюутолгойн эргэн тойрны шинэ нөхцөл байдлын талаар мэдээлсэн юм. Тэр vеэр УИХ-ын гишvvн С.Ганбаатараас дараах тодруулгыг авав.
 
-Та сая Оюутолгойн эрх ашигт vйлчилдэг тодорхой улстөрчид тун удахгvй бидний эсрэг дайралт хийхдээ "хямдхан улстөр хийгч, популист” хэмээн цоллож, олон нийтийн санаа бодлыг төөрvvлэх нь тодорхой гэлээ. Яагаад тун удахгvй та бvхэн рvv дайрч эхэлнэ гэж тооцоолж байгаа юм бэ?
 
-Монголчуудын эрх ашгийг уландаа гишгэж, Оюутолгойг Рио Тинтод зvгээр л бэлэглэсэн луйврын гэрээнд гарын vсэг зурсан хэдхэн тооны улстөрчид УИХ дахь бие даагчдын зөвлөлийн гурван гишvvний эсрэг бохир довтолгоон хийх нөхцөл тун удахгvй бvрдэх болов уу. Энэ нь юу гэсэн vг вэ гэвэл эрх баригчид Оюутолгойн Монголын талд ногдох 34 хувийг зарж борлуулахаар тун удахгvй ажиллаж эхлэх нь тодорхой болоод байгаагаар тайлбарлагдана.
 
Учир нь Рио Тинтогоос тодорхой хvмvvс Улаанбаатарт ирж манай эрх баригчидтай уулзалт, яриа хийгээд эхэлсэн. УИХ-ын бие даагчдын зөвлөлийн гурван гишvvн Оюутолгойн асуудлаар Vндэсний аюулгvй байдлын зөвлөлд асуулга явуулсан. Тэр ч байтугай миний бие Монгол Улсын Их хурлын гишvvний хувиар Рио Тинтогийн ерөнхий захирал Сэм Уолшид захидал явуулсан.
 
 -Та тэр захидалдаа голчлон ямар асуудлыг хөндсөн бэ. Зах зухаас нь тайлбарлаж болох уу?
 
 -Болно, болно. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан өдөр буюу 2009 оны 10 дугаар сарын зургааны өдөр Оюутолгой ХХК-ны Хувь нийлvvлэгч талууд болох Эрдэнэс МГЛ ХХК, Айвенхоу Оюу Толгой/БиВиАй/ Лтд, Оюу Толгой Нидерланд БиВи нар Хувь нийлvvлэгчдийн гэрээг байгуулсан байгаа юм.
 
Харин энэхvv гэрээнд 2011 оны зургаадугаар сарын наймны өдөр нэмэлт өөрчлөлт хийж, дахин тодотгосноор анхны тохиролцоонд өөрчлөлт орж, одоо vргэлжлээд явж байна. Энэхvv гэрээгээр "Хувь нийлvvлэгчдийн зээл”, "Өрийн санхvvжилт”, "Санхvvжvvлэх хувьцаа” зэрэг нэр нь өөр боловч утга нь ижил өрийн санхvvжилт vргэлжилж, өрийн дvн нь хуримтлагдсан хvvгийн хамт Рио Тинтогийн "хөрөнгө оруулалт”-ын хэмжээ болж, тэд энэvv луйврын мөнгөн дvнг дэлхийн бvх том мэдээллийн хэрэгслээр зарласаар байгаа.
 
Монголын ард тvмэн зээл зуучлагчийг биш хөрөнгө оруулагчийг хvссэн. Гэтэл Рио Тинто санхvvгийн асар их луйвар хийж Оюу толгойг биднээс санхvvгийн нарийн луйврын аргаар дээрэмдэн авах тохиролцоо хийгдэж эхэллээ. Дээрх гэрээний vр дvнд Оюутолгой компанийн өр зээлийн хэмжээ хэмжээлшгvй ихээр өсч байгаа ба бvх зардлын зургаан хувийг менежментийн төлбөрт авч байгаа нь ажлын vр дvнг орлого, vр дvнгээс биш зардлаас тооцож байгаагаараа дэлхий дээрх анхны тохиодол болж байна. Гэтэл энэ бvхэнд тэдний зvгээс өнөөдрийг хvртэл хариу ирvvлэхгvй байгаа.
 
-Та сая Оюутолгойн ТУЗ-ийн дарга Г.Батсvх хариу ирvvлсэн гэсэн нь ямар учиртай юм бэ. Ер нь Оюутолгойд монголчуудын эрх ашгийг хамгаалдаг субьект байна уу vгvй юу?
 
-Уг нь чиг vvргээрээ бол энэ Г.Батсvх гэдэг хvн Оюутолгойд бидний эрх ашгийг хамгаалах учиртай. Гэтэл ТУЗ-ийн дарга ажилтай энэ хvн улайм цайм Рио Тинтогийн эрх ашгийг хамгаалдаг л ажилтай болсон. Жишээ нь тэр нөхрөөс ирvvлсэн хариунд НӨОДТХНГ гэсэн товчлол явж байгаа юм. Энэ товчлолыг ойлгох Монгол хvн бараг л байхгvй. Эд нар ийм л илбэ vзvvлээд сууцгааж байна.
 
Гэтэл энэ сvрхий товчлол нь "Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлvvлэгчдийн гэрээ” гэсэн vг юм гэнэ. Товчхондоо нөгөө Оюутолгойн гэрээ чинь ийм гоё илбэдсэн нэртэй болчихсон байгаа юм. Энэ дотор монголыг хэрхэн яаж луйвардах вэ гэсэн арга, ажиллагаа нь их нарийн орсон юм байна. Харин бидний асуултад юу ч хариулаагvй байна лээ.
 
Гэхдээ тэр Г.Батсvх гэдэг нөхөр уулзаж ярилцах хvсэлт ирvvлсэн байсан. Бид ордонд уулзах хvсэлт тавьсан, одоохондоо хариу ирээгvй байна. Монголын ард тvмний өмчийн тухай ярьж байгаа учир бидний уулзалт нээлттэй болох ёстой.
 
-Сvvлийн vеийн мэдээллээр Оюутолгой компани дандаа л алдагдалтай ажиллаж байгаа талаар мэдээлдэг болж. Vнэхээр алдагдалтай ажиллаад байгаа юм уу. Энд манай талаас хяналт тавьдаг механизм бий юу?
 
-Байнга алдагдалтай ажиллаж байгаа мэтээр мэдээлсээр байгаа нь цаанаа маш том санхvvгийн луйвраа нууж байгаа хулгайн vйл ажиллагаа юм. 2014 оны зөвхөн нэгдvгээр улиралд 280 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэж байгаа юм. Яагаад Оюутолгой компани ийм их зардал гарган асар их алдагдалтай ажилласаар байхад ТУЗ-ийн гишvvд юу ч хийхгvй суугаад байгаа юм бэ.
 
Ялангуяа Монголын талын гурван гишvvн өнөөдрийг хvртэл юу ч хийхгvй байгаа. Бид Vндэсний аюулгvй байдлын зөвлөл болон УИХ-ын 73 гишvvнд асуулга явуулсан ч өнөөдрийг хvртэл ямар ч хариу аваагvй. Өнөөдөр Оюутолгойд нэн яаралтай Хянан шалгах зөвлөлийг байгуулах ёстой. Хувь нийлvvлэгчдийн гэрээний тавын 10 дугаар зvйлд заасан заалтыг өнөөдрийг хvртэл биелvvлсэнгvй.
 
Өнөөдөр Оюутолгойн удирдлагад ажиллаж байгаа шиг асар өндөр зардалтай менежментийн баг энэ дэлхийн өөр хаана ч байхгvй. Рио Тинтогийн энэ менежментийн багийг хэний тушаал, заавар, нөхцлөөр шалгаруулан ажиллуулж байгааг мэдэх ямар ч боломжгvй байна. Бидэнд энэ талаарх мэдээллийг "нууц” гээд өнөөдрийг хvртэл ирvvлээгvй. Менежментийн энэ өндөр зардлаа Рио Тинто, Туркойс Хилл хоёр 50:50 хувиар хувааж авдаг. Харин Монголын талд юу ч ногддоггvй. Гэхдээ бид бvх процессыг мэдэж байгаа. Гэтэл манай Тагнуул, Эрдэнэс Оюутолгой компани, ТУЗ-ийн гурван гишvvн vнэхээр юу ч хийхгvй байгаа.
 
 -Оюутолгой хэрвээ vнэхээр л тийм их алдагдалтай ажиллаж байгаа юм бол хөрөнгө оруулагчидтай нь тохиролцож асуудлаа шийдтэл vйлдвэрлэлийг нь зогсоочихож болдоггvй юм уу?
 
-Оюу­тол­­гой алдагдал­­тай ажилласан зvйл ерөөсөө байхгvй. Их Британид бvртгэлтэй Rio Tinto South East Asia компанийн ТУЗ-ийн болон санхvvгийн тайланд гарсан мэдээллээр бол 2012 оны цэвэр ашиг нь 141 сая ам доллар байсан бол 2013 оных нь цэвэр ашиг 7.1 тэрбум ам. доллар болсон байгаа юм. Оюутолгой өнөөдөр ч хэвийн ажиллаж байгаа.
 
Энэ оны эхний гурван улирлын байдлаар 612 мянган тонн зэс, 8.6 тонн алт, 20 тонн мөнгө гаргачихаад байгаа. Тэгвэл 2015 оны төлөвлөгөөгөөр 15 тонн алт, 34 тонн мөнгө, 820 мянган тонн зэс гаргахаар байгаа. Дэлхийд эхний 10-т эрэмбэлэгдсэн Оюутолгойн уурхай явдгаараа яваад Рио Тинтогийн эздvvд хагартлаа баяжсаар байхад баялагийн эзэд монголчууд юу ч авч чадахгvй сууцгааж байна.
 
-Монголчууд өнөөдрийг хvртэл Оюутолгойн гэрээний талаар наад захын ойлголтгvй сууцгааж байгаа. Танд энэхvv луйврын шинжтэй алдагдалтай гэрээний талаар ард тvмэндээ мэдээлэх тодорхой баримт, тайлбар байгаа юу?
 
-Юуны өмнө Монголын говьд булаатай байгаа энэхvv асар их баялгийн эзэн Монголчууд Оюутол­­гойд өчvvхэн хувь эзэмшихийг тухайн vеийн засгийн эрх баригчид буюу Оюутолгойн луйврын гэрээнд гарын vсэг зурсан этгээдvvдийн балгаар аргагvй эрхэнд хvлээн зөвшөөрсөн гэдгийг дурдах нь зvйтэй.
 
Ингэж хувь эзэмшихдээ өөрийн эзэмшлийн хувийг асар өндөр хvvтэй өр зээлээр худалдан авч байгаагаа мэдээгvй. Баялгийн 34 хувийг шууд эзэмших буюу 34 хувийн Роялтийн татвар авах юм байна гэж шал буруу ойлгосон. Ингэж ташаа ойлгох шалтгаан нь огт мэдээлэлгvй байснаас болсон. Учир нь Хувь нийлvvлэгчдийн гэрээ хэмээх аймшигтай луйвраа биднээс тас нууцалсан.
 
Бvр тодруулбал дээрх гэрээг бид Нидерланд улсад бvртгэлтэй 18-хан мянган еврогоор vнэлэгдэх ОТN, Британийн Виржинийн аралд бvртгэлтэй гурав­­хан ам. доллар­­ын vнэл­­гээтэй IVN,BVI гэгч­­тэй байг­­уулж, "Хувь нийлvvлэг­­­чийн зээл”, "Санхvvжvvлэх хувьцаа”, "Өрийн санхvvжилт” зэрэг асар өндөр хvvтэй, улирал тутам нийлмэл хvv бодох, хязгааргvй өсөн нэмэгдэх өрийг Оюутолгой ХХК-д vvрvvлчихсэн гэдгийг бид саяхнаас л мэдэцгээсэн. Өөрсдийгөө "Хөрөнгө оруулагч” хэмээн зарлаж буй зээл зуучлагч Рио Тинто даруй есөн тэрбум ам. долларыг Оюутолгой компаниас авахаар дайрч байгаа.
 
 Тvvнээс гадна Клинкор гэдэг компани Рио Тинтог өөртөө нэгтгэх хоёр дахь хэлэлцvvлэг ид хийгдэж байгаа. Дөрөвдvгээр сар гэхэд энэ хэлцлийг дуусгахаар яарцгааж байна. Тэдний төлөөлөгчид яг энэ ажлаар Улаанбаатарт ирчихээд Оюутолгойн гэрээнд гарын vсэг зурсан улстөрчдийг лоббидоод явж байна. Оюутолгойн ирэх жилийн борлуулалтын орлого Монгол Улсын төсвийн 60 хувьтай тэнцэнэ.
 
Гэтэл ийм их баялагаас бид юу ч олж авч чадахгvй л сууцгааж байгаа. Энэ бvх vнэнийг дэлгэн тавьсан биднийг "хямдхан улстөр хийж байна” гэцгээн дайрч эхэллээ. Хэн нь жинхэнэ хямдхан улстөр хийгээд байгааг манай иргэд ялгаж салгах, сайтар эргэцvvлэн бодох цаг болсон.

Өглөөний сонин
Хэн нь "хямдхан улстөр" хийгээд байгааг манай иргэд ялгаж, салгах цаг болсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани