Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

САНХҮҮЖИЛТ “ХАРИХААС” УРЬТАЖ СЭРЭЭХ ЁСТОЙ “ОЮУТОЛГОЙ”

САНХҮҮЖИЛТ “ХАРИХААС” УРЬТАЖ СЭРЭЭХ ЁСТОЙ “ОЮУТОЛГОЙ” Өмнөд хилээс маань 80 орчим километрийн инагш, Оюутолгойн орд орчмоос анир чимээ багатайхан байна. Өнгөрсөн оны долдугаар сарын 28-наас хойш ийм хүлээлт үүсэж, "Оюутолгой” хэвлэлийн хуудаснаа "бүдгэрч”, төр, засгийн түвшинд ч анхаарал нь суларч эхэллээ. Түүнээс ердөө 19 хоногийн өмнө зэсийн анхны баяжмалаа экспортолж, бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлийн үе шатанд шилжиж буйг тунхагласан билээ.

Өмнөх онд тэндээс 26.400 тонн зэсийн баяжмал борлуулж, 55 сая ам.долларын орлого олсон ч өнгөрсөн нэг жилийн борлуулалтын хэмжээ төлөвлөсөндөө хүрээгүй юм. Урьдчилсан байдлаар баталгаажуулаад байсан "Оюутолгой” төслийн далд уурхайг хөгжүүлэх 5.1 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн нөхцөлийг УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэх хүртэл түр хойшлуулах болсон тухай "Rio Tinto” компанийн мэдэгдлийг налгар намрын тэр нэгэн өдөр бид дуулсан."УИХ-аас шийдвэр гаргахад тодорхой хугацаа шаардагдах төлөвтэй байна. Төслийн санхүүжилтийн талаар тодорхой шийдвэр гараагүй тул, мөн Засгийн газартай хэлэлцэж буй бусад асуудлыг эцэслэн шийдэх, шинээр тов тохиролцох хүртэл далд уурхайн бүх ажил, санхүүжилтийг хойшлуулж байгаа юм” гэсэн тайлбарыг тэд араас нь дагуулсан.

Монгол Улсын хөгжлийн түлхүүр "цоожиндоо” гацаад 207 хоногийг элээж байхад Засгийн тэргүүн нь физикийн хичээлээр "амьсгалж”, танхимын бүрэлдэхүүн нь Ховдын мөсний баяр, Увсын худалдааны зах зэрэг аахар шаахар зүйлсээр хөөцөлдөж явна. Оюутолгойгоо яах гэж байна вэ, Ерөнхий сайд аа? Эх нутгийн өмнөдөд газрын гүнд нуугдах баялгаасаа монголчууд ахиухан ашиг хүртэх учиртай гэсэн шаардлага, нөөц ашигласны төлбөрийн хэмжээгээ шинэчлэх гэсэн санал Монгол Улсын Засгийн газар хийгээд "Rio Tinto” компанийн хооронд асуултын тэмдэг болон тээглэв. Эдгээрийг оруулаад 30 орчим асуудал багцалсан ч өнөөдөр гурван асуудал шийдвэрлэгдээгүй үлдсэн сурагтай. Тэдгээрээс хамгийн "халуун” нь далд уурхайн бүтээн байгуулалтад олон улсын зээлдэгчдээс авах гэж байгаа зээлийн нөхцөл хийгээд далд уурхайн ТЭЗҮ. Нөгөө талд нь, Оюутолгойн далд уурхай байгуулахад хэрэгцээтэй асар их санхүүжилт "Rio Tinto”-г давхар дарамтад оруулаад байна.

4.2 сая ам.долларын санхүүгийн багц зээл олгох олон улсын 15 банк ирэх гуравдугаар сарын 31-нээс өмнө Монголын Засгийн газартай хийж буй хэлэлцээрээ эцэслэхгүй бол санхүүжилтийн хувьд саад үүсгэж, төсөл дахиад тодорхойгүй хугацаагаар хойшилж магадгүй тухай SOS-ыг бөмбөрцгийн баруун бөөрнөөс түгээж, цахим ертөнц даяар цацжээ Хэдхэн жилийн өмнө монголчууд дэлхийд байхгүй хоёр том ордтой гэж дээлэндээ багтахааргүй "дарцаглаж” явсан. Монгол Улсын хөгжлийн түлхүүр хэмээн мөнөөх хоёроо цоллож, алтан эрин ирлээ, "Азийн Кувейт” болох нь ээ хэмээн хөөрч байлаа. Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдаад даруй дөрвөн жил өнгөрч байхад монголчуудын амьдрал бахь байдгаараа, мөнөөх ордуудын ашиг ч сураггүй л байна. "Bloomberg”-ийн шинэ мэдээнд шаргал металлын ханшийн үзүүлэлт өнөөдөр 7220 ам.доллар даваад байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлийн үнэ төсөл гацсан энэ өдрүүдэд эх орны яндашгүй баялгийн эзэд бидэнд ашигтай байна. "Мөсөн уулын орой” гэгддэг ил уурхайд Оюутолгойн нийт баялгийн ердөө 20 хувь нь бий гэдэг шүү дээ. Маргаанаа цэгцлээд ир ээ гээд дэлхийн зах зээлийн үнэ буурахгүйгээр биднийг хүлээх биш. "Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг дээ. Буруу зүйл хийсэн бол түүнийгээ залруулж болдогсон. Багцлаад үзвэл энд ердөө Монгол Улсын Засгийн газар, "Rio Tinto” гэсэн хоёр эрх ашиг бий.

Монгол Улсын түүхэнд анх удаа гадаадын хөрөнгө оруулагчидтай үзэглэсэн ийм том мега төслийг урагш ахиулж, уурхай бүрэн хэмжээгээр ашиглалтад орвол уг нь хэн хэндээ ашигтай юмсан.


С.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ

MONGOLNEWS

САНХҮҮЖИЛТ “ХАРИХААС” УРЬТАЖ СЭРЭЭХ ЁСТОЙ “ОЮУТОЛГОЙ”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани