Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойг Монгол, Хятад, Японд хувааж өгнө

Тавантолгойг хувьчлахыг эсэргүүцэгчид Саарал ордон дотор ганц хоёроор тогтохгүй.

 

Энэ ордыг аль болох эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байх сонирхол эх орончид, популистуудад багагүй бий. Тэгвэл коксжих нүүрснийхээ чанараар дэлхийд нэгдүгээрт ордог, долоон тэрбум нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордын үр ашгийг нь нэмэгдүүлэх хүсэл Монголын үе үеийн Засгийн газрын мөрөөдөл байлаа.

Хамтарсан засгаас Шинэчлэлийн засаг, Шинэчлэлийн засгаас Шийдлийн Засгийн газарт "өвлөгдөж” ирсэн Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил шилдэг менежмент, шилдэг технологи, зөв бодлогод суурилсан байх ёстой.   

Хэдийгээр Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах сонгон шалгаруулалтыг өмнөх хоёр Засгийн үед явуулсан ч өнөөдрийг хүртэл эзнийг нь тодруулаагүй байгаа юм.

Засгийн газрын 268 дугаар тогтоолын дагуу Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах ажлыг эхлүүлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 1-нд хэмээн товлогдсон сонгон шалгаруулалт хоёр ч удаа хойшлогдоод байна.

Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Тавантолгойг хувьчлах ажлыг хариуцаж байгаа ажлын хэсгийнхнээс авсан мэдээллээр энэ сард багтаж стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулахаар болжээ.

Дэлхийн нүүрсний гол зах зээл болох Хятадын хилээс хэдхэн километрын наана орших Тавантолгойд хөрөнгө оруулах гадаадын болон үндэсний компаниудын сонирхол гурван жилийн өмнөхтэй харьцуулахад буурсан нь сонгон шалгаруулалтад оролцож байгаа субьектуудын идэвхээс харж болох юм.

Сонгон шалгаруулалтад оролцохоор хүсэлтээ ирүүлсэн компаниудаас Хятадын "Шинхуа Энержи”, Японы "Сумитомо” болон Монголын "Энержи ресурс” компанийн хамтарсан консерциум Засгийн газраас тавьсан шаардлагыг хангаж байгаа гэдгийг Тавантолгойг хувьчлах ажлын хэсгийнхэн хэлж байна.

Сонгон шалгаруулалтыг шударга явуулахын тулд Засгийн газар өмнө нь тендерт ялж байсан АНУ, Хятад, Япон, Солонгосын консерциумд боломж олгохын зэрэгцээ үндэсний томоохон аж ахуйн нэгжээ татан оролцуулах бодлого барьж байгаа гэх.

Засгийн газар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, "Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагааг менежментээр хувьчлах гол зорилго нь өндөр технологи, сайн менежментийг уул уурхайн салбарт оруулж ирэх явдал. Мөн эрчим хүч, дэд бүтцийн асуудлыг хувийн хэвшлийнхэнтэй хамтарч шийдэхээр төлөвлөж буй. Монгол Улс өнөөдөр экспортын төмөр замтай болохоор "Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлж эхэлсэн ч овоолсон шорооноос өөр олигтой ажил хийж чадаагүй  байгаа билээ.

Стратегийн хөрөнгө оруулагчид тавьж байгаа Засгийн газрын бас нэг шаардлага бол Хятадын Чалко компанид тавьсан өрийг барагдуулах. 2011 онд С.Батболдын Засгийн газар Тавантолгойн зүүн Цанхийн ордыг барьцаалан Хятадын хөнгөн цагааны үйлдвэр болох Чалкогоос 350 сая ам.доллар зээлж, "Эх орны хишиг” болгон тараасан өрийг "Эрдэнэс Тавантолгой” гурван жилийн турш нүүрсээ үнэгүй өгөөд ч  төлж дийлээгүй. Энэ өрийг стратегийн хөрөнгө оруулагч төлнө гэж Засгийн газрын тогтоолд тод тусгасан.

Тавантолгойн ордыг стратегийн хөрөнгө оруулагчид даатгах сонгон шалгаруулалтад  хэн ялах нь анхнаасаа тодорхой байсан гэх хардах хүмүүс ч байгаа.  Тийм ч учраас С.Батболдын үед зарласан Тавантолгойн хоёр дахь шатны тендерт шалгарсан "Иточу" болон "Сожиц" компанийн консерциум, Японы "Мицуи", Монголын орон нутгийн өмчит жижиг "Тавантолгой" компани Засгийн газрын тогтоол заасан нөхцөл, зарчмын дагуу хөрөнгө оруулж чадахгүй гэдгээ илэрхийлжээ.

Ингээд гурван засаг дамжин зарласан Тавантолгойн сонгон шалгаруулалтад Япон, Хятад, Монгол шалгарах нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийд нэгдүгээрт орж байгаа Тавантолгойг Хятадын "Шинхуа Энержи”, Монголын "Энержи ресурс” ба Японы "Сумитомо” хамтран эзэмшиж магадгүй байна.

Тавантолгойн ордод хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа хятад, япончууд аль дээрээс л илэрхийлсэн. Тэд өмнө  зарласан тендер шударга бус явагдсан хэмээн  хэл ам гаргаж байсан юм. Үүнээс болж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Тавантолгойн орд дахь АНУ-ын "Пибоди энержи”-ийн 24, Хятадын "Шинхуа энержи”-ийн 40, Монгол, Оросын хамтарсан 36 хувийн хуваагдлыг хүчингүй болгох шийдвэр гаргаж байв.

Харин энэ удаад япончууд хүч түрэн орж ирсэн нь өнгөрсөн жил Япон иенийн хөрөнгийн зах зээлээс Монголд 600 сая долларын самурай бонд гаргаж өгсний хариу "бэлэг” ч байж болохыг үгүйсгэхгүй.  Монголын хувьд Хятадтай хүссэн ч, эс хүссэн ч түншлэхээс өөр гарцгүй. Учир нь, Монгол Улсын нүүрсний ганц зах зээл нь Хятад. Нөгөө талаар, монголчуудыг дэлхийн зах зээлтэй холбох гүүр нь болохоо ноён Си Жиньпин амласан. Монголын нүүрсийг дэлхийд хүргэхэд Хятадын компанийн дэмжлэг чухал байх нь ойлгомжтой. Харин "Энержи ресурс”-ийг сонгох шалтгаан нь үндэсний гэдэг тодотгол, Японы дэмжлэгээс гадна өөр юу байсан бэ гэдгийг цаг хугацаа харуулах биз.

Ийнхүү Тавантолгой хэмээн асар баян ордыг Хятад, Япон, Монгол хувааж эзэмших нь хэдийгээр сонгон шалгаруулалт болоогүй ч гэсэн ажлын хэсгийнхний хандлага, өгч байгаа мэдээллээс харахад тодорхой болжээ.

Нүүрсний үнэ буурч, өрсөлдөөн ширүүсч байгаа энэ үед Тавантолгойд олборлох, тээвэрлэх, борлуулах эрхийг хувийнхэнд өгч байгаа нь хамгийн зөв шийдэл юм. Төр заавал нүүрсний ченж хийх шаардлагагүй. Төр заавал нүүрсний жолооч хийх алба ч байхгүй. Төр бодлогоо тодорхойлж, боомтуудаа олон улсын статустай болгоход л анхаарчихвал нүүрсний зах зээл сэргэж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж бий. Гэхдээ  "эх орончид”, популистууд энэ удаад алаагүй баавгайн арьсан дээр архирахаа больчихвол шүү дээ.

 Ж.НЯМСҮРЭН

http://economy.news.mn/content/198762.shtml

Тавантолгойг Монгол, Хятад, Японд хувааж өгнө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани