Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гацууртыг стратегийн орд болгох уу

Гацууртыг стратегийн орд болгох уу Стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөшөөт, Цайдам нуур, Гацуурт, Халзан бүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын ордыг стратегийн ордод хамруулах төсөл санаачлаад байсан.

Гэвч Халзан бүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын ордыг бүрэн судлаагүй, баяжуулах технологийн шийдэл тодорхойгүй зэрэг үндэслэлээр дээрх жагсаалтаас хассан байна. Мөн хөрөнгө оруулагчид олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй Хөшөөтийн ордыг стратегийн ангилалд хамруулахыг дэмжээгүй аж.

Орон нутгийнхан нь хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн учраас ижил санал өгсөн байна. Түүнчлэн Цайдам нуурын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-ийнхан төрийн зүгээс хөрөнгө оруулах, эсвэл Засгийн газар баталгаа гаргавал стратегийн ордод оруулах боломжтой гэсэн шаардлага тавьжээ.

Харин Гацууртын алтны ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Сентерра гоулд Монголиа” ХХК тус ордыг стратегийн ангилалд хамруулах хүсэлтээ Засгийн газарт илэрхийлсэн аж. Тиймээс Гацууртыг стратегийн ордод хамруулах, эсэх талаар Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ярилцаад дэмжлээ.

Энэ үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийлж, Уул уурхайн сайд хариулт өгсөн юм.

Л.Энх-Амгалан: -Стратегийн ордын талаар Засгийн газар цаашид ямар зарчим баримтлах вэ. Эдгээр ордын адил тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүслээр л шийдээд байх уу?

Р.Жигжид (Уул уурхайн сайд): -Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй ярилцаж, санал нэгдсэний дагуу Цагаан суваргын ордыг стратегийн ангилалд хамруулсан. Энэ ажлын үргэлжлэл нь Гацууртын ордтой холбоотой эл төсөл. Гацууртын орд "Урт нэртэй” хуулийн хязгаарлалтад орж байгаа. Гэхдээ стратегийн ордод хамруулбал ашиглах боломжтой. Эдийн засгийн хямралтай үед тус ордыг ашиглах нь зүйтэй. "Сентерра гоулд Монголиа” ХХК уг ордыг ашиглахад бэлэн гэдгээ илэрхийлж байгаа.

Л.Энх-Амгалан: -Гацууртыг "Урт нэртэй” хуулийн хязгаарлалтаас тойруулахын тулд стратегийн ордод хамруулах гэж байгаа бол буруу шүү.

Р.Жигжид: -Манай яам "Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ нэгэнт тус хуулийн хязгаарлалтад орж, үйл ажиллагааг зогсоосон газруудад хяналт сайн тавьж, ажлыг нь дуусгаж, нөхөн сэргээлт хийхийг зөвшөөрөх шаардлагатай гэж бодож байна.

С.Дэмбэрэл: -Стратегийн орд газрын ангилалд оруулахын ач холбогдол чухам юу юм бэ. Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь стратегийн ангилалд хамруулах хүсэлтээ албан ёсоор гаргасан юм уу. Тэднийг хүсээгүй байхад төр шахалтад оруулаад байгаа аятай дүр зураг надад анзаарагдсан юм.

Р.Жигжид: -Тус ордын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг илүүтэй бодолцсон. Гацууртын ордын борлуулалтын орлогыг гурван их наяд төгрөгөөр тооцсон. Мөн татвар төлнө. "Сентерра гоулд Монголиа” ХХК 2014 оны тавдугаар сарын 20-нд стратегийн ордод хамруулах хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн. Мөн ямар нэг хүүний дарамт байхгүй. Төсөвт ачаалал ирэхгүй. Төр эзэмших хувь хэмжээний талаар компанийнхантай ярилцсан. Тэд төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр хамтрах боломжтой гэсэн. Хөрөнгө оруулалтын хэмжээг 326 сая ам.доллараар тооцож байгаа. 70 тэрбум төгрөгийн ногдол ашиг олох боломжтой. Үүнээс гадна татварын ямар ч хөнгөлөлт үзүүлэхгүй. Төр хүчээр хувь эзэмших оролдлого хийгээгүй. Энэ бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналын дагуу оруулсан асуудал.

Л.Энх-Амгалан: -Тэд 34 хувиа үнэг үй өгнө гэж байхгүй. Оюутолгойн маргаан яг ийм асуудлаас үүдэлтэй. Хөрөнгө оруулалтын хэмжээ одоо 300 гаруй тэрбум ам.доллараар яригдаж байгаа ч явцын дунд нэмэгдээд тэрбум болчихвол яах вэ. Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын зардал 4.6 тэрбум ам.доллар байсан. Харин одоо долоон тэрбум ам.доллар болсноос асуудал үүссэн шүү дээ. Бид алдаанаасаа суралцахгүй байна. Тус аж ахуйн нэгжийн мөнгө зээлээр орж ирнэ. Үүнээс улбаалж төрөөс баталгаа нэхвэл яах вэ. Яагаад төрийг эрсдэлд оруулах гээд байгаа юм бэ. Аж ахуйн нэгжүүдийг дарамтлах хэрэггүй. Энд хэлэлцэж буй асуудал ганц ордтой холбоотой мэт боловч манай эрдэс баялгийн салбарт тулгарч буй хамгийн том бэрхшээл юм.

Д.Ганхуяг: -"Сентерра гоулд Монголиа” ХХК-ийнхантай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ерөнхий тохиролцоог хамгийн ашигтай байдлаар хийсэн. Энэ дагуу хамтарсан компани байгуулна. Тогтоосон хувийг явцын дунд өөрчл өхгүй. Компанийн өөрийн хөрөнгө болон зээлийн харьцаа 20:80, эсвэл 34:66 байна. Зээлийг хөрөнгө оруулагч тал хариуцахаар ярилцаад байгаа.

 Б.НОМИН

Өнөөдөр сонин

Гацууртыг стратегийн орд болгох уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани