Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Т.Наран: ТАВАНТОЛГОЙГ ЯМАР Ч БАЙСАН Оюутолгой шиг гадныханд өгөхгүй

Э.Мөнхцэцэг

Нүүрсний ассоциацын гүйцэтгэх захирал Т.Нарантай Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах тендерийн сонгон шалгаруулалтын талаар ярилцлаа. Тэрээр Тавантолгойд хөрөнгө оруулагч шалгаруулах ажлын хэсэгт ажиллаж байгаа юм.

-Тавантолгойн ордод стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах зарласан хугацаа өнгөрсөн лхагва гаригт дууссан. Гэхдээ хөрөнгө оруулагч тодорсонгүй. Ер нь энэ ажил ямар шатанд явж байна вэ?

-Хамтарсан Засгийн газрын үед буюу 2009 онд анх Тавантолгойн ордод стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах тендерийг зарлаж байсан. Гэхдээ удалгүй зогсоосныг хүн бүр мэдэж байгаа. Харин 2014 онд шинэчлэлийн Засгийн газар 268 дугаар тогтоол гаргаж Тавантолгойн тендерийн үйл ажиллагааг үргэлжлүүлж, өмнөх тендерийн үед шалгарч байсан гаднын зургаан компанид дараагийн шатанд оролцох урилгыг явуулсан. Цаашид тендерийг үргэлжлүүлэхдээ өмнө нь хөрөнгө оруулагчдад тавьж байсан нөхцөлийг өөрчилсөн. Нэгд, Монголын компани хөрөнгө оруулалтын 51 хувийг эзэмшиж, гаднын хөрөнгө оруулагч 49 хувийг эзэмших нөхцөлтэй. Хоёрт, 2009 онд зарлаж байсан тендерт оролцоогүй гаднын компаниуд шинээр оролцохгүй. Дараагийн том болзол нь Тавантолгойн лицензийг хөрөнгө оруулагчид шилжүүлэхгүй.

Лиценз нь "Эрдэнэс-Тавантолгой" буюу Засгийн газрын мэдлийн компанид үлдэнэ. Ийм көхцөлтэйгөөр зарласан. Дээр нь, хөрөнгө оруулагч нь "Эрдэнэс-Тавантолгой" компанийн "Чалько"-д тавьсан өрийг бүрэн барагдуулна. Жилд 30 сая тонн нүүрс угаах үйлдвэр, төмөр зам барих нөхцөлийг шинээр тавьсан. Өмнөх шалгаруулалтад үлдсэн гаднын зургаан компанид дараагийн шатанд оролцох саналыг хүргүүлснээс олонхи нь татгалзсан. Харин Хятадын "Шиньхуа", Америкийн "Пибоди" компаниуд үргэлжлүүлж оролцохоор болсон. Хятадын "Шиньхуа", Монголын "Энержи ресурс", Японы "Сумитомо" компаниуд хамтран консорциум болж нэгдсэн санал ирүүлсэн. "Пибоди" дангаараа саналаа ирүүлсэн. Ингээд хоёр дахь шатны шалгаруулалт буюу техникийн шалгаруулалтууд үе шаттай явагдаж дууссан. Эхний шалгаруулалтад өмнө орж байсан гаднын компаниудын материалыг нэг бүрчлэн судалж, дээр дурдсан хоёр компани саналаа ирүүлснийг тогтоож дараагийн шатанд оруулсан. Хоёр дахь шатанд нь оролцогчдын техникийн саналыг судалж, шалгаруулсан. Төмөр зам барихдаа ямар технологи хэрэглэх, үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд ээлтэй ямар төхник төхнологи ашиглах, гадаад зах зээл дээр ямар улсуудад бүтээгдэхүүн нийлүүлэх зэрэг техникийн саналыг судалдаг гэсэн үг. Энэ шалгаруулалтыг явуулахад хоёр оролцогч тунаж үлдсэн. "Шиньхуа-Энержи ресурс- Сумитомо" консорциум, "Пибоди" компаниуд тунаж үлдсэн. Энэ хоёр оролцогч техникийн сонгон шалгаруулалтад хоёулаа 60-аас дээш хувийн санал авсан байгаа. Тиймээс хоёр дахь шатны шалгаруулалтад 60-аас дээш хувийн санал авсан оролцогчийн санхүүгийн саналыг үнэлж шалгаруулах ажлыг одоо хийх гэж байна. Үүний дараа хөрөнгө оруулагч тодорно.

-Эдгээр шалгарсан оролцогчоос гадна Тавантолгой ХК, Тавантолгой Транс, Японы "Иточү-Сожиц-Мицүй"-ын консорциумууд оролцохоор саналаа ирүүлсэн гэж байсан шүү дээ.

-Тийм. Гэхдээ энэ компаниуд хөрөнгө оруулагчдад тавьсан нөхцөлийг хангаагүй. Гаднын компаниуд нь 2009 онд зарласан тендерт оролцож байгаагүй. Гэхдээ эдгээр компани Тавантолгойг ашиглахад ямар Тэгэхээр тэр хугацаанд хэрхэн ажиллах нь хөрөнгө оруулалтын гэрээнээс л шалтгаална.

-Хэрвээ 49 хувийн хөрөнгө оруулагчаар Америкийн "Пибоди" шалгарвал 51 хувьд нь үндэсний ямар компанийг сонгох вэ?

-"Пибоди" компани шалгарвал хөрөнгө оруулалтын 49 хувийг л эзэмшинэ. Тэд 51 хувь дээр хөрөнгө оруулах чадвартай үндэсний компаниудтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байгаа. Өөрөөр хэлбэл, үндэсний компанийн 51 хувийг эзэмших нөхцөлийг зөвшөөрсөн. Тэр үндэсний компанийг нь Засгийн газар ч санал болгож болохоор байгаа. Мөн Монголын компаниуд өөрсдөө нөхцөлөө тавьж хамтарч ч брлно. Хамгийн гол нь 51 хувийн хөрөнгө оруулалт хийх тэнхээтэй байх л шаардлагатай байгаа. Мөн үндэсний хөрөнгө оруулагчдад тавьсан нөхцөлийг хангасан байх нь чухал.

-Гэхдээ "Шиньхуа-Сумитомо-Энержи ресурс"-ийн хамтарсан консорциум илүү хүчтэй, шалгарах магадлал өндөр байгаа юм биш үү?

-Хэн нь ч шалгарч мэднэ. "Пибоди" хэдий дангаараа оролцож байгаа ч хүчтэй, чадалтай компани. Дэлхийн маш олон оронд нүүрсний худалдаа хийдэг, 100 гаруй жилийн туршлагатай компани шүү дээ. "Шиньхуа", "Сумитомо" ч мөн дэлхийд танигдсан томоохон компаниуд. Жишээ нь, "Сумитомо" нь Японы худалдааны томоохон компани. Азид Япон, Солонгос, Хятадын зах зээлийн уул уурхай, нүүрсний худалдааг хариуцаж ажиллах туршлага бий.

-Тавантолгойн хөрөнгө оруулагчаар шалгарсан компани нүүрс угааж баяжуулах үйлдвэр, төмөр зам барих хөренге, дэд бүтцийг хариуцаж ажиллах учраас л энэ консорциумыг шалгарна гэж зарим хүн таамаглаж байна. Хэрвээ энэ консорциум шалгарвал гол давуу тал нь юу байх бол?

-Зарим хүн "Шиньхуа"-г өөрөө нүүрс олборлочихоод эрп/үлээд зарж байна гэж шүүмжилдэг. Аливаа зүйл сайн, муу хоёр талтай. "Шиньхуа" Тавантолгойн тендерт шалгарвал Хятадын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн асуудлыг илүү хурдан шийдвэрлэх боломж харагдаж байгаа, Хятадын зах зээл дээр ажиллах асуудлыг бүрэн хариуцах боломжтой гэсэн үг "Шиньхуа"-гийн Хятадад олборлодог нүүрснээс манай Тавантолгойн нүүрс илүү чанартай.

Мөн "Шиньхуа" нь Хятадын Засгийн газар болон шийдвэр гаргагчдад асар их нөлөө бүхий үндэсний компани. Манай улс нүүрсний салбарт үүссэн аж ахуйн ямар нэгэн асуудлыг шийдэхийн тулд, Өвөрмонголын Засгийн газар Хятадын мужуудтай ойлголцохын тулд нэлээд цаг авдаг шүү дээ. Тэгэхээр Хятадын компани Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчаар шалгарах юм оруулсан хөрөнгөө буцааж олох сонирхол зайлшгүй байж таарна. Учир нь өөрөө хөрөнгө оруулсан шүү дээ. Дээр нь, "Чалько"-д үлдсэн 110 сая ам.долларын өрийг төлөх асуудл ыг ил үү богино хугацаанд шийдвэрлэхэд дөхөм болно. Хятадын төрийн өмчит компанийн өрийг Хятадын томоохон компани хуваалцаж төлнө. Тэгэхээр "Чалько" компани өөрийнхөө дураар аашилдаг байдал саармагжина зэрэг олон давуу тал байна. Гэхдээ дахиад хэлэхэд "Пибоди" ч шалгарч мэднэ шүү дээ.

-Хэрвээ энэ хоёр оролцогч эцсийн шалгаруулалтад тэнцэж, эсвэл хэдхэн онооны зөрүүтэй нэг нь ялагдсан ч оролцсон гаднын компаниудад 49 хувийг нь тэнцүү эзэмшүүлэх саналыг ажлын хэсгийнхэн, эсвэл Засгийн газар гаргаж болох уу. Өөрөөр хэлбэл, "Шиньхуа", "Сумитомо", "Пибоди" нь Тавантолгойн 49 хувийн хөрөнгө оруулалтыг хувааж гаргах нөхцөлтэйгөөр хамтран оролцож болох уу?

-Үүнийг яг хэлж мэдэхгүй байна. Тийм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ анх консорциум болж оролцохдоо тэгж оролцоогүй. Уг нь гаднын хөрөнгө оруулагчид хоорондоо ярилцаж 49 хувь дээр нь хамтарч, 51 хувийг "Энержи ресурс", эсвэл үндэсний өөр компаниуд нийлж оролцож болох байсан. Ер нь 51 хувийг нэг компанид өгнө гэж заагаагүй. Цаашид хэрхэн өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй, Санхүүгийн саналыг үнэлж дүгнэсний дараа байдал яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй байна. "Сумитомо", "Шиньхуа", "Пибоди"-гийн аль аль нь манайд хэрэгтэй эн    тэнцүү   дэлхийд    нэртэй    томоохон компаниуд. Тэгэхээр шалгаруулахад хүндхэн байгаа. Алдахад харамсалтай хөрөнгө оруулагчид. Тиймээс үүн дээр бодлогын асуудал ч яригдаж байгаа нь үнэн. Гэхдээ эцсийн шийдвэрийг шийдвэр гаргагчдад л гаргана. Ажлын хэсэг байдал ямар байгааг үнэнээр нь гаргаж, ил тод танилцуулна. Шийдвэр гаргагч Засгийн газар, УИХ-ын төвшинд ажлын хэсгийн гаргаж өгсөн саналыг хэлэлцэж шийдвэр гаргана. Бид үнэн зөв мэдээлэл л өгөх ёстой.

-Зарим хүн гуравдагч хөршийн бодлогыг дэмжих үүднээс Пибодиг шалгаруулна гэж ярих юм?

-Монгол Улс гурав дахь хөршийн бодлого гэж Америктай маш олон удаа ярьж, төр, засгийн өндөр төвшинд гэрээ хэлэлцээр хийсэн. Ер нь хоёр том хөрштэй улсын хувьд гурав дахь орны хөрөнгө оруулалт орсон байх юм бол тухайн орны эдийн засгийн аюулгүй байдал хангагдах зарчим бүрдсэн гэж үздэг. Тухайн улс оруулсан хөрөнгө, хөрөнгө оруулагчдаа хамгаалдаг. Ер нь хоёрхон харилцагчаас түүнээсээ илүү хамааралтай болдог шүү дээ. Тэрэн шиг манай улс хоёр хөрштэйгөө л хамтын ажиллагаагаа бэхжүүлээд байвал энэ хоёр улсын хамаарал илүү нэмэгдэнэ. Дэлхийд тэргүүлэх Америк гүрний компани Тавантолгойн тендерт оролцож байгаа нь гурав дахь хөршийн бодлого хэрэгжиж байгаагийн нэг илрэл. Шалгаруулалтын явцад "Пибоди" хасагдахыг үгүйсгэхгүй. Шалгаруулахгүй бол энэ нь олон улсын хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлөх үү зэрэг олон асуудлыг зарим хүн харж ярьж байгаа нь үнэн. Гэхдээ энэ бол бодлого, геополитикийн асуудал болж хувирна.

-Тавантолгойгоос иргэн бүрт 1072 хувьцааг өгнө гэж Засгийн газар амласан байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэх юм бэ. Шалгарсан хөрөнгө оруулагч нь шийдэх юм уу, лиценз эзэмшигч нь хариуцах уу?

-Энэ ярилцах ёстой маш чухал асуудлын нэг. Ер нь иргэдийн хувьцааны ногдол ашгийн асуудлыг манай Засгийн газар хариуцах ёстой. Харин тэр мөнгө орж ирэх асуудал шалгарсан хөрөнгө оруулагчаас шалтгаалах нь мэдээж. Гэхдээ одоогоор санхүүгийн саналыг судалж хөрөнгө оруулагчийг еонгож, сонгогдсон хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлцэл хийх үед яригдах учиртай асуудал. Хөрөнгө оруулалтын гэрээгээр шийднэ гэсэн үг.

-Ер нь нүүрсний салбарт ажиллаж байгаа хүний хувьд одоо тунаж үлдсэн хоёр оролцогч дээр өөрийн дүгнэлтээ хийсэн байгаа байх. Түүнийгээ хэлж болох уу?

-Монголын өнөөгийн нөхцөлд хамгийн дээд хувилбарууд гэж бодож байна. "Шиньхуа", "Сумитомо", "Пибоди"-д баярлах ёстой. Манай хууль эрх зүйн орчин хүндэрч, дэлхийн зах зээл дээр нүүрсний болон уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж байгаа хүнд үед Монголд хөрөнгө оруулалт хийнэ гэж олон жил хүлээсэн. Өнөөгийн нөхцөлийг мэдсээр байж саналаа ирүүлж, оролцож байгаа нь Монголын Засгийн газарт гаднын хөрөнгө оруулагчид итгэж байгаагийн л нэг хэлбэр юм. Ер нь бидэнд тулгарч байгаа хамгийн том зүйл нь Тавантолгойн нүүрсийг яаж зах зээл дээр үнэд хүргэж борлуулах вэ. Азийн, тэр дундаа Япон, Солонгосын зах зээл дээр нүүрсээ хүргэж зарах вэ гэдэг боломжийг л хайж байгаа. Монголчууд дангаараа оролцож чадахгүй нь ойлгомжтой болсон. Нэгд, томоохон дэд бүтцийг барьж байгуулах хөрөнгө мөнгө байхгүй. Хоёрт, тээвэрлэлт. Өнгөрсөн наймдугаар сард айлчилсан Хятадын даргын айлчлалаар тээвэрлэлтийн талаар нэлээд нааштай асуудлыг ярилцсан. Гашуунсухайт-Ганц модны боомтыг олон улсын статустай болгож, Хятадын нутаг дэсвгэрээр дамжин далайд гарах транзит тээврийг шийдэхээр болсон. Бид өөрсдөө сайн ажиллавал биелэх боломжтой нөхцөл. Ийм боломжийг улс төрийн дээд төвшинд бий болгож байхад бид доод талд аж ахуйн төвшинд ашиглах бололцоог нээхийн тулд хүчин чадлыг бий болгох хэрэгтэй байна. Үүнийн нэг нь Тавантолгойн орд дээр хөрөнгө оруулагчийг шалгаруулж, менежментийг хувийн компанид, Тавантолгойн ордын газрын доорхи баялаг нь Төрийн өмчийн мэдэлд байна, лизенц нь Монголдоо байна. Оюутолгой шиг гаднынханд өгөхгүй. Өмнөх гашуун туршлагаас суралцаж нэлээд дэвшилттэй алсыг харсан байдлаар шийднэ. Зөвхөн Монголын уул уурхайн компаниуд, гаднынхан, Засгийн газрын ашиг сонирхол төдийгүй нийт ард иргэдийн хүлээлтийг тооцож үзсэн гарц.

"Үндэсний шуудан"

Т.Наран: ТАВАНТОЛГОЙГ ЯМАР Ч БАЙСАН Оюутолгой шиг гадныханд өгөхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани