Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гацууртыг Монголд ашигтайгаар шийдвэрлэж чадах нь уу

Гацууртыг Монголд ашигтайгаар шийдвэрлэж чадах нь уу Өнөөдөр УИХ-аар Гацуурт алтны ордыг Монгол улсын стратегийн ордод хамааруулах, эсэх Монгол улсын төр тус ордын хувийг эзэмших эсэхийг хэлэлцэж шийдвэрлэх учиртай.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн олонх нь Гацууртыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад багтаах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан юм. Өмнө нь намрын чуулган нээгдэх үед уг асуудал орж ирээд буцаагдаж байсан билээ.

Гацуурт ордын лицензийг Канадын "Сентерра гоулд" компани эзэмшдэг. Алтны нөөц нь 50 тонн гаруй гэдэг. Мөн технологир сайжруулбал дахиад ч 20-30 тонн алт авчих боломжтой гэнэ. Салбарын яам нь Гацууртын ордын нөөц одоо яригдаж байгаагаас өсөх ирээдүйтэй гэдэг.

Манайхан өмнө нь 43 тонн алттай Бороог стратегийн 15 ордынхоо тоонд оруулж байсныг бодолцвол Гацууртыг ч мөнхүү жагсаалтанд оруулчихад болохгүй гэх газар алга.

Гэхдээ Гацуурт ордыг стратегийн болгохоор яарах болсон шалтгаан нь сонирхолтой санагдаад байгааг олон хүн ярьж байна. Бороогийн стратегийн ордыг Тогтвортой байдлын хуулийн дагуу 15 жил ашиглах ёстой байсан Канадууд 5-6 жилд л хамаг алтыг нь авсан гэдэг.

Тэд Бороогийн алт дуусахаас эхлээд л Гацууртыг ашиглая гэх болсон. Гэвч манайхан энэ хугацаанд ашигт малтмалын шинэ хууль гаргаж мөн урт нэртэй хуулийг ч баталсан. Эдгээр хуулийн дагуу бол Гацуурт орд нь ойн сан бүхий усны нөөцтэй газар. Урт нэртэй хуулийн үйлчлэлд орж байгаа учир ашиглах боломжгүй.

Харин стратегийн ордод оруулчихвал ашиглачих боломжтой юм. Тэд Гацууртыг ашиглахын тулд хүдэр зөөх замаа тавьж, өчнөөн хөрөнгө оруулалт хийчихсэн гэдэг. Тиймээс л "Сентерра гоулд” төсөл хэрэгжүүлэгчийн хувьд төслөө ямар ч үнээр хамаагүй явуулах нь чухал хэмээн ийн Засгийн газар улмаар УИХ-д асуудлаа тавин лоббидоод байгаа хэрэг аж.

Тэгээд ч Монгол улсын эдийн засгийн чадавх сул байгаа нь тэднийг Гацууртын ордыг ашиглах боломж олгож магадгүй гэсэн найдлагатай нь бас холбоотой нь тодорхой.

Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа хэлсэн үгэндээ "...Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ” гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр Гацууртын ордын хувьд бэлэн болсон төслүүдийн нэг болохоор асуудлыг ийн тавьсан аж.

Замаа барьчихсан, олборлох, угаах техник технологи, туршлага нь бэлэн учраас хэрэгжлээ л бол жилийн дотор ашгаа өгөөд эхлэх төсөл хэмээн манайхан ч олзуурхаж буй.

Гацуурт ажиллаж эхэлснээр Монгол банкинд тушаах алтны хэмжээ жилд 4-5 тонноор нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. 250-300 сая ам.доллартай болчихно гэсэн үг гэнэ. Доллар хомсдсон ийм цаг үед алдах аргагүй боломж мөн нь мөн.

Үүнийг УИХ-д байгаа зарим гишүүд дэмжиж байгаа бол мөн нэг хэсэг нь эсэргүүцэж байна. Гэхдээ Д.Энх-Амгалан нар эсэргүүцэхдээ төр Гацууртаас нэрлэсэн үнээр нь хувь авлаа гэхэд нэг мэдсэн Оюутолгой шиг ашиглалтын зардлаа өсгөөд тэрбум болгочихоод баахан мөнгө нэхвэл яах вэ гэдгээс айж байгаагаа хэлж байна.

Мөн ордыг ашиглаж эхлэхийн тулд заавал стратегийн ордод оруулж байхаар урт нэртэй хуулийг дагаж мөрдөх тухай УИХ-ын тогтоолын төслийг яаралтай батлуул хэмээн Засгийн газарт зөвлөөд буй.

Үүнээс гадна "Гацуурт"-ыг яаран стратегийн ордод оруулж ашиглах эрх олгох гэж зүтгэж буйн цаанаа бас нэг шалтгаан төрд байгаа гэнэ. Тэр нь урт нэртэй хуулинд оруулах өөрчлөлттэй холбоотой.

Иймээс ордуудыг ашиглаж эхлэхтэй холбоотойгоор газар шорооныхоо төлөө зарим тэмцэгчдийг ч хар гэрт хадгалаад байгаа гэх хардлага бий. Хууль өөрчлөгдвөл төрд хувиа өгөх шаардлагагүй гэх.

Тиймээс зарим гишүүд урт нэртэй хуульд өөрчлөлт орохоос өмнө алтны том орддоо хувь эзэмшээд авъя гээд байгаа хэрэг гэнэ.

Эсрэгээрээ төр хувь эзэмшиж байна гээд Оюутолгойн араас орвол хэрэг алга, тэрний оронд бүх татвараа аваад явах нь ашигтай гэж хэлэгсэд байгаа хэрэг юм. Бороог ашигласан Сентерра Монголд их ашиг өгсөн гэх хүмүүс байхад эсрэгээр үгүй гэх хүмүүс ч цөөнгүй.

Төрд ажиллагсад ашигтай гэдэг. Тэгэхдээ манайхан ашигтай гэж байгаад ашиггүй тал руу аваачаад хийчихдэг жишээ олон. Үүнийг л энэ удаа томоохон алтны орд дээрээ битгий давтаасай билээ.

Гэсэн мөртлөө одоо 20 эсвэл 34 хувийг нь авна гээд байгаа нь ямар учиртай хэрэг вэ. Оюутолгой ч манай стратегийн орд. Гэхдээ энэ жил 600 мянга гаруй тонн зэсийн баяжмалаас эхлээд алт, мөнгө экспортолсон гэхэд Монгол улсад ашиг алга л байна.

Тиймээс төр хувь авлаа гэхэд татварын хөнгөлөлт эдлүүлэх хэрэггүй. Мөн алтаа Монголбанкинд тушаах гэх мэт шаардлага тавиасай хэмээх хүсэлт их байна. Энэ мэт олон асуудалд өнөөдөр хариу өгнө гэж найдаж байна.

Г.Самбаа
gereg.mn
Гацууртыг Монголд ашигтайгаар шийдвэрлэж чадах нь уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани