Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Иргэдэд, экологид заналхийлж буй уул уурхайн зөвшөөрлийг цуцлуулна

Иргэдэд, экологид заналхийлж буй уул уурхайн зөвшөөрлийг цуцлуулнаАялал жуулчлал хөгжүүлэх боломжтой байгалийн өвөрмөц тогтоцтой газар, соёлын дурсгалууд уул уурхайн үйл ажиллагаанд хэлмэгдэж байна. Аялал жуулчлалаа байг гэхэд нутгийн уугуул иргэн дассан сурсан газраа эрх чөлөөтэй амьдрах эрх зөрчигдөж буй юм. Тусгай зөвшөөрөл, газрын лицензээр алхаа гишгэдлийг нь хязгаарлачихдаг юм гэхэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нь ноцтой зөрчигдөж буйг юугаар ч хаацайлж боломгүй. Дорноговь аймгийн Айраг, Хөвсгөл сум, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын иргэдээс ирүүлсэн саналын дагуу Өргөдлийн байнгын хороо хүн, байгалийн эрүүл орчинд заналхийлж буй уул уурхай, бизнесийн үйл ажиллагааг шүүн хэлэлцэв. Уг хэлэлцүүлгийн төгсгөлд Засгийн газарт байнгын хорооны тогтоолоор үүрэг өгөх учиртай байлаа.
 
Дорноговь аймгийн Цагаан дэлийн агуй, Хутаг уул, Чандмань хар уул, Баянхонгор аймгийн Хүслэнтэйн аман голын бүс нутагт дээр өгүүлсэн дүр зураг бий болоод буй гэнэ. Агуйг нурахад хүргэж, доторх эрдэнийг нь хоосолсон, нутгийн иргэдийн шүтээн уулын оройг нь үлдээгээд тал талаас хашаалан ухчихсан гэх зэрэг хэцүүхэн нөхцөл байдал үүсчээ. Цаашлаад тэсэлгээ дэлбэрэлт байнга хийж, хавь ойрыг халхалсан их шороон овоолго, тоосон манан үүсдэг тухай гомдоллон өгүүлэх иргэдийн үгийг хуралдаанд видео бичлэгээр үзүүлэв. Нийт 800 орчим иргэний гарын үсэг цуглаж, гомдол өргөдөлтэй санал нэгдсэнээ илэрхийлсэн тул Өргөдлийн байнгын хороо уг асуудалд онцгойлон анхаарч буй. Өнгөрсөн сарын сүүлчээр эхний удаа хэлэлцүүлэгзохион байгуулсан бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ж.Батсуурь нараар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан байна.
 
Хуучнаар Байгаль орчин ногоон хөгжлийн яамны мэдээлснээр 2014 оны байдлаар улсын хэмжээнд уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаатай холбоотойгоор 19870.4 га газар эвдрэлд оржээ. 138 аж ахуйн нэгжийн 242 тусгай зөвшөөрлийн талбайд учруулсан байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлыг 54.7 тэрбум төгрөг гэж тооцсон байдаг аж. Цаашид хамгаалах шаардлагатай чухал газар нутгийн экосистем, биологийн олон янз байдал, хөгжлийн хэтийн төлөвлөлтөд хэрхэн анхаарах тухай одоогийн Байталь орчин, аялал жуулчлалын яамнаас хэд хэдэн санал боловсруулсан. Үүнд, уул уурхайгаас ангид орших олон газар бий болгох, бүс нутгийн экосистемийн үнэлгээ хийх эрх зүйн орчин бүрдүүлэх, уурхайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө тооцох эрх зүйн орчныг шинэчлэх, тусгай санд урьдчилан байршуулах хөрөнгийн хэмжээг нэмэглцүүлэх шаардлагатай гэсэн санал багтлаа.
 
Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд сөрөг нөлөө учруулж, байгалийн өвөрмөц тогтцыг сүйдлэх эрсдэл учруулсан уул уурхайн компаниудад олгосон тусгай зөвшөөрлийн мөрөөр ажиллах зайлшгүй шаардлага ургаж буй. Тэр ч утгаараа Засгийн газар тэр ажпыг гүйцэтгээрэй хэмээн Өргөдлийн байнгын хорооноос тогтоол гаргаж байгаа юм. Нийт 19 зүйл заалттай тогтоолоор УИХ-ын хаврын чуулганы хугацаанд багтааж үйл ажиллагааг зогсоох тухай заасан. Түүнчлэн Цагаан дэлийн агуйг улсын хамгаалалтад авах үүрэг өгнө. Гэвч УИХ-ын гишүүд уг тогтоолдоо Засгийн газрын хийх ажлыг маш тодорхой, цаг хугацаатай нь зааж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хэзээ, яаж хийх нь тодорхойгүй хэт ерөнхий юм болоод орхигдчихно хэмээн сануулж байлаа. Тэр бүү хэл өнөөдөр тогтоол гарснаас эхлээд компаниудын ажлыг зогсоох хэрэгтэй гэх гишүүн ч байсан юм. Юутай ч, ажлын хэсгийг удирдсан, газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсан хүний хувьд УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ тогтоолын араас уйгагүй хөөцөлдөж, үр дүнд хүртэл нь ажиллана гэдгээ илэрхийлж байв.
 
Цагаан дэлийн агуй
Дорноговь аймгийн Айраг сум. Жонш олборлох үйл ажиллагаанд сүйдэж буй Монгол орны хамгийн том, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий агуй байж. Жонш олборлогч БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Эжунмэн" ХХК-ийн ашиглалтын талбайд хамаарна. Хэдийгээр тусгай зөвшөөрөл цуцлагдаж, 116 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан ч энэ нь ердөө агуйн амсар хэсэг. Агуй нь газрын гүнд баруун тийш сунаж тогтсон нь "Эн Ти Ти Си" ХХК-ийн жонш олборлох ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарч буй. "Эжунмэн" ХХК улсад нэг удаа 11 сая төгрөгийн татвар төлсөн, нийгмийн даатгал огт төлдөггүй аж. Агуйг иргэн Зууннаст хууль бусаар жонш олборлохоор тэсэлгээ хийж нураасан гэх ч өршөөлийн хуульд хамрагдаад суллагджээ. Одоогоор агуйн орчимд таван компани жонш олборлож байна.
 
Ард иргэдээс агуйг улсын тусгай хамгаалалтад авч, нөхөн сэргээх, байгаль орчинд учирсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх, хариуцлага тооцох, уурхайн дуу чимээ, тоосжилт, бэлчээр усны хомсдлоос эрүүл мэндээр хохирч, аюулгүй орчинд амьд-рах нөхцөл алдагдсан тул зохих арга хэмжээ авахыг хүссэн.
 
Хутаг уул
Дорноговь аймгийн Хөвсгөл сум. Ховор ан амьтантай тахилгат уул. БНХАУ-ын 100 хувиин хөрөнгө оруулалттай "Галакси майнинг Монголия" ХХК-ийн зэсийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарч байсныг 2014 онд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр өөрчилж уулын ар хэсэг буюу хойд хөндий ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах болсон. Хутаг уул нь Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны үе дамжин шүтэж ирсэн тахилгат уул ба Дорноговь аймгийн хамгийн ендөр цэг. Эзэн Чингис хааны их цагаан сүлднээс үлдсэн хоёр дагавар цагаан сүлдний нэг нь энэ хайрханы хойд бэлд тахилгатай байсан. Тус орчинд Сүлдэнэ хөх толгой, Гуа тээг, Эргэлийн зоо, Ац богд, Хоёр загал, Баруун зүүн хасар, Шивээ, Бурхант, Дарьт, Хатаны булаг зэрэг Чингис хааны түүхтэй холбогдсон олон газар орон бий. Говийн нэг, тавдугаар ноён хутагтын төрсөн, нутагласан, тахин шүтсэн дагшин газар. Хутаг уулын ойр орчимд эрт дээр үеийн нялцгай шавар хатан чулуужсан хавтгай чулуун дээр том жижиг адууны мөр, нохой, хүний мөр, булш, бунхан, сүг зураг зэрэг түүх соёлын ховор үзмэрүүд олддог. Хутагууланд зэрлэг сонгино, агь, борхой, таань, хөмүүл, чулуун таваг, алтан харгана, алтан утас, чихэр өвс, тэмээн хөх, хар өвс, цулхир зэрэг зуу гаруй төрлийн ургамал ургадаг. Мөн аргаль хонь, хулан, хар сүүлт зээр, цагаан зээр, чоно, шар үнэг, хярс үнэг, мануул, дорго, морин шилүүс зэрэг 10 гаруй төрлийн туурайт болон махан идэшт амьтан, хөх цахлай, ууль, ятуу, ногтруу, тас зэрэг жигүүртэн нутагладаг. Гэвч ундаалдаг ус, рашаан, булаг шандууд нь компанийн ашиглалтын талбайд хашигдсан.
 
Нутгийн ард иргэд ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, онгон дагшинаар нь хадгалан үлдэх, улсын тусгай хамгаалалтад авахыг хүсч буй.
 
Чандмань хар уул
Дорноговь аймгийн Дэлгэрэх сум. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Засаг Чандмань Майнз" ХХК-ийн төмрийн хүдрийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд байрласан. Чандмань хар уул нь урд энгэрээр бүлэг булшаар хүрээлэгдсэн, төмрийн хүдрийн агууламж өндөртэй тул хар өнгөтэй харагддаг гурван км орчим сунан тогтсон бэсрэг уулсаас бүрддэг. Бэсрэг толгодын ноён оргилыг "Чандмань хар" гэх агаад нутгийн иргэдийн жил бүр тахидаг "Тахилгат хайрхан" юм. "Ноён оргил"-оос хойш цувран тогтсон гурван толгод оролцуулан Ноён, Хатан, Хүү, Бэр толгой хэмээн домоглон нэрлэж. Археологийн хүрээлэнгээс малтлага хийхэд 300 орчим түүх, дурсгалын зүйлс илрүүлсэн. Судалгааны ажлын явцад 26 эртний булш авран хамгаалах малтлага хийхэд эдгээр нь Хүрэл зэвсгийн үеийн /МЭӨ II мянган жилээс МЭӨ VII зуун/ болон 12-13 дугаар зууны үед холбогдох түүх соёлын үл хөдлөх дурсгалууд байгааг тогтоожээ. 2011 онд ШУТИС-ийн Түүх, соёл судлалын тэнхи^мийн судлаачид, 2012-2014 онд ШУА-ын хамгаалах сеюторын судлаачид 278 булш тахилын байгууламжийг малтан судалж, чөлөөлсөн байна. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Чандмань хар уулын орчмын булш, чулуун зэвсгийн болон үйлдвэрлэлийн ул мөр бүхий дурсгалт газрыг аймаг нийслэлийн хамгаалалтад байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад хамааруулан, Соёлын өвийн нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн байна. 2014 оны байдлаар, Чандмань хар уулын орчимд авран хам-гаалах малтлага судалгаанд хамрагдаагүй 50 гаруй булш тахилын газар үлдээд байгаа.
 
Хүслэнтэйн аман гол
Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Эпитот" ХХК-ийн нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарагдсан. Аймгийн тусгай хэрэгцээний газарт хамаарах хэсгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны аравдугаар сарын 2-ны өдрийн хурлын 128 тоот тогтоолоор тусгай хэрэгцээнээс гарган "Эпитот" ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгосон. Уг газрыг ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр ашиглуулах эсэх асуудлаар тус сумын иргэдээс авсан санал асуулгад 637 хүн оролцсоноос 533 иргэн буюу 83.7 хувь нь эсрэг санал өгсөөр байхад дээрх шийдвэр гаргасанд иргэд гомдолтой байгаа. Хүслэнтэйн аман гол нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 30 орчим айл байнга нутагладаг газар. Ган, зудтай үед малчид олноороо нөмөрлөн бууж, бэлчээр усны гол түшиц болгодог. Буньдарийн овоо, Буурал хайрхан зэрэг шүтлэгт хайрхад оршдог нутаг. Мөн аргаль, янгир зэрэг ховор ан амьтадтай, хүн, малын өвчин анагаах рашаан, эмийн ургамалтай ажээ. "Эпитот" ХХК нь хүрэн нүүрс олборлон цахилгаан болон дулааны станц байгуулах төсөл хэрэгжүүлнэ гэж байгааг иргэд үндэслэлгүй бөгөөд рашаан ус ширгэх, байгалийн тэнцвэр алдагдаж, малчид нутаглах бэлчээргүй болох, шүтлэгт уул хайрхан сүйтгэгдэх эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.
 
Иймд иргэд ашигт малт-малын тусгай зөвшөөрлийг цуцалж, үе дамжин нутаглаж, тахин шүтэж ирсэн нутгаа онгон төрхөөр нь хадгалан уламжлалт мал аж ахуйн зориулалтаар цаашид ашиглах хүсэлтэй аж.
 
 
 
С.Сэргэлэн /ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ/
Иргэдэд, экологид заналхийлж буй уул уурхайн зөвшөөрлийг цуцлуулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани