Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэт” үндэсний үйлдвэрлэгчдийг 45.7 тэрбум төгрөгөөр дэмжжээ

“Эрдэнэт” үндэсний үйлдвэрлэгчдийг 45.7 тэрбум төгрөгөөр дэмжжээМонгол улсын төсвийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг  "Эрдэнэт vйлдвэр” ХХК нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжин импортын барааг орлох бүтээгдэхүүн үйлдэвэрлэгчидтэй хамтран ажиллаж байгаа. Энэ талаар бид өдрийн сурвалжлага бэлтгэлээ.-

Азид хүчин чадлын хувьд эхний аравт багтдаг "Эрдэнэт үйлдвэр” энэ оны эхний есөн сарын байдлаар үйлдвэр 34 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна.  Тодруулбал, Монгол улсын Засгийн газраас баримталж байгаа импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд "Эрдэнэт” үйлдвэрт гадаадаас нийлүүлдэг бараа бүтээгдэхүүний тоог бууруулж, эх орондоо үйлдвэрлэж нийлүүлэх санал, санаачлагыг дэмжин дотоодын үйлдвэрлэгчтэй түлхүү хамтран ажиллаж байгаа  ажээ.  Энэ ажлын хүрээнд "Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн дотоодын зургаан  үйлдвэр байгуулагдахын зэрэгцээ үйл ажиллагаагаа өргөжүүлэн хамтран ажиллаж байгаа юм байна. 2014 онд

  1. "Шим Технолоджи” ХХК-ийн молибдены баяжмал боловсруулах үйлдвэр
  2. "Ачит Ихт” катодын  үйлдвэр
  3. "Бэрэн металл” компанийн Төмөрлөгийн үйлдвэр
  4. "Мэйнспринг” резин, резинэн бүтээгдэхүүн үйлдвэр
  5. "Мөнхий цагаан жим” амны хаалтын үйлдвэр
  6. "ТД ЛЕД”лэд гэрлийн үйлдвэр тус тус байгуулагдаад байгаа юм.

"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа дээрх үйлдвэрүүд нь аж үйлдвэрийн салбар болон Монгол улсын төсөвт хичнээн ашигтай байгааг товчхон танилцуулъя.

Тухайлбал,  "Шим Технолоджи” ХХК нь улсын төсөвт жилд 2-2,3 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэх молибдены баяжмал боловсруулах үйлдвэрээ энэ онд нээсэн.  Тус компанийн өөрийн хөрөнгийн 30%-ийг "Эрдэнэт үйлдвэр” ХХК,  үлдсэн 70 хувийг Швейцарийн "Шимтех” компани эзэмшиж байна. "Шим Технолоджи” ХХК нь жилд 3600 тонн молибдены баяжмалыг боловсруулан 2500 тонн молибдены техникийн исэл, 800 кг рени агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 250 ажиллагчидтай.  Үйлдвэрлэлийн үндсэн процесс нь автоматчилагдсан учраас дэлхийн стандартын шаардлагад бүрэн нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой орчин үеийн үйлдвэр  юм.

 "Бэрэн металл” компанийн Төмөрлөгийн цогцолбор үйлдвэр нь Монгол улсын импортын хэрэглээг 200 сая хүртэлх ам.доллараар багасгана.  1000 гаруй ажлын байр нэмэгдүүлж байгаа уг үйлдвэр нь жилд 200 000 тонн өндөр  чанарын арматур үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Тус цогцолбор үйлдвэр гурван жилд хөрөнгө оруулалтаа  нөхөж дуусгах бөгөөд 2020 онд  500 000 тонн арматур үйлдвэрлэх хүчин чадалтай болох төлөвлөгөөтэй байгаа.  Манай улсын хэмжээнд жилд 500 000 тонны арматурын  хэрэгцээ байдаг.Түүний  200 000 тонн арматурыг  тус үйлдвэрээс нийлүүлнэ. Үүн дээр Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануурын  "Дөл түшиг” үйлдвэрийн   150 000 тонн арматур  нэмэгдэх юм. Тэгэхээр манай улсын импортын арматурын хэмжээ буурч, гадагшаа урсаж байгаа мөнгөн урсгал тэр хэмжээгээр буурах юм.

Резин,резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх "Мэйнспринг” компани Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн завод үйлдвэрийн хэмжээнд ашиглагддаг нийт резинэн эд ангиудын 40-50%-ийг бүрдүүлж, 3000 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Монголын анхны түүхий  резиний Үйлдвэрлэн гаргаж байгаа резинэн бүтээгдэхүүнийг хийхийн тулд Эрдэнэт үйлдвэр жилд 120 тонн резин шаардагддаг. Хэмнэлтийн бодлогын хүрээнд 13 доллараар худалдан авдаг байсан резинийг 7 доллар болгож бууруулжээ. Орон нутагт түүхий эдийг нь үйлдвэрлэх үйлдвэр нээгдсэнээр  резин хадгалах болон Агуулах сав бэлдэх шаардлагагүй болж ажлын нөхцөл сайжирч,бүтээгдэхүүний чанарт байнга хяналт тавих, захиалга өгөх боломж бүрдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

 Энэ оны нэгдүгээр сарын 2-нд ашиглалтад орсон "Мөнхийн цагаан жим” амны хаалтын үйлдвэр үйлдвэр нь өдөрт 3-4 мянган ширхэг маск үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Эхний ээлжинд бүтээгдэхүүнээрээ "Эрдэнэт” үйлдвэрийн хэрэгцээг 100 хувь хангаж ажиллаж байгаа бөгөөд цаашид үйлдвэрээ өргөжүүлэх боломж гарц байгаа гэнэ. Учир нь одоогоор үйлдвэрлэлийнхээ 40 хувийг ашигладаг бөгөөд цаашид 100 хувь ашиглаж, дотоодын хэрэгцээний тодорхой хувийг хангах боломжтой юм. Тус үйлдвэр нь 11 ажилчинтай бөгөөд цаашид үйлдвэрээ өргөжүүлбэл орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх боломжтой юм байна.

Импортын бараа, бүтээгдэхүүнийг орлож, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогын хүрээнд 2014 онд "Эрдэнэт” үйлдвэр 23 нэр төрлийн  45.7 тэрбум төгрөгийн импортыг үндэсний үйлдвэрлэгч компаниудаас худалдаж авсан нь нийт худалдан авалтын 18 хувийг эзэлж байгаа юм.  Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт бөгөөд үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэний хүрээнд ажлын байр, өрхийн орлого нэмэгдсээр байна.   Монгол улсын "саалийн үнээ” байсаар ирсэн "Эрдэнэт үйлдвэр” хэмнэсэн мөнгөнөөсөө ажилчдаа урамшуулж байгаа нь бусад  үйлдвэрүүдэд  үлгэр дууриалал боллоо.

Бид өдрийн сурвалжлагын дараагийн хэсгээр "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нийгмийн хариуцлага болон хаалт хөгжлийн менежментийн талаар хүргэн болно.

А.Баярмаа 

Эх сурвалж: www.dorgio.mn

“Эрдэнэт” үндэсний үйлдвэрлэгчдийг 45.7 тэрбум төгрөгөөр дэмжжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани