Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТОЙМ: Ам.долларт алгадуулж, Оюутолгойг харуулдсаар өнгөрөөсөн 2014 он

 ТОЙМ: Ам.долларт алгадуулж, Оюутолгойг харуулдсаар өнгөрөөсөн 2014 он    -2014 оны эдийн засгийн тойм-

ОЮУТОЛГОЙ БА ОЛОН АСУУДАЛ

Шийдлийн Засгийн газар Оюутолгойн зангилааг тайлж чадах болов уу. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ үүргийг Монгол Улсын сайд М.Энхсайханд даатгасан бололтой. Таван толгойн цахилгаан станцын төслийг амжилттай удирдсан энэ хүнд зарим нь итгэл хүлээлгэн, зарим нь чадахгүй дээ хэмээн харж сууна. Ямартаа ч бид Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт гацсанаар ганц энэ төслийн биш бүхэл бүтэн Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт зогсохыг харлаа. Зөвхөн томчууд бус жижиг хөрөнгө оруулагчид ч Монголчууд Рио Тинтотой учраа олох нь уу гэж харзнаж байна.

Сүүлийн жилүүдэд огцом өссөн шигээ буурсан хөрөнгө оруулалтын буруутан нь хууль ч биш, Оюутолгой-Засгийн газрын хооронд үүссэн маргаан болж таарав. Иймд жил хагасын турш төр барих Шийдлийн Засгийн газар энэ асуудлыг заавал шийдвэрлэх учиртай. Талуудын хооронд тохиролцох ёстой 10 асуудал бий гэлцэж байна. Эдгээрийн хэдийг шийдэх нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс шууд хамаарахаар байна.

Оюутолгой ХХК-ийн удирдлага Засгийн газарт хандан, Санамж бичиг байгуулах болон Татвараа хэрхэн төлөхийг нарийвчлан тохиролцсон Татварын гарын авлагад гарын үсэг зурах хүсэлтэй. Эдгээрийг хойшлуулснаар бид хожих биш улам хохирч байгааг шинэ засаг эрхбиш ойлгосон бизээ.             

ХӨНЖЛИЙНХӨӨ ХЭРЭЭР ХӨЛӨӨ ЖИЙСЭН 2015 ОНЫ ТӨСӨВ

Өнгөрсөн сард Монгол Улсын 2015 оны төсвийг баталсан ч энэ өдрүүдэд тодотгохоор дахин хэлэлцэж байна. Ирэх оны төсвийг Сангийн сайдгүй байхад нь баталсан. Мөн сүүлийн есөн жилд анх удаа төсвөө хумих гэж байна. Ирэх оны төсвийн бас нэг онцлог нь орон нутагт Хөгжлийн сангуудаар дамжуулан ихээхэн эрх мэдэл олгосон явдал юм.

Өнгөрсөн баасан гарагт хийсэн Ерөнхий сайдын мэдэгдлээс харахад хүүхдийн 20, алдарт эхчүүдийн 100-200, оюутны 70 мянга гээд халамжийн зардал тодорхой хувиар буурахаар байна. Үүнийг З.Энхболд дарга "хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ" гэж тодорхойлсон юм.     

Ирэх онд төсвийн орлого 7.1, төсвийн зарлага 7.5 их наяд, төсвийн алдагдал 400 тэрбум төгрөг байхаар баталсан. Эдгээр үнийн дүнгүүд хэдхэн хоногийн дараа өөрчлөгдөнө.

АМ ДОЛЛАРТ АЛГАДУУЛАВ

Энэ оны эхээр нэг ам.доллартай 1710 төгрөг тэнцэж байв. Харин 2014 оны төсөвт долларын ханшийг 1380 төгрөгөөр төсөөлсөн нь ийнхүү хол зөрлөө. Алгуур өссөн долларын ханш өнгөрсөн есдүгээр сард 1835 төгрөг болж буух аядсанаа эргээд өсч, одоо 1882 төгрөгтэй тэнцэж байна.

Арилжааны банкуудаас ам.долларын зээл авсан ААН-үүд хамгийн түрүүнд хүнд байдалд орсон юм. Мөн импортын бизнес эрхлэгчид ч "шан”-гаа хүртэн, үнэ нэмэхээс өөр аргагүй болов. Гоо сайхны болон гэр ахуйн зэрэг өргөн хэрэглээний импортын барааны үнэ ч дагаад өслөө.

Өнгөрсөн жилээс эрчээ авсан долларын ханшийн өсөлт ганц манайд ч биш, хойд хөрш ОХУ-д ч нүүрлээд байна. Харамсалтай нь энэ валютын орох урсгалыг нээдэг гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх хандлага ажиглагдахгүй байгаа тул ханш эргээд бууна гэж итгэл тээх эрт байна.  

Монголбанк болон Засгийн газраас оны эхэнд инфляцийг 8 хувьд аргамжина гэж ам гарч байв. Гэтэл чадсангүй. Ам.долларын ханшийн өсөлт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын бууралт зэргээс үүдэн энэ төлөвлөгөө биелсэнгүй.

Гэхдээ оны дундуур өссөн инфляци оны сүүлээр алгуур буусан юм. Улаанбаатар хотын суурь инфляци арван нэгдүгээр сарын байдлаар жилийн 13.6 хувь, улсынх 11.5 хувь байлаа. Өнгөрсөн долдугаар сард улсын инфляци хамгийн өндөр болсон нь 14.9 хувь байсан юм.  

Инфляцид хүнсний бараа, ундаа, ус (26.4 хувь), орон сууц, ус, цахилгаан, түлш (18.9 хувь) хамгийн өндөр хувь эзэлжээ.

ГАДААД ХУДАЛДАА

Энэ оны арван нэгдүгээр сарын байдлаар манай гадаад худалдааны эргэлт 10 сая ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.2 хувиар буюу 306 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Үүнд импорт буурч, экспорт өссөн нь нөлөөлжээ.

Сайшаалтай нь гадаад худалдааны тэнцлийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 2,352.4 сая ам.доллараар буурсан байна. Ийнхүү энэ онд гадаад худалдааны тэнцэл 358.2 сая ам.долларын ашигтай гарчээ. Энэ нь экспорт 34 хувиар өсч, импорт 10 илүү хувиар буурсантай холбоотой.

БИД ХӨРШҮҮДТЭЙГЭЭ ЯМАР НАЙМАА ХИЙВ?

Нийт бараа эргэлтийн 61.7 хувийг манай урд хөрш эзэлж байна. Бид БНХАУ-тай нийт 6.1 сая ам.долларын наймаа хийжээ. Энэ нь өнгөрсөн оноос 24 хувиар өссөн дүн юм.

Харин ОХУ-тай хийсэн худалдаа манай гадаад худалдааны 14.8 хувийг эзэлж байгааг мөнгөн дүнгээр илэрхийлвэл 1.4 сая ам.доллар болж байна. 2013 оны арван нэгдүгээр сартай харьцуулахад хойд хөрштэй хийдэг манай худалдаа бараг л өсөөгүй буюу 0.5 хувийн л өсөлттэй гарчээ.      

    

ЭДИЙН ЗАСГИЙН 95 ХУВИЙГ АТГАСАН БАНКНЫ САЛБАР

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар банкны салбарын гадаад пассивын үлдэгдэл 1.5 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 23 хувиар өссөн үзүүлэлт юм. Гадаад пассивын 43 хувийг урт хугацаат зээл, 30 хувийг бонд, өрийн бичиг, 17 хувийг богино хугацаат зээл, 9 хувийг оршин суугч бусын харилцах хадгаламжийн дансны өглөг бүрдүүлж байна.

Өнгөрч буй 2014 онд GoGo.mn-ийн сэтгүүлчдийн эдийн засагчидтай хийсэн ярилцлагуудыг эндээс хүлээн авч уншааарай. 

ӨНГӨРЧ БУЙ ЭНЭ ОНД БОЛСОН БУСАД ҮЙЛ ЯВДЛУУД

  • Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци, Энержи Ресурс ХХК-ийн хамтарсан түншлэлийг Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгаруулав.
  • "Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш сүүлийн зургаан жилийнхээ доод түвшинд хүрэв
  • "Хөгжлийн банк" 300 сая ам.долларын хэмжээтэй хамтарсан зээлийн санхүүжилтийг амжилттай босголоо.
  • Нийслэлд ирэх онд нийт 540.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 320.9 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлж, 180.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлнэ.
  • УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Манай 34 хувийг шилжүүлээд Оюутолгойг бүрэн эзэмших санаархал бий” гэж мэдэгдэв.
  • Мах боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах саналыг ОХУ-ын Засгийн газрын дэд дарга Ю.П.Трутнев илэрхийллээ.
  • Үндэсний Статистикийн хорооноос 2013 оны есдүгээр сараас 2014 оны есдүгээр сарын хооронд 1029 компани үүдээ барьсан гэв
  • Улаанбаатарт Орон сууцны үнийн индекс сүүлийн дөрвөн сар дараалан буурч, 1198 хүрчээ.
  • Өнгөрсөн сарын байдлаар улсын дундаж цалин 792 мянга байгаа бол Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 872 мянган төгрөг байна. Харин баруун бүсэд хамгийн бага буюу 580 мянган төгрөг аж.
  • МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчөөр Б.Лхагважавыг сонгожээ.
  • "ЭЗЭН 100” хөтөлбөрийн хүрээд батлуулахаар оруулж ирсэн Өрийн удирдлагын тухай хуулийг батлахгүй гэдэг дээр МАН-АН-ын ажлын хэсгүүд тохиролцжээ.
  • Манай улс газар тариалангийн салбарт энэ онд ургац арвинтай байна. Тодруулбал, нийтдээ 518.7 мянган тонн үр тариа, үүнээс 489.4 мянган тонн буудай, 164.0   мянган тонн төмс, 102.2  мянган тонн хүнсний ногоо, 51.7 мянган тонн тосны ургамал, 40.3 мянган тонн тэжээлийн ургамал тус тус   хураан авчээ.
  • Энэ жил улсын хэмжээнд нийт 142.5 мянган малчин өрхөд 80.8 сая толгой мал өвөлжинө.
  • Монголын хөрөнгийн бирж ТӨХК нь 2014 оны 8 дугаар 04-ний өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд шилжсэн юм.
  • Торонто, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Овооттолгой ордод үйл ажиллагаа явуулдаг "SouthGobi Resources” компани "China Investment Corporation”-д өнгөрсөн долоо хоногт 8.1 орчим сая ам.доллар төлөх байснаа хойшлууллаа.
  • Дээд зэрэглэлийн зочид буудлуудын олсон цэвэр ашгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 1.4 тэрбум төгрөгөөр буурч, 10.5 тэрбум төгрөгт хүрчээ.
  • Их хэмжээний урамшуулал авсан татварын албаны дарга нараар мөнгийг нь буцаан төлүүлэхээр боллоо
  • Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар "Ирэх жил хөрөнгө оруулалтыг 2-3 тэрбум ам.долларт хүргэх боломж бий” гэв.
  • Ирэх онд төсвөөс Ганданд 5.4 тэрбум төгрөг олгоно.
  • Монголбанкны 9-р сарын тайлангаас харахад Ипотекийн зээлийн үлдэгдэл 2.6 их наяд төгрөгт, зээлдэгчдийн тоо 61 164-т хүрчээ.
  • Дотоодын нийт бүтээгдэхүүн 2014 оны эхний есөн сард 11093.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 7.0 хувиар өслөө гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
  • Экспорт нэмэгдүүлж, импорт орлох үйлдвэрийн төсөлд шалгарсан "Чингис" бондын хөрөнгөөс 2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан Best shoes гутлын үйлдвэр нээлтээ хийлээ.
  • Бизнес эрхлэлтийн орчны тайланд манай улс 72 дугаарт оржээ.
  • Шинэчлэлийн засгийн газар "ЭЗЭН 100” хөтөлбөр хэрэгжүүлэхээр УИХ-аас 34 дүгээр тогтоолыг батлуулав.

    2014 оныг бид ердөө долоон хувийн өсөлттэй үдэхээр байна. Ингэж бид 15-аас 7 руу уруудаж болдгийг дэлхий нийтэд харууллаа. Гэхдээ ирэх онд илүү хатуу нөхцөл байдал биднийг хүлээж байгааг мартаж болохгүй. Бүсээ чангалах ЦАГ ИРЛЭЭ.   
ТОЙМ: Ам.долларт алгадуулж, Оюутолгойг харуулдсаар өнгөрөөсөн 2014 он
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани