Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цэвэр усны үйлдвэрүүд ЭРҮҮЛ МЭНДЭД ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА! “Блү голд”, “Файрсанни мүүн”, “Вояж” ХХК шаардлага өгч, “Хэгсакуа”, “Том цагаан”, “УБЗБ” ХХК-ийн цэвэр усны үйлдвэрийг хаалаа

Цэвэр усны үйлдвэрүүд ЭРҮҮЛ МЭНДЭД ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА! “Блү голд”, “Файрсанни мүүн”, “Вояж” ХХК шаардлага өгч, “Хэгсакуа”, “Том цагаан”, “УБЗБ” ХХК-ийн цэвэр усны үйлдвэрийг хаалааМэргэжлийн хяналтын ерөнхий газар савласан цэвэр усны чанар аюулгүй байдалд хяналт шинжилгээ хийснээ өчигдөр танилцууллаа. Аймаг нийслэлийн 54 үйлдвэрийг хамруулан шинжилгээ хийжээ. Савласан цэвэр уснаас авсан 78 дээжийн 43.5 хувь нь нянгийн тоо нормоос их,  3.8 хувьд 100 мл усанд E coli илэрсэн нь үйлдвэрүүд бэлэн болсон савыг угаах автомат тоног төхөөрөмжгүй, лонх савыг зааврын дагуу угаадаггүй, ариутгал хийдэггүй, халдваргүйтлийн бодисын хугацааг баримталж угааж хэвшээгүйгээс усаар дамжин хордлогот халдвар тархах нөхцөлийг бүрдүүлжээ.

Дээжний 9.09 хувьд хатуулаг, 10.9 хувьд хлорын ион илэрсэн бөгөөд магнийн, сульфатын, нитратын ион хэмжээнээс их гарсан нь үйлдвэрлэлийг технологийн дагуу явуулдаггүй энэ чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчин байхгүй, ус цэвэршүүлэхэд хэрэглэж байгаа шүүлтүүрийг хугацаанд нь сольдоггүйтэй холбоотой юм байна.

Мөн зарим аймгийн цэвэр усны үйлдвэрүүд сав угаах тоног төхөөрөмжгүйгээс лонхыг гурван дамжлагаар угаадаг,  шүүсэн усыг нөөцлөх саванд хадгалж гар аргаар савлаж цэвэр усыг бохирдуулж байжээ. Шалгалтаар үйлдвэрийн ажилчдын 13 хувь нь эрүүл мэндийн үзлэгт хамрагддаггүй байсан байна.

МХЕГ-аас эрүүл ахуйн дэглэм алдагдаж олныг хоол хүнсээр дамжих хордлогод оруулж болзошгүй байгаа цэвэр усны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоожээ.

Савласан цэвэр усны чанар, аюулгүй байдалд хяналт шинжилгээ хийсэн тухай

Савласан цэвэр усны чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээтэй хяналт шинжилгээ хийж холбогдох стандарттай харьцуулан дүгнэлт өгөх, эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах, санал, зөвлөмж боловсруулах зорилгоор энэхүү төлөвлөгөөт хяналт шинжилгээг хийлээ.

Хяналт шинжилгээг 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 07 дугаар сарын 21-ний хооронд МХЕГ, аймаг, нийслэлийн МХГ, дүүргүүд дэх хүнсний эрүүл ахуйн болон хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчид аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа савласан цэвэр усны 54 үйлдвэрийг хамруулан хийж гүйцэтгэж, савласан цэвэр усны 78, шугамын усны 58, худгийн усны 29, нийт 165 дээж, эрүүл зүйн бичил нян судлалын 520 арчдас шинжилгээ авч, бүтээгдэхүүний тухай улсын байцаагчийн 42 дүгнэлт гаргасан байна.

Цэвэр ус үйлдвэрлэхээ зогсоосон, засварын ажил хийгдэж байгаа, үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ажиллах орчныг сайжруулах, үйлдвэрлэлийн дамжлага, машин, тоног төхөөрөмжийн тохиргоо, засварын ажлыг үе шаттай хийж байгаа зэрэг шалтгаанаар цэвэр усны үйлдвэрлэлээ зогсоосон бусад 13 аж ахуйн нэгж хяналт шинжилгээнд хамрагдаагүй байна.

Хяналт шинжилгээнд дараах асуудлууд хамрагдсан байна

1. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологийн горим, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд батлагдсан стандартын дагуу үйлдвэрлэлийг явуулж буй эсэх,  ажиллагсдыг тогтмол эрүүл мэндийн үзлэг болон сургалтанд хамруулдаг эсэх, савласан цэвэр усны лонх, түүхий эдийн баталгаажилт, үйлдвэрлэж бэлэн болгосон хуванцар лонхны ариутгал, халдваргүйтгэлийн байдал, цэвэр ус савлах лонхонд тэмдэглэгээ код тавигдсан эсэх, үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгээ, сав суулга, тоног төхөөрөмжийн угаалга халдваргүйтгэлийн байдал, ажиллагсдын хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийн хэрэгжилт байдлыг үзэх;

2.Савласан цэвэр усны үйлдвэрийн цэвэрлэгээ, сав суулга, тоног төхөөрөмжийн угаалга, халдваргүйжүүлэлтийн байдалд эрүүл зүйн нян судлалын шинжилгээтэй хяналт хийж дүгнэлт гаргах;

3. Цэвэр усны сав, баглаа боодлын чанар аюулгүй байдалд шинжилгээтэй хяналт хийж, дүгнэлт гаргах;

4. Савласан цэвэр усыг шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргах;

5. Шугамын болон гүний худгийн усыг шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргах;

6. Түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн баталгаажилт, чанар, тоо хэмжээ, зарцуулалт, хадгалалт, технологийн хяналтын баримт бичиг, жор орцыг технологийн дагуу мөрдөж буй эсэх, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний стандарт, түүнд заагдсан чанар, аюулгүйн үзүүлэлтийг тогтмол бүрэн шинжлүүлдэг эсэх, бүртгэл хөтлөлт тогтмолжсон эсэх;

7. Худалдаа үйлчилгээнд техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангасан усыг нийлүүлж буй эсэх;

8. Савласан цэвэр усны шошго холбогдох хууль, стандартын шаардлага хангаж буй эсэх.

Хяналт шинжилгээнд хамрагдсан объектийн талаарх товч мэдээлэл:

Үйлдвэрлэлийн барилга байгууламжийн талаар:

Хяналт шинжилгээнд хамрагдсан нийт үйлдвэрүүдийн 55,7 хувь нь батлагдсан зураг төслийн дагуу баригдсан барилга байгууламжинд буюу төвлөрсөн усан хангамжийн системд, 44,3 хувь нь түрээсийн буюу өөрчлөн засварласан зориулалтын бус, хэсгийн усан хангамжтай байранд үйл ажиллагаа явуулж байгаа ба 57,7 хувь нь технологийн хэрэгцээний халуун устай, даралттай халуун усаар дамжлага шугамыг угаах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Гүний худгаас эх үүсвэртэй буюу хэсгийн усан хангамжтай үйлдвэрүүдийн 30.6 хувь нь ундны усны эх үүсвэрт хамгаалалтын бүсийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийж, хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажилласан байна.

Түүхий эд, сав баглаа боодлын баталгаажилтийн талаар:

Дээрх үйлдвэрүүдийн 26,9 хувь нь "Мегапласт монголиа” ХХК-аас, 13,4 хувь нь Мон Пак ХХК-аас, 15,3 хувь нь бусад эх үүсвэрээс, 1,9 хувь нь БНСУ-аас, 42,3 хувь нь БНХАУ-аас савлах савны бэлдэцийг импортлон үйлдвэрлэлдээ ашиглаж байна.

Хуванцар лонхны угаалга, ариутгал, халдваргүйтгэл, бэлэн лонхонд код тавигдсан байдал:

68,5 хувь нь автомат ажиллагаатай машиныг цэвэр усны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид суурилуулан үйлдвэрийн технологи ажиллагааны дагуу ажиллуулж, цэвэр ус савлах хуванцар лонхыг угааж, халдваргүйжүүлэн хэрэглэж байна.

31,4 хувь нь автомат тоног төхөөрөмжгүй, сав, бэлэн болсон лонхыг бор давс, сод, марганц  зэрэг  бодис ашиглан угааж, савыг дахин хэрэглэж байна.

Ажиллагсдын эрүүл мэнд, хөдөлмөр хамгааллын байдал:

Эдгээр үйлдвэрийн ажиллагсдын 86,96% нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан, хөдөлмөр хамгааллын хувцасаар хангагдсан байна. Үйлдвэрүүдийн 92,3% нь мэргэжлийн технологичтой, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийн 61,5% нь дотоодын хяналтын лабораторитой, савлаж байгаа усанд хяналт тавьж байна.

Лабораторийн шинжилгээний талаар:

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийн савласан цэвэр усанд МХЕГ болон НМХГ-ын лабораторит нян судлалын 3 үзүүлэлт /нийт нянгийн тоо, Е.Coli, ГБЭТ/-ийг, хүнд металлын бохирдолын 3 үзүүлэлт /хар тугалга, хүнцэл, кадьми/-ийг, химийн найрлагын 9 үзүүлэлт /ерөнхий хатуулаг, нийт эрсдэсжилт, исэлдэх чанар, рН, хлорын ион, сульфатын ион, төмөр, гидрокарбионат, нитрат, нитрит, аммонийн ионууд/-ийг болон нэмэлт 1 /фторын ион/-ийг шинжилсэн байна.

Аймгуудын МХГ-ын лабораториудад нян судлалын 3 үзүүлэлт /нийт нянгийн тоо, Е.Coli, ГБЭТ/-ийг, хүнд металлын бохирдолын 10 үзүүлэлтээс Хэнтий, Увс аймгууд зэсийг, Увс аймаг хар тугалга, хүнцэлийг шинжилсэнээс бусад үзүүлэлтийг огт шинжлээгүй, химийн найрлагын үндсэн 15 үзүүлэлтээс 3-11 буюу ерөнхий хатуулаг, рН, кальцийн, магнийн, хлорын ион, сульфатын ион, төмөр, гидрокарбионат, нитрат, нитрит, аммонийн ионуудыг, нэмэлт 3 үзүүлэлтээс фторын ионыг тус тус шинжилсэн байна.

Өмнөх хяналт шалгалтын талаар

Нийслэлд 2013 онд хийсэн шалгалтаар нийт 47 зөрчил илрүүлсэнээс 85,1%-ийг арилгуулан ажилласан ба илэрсэн зөрчлийг арилгуулахаар "Блю голд”, "УБЗБ” ХХКомпаний цэвэр усны үйлдвэрт улсын байцаагчийн 18 заалт бүхий 2 албан шаардлага өгч, олныг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин, хордлого гарч болзошгүй нөхцөлийг бүрдүүлсэн болон үйлдвэр нь их эрсдэлтэй үнэлэгдсэн "Эвтэй намсрай”, "Шим рашаан”, "Алтан бошго” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоон, гүйцэтгэлд нь хяналт тавин эрсдэлийг бууруулж ажилласан байна.

Илэрсэн зөрчил,

Хяналт шинжилгээгээр 68 зөрчил илрүүлэн 75.6 хувийг арилгуулж ажилласан.

ü  Савласан цэвэр уснаас авсан 78 дээжийн 43,5 хувь нь нянгийн тоо нормоос их, 3,8 хувьд 100 мл усанд Е.coli илэрсэн нь үйлдвэрүүд бэлэн болсон савыг угаах автомат тоног төхөөрөмж суурилаагүй, лонх, савыг зааврын дагуу ариутгал, халдваргүйтгэлийн бодис хэрэглэж угаадаггүй, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын хугацааг баримталж угааж хэвшээгүйгээс усаар дамжин хордлогот халдвар тархах нөхцөлийг бүрдүүлж байна.

ü  Мөн дээжний 9,09 хувьд ерөнхий хатуулаг, 10,9 хувь нь хлорын ион, 2,5 хувьд усны орчин РН, магнийн ион, гидрокарбонатын ион, 6,4 хувьд сульфатын ион, 16,8 хувьд нитратын ион стандартад заасан хэмжээнээс их гарсан нь үйлдвэрлэлийг технологийн дагуу явуулдаггүй, савласан ус үйлдвэрлэх тоног төхөөрөмж,  мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдаагүй, ус цэвэршүүлэхэд хэрэглэж байгаа шүүлтүүрийг хугацаанд нь сольдоггүй, сэргээдэггүйтэй холбоотой байна.

ü  Хяналт шинжилгээнд хамрагдсан савласан цэвэр усны 9,09 хувьд нитритын, 5,5 хувьд аммонийн ион буюу шим бохирдлын үзүүлэлт илэрч байгаа нь усаар дамжин хордлого, халдвар гарах эрсдэлийг бий болгож байна.

ü  Савласан цэвэр усны үйлдвэрийн цэвэрлэгээ, сагс, сав суулга, тоног төхөөрөмжийн угаалга, халдваргүйжүүлэлт, ажиллагсадын хувийн ариун цэврийн байдалд үнэлгээ өгөх зорилгоор эрүүл зүйн бичил нян судлалын нийт 520 арчдас шинжилгээ авч шинжлүүлэхэд 28.2 хувь нянгийн бохирдолтой байгаа нь үйлдвэрлэлийг зориулалтын бус байранд явуулж байгаа, хэрэгцээний халуун усаар хангагдаагүй, угаалга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг зааврын дагуу хийдэггүй, хувийн ариун цэврийг сахиж хэвшээгүйгээс шалтгаалж байна.

ü  Цэвэр ус савлах лонхуудыг угаах тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулдаггүйгээс лонхыг 3 дамжлагаар угаадаг, шүүсэн усыг ус нөөцлөх саванд хадгалж гар аргаар савлаж байгаагаас савласан цэвэр ус бохирдох нэг нөхцөл болж байна./Дорноговь аймгийн Зам үүд сумын цэвэр усны үйлдвэрүүд/

ü  Хяналт шинжилгээнд хамрагдсан үйлдвэрүүдийн ажиллагсадын 13.04% эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, савласан цэвэр усны үйлдвэрт ашиглаж байгаа гүний худгуудын 69,7% хамгаалалтын бүс тогтоогоогүй, савласан цэвэр усны шошгонд орц найрлагыг бичихдээ стандартын үзүүлэлтийг хуулж бичсэн, хэрэглэх заавар, хадгалах нөхцөл, үйлдвэрлэсэн хугацаа, бүтээгдэхүүний цувралын дугаарыг тэмдэглээгүй, үйлдвэрүүдийн дотоодын хяналт сул, дотооддоо хяналт тавих журам гаргаж мөрдүүлээгүй, үйлдвэрлэлд эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй  нь зэрэг зөрчлүүд мөн илэрсэн байна.

Авсан арга хэмжээ

ü  Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа "Блү голд”, "Файрсанни мүүн”, "Вояж” ХХК-ийн цэвэр усны үйлдвэрт улсын байцаагчийн 11 заалт бүхий 3 албан шаардлага өгч, ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм алдагдаж олныг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин, хордлого гарч болзошгүй нөхцөлийг бүрдүүлсэн "Хэгсакуа”, "Том цагаан”, "УБЗБ” ХХК-ийн цэвэр усны үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байна. Мөн "Вошштерн”, "Хэгсакуа” ХХК-ийн цэвэр усны үйлдвэрийн удирдлага, инженер техникийн ажилчдад зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

ü  Шинжилгээний дүнгээр нянгийн тоо стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан усны үйлдвэрүүдийн усыг шавхалт хийлгэн, ус нөөцлөх сав, тоног төхөөрөмжийг зааврын дагуу угаалган, халдваргүйжүүлэх арга хэмжээг авч дахин дээж авч шинжлүүллээ.

www.bolod.mn


URL: http://www.fact.mn/200009.html
Цэвэр усны үйлдвэрүүд ЭРҮҮЛ МЭНДЭД ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА! “Блү голд”, “Файрсанни мүүн”, “Вояж” ХХК шаардлага өгч, “Хэгсакуа”, “Том цагаан”, “УБЗБ” ХХК-ийн цэвэр усны үйлдвэрийг хаалаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани