Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн хөрөнгө оруулагчид төмөр замаа өөрсдөө барина

Тавантолгойн хөрөнгө оруулагчид төмөр замаа өөрсдөө баринаОюутолгой, Тавантолгойн ордоо ашиглаад эхлэх юм бол Монгол Улс үсрэнгүй хөгжинө гэж ярьж байсан цаг саяхан. Гэвч бодит байдал жаахан "тиймхэн" байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж, Оюутолгой ашиг өгөхөөс илүү өрөнд оруулах маягтай. Яг энэ үед Тавантолгойд хөрөнгө оруулах компаниуд тодорсон сайхан мэдээг Монгол Улсын сайд М .Энхсайхан өчигдөр хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд дуулгалаа. Тэрээр "Тавантолгой бол мега төсөл" гэж онцолсон. Тэрбумаас дээш ам.долларын хөрөнгө оруулалттай төслийг мега гэх бөгөөд энэ нь хөрөнгө оруулалтын дүндээ бус нийгэм, эдийн засагт чухал нөлөөтэй байдаг болохоор олны анхаарлын төвд байдаг. Энэ нь дээд зэргийн хардалтаас гадна улстөржилт, сонирхолын зөрчлийг араасаа дагуулдаг гэнэ. Дэлхийн туршлагаас харахад мега төслүүдийн гуравны хоёр нь "унаж" үлдсэн багахан хэсэг нь амжилттай хэрэгждэг судалгаа бий. Тиймээс эхлэхээсээ дуусах хүртэл мэдээллийн ил тод байдалд байлгах үүднээс http:/megaproject.mn/ сайт ажиллуулж эхэлсэн. Тавантолгойтой холбоотой бүх мэдээллийг эндээс хэн ч сонирхох боломжтой юм байна.
 
Харин одоо гол асуудалдаа оръё. Тавантолгойн ордод хөрөнгө оруулахаар хэд хэдэн компани саналаа ирүүлжээ. Үүнээс БНХАУ-ын "Чайна Шэнхуа Энержи", Японы "Сумитомо" болон үндэсний томоохон компаниудын нэг "Энержи ресурс" шалгарч нэг консерциум болон оролцох ажээ. Хөрөнгө оруулагчдын зах Зээлийн үнэ цэнийг нь сонирхуулахад, Чайна Шэнхуа Энержи групп йь 60 тэрбум ам.долларын үнэтэй бол Сумитомо 13 тэрбум, "Энержи ресурс" компайи 500 сая ам.долларын үнэ цэнтэй. Гурвуулаа хөрөнгийн биржид бүртгэлтэйгээс гадна Чайна Шэнхуа Энержи компани өөрийн төмөр замтай, борлуулалт хийх зах зээлтэй. Сумитомо корпораци Ази, номхон далайи бүс нутагт нүүрс болон бусад ашигт малтмал борлуулагч бол Энержи ресурс нь, 15 сая тонн нүүр боловсруулах үйлдвэртэй, өөрийн гэсэн цахилгаанстанцыг барьсан зэрэг давуу талтай. Дээрх компаниуд хамтан консерциум болж анхны байдлаар дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ. Түүнээс гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж өмчилж ашиглаж байгаад 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх санал ч тавьж байгаа гэсэн, 2,5 жилийн дотор 30 сая тонн нүүрс боловсруулах үйлдвэр барья. Чалкогийн өрийг дарахад оролцоё. Эрдэнэс Тавантолгой компанид тулгамдсан асуудал олон байгаа ч төсөлдөв хамааруулж, ажилчдынх нь нийгмийн асуудлыг шййдье.
 
Хэрвээ Засгийн газраас шийдвэр гаргавал эргэн төлөх нөхцөлтэйгээр 250-300 тэрбум төгрөгийн зээл олгох боломжтой гэсэн урьдчилсан санал гаргасан юм байна. Тэд нэг зүйлд санал нэгдэж байгаа бөгөөд харйлцан ашигтай байх зарчим барих юм байна. Мөн хайгуулын ажил хийж нөөцийн судалгааг дахин хийж ч болохоор байгаа гэсэн. Гэхдээ энэ бүхэн зөвхөн санал, солилцооны шатандаа байгаа гэдгийг онцлох нь зүйтэй. Энэ бүхнийг хэлэлцээрийн ширээний ард суусны дараа эцэслэн шийдэж гэрээгээ байгуулна. Тавантолгойн хөрөнгө оруулагчийн тухай аль 2010 оноос л ярьж байсан. Цаг хугацаа сунжирч, бүтээгдэхүүний үнэ унасан зэрэг таагүй нөхцөл байдалтай байгаа ч хөрөнгө оруулагч талынхан болон манай улсын Засгийн газарт ажлаа даруй эхлэх сонирхолтой байгаа. Тиймээс хэлэлцээрийг шинэ оны ажлын анхны өдрөөс эхлүүлье. Чадвал морин жилдээ амжуулаад гэрээгээ батлах эрмэлзлэлтэй гэсэн. Нүүрсний зах зээл хамтарч ажиллахыг шаарддаг хэр их бүтээгдэхүүн экспортолно, тэр хэмжээгээр ашигтай байдаг онцлогтой. Нөөц арвин, олборлолт их байлаа ч тээвэрлэлтийн асуудал хамгийн чухал. Жижиг компаниуд машинаар зөөж өөр хоорондоо өрсөлдсөнөөр амжилтад хүрдэггүй нь батлагдчихсан. Тиймээс тээвэрлэлтийн асуудал буюу төмөр замаа барих номер нэг асуудал бидний өмнө байгаа гэдгийн Монгол Улсын сайд онцолсон юм. Тэрээр сэтгуүлчдийн асуултад ийнхүү хариуллаа.
 
-"Эрдэнэс-Тавантолгой" компани "Чалко"-д 110 сая ам.долларын өртэй. Мөн дотоодын банк санхүүгийн байгууллагад ч өглегтэй. Үүнийг хөрөнгө оруулагч тал төлөөд явах уу?
-"Эрдэнэс Тавантолгой"-д өр их бий. Гэхдээ бид Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай ярьж байгаагаас биш аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хөрөнгө оруулагчдад үүрүүлнэ гэдэг хэцүү. Гэхдээ ордыг ашиглахтай холбоотой зайлшгүй асуудлыг хөрөнгө оруулагчтай ярьж шийдвэрлэх арга замыг олно. Энэ нь хэлэлцээрийн явцад шийдэх асуудал.
 
-Консерциум санхүүгийн бүхий л талыг хариуцах юм байна. Харин "Эрдэнэс-Тавантолгой" компани ямар үүрэгтэй байх вэ?
-Тавантолгойн орд төрийн өмч. Орд газрыг ашиглахад оператор компанийн 51 хувь нь Монголын үндэсний компани байх ёстой зэрэг маш хатуу шалгуур тавьсан нөхцөлд хөрөнгө оруулах санал тавьсан компаниудад талархал илэрхийлэх ёстой. "Эрдэнэс-Тавантолгой" төрийн нэрийн өмнөөс лиценз эзэмшигч компани байна.
 
-Тавантолгойн хувьцаанаас иргэн бүхэн 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа. Энэ хувьцааны үр ашиг хэзээ гарах вэ?
-Энэ нь Засгийн газрын асуудал. Ямартай ч зайлшгүй хэрэгжинэ. Чухам яаж, хэдий хэрийн үнэтэй байхыг мэдээж шийднэ. Иргэдийн эзэмших хувьцааны тоо өөрчлөгдөхгүй.
 
-Дөрвөн тэрбум ам.доллар гэдгийг хэрхэн тооцоолсон бэ. Оюутолгой шиг анхны хөрөнгө оруулалтын дүн нэмэгдэх байдал үүсэх вий гэсэн болгоомжлол байна. Мөн энэ мөнгө Монголын банк, санхүүгийн байгууллагаар дамжих уу?
-Бид маш том төсөл хэрэгжүүлэх гэж байна. Үүнд бизнесийн нэг хэлээр ойлголцох шаардлага байгаа. Нэг хэлээр ойлголцохгүй байгаагаас хардлага үүсдэг. Нэг хэл гэдэг нь Монголын нягтлан бодох бүртгэлийн системийг олон улсын стандартад шилжүүлэх хэрэгтэй гэсэн үг юм. Дөрвөн тэрбум ам.доллар гэдэг анхны тооцоо. Ер нь анхны тооцоо 40 орчим хувиар, эцсийнх нь 15 орчим хувь зөрөх тохиолдол гардаг. Үүнийг хатуу тоо гэж ойлгож болохгүй.
 
 
М.АЛТАНЦЭЦЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Тавантолгойн хөрөнгө оруулагчид төмөр замаа өөрсдөө барина
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани