Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гацууртын ордыг Оюутолгойн араас оруулах гэж байна

Засаг төр солигдон албан тушаалын халаа, сэлгээ намуудын наймааалцал галзууртлаа хийгдсэн сүүлийн өдрүүдэд төрийн ордонд огтхон ч харагдаагцй нэгэн эрхэм он солигдохын өмнөхөн гараад ирэв. Чуулганы танхимд зангарагатайхан сууж, хааяа нэг даацтай үг хэлдэг Б.Бат-Эрдэнэ аваргатай өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдааны завсарлагаанаар уулзаж ойрын өдрүүдэд хаагуур явж ямар ажил амжуулсан хийгээд, энэ жилийн УИХ-ын үйл ажиллагаанд ямар үнэлэлт, дүгнэлт хийж байгааг нь сонирхон ярилцсан юм. Олны дунд «Урт нэртэй хууль» нэрээр алдаршсан ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензын эсрэг хуулийг санаачлагчдын нэг, эрхэм гишүүн он солигдох энэхэн мөчид эрх баригчид Гацууртын ордын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулан ирж байгааг эрс эсэргүүцэж байгаа аж.

-Таны хувьд улиран одож байгаа 2014 онд УИХ аль хэр үр бүтээлтэй ажилласан гэж бодож байгаа вэ. Ер нь хууль тогтоох үндсэн үүргээ ном журмын дагуу гүйцэтгэж чадсан болов уу?
 
-За яах вэ. Монгол хүн амны билгээр гэдэг дээ. Хуучин оноо үдэж шинэ оноо угтах гэж байгаа энэ сайхан цаг мөчид болж бүтэхгүй, олиггүй муухайг тэгтлээ яриад хэрэггүй юм болов уу гэж бодож байна.
 
Зүгээр УИХ-ын хууль тогтоох үндсэн үүргийн тухайд улиран одож байгаа 2014 оны талаас илүү хугацааг аль нэг дарга сонгох, «Дан, давхар дээл»- ийн тухай дуусдаггүй хэрүүл сонсох, нэг бол «ЭЗЭН-100» гэсэн эрх баригчдын заль мэхийн учрыг олох, үгүй бол ажлаа хийж чадахгүй байгаа хариуцлага, сахилгагүй нэг сайдын асуудлыг авч хэлэлцэх гэж зууралдсаар байгаад л өнгөрүүлээ шүү дээ.  Ард иргэд маань ч харсан нь тодорхой. Хэзээ мөдгүй хоёр он солигдох гэж байгаа энэ сайхан цаг мөчид өдөр тутмын уншууртай цөөхөн сонины нэг «Өглөөний сонин»-д ярилцлага өгч, уншигч олонтой, өргөн түмэнтэйгээ уулзах завшаан олгосонд баяртай байна.
 
Ингээд удахгүй учран золгох 2015 онд Монгол түмэн маань бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ хөдөлдмөрлөж, зүтгэж, амьдрал ахуйгаа өөд нь татан урагшаа харж амьдраасай гэж хүсч байна. Улиран одож байгаа2014 оны хувьд улстөрчид, шийдвэр гаргах түвшний хэмжээнд л ихээхэн алдаатай, буруу бодлогоор улс орноо удирдсан уршигтайхан жил болон өнгөрч байгаа бол хөдөөгийн ард түмэн, ялангуяа манай тариаланчид олон жил хураан авч үзээгүй их ногоо, тариа хураан авсан, малчид маань мал сүргээ таван төрлөөр нь өсгөн үржүүлсэн сайхан жил болоод өнгөрч байна. Нийт нутгаар зуншлага сайхан, хавар хавтай налгар, өвөл нь өнтэй сайхан байж орон дэлхий ивээлээ харамгүй хайрласан учир Монгол Улс түүхэндээ анх удаа 52 сая толгой мал тоолууллаа.
 
Байгалийн энэ сайхан тэнцвэр хадгалагдах үңдсэн нөхцлүүдэд ямар нэг хэмжээгээр үр нөлөөгөө үзүүлсэн «Урт нэртэй хууль »-ийг бид бүхэн зүтгэж, тэмцэж байж 2009 онд батлуулж байлаа. Өнөөдөр алт ухаж, ашгийг нь овойж оцойтлоо хүртчихээд Монгол нутгийг хөндийлөөд ухсан хоосон жалга, нүх болгож байгаа хүмүүс «Урт нэртэй хууль »- ийг жадлан эсэргүүцсээр байгаа. Сүүлийн жилүүдэд хангай дэлхий өгөөж хишгээ хайрласан ийм сайхан дөрвөн улирал ээлжилж байгаа нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах гэсэн бидний тэмцэл ямар нэг хэмжээгээр хэрэгжсэний үр дүн гэж үзэж байгаа. Монгол Улсын ДНБ-ий 4.1 их наяд төгрөгийг хуучны Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд харьяалдагддаг байгууллагууд  үйлдвэрлэсний 3.5 их наяд төгрөгийг нь зөвхөн малчид үйлдвэрлэсэн байгаа юм. Бодоод үз дээ. Боловсруулах үйлдвэрүүд бүгдээрээ нийлээд 1.1 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол манай уламжлалт салбар мал аж ахуй маань тэднээс даруй гурав дахин их баялаг бүтээсэн байна. Удахгүй Монгол түмэн маань гурван сая дахь шинэ иргэнээ тосон авах гэж байна. Тариа ногоо, хүнсний ногоогоор өөрийнхөө хэрэгцээг 100 хувь хангаад үлдсэнийг нь гадагш нь экспортлох чадалтай боллоо. Гадаад худалдаа анх удаа ашигтай гарлаа. Улстөрчдийг эс тооцвол хүн ард маань бүх л салбарт амжилт бүтээл дүүрэнтэйгээр 2014 оноо үдэж шинэ 2015 онтойгоо золгож байна даа.
 
-Таны хувьд эрх баригч АН-ын явуулж байгаа бодлого, үйл ажиллагаанд нэлээн сэтгэл дундуур явдаг нь ажиглагддаг. УИХ-ын өглөөний хуралдаанаар бас л таны сэтгэлийг тавгүйтүүлэх асуудал хэлэлцжээ дээ янз нь?
 
-Он солигдох гэж байхад бухимдаж уурлаад яах вэ гэж бодсон ч болохгүй байна. «ЭЗЭН-100» гэж баахан бужигнуулаад тэр нь ямар ч үр дүнгүй болохоор дахиад л гүрвэл аюул тулгарахаар сүүлээ тасалж хаяад урагшаа зүтгэдэг шиг Засгийн газрын бүтэц гэж баахан пижигнүүлсэн. Одоо сүүлдээ эвсэж хамтарч байгаа нэрээр УИХ-д сөрөг хүчин, үнэний төлөө дуугардаг хүчин гэж байхгүй боллоо шүү дээ. Бүгдээрээ нийлж, тохиролцож аваад болж бүтэхгүй луйвар, хулгай бүхнээ хийж эхэлж  байна. Эцэст нь бүгдээрээ нийлж аваад он солигдох энэ мөчид чив чимээгүй, нам тайвнаар айхтар том хулгай, луйвар хийх гээд оруулаад ирлээ. Ил мэдэгдэж байгаа нь 50-60 тонн алтны нөөцтэй Гацууртын ордыг «Сентера гоулд» гэдэг компанид стратегийн ордод авлаа гэдэг нэрийн дор зүгээр өгөх гээд өнөөдөр өглөөний хурлаар оруулаад ирж байна.
 
Өмнө нь стратегийн ач холбогдолтой ордоос гаргаад нэг хэсгийг ь өгчихсөн. Гацууртын энэ том ордыг "Бороо Гоулд”-ыг цөлмөсөн нөгөө Канадуудад ийнхүүнайр тавин өгөхөөр шийдсэн нь тодорхой болж байна. Одоо тэгтэл Монгол улсын иргэн бүр 1072 хувьцаа эзэмшиж байгаа Тавантолгойн ордыг Хятад, Японтой хамтарч цөлмөхөөр улайран дайрч эхэлж байна. Уг нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар эдгээр том ордуудын 10 хувийг дэлхийн томоохон хөрөнгийн биржүүд дээр нээлттэй, шударга худалдаж ард иргэддээ эзэмшүүлэх ёстой.
 
Гэтэл тэр бол бүр ор тас хаягдсан. Нөгөө Монголын  томоохон компаниудын консурциум байгуулаад байсан нь ч чимээгүй болсон. Тэгж байтал Оюутолгойн үлдсэн 34 хувийг чимээгүйхэн зарах тохиролцоо, хулгайн ажиллагаа яг энэ өдрүүдэд хийгдэж байх шиг байна. Лондонгоос Рио- Тинтогийн нөхдүүд Улаанбаатарт ирчихсэн нууц  хэлэлцээрүүд хийгдээд байгаа юм билээ шүү дээ. Өнөөдөр миний фейсбүүкийг 58 мянга, твиттерийг 27 мянган хүн дагадаг юм. Би чаддагаараа «За энэ Сайханбилэгийн толгойлсон Засгийн газар 50-60 тонн алтны нөөцтэй Гацууртын ордыг «Бороо гоулд»- ыг залгисан Канадуудад өгөхөөр сэмээрхэн ярилцаж эхэллээ шүү» гэдгийг л эхний ээлжинд дуулгана. Монголын энэ их баялгийг нам дамжсан олигархиуд, улс, үндэстэн дамнасан энэ том луйварчидтай нийлээд бүгдийг нь ухаж төнхөж дуусгаад Монголын байгалийг тайван орхиж, амар заяа үзүүлдэгг арга чарга байна уу, үгүй юу гэж бичээд л суухаас өөр замгүй болж байна.
 
-Та сүүлийн үед харагдахгүй байлаа. Хөдөө, гадаа томилолтоор ажиллаад ирэв үү?
 
-Тэгсэн. Тусгай хөтөлбөрт сургалт, семинараар Германы Мюнхен хотод ажиллаад ирлээ. Тэнд Жорж Маршаллын нэрэмжит Олон улсын аюулгүй байдлын сургалтын төв байдаг юм байна. Германы тал зардал мөнгийг нь хариуцаж УИХ- ын хэдэн гишүүн сургалтад хамрагдаад ирлээ. Би явсан газар болгоноосоо хобби маягаар аян замын тэмдэглэл бичдэг юм. Тэр бичлэг маань «Монголын үнэн» сонин дээр гарсан байгаа.
 
-Шинэ оны анхны өдөр Тавантолгойн шинэ хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ хэлцлийн ажил эхлэх гэж байгаа. Энэ гэрээг Оюутолгойн араас алдчихгүйн тулд юун дээр голлон анхаарах ёстой бол. Та энэ талаар ямар бодолтой явна?
 
-Зүгээр М.Энхсайхан юу бодож яваа юм бол. Арай ч С.Баяр, Н.Алтанхуяг, С.Баярцогт, Д.Зоригт нарын Оюутолгойд хийсэн шиг Монголын ард түмэнд үеийн үед зүхэгдэх нүгэл тарьчихгүй болов уу гэж горьдох юм. Н.Алтанхуяг бол анх Тавантолгойн гэрээ хийх ажлын хэсгийн ахлагч байсан шүү дээ. Тэгээд эд нар юу хийлээ. Өнөөдөр Тавантолгой ямархуу  байдалтай байгаа билээ. Тавантолгойн өчүүхэн хэсгийг нэг компанид өглөө гэсэн чинь үнэндээ бол өрмийг нь хамаад өгчихсөн. Үнэнийг хэлэхэд Тавантолгойд эхлүүлсэн хулгай, луйвраа гүйцээх гэж байгаа юм болов уу гэж л харж байгаа.
 
-Хоёулаа он солигдох гэж байхад баахан улстөржчихлөө. Та ер нь ингэхэд бага байхдаа шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэдэг байсан бэ. Өвлийн өвгөнөөс бэлэг их авдаг байв уу?
 
-За би чинь таг хөдөөний хүүхэд шүү дээ. Цэцэрлэгт явж үзээгүй. Буурай ижийнхээ дэргэдээс холддоггүй, тэр хөгшнийг хормойдож явсаар ухаа орж, хүний дайтай болсон хүн юм. Бидний үед боловсролын тогтолцоонд өөрчлөлт ороод би чинь долоон настай, буурайгийнхаа дэргэдээс холдож үзээгүй, бүрэг ноомой амьтан бэлтгэл ангийн босгоор алхаж байлаа. Хамгийн анх Хэнтий аймгийн төв дээр гуравдугаар ангид сурч байхдаа онц гарсан гэж өвлийн өвгөнөөс бэлэг гардаж аваад жигтэйхэн их баярлаж билээ. Сангийн аж ахуйн улаан буланд шинэ жил буюу ёолк болоод жигтэйхэн олон хүн цуглачихсан. Том цаасан уут дүүрэн бэлэг авчихаад «Яаж идэж барна аа» гэж бодож байсан санагддаг юм.
 
Мандарин нь хөлдчихсөн хэрнээ хачин сайхан сэнгэнэсэн үнэртэй. Одоо ч заримдаа тэр үнэр нь үнэртэх шиг болдог юм. Амыг нь боогоогүй цаасан ууттай бэлгээ тэр чигээр нь барьж гүйсээр бөөн амьсгаа, цан хүүрэг болсон нөхөр нэг дуу тэнгэрт, нэг дуу газарт хангинуулсаар хөөрхий муу буурайдаа гүйгээд очиж байсан санагддаг юм.
 
Эгч, ах нар надаас дутуугүй баярлаж, тээр хойно ч гэсэн «Эрдэнээ маань тийм гоё бэлэг авч ирж байсан» гээд л ярьдаг юм. Тэр шинэ жилийн бүх л үйл явдал одоо ч гэсэн нүдний өмнүүр жирэлзээд л өнгөрөх шиг болдог юм. Их олон жил өнгөрсөн ч гэсэн тэр хэдхэн мандарины үнэр, бэлэгний цаасан уут, түүн дотор байсан чихэр жимс, тэдгээрийг гаргаж үзээд түнжгэр толгой дээрр минь үнэрлэн үнсэж байсанн буурай ижийн минь баярлаж гялайсан царай одоо ч гэсэн тодхон санагддаг болохоор их л сайхан дурсамжтай байдаг юм даа.
 
Өглөөний сонин
Д.Түвшин
Гацууртын ордыг Оюутолгойн араас оруулах гэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани