Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оросоос Европ руу хүргэх байгалийн хийн хоолой Турк улсаар дамжина

Оросоос Европ руу хүргэх байгалийн хийн хоолой Турк улсаар дамжинаВ.Путин Турк улсад хийсэн айлчлалынхаа үеэр Оросоос Европын улсууд руу гарах байгалийн хийн хоолой урьд төлөвлөж байснаар Хар тэнгис доогуур шууд Болгар руу хүрэхийн оронд (Өмнөд урсгал) хөрш Турк улсаар дамжих болсныг мэдэгдсэн юм. Газпромын Турк улс дээгүүр барих энэ хийн хоолой  урьд төлөвлөснөөс 10 тэрбум орчим доллар хэмнэнэ. Түүнчлэн шинэ хоолойгоор дамжуулж Орос улс Туркийн зах зээлд байгалийн хий нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломжтой болно. Хийн хоолой тойрсон асуудлаар Туркийн "Hurriyet”, "Milliyet” сонинд гарсан нийтлэлээс орчуулагч Г.Сугиррагчаа  түүвэрлэн бэлтгэсэн байна. Дашрамд дурдахад, "Hurriyet”, "Milliyet” Турк улсын өдөр тутмын томоохон хэвлэлүүд аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дахин таамаглаагүй нүүдэл хийж 40 тэрбум долларын өртөг бүхий "Өмнөд Урсгал” байгалийн хийн хоолойн төслийг цуцалж, үүний оронд Турк улсаар дамжуулан  63 тэрбум метр куб хий дамжуулах шинэ хоолой барихаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Энэ мэдэгдэл дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэлээдгүй шуугиан тарилаа. Үүнээс өмнөхөн В.Путин, Хятадтай байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулаад байсан юм. Гэхдээ мэргэжилтнүүд Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн "Турк урсгал” хэмээн нэрлэж буй энэ шинэ байгалийн хийн хоолойн тухайд яаран дүгнэлт хийх хэрэггүй гэж үзэж байна.

 

АСАР ТОМ ХИЙН ХООЛОЙ   

 

В.Путин, Европын эрчим хүчний ерөнхий зураглалыг өөрчлөх энэхүү нүүдлээ өнгөрсөн сарын 4-ний өдөр Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдогантай уулзсныхаа дараа хэвлэлийн хурал дээр зарласан юм. Мэдэгдлийнхээ эхэнд, Путин Оросоос Европ хүрэх байгалийн хийн хоолойд маш их ач холбогдол өгч байгаагаа хэлсэн. Оросоос Хар тэнгисээр дамжин  Болгар улс руу цаашлаад зүүн болон төв Европын улсууд руу байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөж байсныг цуцалж, үүний оронд Туркийн нутаг дэвсгэрээр дамжин Турк-Грекийн хил рүү очих шинэ хийн хоолой барихаар шийдсэн байна. Газпром, Туркийн газрын тосны тээвэр, хадгалалт хариуцсан "Боташ” компани хооронд байгуулсан гэрээнд дурдснаар шинээр барихаар төлөвлөж буй хийн хоолой 63 тэрбум метр куб байгалийн хий дамжуулах хүчин чадалтай байх аж.

В.Путины энэ мэдэгдлийг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Орос улс Өмнөд урсгалаас Турк урсгалыг илүү үзлээ” гэсэн байдлаар дүгнэж байна. Турк улс өнгөрсөн жил Оросоос Хөх урсгал, Баруун урсгал гэсэн хийн хоолойн хоёр шугамаар нийт 26.7 тэрбум метр куб байгалийн хий худалдаж авсан. Тэгвэл шинэ хийн хоолойгоор дамжуулж Турк улс 14 тэрбум метр куб буюу Баруун урсгал хийн хоолойгоор дамжуулж авдагтайгаа тэнцүү хэмжээний хийг дотоодын хэрэглэгчдэдээ зориулж худалдаж авна. Харин үлдсэн 50 тэрбум метр куб орчим байгалийн хий Турк-Грекийн хил хүртэл тээвэрлэгдээд цааш Европын бусад улсууд руу тараагдана. Байгалийн хийн хоолойн Орос дахь эхлэл цэг нь одоогоор барилгын ажил нь эхлээд буй Краснодар дахь Русская станц байх аж. Туркийн зарим мэргэжилтэн Турк улс Оросын байгалийн хийнээс хараат байдалтай болох нь хэмээн сэтгэл зовинож байгаа бол Турк улс энэ шинэ хийн хоолойн ачаар дэлхийн эрчим хүчний салбарт хүч нөлөөгөө нэмэгдүүлнэ гэж үзэгсэд ч цөөнгүй байна.

 

10 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ЗӨРӨӨ

 

Газпром, Европын байгалийн хийн хэрэгцээний 30 хувийг хангадаг бөгөөд үүний 15 хувь нь Украйны газар нутгаар өнгөрдөг. Хуучин төлөвлөж байсан Өмнөд урсгал хийн шугам нь Украйнаар дайралгүй, Хар тэнгисийн доогуур шууд Европ руу очих байдалтай байсан юм. Хар тэнгис доогуурх хийн шугам 931 км урттай бөгөөд газар доогуур хоёр км хүртэл гүнд өнгөрөх байсан аж. Зөвхөн Хар тэнгисийн доогуур өнгөрөх хэсгийг барих ажилд 22 тэрбум доллар шаардлагатай гэж байсан бол одоо "Турк урсгал” хийн хоолойн шугамд Хар тэнгис доогуур өнгөрөх хэсэг Өмнөд урсгалынхаас хоёр дахин багассаны ачаар урьд төлөвлөсөн нийт зардлаас даруй 10 тэрбум доллар хэмнэх тооцоо гарч байгаа юм. Энэ нь газрын тосны үнэ эрс унаснаар эдийн засаг нь хүнд байдалд ороод буй Орос улсад ашигтай гэсэн үг. Нөгөөтэйгүүр энэ шинэ хийн хоолой Турк улсын эрчим хүчний гүүр болох гэсэн зорилгод бүрэн нийцэж байгаа аж.

 

БАЙГАЛИЙН ХИЙН ТУХАЙД ОРОСООС ХАРААТ БАЙДАЛ

 

Орос улс Өмнөд урсгалыг цуцласан нь Европын холбоонд сануулга болж байна гэж үзэж буй нэг эрчим хүчний мэргэжилтэн, "Турк улс байгалийн хийн импортынхоо 58 хувийг Оросоос авдаг бөгөөд Оросын байгалийн хийнээс хараат байдалд орсон. Нөгөөтэйгүүр, Турк улс зүүн болон өмнөд бүс нутгийнхаа байгалийн хийн ундрагыг ашиглан нутаг дэвсгэр дээгүүрээ дамжуулан Европ руу байгалийн хий нийлүүлэх гарц болох хүсэлтэй. Орос улс, Өмнөд урсгалын өөр хувилбарыг Туркрүү оруулж ирснээр Европын холбооны гишүүн биш Туркээр дамжуулж Грек, Болгар болон Европын бусад улсууд руу хий худалдахыг зорьж байна. Энэ нь Турк улсад ашигтай мэт харагдаж болох ч үнэндээ Орос улс Турк рүү их хэмжээний байгалийн хий нийлүүлснээр Туркийн зах зээлд бүрэн нөлөөллөө тогтоогоод зогсохгүй, Туркийн газар нутгаар дамжин Европийн зах зээлд хүрэх гэсэн Хойд Ирак, зүүн Эгейн тэнгис, Туркменистан болон Ираны байгалийн хийн худалдаанд саад хийж чадахуйц болно,” гэв.

 

НЬЮ ЙОРК ТАЙМС: ТУРК УЛСАД ХАМГИЙН АШИГТАЙ

 

Турк болон Орос улсын эрчим хүчний салбар дахь энэ шийдвэр барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг мөн татлаа. Нью Йорк Таймс, Путин Европын өмнө ялагдал хүлээсэн гэж мэдэгдэв. Тус сонины мэдээлж байгаагаар, Путин Европ-Оросын "таагүй” харилцаанаас болж ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй болсон аж. Энэ шийдвэр Турк улсад хамгийн ашигтай тусч, барууны орнууд ба Оросын зөрчилт харилцааны ачаар урт хугацаанд хямд үнээр эрчим хүч худалдаж авах боломжтой болсон гэдгийг "Нью Йорк Таймс” онцолсон байна.

 

ЕВРОПЫН ХОЛБОО ӨМНӨД УРСГАЛААС 2.5 ТЭРБУМ ДОЛЛАРЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭНЭ

 

Өмнөд урсгал байгалийн хийн шугам дайрах гол цэгийн нэг байсан ч Европын комиссийн шахалтаар нутаг дэвсгэр дээрх барилгын ажлыг зогсоосон Болгарын Ерөнхийлөгч Росен Плевнелиев хийн хоолойтой холбоотой шийдвэрийг Орос болон Европын холбоо гаргах учиртай гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Нөгөө талаас, "Итар-Тасс” агентлагийн "South Stream Transport” компанийн өгөгдөлд түшиглэн хийсэн тооцоогоор энэхүү цуцлах шийдвэр нь Европын холбооны пүүсүүдэд хамгийн багадаа 2.5 тэрбум долларын алдагдал учруулж байгаа аж.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Оросоос Европ руу хүргэх байгалийн хийн хоолой Турк улсаар дамжина
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани