Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“ЧАЛКО”-ийн өрийг энэ хавар төлж дуусна гэдэг юу л бол

“ЧАЛКО”-ийн өрийг энэ хавар төлж дуусна гэдэг юу л болБНХАУ-ын төрийн өмчит "Чалко” ком па ниас манай улсын Засгийн газар 350 сая ам.доллар зээлж, тэрхүү өрөө нүүрсээр төлж барагдуулахаар гэрээ хэлэлцээр хийснээс хойш гурван жил өнгөрчээ. Үүнээс өнгөрсөн хугацаанд 210 сая ам.долларын өрийг нь дараад байгаа тухай албаныхан хэлж байна. Харин үлдсэн 140 сая ам.долларын өрийг ирэх хавар буюу эцсийн хугацаа дөрөвдүгээр сар гэхэд төлж дуусгах тухай "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Я.Батсуурь мэдэгдсэн.

Тэрбээр "Бид бүтэн гурван жилийн турш өдөр, шөнөгүй нүүрсээ зөөгөөд ч өрөө дарж чадсангүй. Гэхдээ үлдсэн 140 сая ам.долларын өрийг дарахад хүрэлцэхүйц хэмжээний нүүрсийг олборлоод уурхай дээрээ овоолчихсон байгаа. Өнгөрсөн жилээс хойш тээвэрлэлтэд саатал гарснаас үүдэлтэйгээр өр төлөгдөлгүй өнөөдрийг хүрлээ. 2013 онд нүүрсний компаниуд олборлолт, экспортоо урт хугацаагаар зогсоосон” гэж хэлсэн. Үнэндээ Н.Алтанхуягийн Засгийн газар Тавантолгойд эзэн суух гэж, өмнөх ажилчдыг цэвэрлэгчээс нь эхлээд халсан тухай албаны эх сурвалж хэлсэн нь бий. Ерөнхий сайд "Монгол Улс болон "Эрдэнэс Тавантолгой”-той байгуулсан гэрээ нь хохиролтой байгаа юм. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 100 байхад 70-аар, 70 байхад 50-аар өгөх гэрээ хийсэн. Энэ гэрээнээс салахаас өөр аргагүй. Гэрээнээсээ салахын тулд тэр компанид 50 сая ам.доллар төлөх ёстой. Хорлон сүйтгэх гэж байгаа юм шиг иймэрхүү гэрээ хийчихсэн” гэж хэлсэн нь бий.

Ингээд гэрээ өөрчлөх нэрээр тус компанийн үйл ажиллагааг зогсоосон. Ингэснээр хугацаа алдаж, энэ нь бидэнд улам их хохирол учруулж буйг эдийн засагчид хэлж байгаа юм. Тавантолгойн нүүрсийг борлуулах уг гэрээний хүрээнд 350 сая ам.долларыг төлж барагдуулах хүртлээ нүүрсээ "Чалко”-д 100 хувь өгөх заалт орсон байдаг. Ингэхдээ нүүрсний үнэ өсвөл тонныг нь 70, буурвал 50 ам.доллараар тооцохоор болсон. Үүний хүрээнд өнгөрсөн хугацаанд 240 сая ам.доллартай тэнцэх нүүрсийг тонн тутмыг нь 65 ам.доллараар тооцоолон өгчээ. Харин үлдсэн өрөө өнөөдрийн байдлаар дарсан байхаар байтал улстөрчдийн маргаан, мэтгэлцээнээс болж хугацаа алдсан нь хөдөлшгүй үнэн юм. Гэтэл дээрх үнийг бууруулж манай улс 40 орчим ам.доллараар тооцон нүүрсээ өгч байгаа аж. Хэдийгээр монголчууд мөнгийг нь аваад хэрэглэчихсэн ч гэсэн үндсэндээ үнэгүй өгч байгаа хэрэг. Улмаар Хятадын зах зээлд өнгөрсөн жилийн нүүрсний үлдэгдэл нөөц нь хангалттай байгаа гэсэн. Тиймээс Монголоос худалдан авах нүүрснийхээ үнийг улам л хямдруулах сонирхолтой байгаа нь ойлгомжтой. Уг нь манай улс дэлхийд нүүрсний нөөцөөрөө эхний 10-т багтдаг. Гэсэн хэдий ч өнгөрсөн жил Хятадын зах зээлд нүүрс нийлүүлэгч улс орнуудын дундаас зах зээлээ хамгийн их алдаж, экспорт уналттай байлаа. Арга ч үгүй биз.

Хятадын зах зээлд нүүрс нийлүүлэх сонирхолтой олон өрсөлдөгч гарч ирсэн байтал тээвэрлэлт, боловсруулалтын асуудлаа өнөө хүртэл шийдэж чадаагүй учраас манай улс өрсөлдөөний талбараас шахагдахад хүрсэн гэхэд болно. Үүнд төрийн бодлого алдаатай байгаатай шууд холбоотой. Энэ талаар эдийн засагчид болон холбогдох албаны хүмүүс ч хэлдэг. Тухайлбал, Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран "Coal Mongolia-2014” чуулганы үеэр "Төрөөс нүүрсний жишиг үнийн өнөөдрийн энэ өндөр татвар хураамжийг 2012 оны үнэ өндөр байх жишгээр авч байгаа нь хувийн хэвшлийнхэнийг туйлдуулж байна. Өөрөөр хэлбэл, 40 ам.доллараар нүүрсээ зарж байгаа компанид 70 ам.долларын татвар тавьчихаад байгаа юм. Тиймээс Сангийн сайд тонныг нь 70 ам.доллараар зарна гэж яриад ч өдгөө 40 ам.доллар байгаа үнийг өсгөж чадахгүй. Энэ нь манай нүүрсний өрсөлдөх чадварыг улам сулруулж байна” хэмээсэн. Тэгэхээр нэг тонн нүүрс өнөөдрийн байдлаар 40 ам.доллар гэвэл "Чалко”-ийн 140 сая ам.долларын өрийг энэ хавартаа дарна гэдэг юу л бол. Өр дарахын тулд "Эрдэнэс Тавантолгой” компани хэчнээн сая тонн нүүрс гаргаж байж л асуудал цэгцэрнэ. Хамгийн чухал нь манай улс нэгэнт байгуулсан гэрээ, зээлсэн мөнгөнийхөө өрийг богино хугацаанд дарах нь чухал. Гэвч энэ Засгийн газар тохиролцсон гэрээгээ үгүйсгэсний алдагдал өнөөдөр эдийн засагт дарамт үүсгэсээр байна. Уурхайн үйл ажиллагааг хугацаагүйгээр зогсоосны улмаас гэрээтэй ажилладаг 10 гаруй компани машинаа цөөлж, зарим нь гэрээгээ цуцалсан гэж байгаа. Энэ бүхэн нь тус уурхайд эзэн суух гэсэн улстөрчдийн тэмцлийн хор уршиг юм.

Эдийн засагч Б.Лхагважав "Энэ өрийн асуудал бол Ц.Элбэгдорж, С.Баяр нар ард иргэдэд амласан өнөө "Эх орны хишиг”, "Эрдэнийн хувь” гэсэн нэг сая төгрөгөөс үүдэлтэй. Тэгээд амлалтыг нь биелүүлэхийн тулд Н.Алтанхуяг, С.Батболд нар Тавантолгойн нүүрсийг "Чалко”-д өгөхөөр болж зээл авсан. Улмаар зээлсэн мөнгөө иргэдэд сар бүр 21 мянгаар, оюутан, ахмадуудад хоёр хувааж бэлнээр нь өгсөн. Энэ нь хэнд ч юу ч болоогүй. Ер нь улс төр, эдийн засаг хоёрыг салгамаар байгаа юм. Өнөөдөр биднийг улстөрчдийн популизм, хийрхсэн амлалт ийм байдалд хүргээд байна. Гэхдээ нэгэнт тавьсан өрөө аль болох хурдан дарж л байвал сайн байна” гэсэн юм. Харин богино хугацаанд өрөө дарахын тулд манай улсын нүүрс тээвэрлэлтийн хурд, хүч сайн байх ёстой. "Эрдэнэс Тавантолгой” энэ онд 416 машинаар тээвэр хийлгэхээр гэрээ байгуулаад байгаа юм билээ. Мөн "Энержи ресурс” компанитай гэрээ байгуулж, тус компанийг түр зогсолт хийх зуур тээвэр хийдэг машинуудыг нь ашиглахаар болсон байна. Нийтдээ 700 машинаар тээвэрлэлт хийх ажээ. Гэхдээ Хятадын зах зээлд нүүрсний үнэ хямдрах тусам "Эрдэнэс Тавантолгой” хятадуудад өгөх үнэгүй нүүрсний хэмжээ нэмэгдэх нь гарцаагүй.

Монголын нүүрс чанартай, хямд боловч Хятадын жилд импортлох нүүрсний тийм ч их хувийг эзэлдэггүй. 2013 онд БНХАУ голлох зургаан орноос нийт 8015.8 мянган тонн нүүрс импортложээ. Нийт импортын хамгийн их буюу 42 орчим хувийг Австралийн нүүрс эзэлсэн бол манай улс удаалсан байна. Гэвч манайхаас импортлосон хэмжээ нь ердөө 26 хувь. Үүний араас Канад, Орос, Америк, Индонез зэрэг орон жагсаж байгаа аж. Эдгээр орон Хятадаас алслагдсан хязгаар нутгтай ч нүүрснийх нь импортын 30 гаруй хувийг бүрдүүлж байна. Ер нь Хятадууд яагаад биднийг сонгохгүй байна вэ. Түүний оронд алслагдмал Австрали тивээс хоёр дахин өндөр үнээр нүүрсээ худалдан авч байгаа нь ямар учиртай юм бол. Өөрөөр хэлбэл, Австралиас 3.394 сая тонн нүүрсийг тонн тутамд нь 148.15 ам.доллараар худалдаж авчээ. Харин манай нүүрс уурхайгаас ачигдан Хятадын өмнөд нутагт хүрэхэд нийт зардал нь 130 ам.доллар болдог юм байна. Тэгэхээр Австралиас очих нүүрс ердөө наймхан ам.долларын илүү өртөгтэй байгаа юм. Энэ нь тус улсаас усан замаар нэг удаад их хэмжээгээр тээвэрлэх боломжтой байдагтай холбоотой.

Түүний дээрээс тээвэрлэлт хурдан, шуурхай байдаг аж. Гэтэл монгол нүүрс өмнөд хөршийг зорих аялал нь олон шат дамжлагатай, удаан байдаг гэнэ. Уг нь Хятадын зах зээлд ган, ширмийн үйлдвэрлэл улам өсөх нь тодорхой байгаа. Үүнийг дагаад ирээдүйд коксжих нүүрсний хэрэглээ улам өснө гэсэн үг. Харин үүнд манай улсыг чухал үүрэгтэй оролцохыг "Пибоди Энержи” компанийн Монгол, Энэтхэг хариуцсан ерөнхийлөгч Аршад Саейд саяхан болсон нүүрсний салбарынхны чуулганы үеэр хэлж байсан. Тодруулбал, 2013 онд кокосжих нүүрсийг хамгийн их ашигладаг ширмийн үйлдвэрлэлээ Хятад улс өмнөхөөсөө есөн хувиар нэмэгдүүлжээ. Иймд эрэлтээ дагаад үнэ нь одоо байгаагаас өсөх хандлага байгаа аж. Өөрөөр хэлбэл, манай улс дэлхийн кокосжих нүүрсний экспортод томоохон байр суурь эзэлж, хамгийн том экспортлогч болох боломж бий юм байна. Тиймээс "Энэхүү том зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой. Монгол Улсын бодлого тогтвортой байгаасай” хэмээн Аршад Саейд ярьсан. Харамсалтай нь манай улсын тэргүүлэгчид "Чалко”-д тавьсан өрөө дариухан төлөх бус, өмнөх гэрээг хэрхэн буруутгаж байгаад уурхайн эзэн суухыг л санаархаж байна.

Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг "2014 онд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Нүүрсний үнийг цаашид өсгөх, экспорттойгоо уялдуулах асуудлыг компаниуд, мэргэжлийн холбоод, эрдэмтэдтэйгээ бусад орны шийдээд ирсэн замаар шийднэ” гээд байгаа. Мөн тэрбээр аливаа бүтээн байгуулалтыг хийхэд мөнгө хэрэгтэй байгааг онцлоод, 2010 онд төмөр замын талаар баримтлах бодлогыг баталсан ч санхүүжилт байхгүй байсаар бонд гаргаж, эхний ээлжийн хөрөнгө оруулалт болох 400 сая ам.долларыг зарцуулж буйг хэлсэн. Ямартай ч "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал энэ хавар өр дарж дуусгахыг амлалаа. Тэгэхээр цаашид нүүрсний салбар хэрхэн сэргэж, эдийн засаг хэрхэн сайжрахыг хүлээх л үлдлээ.

М.Наранболд

“ЧАЛКО”-ийн өрийг энэ хавар төлж дуусна гэдэг юу л бол
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани