Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Жишиг үнийг засаад ч “өвдөг шороодов”

Жишиг үнийг засаад ч “өвдөг шороодов” Манай улсын экспортолж буй нүүрсний хэмжээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард таван хувь буюу 823 мянган тонноор өсчээ. Алт 14 хувь буюу нэг тонноор, газрын тос 40 хувь буюу хоёр сая баррелиар, зэсийн баяжмал хоёр дахин буюу 667 мянган тонноор өссөн байна. Уул уурхайн салбараас улсын төсөвт нэг их наяд 75 тэрбум төгрөгийг татварын орлого төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, монголчуудын гадаад зах зээлд алт, зэс, нүүрсээ зараад олж ирж буй мөнгө чамлалттай байна. Энэ нь гадаад зах зээлд үнэ унасантай холбоотой юм. Түүнээс биш үйлдвэрлэлийн тоо хэмжээ буураагүй нь дээрх статистикаас харагдана.

Хамгийн эрсдэлтэй нь гадаад зах зээлийн ийм таагүй байдлаас болоод уул уурхайн зарим компани үйл ажиллагаагаа зогсоож эхэлсэн. Энэ онд ч гадаад зах зээлийн ханш өсч, нааштай байдал гарч ирнэ гэсэн горьдлого төрөхгүй байгаа аж. Нүүрсний үнэ жил ирэх бүр л буурна гэдэг таагүй тооцоог холбогдох мэргэжлийн байгууллагууд нь хэдийнэ хийжээ. Алтны үнэ ч буурна гэдэг таамаглал бий. Судлаачид энэ оны эхээр дэлхийн зах зээлд унци алт 1100-1000 ам.доллар болж магадгүй гэж дүгнэжээ.

Тиймээс өнөөдөр алдагдалтай, өндөр ашиггүй ч гэлээ компанийнхаа бүх боломжийг шавхаад ажиллана. Ингэснээр бид бүтээгдэхүүнээ хямд үнээр экспортолж байгаа ч зах зээл болон хэрэглэгчээ алдахгүй. Нөгөөтэйгүүр, зах зээлийн хүнд нөхцөлд дотоодын ч бай, гадаадын ч бай холбогдох байгууллагууд бие биедээ дэм тус үзүүлж явах хэрэгтэй. Ингэж байж л манайх шиг жижиг орон том зах зээлтэй өрсөлдөнө гэж үйлдвэрлэгчид үзэж байгаа юм.

Тухайлбал, жоншны салбарынхан ч хямралд өртсөн билээ. Манай жонш үйлдвэрлэгчдийн экспортолдог жоншны баяжмалыг авдаг байгууллагууд цөөрсөн. Тэд гадаад зах зээлийн орчин муудангуут хоорондоо нэгдэн жоншоо нийлүүлж, нэг багц болгож томоохон худалдан авагчдад зарж борлуулдаг болжээ. Ийнхүү нэгдэж нийлсэнээрээ зах зээлийн үнэ бага, борлуулалт муу байлаа ч хүнд нөхцөлийг даван туулж чадаж байгаа аж. Энэ нь эргээд жоншны үйлдвэрлэлийг өсгөсөн байна. Ийм л сайн жишээ, үр дүнтэй ажлыг хийж хэрэгжүүлэхсэн гэдэг хүлээлт, хүслээр дүүрэн 2015 оныг угтлаа, монголчууд.

МОНГОЛЧУУД ТУРШЛАГА ДУТУУГААС ЗАХ ЗЭЭЛЭЭ АЛДСАН

2012 оны сүүлийн хагас жилээс эхлээд Хятадын зах зээл дээр коксжих нүүрсний үнийн уналт эхэлсэн юм. Тэр үеэс л эхлээд экспортлогчид, мэргэжлийн холбоод Засгийн газарт мэдээлэл өгч байжээ. Яагаад гэвэл, бусад улс орон нүүрсний үнийн хүчтэй уналт ажиглагдаад ирэнгүүт тодорхой хэмжээний арга хэмжээ авч эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, гадаад зах зээл дээр ажиллаж ирсэн олон зуун жилийн туршлагатай компаниуд цаашид зах зээлээ алдахгүйгээр борлуулалтаа үргэлжлүүлэхийн тулд маш богино хугацаанд марктенгийн арга хэмжээ авдаг юм гэдгийг алмайран харсаар хоцорсон.

Нүүрсний үнэ жил ирэх бүр л буурна гэдэг таагүй тооцоог холбогдох мэргэжлийн байгууллагууд нь хэдийнэ хийжээ. Алтны үнэ ч буурна гэдэг таамаглал бий. Судлаачид энэ оны эхээр дэлхийн зах зээлд унци алт 1100-1000 ам.доллар болж магадгүй гэж дүгнэсэн байна.

Манай улсын хувьд туршлага муутай, шинэхэн "тоглогч” байсан. Засгийн газар ч гэлтгүй манай хувь, хувьсгалын салбар бүгдээрээ л туршлага муутай байсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Тухайн үед үйлдвэрлэгчид гадаад орны туршлагыг судалж үзээд эрх баригчдад эхний ээлжинд ийм арга хэмжээ авъя гэдэг саналаа хүргүүлсэн. Харамсалтай нь тэдний санал, компаниудын өрсөлдөөн, зах зээлийн эрсдэлийн тооцоог тухайн үеийн албан тушаалтнууд авч хэлэлцээгүй. Ингээгүйгээс богино хугацаанд компаниуд хүнд байдалд орж, 2013 он эхлэхэд аль хэдийнэ өрсөлдөх чадвараа алдчихсан байлаа.

Өөрөөр хэлбэл, монголчууд хэрэглэгч, зах зээлээ бусад оронд алдчихсан юм. ОХУ, Африкийн зарим орон, Австрали, Америк манай зах зээлийг хэдийнэ булаацалдаад эхэлжээ. Иймэрхүү байдлаар хагас жил өнгөрөхөд манай улс зах зээлээс улам л шахагдаж байв. Эрэлт нэмэгдээгүй байхад нүүрсний нийлүүлэлт өсөхөөр үнэ хурдтай унах нь тодорхой.

Маркетингийн төлөвлөгөө сайтай, шуурхай арга хэмжээ авдаг орнууд компаниудынхаа янз бүрийн зардлыг багасгаж, хямд үнээр бүтээгдэхүүнээ зарах арга хэмжээ авч эхэлсэн байна. Манай компаниудад хамгийн их саад болдог буюу зардал өсгөдөг зүйл нь тээвэр юм. Австралиас БНХАУ-ын хойд боомтууд руу нийлүүлж байгаа нэг тонн коксжих нүүрс 12 ам.доллар орчим байлаа. Гэтэл манай компаниуд нүүрсээ Монгол Улсын хил хүртэл машинаар тээвэрлэж хүргэхэд 20 орчим ам.доллар болчихно.

ЖИШҮҮ БОДЛОГОО ХОЖИМДОЖ ЗАЛРУУЛЖЭЭ

Засгийн газар улсын төсөвт ахиухан мөнгө авах зорилгоор жишиг үнэ гээчийг гаргаж ирсэн. Энэ нь нүүрс, төмрийн хүдэр, жонш, зэс зэрэг бүх төрлийн экспортын бүтээгдэхүүнээс нөөц ашигласаны татвар авахдаа тухайн компани хэдээр борлуулж байна вэ гэдгийг биш ерөөсөө Хятадын зах зээл дээр үнэ ямар байна вэ гэдгийг тавиад түүнээсээ татвар авчихдаг байсан юм. Энэ нь компаниудад асар ихээр дарамт учруулж байлаа.

Манай компаниуд Монголын хил дээр л нүүрсээ зарж байгаа. Гэтэл хоёр дахин өндөр үнийг тогтоож, татвар авдаг байв. Монголын хил дээр нэг тонн коксжих нүүрсийг 40 ам.доллараар зардаг. Тэр нүүрсийг дундын худалдан авагч нар аваад цааш нь далайн боомт руу дамжуулахдаа 80 ам.доллараар өгнө. Гэтэл татварынхан тэнд 80 ам.доллар байна гээд л компаниудаа дарамталдаг жишиг тогтсон. Өөрөөр хэлбэл, зардлаас татвар авдаг байсан юм.

Зах зээлийг хэн ч захирч чадахгүй. Гэхдээ өрсөлдөөнд тэсч үлдэхийн тулд өөрсдөөсөө шалтгаалах арга хэмжээг авах ёстой. Тухайлбал, тээвэрлэлтийн зардлаа бууруулж, замдаа олон дахин ачиж буулгахгүй. Мөн олон удаа бага багаар зөөлгүй нэг удаа ачих машиныхаа даацыг ихэсгэх, боомтын хүчин чадлаа нэмэгдүүлэх зэргээр ажиллах хэрэгтэй. Хамгийн гол нь элдэв янзын дарамт учруулж буй татварыг хамгийн түрүүнд шийдэх ёстой байсан.

Харин хожимдсон ч гэлээ 2013 онд Уул уурхайн яам эрчимтэй ажиллажээ. Аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодтой уулзаж, компаниудаа дэмжихгүй бол болохгүй нь гэдгийг "ухаарав”. Өндөр татвар тавиад компаниудаа элгээр нь мөлхүүлэх үү, эсвэл өрсөлдөх чадварыг нь хадгалаад урт хугацаанд татвар авах уу гэдэг асуудлыг шийдлээ. Ингээд нэлээн явдал чирэгдэл болон байж жишиг үнийг болиулж гэрээний үнээр татвар төлдөг болсон юм.

Өөрөөр хэлбэл, компани нүүрсээ Монгол Улсын хил дээр хэдээр борлуулж байна вэ гэдгээр нь тооцож татвар авдаг горимд шилжсэн. Энэ нь компаниудад эдийн засгийн хувьд бодит дэмжлэг болжээ. Ингэснээр аж ахуйн нэгж, экспортлогчдод "Цаашид биднээс үл хамаарч зах зээлийн нөхцөл байдал хүндрэхэд Засгийн газар холбогдох арга хэмжээг авах юм байна” гэдэг итгэл үнэмшил төрсөнийг үгүйсгэхгүй. Гэхдээ төрийн түшээдийн чих зөөлөн байж, хурдтай ажиллахыг өнөөдрийн нөхцөл байдлууд ч сануулсаар байна шүү!

Г.Ганчимэг

Зууны мэдээ

Жишиг үнийг засаад ч “өвдөг шороодов”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:52
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани