Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эбола уул уурхайн салбарыг түйвээж байна

Эбола уул уурхайн салбарыг түйвээж байна Гвинейн засгийн газар удаа дараа хойшлуулсны эцэст энэ жил асар их нөөцтэй төмрийн хүдрийн ордоо ашиглалтад оруулах амлалт өгч, Мойсей Фула ч "тэсрэлт хийх” бэлтгэлээ базааж байв. Түүний ажил эцэстээ уул уурхайн компаниудад тэсэрч, дэлбэрэх бодис нийлүүлэхээс хэтэрсэнгүй, өнөөх бодисууд нь Гвиней хийгээд түүний хөрш зэргэлдээх орнуудад "овоорчээ”.

Дэлхийн эдийн засагт цахиур хагалах найдлага төрүүлж байсан газар ийнхүү "гацаанд орсон” уул уурхайн төслөөр дүүрэв. Эбола вирусын халдварын тархалтаас болоод хөлөг онгоц болон нисэх онгоц зогсч, гадны мэргэжилтнүүд эх орон руугаа "дайжиж”, үүнийг дагаад Гвиней, Либери, Сьерра-Леоне гэсэн Баруун Африкийн гурван буурай орны иргэдийн дунд хүлээлт үүсгэж байсан мянга мянган ажлын байр эзнээ хүлээсэн хэвээр үлдэж байна.

Уул уурхайн тэсэлгээний ECP компанийн гүйцэтгэх захирал Фулагийн өгүүлснээр "Уул уурхайн бүх төсөл зогсонги байдалд” оржээ. Гангийн магнат Arcelor Mittal компани Либери дэх төмрийн хүдрийн уурхайд хийхээр төлөвлөсөн 1,7 тэрбум ам.долларын өргөтгөлийн ажлаа түр хугацаагаар хойшлуулжээ. Мөн Сьерра-Леоны хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг "Лондон Майнинг” компани өнгөрсөн сард төмрийн хүдрийн үнэ унахад дампуурлаа зарласан.

Үүн дээр нэрмээс болсон Эбола-ийн асуудал урт хугацааны санхүүжилт, хөрөнгө оруулалт татах боломжийг хаажээ. Гвинейд "Рио Тинто” компани мөн л Эбола вирусын уршгаар төмрийн хүдрийн ордод хийх 20 тэрбум ам.долларын өртөг бүхий ажлаа зогсоожээ. Улс орноо ядуурлын ангалаас татан гаргах найдлага болж байсан уул уурхайн салбар Эболагийн уршгаар туйлын хүнд байдалд оржээ.

Arcelor Mittal компанийн Бюкэнэн боомт харъяалагддаг Либерийн Гранд-Басса каунтигийн захирагч Этвэда Күүпэр "Бид нөхцөл байдал сайжирч байна гэсэн эерэг хандлагатай байсан. Гэтэл одоо бидний замд бул хар чулуу гараад ирлээ” гэсэн юм.

Мэдээж хэрэг байдал өөр байж болох байсан. Гвиней улс нь дэлхийн хөнгөн цагааны хүдрийн нөөцийн гуравны хоёрыг эзэмшдгийн дээр их хэмжээний төмрийн хүдрийн нөөцтэй. Либери, Сьерра-Леоне улсууд алмаз, алт болон төмрийн хүдрээр "хагартал баяжих” боломжтой шүү дээ.  Гэтэл байдал буруугаар эргэхэд хүргэсэн явдал энэ оны гуравдугаар сард гарсан юм.

Гвиней улсад цусархаг чичрэг өвчний анхны тохиолдол бүртгэгджээ. Тус бүс нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагууд урьд өмнө Зүүн болон Төв Африкийн орнуудад тохиолдож байсны адилаар үүнийг огцом газар аваад, дараа нь оргүй намжина хэмээн найдаж байв. Эболагийн тархалт тосгоноос тосгон дамжин хүрээгээ тэлсээр эцэст нь ArcelorMittal компанийн либери ажилчдын гэр бүлд тусав. Компани шинэ эмнэлэг барьсны зэрэгцээ уурхайн орчимд хлоржуулсан усаар ариутгал хийж, Бюкэнэн боомтоор орж, гарч буй хүмүүсийн биеийн халууныг шалгаж байв.

Хэдий олон арга хэмжээ авсан ч наймдугаар сард Эбола вирусын тархалт нийслэл Монрови хотод хүрэхэд, тус компанийн гүйцэтгэгчид зуу зуугаараа уурхайг орхисон байна.  Либерийн түүхэнд гаднаас импортолсон хамгийн том тоног төхөөрөмж болох гурван давхар барилгатай дүйх нүсэр том хөлөг онгоцонд ачаа ачигч ган төхөөрөмж Бюкэнэний боомтод ажиллагаагүй хоцорчээ. Боомтод барилгын тоног төхөөрөмж дүүргэсэн ачааны чингэлгүүд ярайтал хураасан харагдана.

Зогсонги байдалд орсон ажиллагааны нэг нь Arcelor Mittal компанийн жил тутам төмрийн хүдрийн олборлолтыг гурав дахин нэмэгдүүлж, мөн тэр хэрээр жил бүр 2.000 ажилчин шинээр авах төлөвлөгөө юм.

"Хэр их хүдэр олборлоно, төдий чинээ түүнээс ашиг хүртэх хүний тоо нэмэгдэнэ. Үүнд бас төр ч багтана” хэмээн Либери улсад боомт болон төмөр замын логистикийн үйл ажиллагаа явуулдаг Люксембургт төвтэй ган үйлдвэрлэгч компанийн захирал Дэнис Фолдс ярьж байна. Тэрээр цааш нь "Энэ бүх өргөтгөлийн ажиллагаа одоо түр зогсоод байна. Хэзээ байдал өөрчлөгдөхийг хэлэхэд хүнд байна” гэв. Энэ бүх саад тээг дайн хийгээд улс төрийн үймээн самууны хөлөөс арай хийн өндийж буй тус бүс нутгийн хөгжлийг ахин арван жилээр хойш чангаах вий гэдэгт эрх баригчдын санаа зовниж байна.

Эболад нэрвэгдсэн тус гурван орны худалдаа хамгийн багадаа 10 хувиар багассан хэмээн Moller-Maersk компанийнхан мэдээлжээ. Хэрэв Эбола вирусын тархалт Зааны ясан эрэг, Нигер зэрэг томоохон орнууд руу хүрээгээ тэлвэл тус бүс нутагдахь хохирлын хэмжээ 33 тэрбумд хүрч болзошгүй гэсэн тооцоог Дэлхийн банкнаас хийгээд байгаа ажээ. Либерийн Сангийн сайд Амара Коннэ "Эбола бидний бүтээж буй бүхэнд ноцтой аюул занал учруулж” байна хэмээн мэдэгдсэн. Тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын өмнө тулгарч буй аюул зөвхөн Эболагаар хязгаарлагдахгүй ажээ.

Хятад улсын түүхий эдийн худалдан авалт багассан зэрэг бусад хүчин зүйлсээс шалтгаалж дэлхий даяар бүтээгдэхүүний үнэ унахад хүрсэн нь хэдийнэ хүнд байдалд орсон уурхайнуудад хүчтэй цохилт болжээ. Төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн долоо хоногт таван жилийн хамгийн доод түвшинд очив. Алтны үнэ бас дөрвөн жилийн доод түвшинд хүрсэн бол, хөнгөн цагааны үнэ 2011 оны өсөлтөөс хойш дөрөвний нэг хүртэл хэмжээнд унажээ. Уурхайн гол төслүүд дээр ажиллаж байсан чадвартай ажилчид Эболагаас дайжин ажиллахаа больж байгаа нь эдгээр уурхайд бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс ч хүнд тусч байгаа юм.

Aureus Mining Inc-ийн Либери дэх алтны уурхайд ачааны тэрэг болон бусад тоног төхөөрөмж нийлүүлэх 230 сая ам.долларын гэрээний дагуу Европт боловсон хүчин бэлтгэж байсан MonuRent компаний гүйцэтгэх захирал Тони Карр "Бид төсөөлж байгаагүй ярвигтай байдалд ороод” байна хэмээн энэ нөхцөл байдал хэр хүнд тусч байгаа талаар бидэнтэй ярилцахдаа өгүүлсэн юм. Зарим албан тушаалтнууд Эболагийн үр дагаврыг "үл ойшоож” байна уу гэлтэй байна.

Тухайлбал Гвинейн засгийн газар Эболад нэрвэгдсэн Либерийн хилийн бүс дээр байрлах Нимба уулын төмрийн хүдрийн баялаг нөөцтэй ордыг ArcelorMittal-д худалдах асуудлыг хэлэлцэж байгаа ажээ. Гвинейн Уул уурхайн сайд Кэрфалла Янсанэ уг худалдан авалтын талаар "Бид энэ гэрээг хийхээр ширэнгэд уулзах шаардлага байхгүй. Конакри, Парис эсхүл Лондонд уулзаад, гэрээ байгуулж болно шүү дээ” гэсэн юм. Гэвч Эболагийн тархалт тус гурван орны хамгийн алслагдсан нутгууд руу хүрээгээ тэлж байгаа ч урт хугацааны уул уурхайн төслүүдийг бүгдийг "сааталд” оруулаад байгаа билээ.

Гвинейн хамгийн том уул уурхайн төсөл болох Simandou South төсөл Атлантын далай руу төмрийн хүдэр тээвэрлэх зорилгоор барих 640 км урт төмөр замын асуудлаар засгийн газар болон "Рио Тинто” хоорондын маргааны улмаас мөн л зогсонги байдалд оржээ.

Тус газарт ажилладаг ачааны машины жолооч Альфа Барри "Рио Тинто”-ийн туслан гүйцэтгэгчийн тэмдгээ үзүүлээд "Би энд ирэхийн тулд Габонд хийж байсан сайхан ажлаа хаяад ирсэн. Гэтэл одоо компаниуд эндээс дайжиж байна. Энд ажиллахад улам бүр аюултай болж байна” хэмээн халаглан ярьсан юм.

THE WALL STREET JOURNAL
Орчуулсан: Б.Оюунчимэг

Эбола уул уурхайн салбарыг түйвээж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани