Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зах зээлд төмрийн хүдрийн нийлүүлэлт хэтэдсэнээс үнэ огцом унажээ

Зах зээлд төмрийн хүдрийн нийлүүлэлт хэтэдсэнээс үнэ огцом унажээ Энэ оны нэгдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд экспортолсон төмрийн хүдэр нь Бразилд шар буурцгийн дараа орох экспортын хоёр дахь гол бүтээгдэхүүн болж, нийт тээвэрлэлтийн үнийн дүнгийн 12 хувийг эзэлсэн байна.

Дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн энэ уурхай Хятадын зах зээлээс 10.000 бээрийн алсад байрлаж байгаа нь Азид илүү ойр буюу Австралид байрлалтай BHP Billiton, Rio Tinto компаниудтай өрсөлдөхөд байршлын хувьд Ахиллын өсгий буюу "эмзэг цэг” болж байна. Хятадын эрэлт багасч байгаа ч тус улс Vale компанийн төмрийн хүдрийн борлуулалтын 49,6 хувь, харин Ази тив бүхэлдээ 65,4 хувийг эзэлсэн хэвээр байгааг компанийн III улирлын тайланд дурджээ. Үүнээс үүдэн энэхүү асар өргөн хүргэлтийн зай дахь логистикийн зардлыг бууруулах нь Vale компанийн нэн тэргүүнийн зорилт байсаар иржээ. Бараа эргэлтийн огцом өсөлт буурсантай холбоотойгоор төмрийн хүдрийн үнэ дэлхий даяар унаж байгаа энэ цаг үед логистикийн зардлыг бууруулах нь улам чухал асуудал болж байна.

Хятадын ган үйлдвэрлэгчдийн эрэлт буурсан атал Австрали, Бразилийн шинэ нийлүүлэгчид зах зээлд хүч түрэн орж ирсэнтэй холбогдуулан энэ онд төмрийн хүдрийн үнэ 40 гаруй хувиар унаж, таван жилийн хамгийн доод түвшинд очоод байна.

Сан-Паулуд байрлах SLW Corretora компанийн шинжээч Пэдро Галдигийн өгүүлснээр "Vale, Rio Tinto, BHP Billiton гэсэн гурван том уул уурхайн компани хүчин чадлаа огцом нэмэгдүүлж, зах зээлд их хэмжээний нийлүүлэлт хийснээс төмрийн хүдрийн үнэ унахад хүрсэн. Уул уурхайн бусад олон компани үнэ ийм түвшинд хүрсэн үед үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, Хятад төдийгүй Австрали, Бразилд ч уурхайнууд олборлолтоо зогсоогоод байна”.

Хятадын Тээврийн яамнаас ачааны том хөлөг онгоцуудыг хүлээн авах боомтын эрхийг албан ёсоор хязгаарласан нь хэрэг дээрээ Valemax хөлгүүдийг нэвтрэх боломжгүй, мөн тэднийг ойролцоох Малайз эсхүл Филиппиний буланд ачаагаа буулгахаас өөр гарцгүй болгожээ.

Үйл ажиллагааны өргөн цар хүрээг авч үзвэл Vale төмрийн хүдрийн үнэ тонн тутам нь 70 ам.долларт хүрсэн үед ч ашиг олох боломжтой юм. Гэвч тус компанид ашиг, зардлын зөрүүг өндөр байлгах үүднээс зардлаа танах шаардлага тулгараад байна. Vale хуучин захирал Рожер Агнелийн үед энэ асуудлыг шийдвэрлэх чухал алхмыг хийсэн юм. 2011 оны түүхий эдийн огцом өсөлтийн үед компани логистикийн зардлыг бууруулах арга хэмжээ авч, Valemax хөлөг онгоц хэмээн нэрлэгдсэн аварга том хүдэр тээвэрлэх хөлөг онгоцуудыг бүтээсэн билээ.

Нэг бүр нь 400.000 тонн хүдэр тээвэрлэх хүчин чадалтай эдгээр хөлөг онгоцууд нь компанийн тээврийн зардлыг бууруулах, мөн өрсөлдөгчдөө хол хаяхад нь туслах байв. "Carajas уурхайгаас буюу Бразилаас Хятад руу төмрийн хүдэр тээвэрлэхэд бараг 40 хоног шаардагддаг бол Австралиас 13 хоногт хүрдэг. Иймд бид үйлчлүүлэгч хийгээд өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс энэ шийдвэрийг гаргаж байна” хэмээн Vale тухайн үед мэдээлж байв. Гэвч Хятадын "Хөлөг онгоц эзэмшигчдийн холбоо"-ны эсэргүүцлийн улмаас тус компанийн хөлөг онгоцуудыг Хятадын боомтуудад нэвтрэхийг хориглосон нь Vale-д хүчтэй цохилт болсон юм.

2012 оны нэгдүгээр сард Хятадын Тээврийн яамнаас ачааны том хөлөг онгоцуудыг хүлээн авах боомтын эрхийг албан ёсоор хязгаарласан нь хэрэг дээрээ Valemax хөлгүүдийг нэвтрэх боломжгүй, мөн тэднийг ойролцоох Малайз эсхүл Филиппиний буланд ачаагаа буулгахаас өөр гарцгүй болгожээ. 2011 онд ачаа ачих явцад нэг хөлөг онгоцны их биед ан цав гарсныг илрүүлсний дараа Хятадын эрх баригчид аюулгүй байдлыг асуудлыг хөндөх болсон байна. Хятад үүнийг дотоодын усан тээврийн эрэлтийг бууруулах хор хөнөөлтэй гэж үзсэнээс өрсөлдөөнийг хязгаарлаж буй шалтаг гэж үзэх шинжээчид олон байна.

2013 оны дөрөвдүгээр сард Хятадын зүүн эргийн ганц боомт Valemax хөлгүүдийг газардаж, төмрийн хүдэр буулгаж болохыг зөвшөөрчээ. Гэсэн ч бусад боомтуудад хориг хүчинтэй хэвээр байгаа ажээ. Хятадын эсэргүүцэл хийгээд төмрийн хүдрийн үнэ унаснаас тээвэрлэлтийн зардлыг бууруулах зайлшгүй шахалттай тулгарсан Vale компанийн шинэ гүйцэтгэх захирал Мурило Фэрэйра шинжээчдийн нэрлэж буйгаар "Б” төлөвлөгөө буюу өнгөрөгч 11 сарын эхээр Малайзад нээгдсэн 1,4 тэрбум ам.доллар өртөгтэй боомтын терминалд ихээхэн ач холбогдол өгч байна.

Valemax хөлөг онгоцууд одоо Бразилаас Тэлүк Рубиа боомт хүртэл төмрийн хүдэр тээвэрлэх боломжтой болжээ. Тэндээс Азийн бусад орон руу жижиг хөлөг онгоцоор цааш тээвэрлэх ажээ. Хэдий ийм шат дамжлагатайгаар тээвэрлэх нь шууд Хятад руу тээвэрлэхээс зардал ихтэй байгаа ч энэ арга хэмжээ логистикийн зардлыг нэлээд хэмжээгээр бууруулж чадсан хэмээн SLW-ийн шинжээч Галди мэдээлсэн юм. Чанарын хувьд өөр үзүүлэлттэй төмрийн хүдрийг буулгах таван зогсоол бүхий энэ боомтын терминал нь Vale-д бүс нутгийн орон бүрийн хэрэгцээнд тусгайлан зориулж, ачилтаа зохицуулах боломж олгосон ажээ.

Vale-ийн захирал Фэрэйра тус терминалын тухайд "Тэлүк Рубиа бол Vale-ийг Азийн зах зээлд илүү үр ашигтай байдлаар төмрийн хүдэр нийлүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалт болсон. Түгээлтийн төвүүд манай уурхайг Азийн хэрэглэгчдэд илүү ойртуулж өгч байна” гэсэн юм.

FINANCIAL TIMES
Орчуулсан: Н.Энхнаран

Зах зээлд төмрийн хүдрийн нийлүүлэлт хэтэдсэнээс үнэ огцом унажээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани