Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

2015 ОНД ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ "МУУГҮЙ" БАЙХ НЬ

Энэ онд дэлхийн эдийн засаг ямаршуухан байх тухайд шинжээчид "муугүй" гэсэн үнэлгээ өгч байна. Мэдээж эдийн засгийн төлөв байдлын тухай төсөөлөлд "гэвч" гэдэг үг зонхилдог ёсоор хэд хэдэн эрсдэл бий. Гэсэн ч дэлхийн эдийн засаг ядаж л урьд оныхоос дөнгүүр байна гэсэн Олон улсын валютын сангийн төсөөлөл гарчээ. Өнгөрсөн жил 3,3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ онд түүнээс ялимгүй өндөр буюу 3,8 хувьтай байх гэнэ. Эдийн засгийн үсрэлт, тэсрэлтийн үе биш ч гэлээ 2011 оноос хойшхи хамгийн хурдацтайгаар өсөх жил нь 2015 он болж байна. Өөрөөр хэлбэл 2008 оны хямралаас хойш дэлхийн эдийн засаг одоо л өсөлтийн замаар хэвийн явж эхэлсэн гэсэн үг.
Дэлхийн эдийн засгийг өөдрөгөөр төсөөлөхөд хүргэж буй нэг шалтгаан нь газрын тосны үнийн уналт юм. Баррель нь 50 ам.доллар хүртлээ навс унаж, сүүлийн таван жил үзэгдэж харагдаагүй явдал болж байгаа нь нэг талдаа нефть экспортлогчдын толгойн өвчин хэдий ч нөгөө талдаа нефть импортлогч орнууд, бизнесийн байгууллагуудын хувьд үүн шиг таатай мэдээ байхгүй. Өнгөрсөн зургадугаар сараас хойш л гэхэд 50 хувь уначихаад байгаа газрын тосны хямдрал Орос болон ОПЕК-ын гишүүн гээд цөөн хэдэн оронд хүндээр тусах боловч дэлхийн дийлэнх улсын хувьд бизнесийн өртөг зардал буурах, тэр хэрээр бараа үйлчилгээний үнэ хямдрах гэх мэт сайн үр дагавар авчрах нь.
 
Газрын тос
Хар алт 100 ам.доллараас 50 хүртлээ хямдарснаар Оросын эдийн засаг савлаж, рублийн ханш тал үнээ алдсан бол экспортынхоо нийт орлогын 96 хувийг зөвхөн нефтиэс бүрдүүлдэг Венесуэль газрын тосны үнэ нэг ам.доллараар буурахад л жилдээ 770 сая ам.долларын алдагдал хүлээж байна. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд нефть 50 ам.доллараар унасан гэж тооцвол Венесуэлийн хагас жилийн алдагдал гэхэд нэг их наяд 925 тэрбум ам.доллар болжээ. Ойрын үедээ сайжрах төлөв ажиглагдахгүй байгаа энэ нөхцөл байдал тэгэхээр Венесуэль шиг нефть экспортлогчдын хувьд жинхэнэ хар дарсан зүүд юм. Тэдэн дунд гадаад валютын нөөц ихтэй Саудын Аравийн нөхцөл байдал арай дээр байгаа бөгөөд нефтийн үнэ 20, 30 ам.доллар хүрсэн ч ажрахгүй гэж эдийн засагчид үзэж байна.
Манайд ер ажиглагдахгүй байгаа ч гадаадын орнуудын хувьд газрын тосыг дагаад бензин шатахууны үнэ аль хэдийнэ хямдарчээ. Австралид гэхэд нэг литр шатахуун нэг доллараас бага үнэтэй болсон нь австраличууд нийтдээ 2-3 тэрбум долларыг хэмнэхэд тусалж байна гэсэн тооцоо гарчээ. Хөгжингүй орнуудад шатахууны үнэ литр тутамдаа 50 центээр буурахад л нэг өрх долоо хоногийн зардлаа 54 ам.доллар, жилийнхээ 1500 ам.доллараар хэмнэдэг аж. Нэг гэр бүлийн зардлыг ингэж хэмнэснээр тэр мөнгөө өөр зүйл худалдан авахад зориулах буюу эргээд хэрэглэгчдийн худалдан авалтыг идэвхжүүлэхэд нэн тустай. Тэр хэрээр улс орны эдийн засгийн өсөлтөд ч нөлөөлнө. Зөвхөн өрх гэр гэлтгүй бензин шатахууны үнэ нь үйлдвэрлэлийн өртөг, тээвэрлэлтийн зардлыг буулгахад эергээр нөлөөлөх нь тодорхой. Энэ нь бизнес эрхлэх орчинг улам таатай болгож улс орнуудын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм.
 
АНУ
Дэлхийн эдийн засгийн ерөнхий төлөв байдлыг өөдрөгөөр төсөөлөхөд АНУ-ын үзүүлэлт ихээхэн чухал үүрэгт гүйцэтгэж байна. ОУВС тус улсын энэ оны эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн жилийнхээс бүтэн нэг хувиар илүү байна гэж тооцоолж буй. АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн орчин, бизнесийн хөрөнгө оруулалт зэрэг гол-лох үзүүлэлтүүд тогтвортой өсч байгаа учраас шинжээчид эдийн засагт нь ихээхэн найдлага тавьж байгаа юм.
АНУ-ын Холбооны нөөцийн сан буюу төв банк ойрын үед бодлогын хүүгээ өсгөж магадгүй гэсэн мэдээлэл байна.Сүүлийн зургаан жил бараг 0 шахам хувьтай явж ирсэн бодлогын хүүг өсгөнө гэдэг нь инфляцыг барих нэг арга хэмжээ болох юм. Учир нь, эдийн засаг сайн байгаа үед хэрэглэгчдийн худалдан авах идэвх сэргэж, улмаар инфляцыг хөөргөдөх талтай.
Бодлогын хүү өссөнөөр Америкийн зах зээл хөрөнгө оруулагчдын сонирхлыг илүүтэй татаж, томоохон сангууд хөгжиж буй орнуудаас хөрөнгө оруулалтаа татаж, АНУ-ыг сонгож магадгүй. Энэ нь АНУ-д ашигтай ч хөгжиж буй орнуудын хувьд мэдээж таагүй үр дагавар авчирна.
 
Хятад
Дэлхийн эдийн засгийн төлөв байдалд хамгийн хүчтэйгээр нөлөөлөгч улсуудын нэг нь Хятад. Нэг хэсэг өсөлтийн хурдаараа дэлхий дахиныг алмайруулж байсан тус улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд удааширч байгаа нь 2015 онд ч үргэлжлэх төлөвтэй. Гадаадын хөрөнгө оруулалт, экспортын үзүүлэлтээр эдийн засгаа урагш нь чирж явсан Хятадын үсрэнгүй өсөлтийн үе одоо нэгэнт дууссан гэж шинжээчид хэлж байна. Энэ нь Хятадад өөрт нь төдийгүй тус улсад бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг орнуудын хувьд сорилт болох нь дамжиггүй.
"Ардчилал"
2015 ОНД ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ "МУУГҮЙ" БАЙХ НЬ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани