Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шинжлэх ухааныг хохироодог гашуун түүх давтагдах ёсгүй

ШУА-ийн зарим хүрээлэнг их сургуулиудтай нэгтгэх Засгийн газрын тэргүүний санал сүүлийн үед томоохон сенсааци дэгдээж, шинжлэх ухааны байгууллагуудыг ихээхэн хөдөлгөөнд оруулаад байна. Би анхандаа Ерөнхий сайд Эх орныхоо шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, урагшлуулахын төлөө дээрхи саналыг гаргасан байх гэж бодсон ч харамсалтай нь тийм биш, гагцхүү өмнөх Засгийн газрынхаа бий    болгосон эдийн засгийн хүндрэлийг гэтлэх арга замаа олж ядсандаа ШУА-ийн зарим хүрээлэнг зольж, ажлын байрнуудыг нь булааж авахыг санаархсан бололтой.

 

     Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэсэн үг бий. Энэ үгийн үнэнийг өөрийн биеэр мэдэрсэн хүний хувьд 1997 онд Засгийн газрын 31 тоот тогтоолоор ШУТИС-д нэгтгэгдсэн ШУА-ийн Геологийн хүрээлэнг болон тухайн үед Японы "ЖАЙКА” агентлагийн шугамаар "Монголын Геологи, эрдэс баялгийн хүрээлэн” төслийг хэрэгжүүлж байсан салбарын Геологи, эрдэс баялгийн хүрээлэнг тус тус ямар хувь заяа угтсан, дараа нь юу болсныг нийтэд сонордуулах нь зүйтэй гэж бодлоо.

 

    Засгийн газрын 1997 оны 31 тоот тогтоолыг бид өчүүхэн ч эсэргүүцэлгүйгээр хүлээн авч, хэрэгжүүлэх ажилд  шуурхайлан орсон. Эхлээд хоёр хүрээлэнгийн хамт олны өргөтгөсөн хурлыг зохион байгуулж хоорондоо нэгдэх шийдвэрээ гаргаж удирдлагаа сонгосон. Дараа нь хурлынхаа шийдвэрийн дагуу ШУТИС-ийн удирдлагатай уулзаж хамтран ажиллах асуудлаараа зөвшилцөж эхэлсэн. Гэтэл Хүрээлэнг маань  гагцхүү "ШУТИС-ийн харъяа” гэсэн хаяг зүү, багшийн сул орон тоо байхгүй тул эрдэмтдийг чинь тэнхимүүдэд хуваарилж сургалтын үйл ажиллагаанд хамруулах боломжгүй, сургууль хичээлийн байраар дутагдаж байгаа тул өөрсдөө түрээсийн байр олоод нүүж ор, хийх ажил, санхүүжилтээ өөрсдөө ол гэснээр зөвшилцөл дуусгавар болсон.

 

    Нэгэнт байдал ийнхүү Засгийн газрын тогтоолын дагуу өрнөөгүй тул Хүрээлэн нэг ёсондоо гудамжинд хаягдах нөхцөл бүрдсэн нь тодорхой. Энэ зуур "чоно борооноор” гэгчээр хуучин хүрээлэнгүүдийн байр, хогшил хөрөнгийг булаах үйл ажиллагаа шинээр байгууулагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын зүгээс ч, ШУА-ийн дотор ч эхэлсэн.

 

    Байдлыг тэвчиж чадахаа байгаад Хүрээлэн ч задран нийтдээ 7-8 хэсэгт хуваагдаж, зарим нь компани байгуулж, зарим нь ШУА-ийн Палеонтологийн төв, Геоэкологийн хүрээлэнд шилжиж, харин Монголын Геологи судлалаа үргэлжлүүлэн хөгжүүлэх хүсэлтэй 30 гаруй хүн нь Гэгээрлийн яамны сайдад хандаж үүссэн нөхцөл байдлаа танилцуулахад хүрсэн. Харин тэр үед ардчиллын алтан хараацайн нэг,  өндөр боловсролтой сэхээтэн, доктор, Гэгээрлийн сайд Ж.Лхагважав ухаалаг хандаж, Гэгээрлийн сайд, ШУА-ийн ерөнхийлөгчийн хамтарсан тушаал гаргаснаар "ШУТИС-ийн харъяа Геологи, эрдэс баялгийн хүрээлэн” 5 сарын турш гудамжинд байснаа ШУА-д шилжсэн билээ.

 

    Богинохон хугацаанд ч болов гашуун хувь заяаг амссан ШУА-ийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэн өнгөрсөн 17 жилийн хугацаанд Монголын Геологи судлалаа үргэлжлүүлэн хөгжүүлэх чиглэлд боломжийн хэрээр үр дүнтэй ажилласан, гэхдээ санхүүжилт нэмүү байсан бол илүү ихийг бүтээх байлаа. Энэ зуур Хүрээлэн Ашигт малтмалын газрын захиалгаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн геологи, тектоник, ашигт малтмалын анхны 1:1000000-ын масштабын төрөлжсөн зургуудыг анх удаа үндэсний мэргэжилтнүүдийнхээ хүчээр зохиож геологийн үйлдвэрлэлд болон мэргэжлийн сургалтын практикт нэвтрүүлсэн төдийгүй БНХАУ, БНСУ, Казахстан, Монгол, ОХУ-ын  Геологийн албадуудаас хамтран хэрэгжүүлж буй "Төв Ази болон зэргэлдээх нутгуудын геологийн зургуудын атлас” төслийн геологи, тектоник, металлогени, эрчим хүчний түүхий эдийн минерагенийн зургуудыг зохиолцон Төв Азийн Геологи судлалд ч тодорхой хувь нэмрээ орууллаа. Үүний үр дүнд манай геологийн салбарт шинжлэх ухааны ба төр, засгийн байгууллагуудын хамтын үйл ажиллагаа анх удаа дээд төвшинд хүрсэн юм.

 

    Монголын Геологи судлал нь Дэлхийн геологийн шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт онол, судалгааны шинэлэг аргачлалуудын үндсэн дээр Монгол орны геологийн тогтоц, түүний үүсэл, хөгжлийн түүх, ашигт малтмалын тархалт ба байршлын зүй тогтлыг илрүүлэн шинжлэх ухааны цогц мэдлэгийг үйлдвэрлэх үндсэн чиг үүрэгтэй учраас Монгол судлалын чухал бүрэлдэхүүн хэсэг юм.  

 

    Манайд төр, засгийн эрхмүүд ч тэр, энгийн ард иргэдийн дунд ч геологийг уул уурхайтай хутгаж ойлгодог сэтгэхүй их дэлгэрчээ. Гэтэл геологи нь бүх төрлийн судалгаагаа шинжлэх ухааны онол, аргазүйн үндсэн дээр гүйцэтгэдэг эрдэм мэдлэгийн салбар, харин уул уурхай бол геологчдын газар нутгаа судлах явцад илрүүлсэн ашигт малтмалын ордуудыг үйлдвэрлэл-технологийн аргаар боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулдаг материаллаг үйлдвэрлэлийн салбар гэдгийг ялгаж ойлгох нь чухал юм. Чухамдаа энэ бүхнийг зөв ойлгодог учраас өндөр хөгжилтэй улс орнуудад Геологийн албад нь шинжлэх ухаанчаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд манай хөрш БНХАУ-д дэлхийд ганцхан Геологийн Шинжлэх ухааны академи (Хятадын Геологийн ШУА) ажилладаг жишээтэй.

 

    Энэ бүхнийг нуршихын учир нь Шийдлийн Засгийн газар ШУА-ийн зарим хүрээлэнг их сургуулиудтай нэгтгэх асуудалд нэн анхааралтай хандаж 1997 онд ШУА-ийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн эдэлсэн зовлон, хохирлыг эрдмийн хамт олонд дахин амсуулахгүй байхыг хүсэж байгаад оршино. Шинжлэх ухааныг хохироодог гашуун түүх давтагдах ёсгүй!

 

      Дашрамд тэмдэглэхэд, Монгол Улс нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр дэлхийн эхний 20 улсад багтдаг учраас Монголын Геологи судлалыг хөгжүүлэх нь Дэлхийн геологийн шинжлэх ухаанд манай улс ихээхэн хувь нэмэр оруулах чадамжтайг төр, засгийн төвшинд ойлгож ухаарах нь чухал.                 

 

Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн,

академич, геологи-эрдэс судлалын шинжлэх ухааны

доктор (Sc.D) О.Төмөртогоо

Шинжлэх ухааныг хохироодог гашуун түүх давтагдах ёсгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани