Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“КОРЕАН ЭЙР”-ийн Монголчуудад зориулсан порц

“КОРЕАН ЭЙР”-ийн Монголчуудад зориулсан порцСолонгосын агаарын тээврийн "Кореан Эйр” гэж Монголд монополь эрхтэй компани бий. Энэхүү авиа компанид манай улс гадаад нислэгийнхээ бүх эрхийг атгуулчихсан. Юм үзээгүй, ходоод нь хонхолзсон өлөн дарга нар тухайн үедээ багахан шан харамжид л гадаад руу зорчих хамгийн том сувгаа солонгосуудын мэдэлд өгч, тэдний аяг аашинд захирагдан бөхөлзөж ирлээ. Ёстой нөгөө таваг шөлөнд нь уярчихлаа гэдэг шиг бэлэг сэлтний сургаар бүх нислэгээ тавьж туусан байлгүй, хөөрхий. Өлөн зэлмэн дарга нарын өрөвдөлтэй төрх ч нөлөөлсөн үү, солонгосчууд монголчууд бидэнд дэндүү эрэлхүү, бардам дээрэнгүй хандах юм. Уул нь энэ орчлон дээр солонгос монгол хоёр л хоорондоо тэр энэ гэжялгахын аргагүй адил царай зүстэй хүмүүс. Хэрвээ хүн төрөлхтөн хоорондоо хамаатархаж садансвал хамгийн түрүүнд манай хоёр улс садансаж таарна.

Тиймдээ монголчууд бид солонгосчуудад нэг л элгэмсүү, эерүү зөөлөн сэтгэлээр ханддаг. Харин дэлхий дахинд биднээс өөр Солонгосыг тоож харилцах, хүндэтгэж үзэх улс үндэстэн байхгүй. Солонгосчууд энэ ертөнцийн шоовдор хүмүүс шиг явж ирсэн. Соёлт хүн төрөлхтөн тэднийг ингэж шоовдорлож, нүд үзүүрлэх нь арга ч үгүй юм даа гэх бодлыг "Кореан Эйр”-ийн үйлчилгээ бид бүхэнд мэдрүүлж байна. Монголчуудыг хүн биш мэтээр дорд үзэж, хоёрын хоорондох ямаан омгоороо далайлгаж, бусдаас ялгаварлан гадуурхсан өрөвдмөөр сэтгэлгээ нь солонгосчуудын үнэн төрхийг илчилж, дэлхийн шоовдор үндэстэн гэдгийг нь гэрчлээд өгөх аж.

"Өдрийн сонин” өмнө нь иргэдээс ирсэн санал гомдол дээр тулгуурлаж "Солонгосын "Кореан Эйр” монголчуудыг басамжлах нь хэрээс хэтэрлээ” гэж бичиж байсан. Түүнээс хойш олон иргэд бидэнд хандлаа. Олон жишээ баримтыг хэлж байна. Манайхныг дорд үзсэн, илт гадуурхаж дээрэлхсэн энгийнжишээ баримтаас дурдъя л даа.

"Кореан Эйр”-ийн онгоцонд монгол, европ хоёр иргэн ижилхэн мөнгөө төлөөд зорчиходсолонгосуудын үйлчилгээ эрс өөр байдаг нь цаанаа л зэвүүн. Зэрэгцээд сууж буй хоёр зорчигчид вино хундагаллаа гэхэд шар толгойтой европт хундаганы талаар дүүргээд монгол хүнд ёроолд нь дусаагаад өгч байх жишээний. Пиво захиалахад мөн л шар толгойтод авчирч өгөөд монголд нь болохоор ойлгохгүй байна гээд хэнэг ч үгүй орхичихно. Ингэж монголчуудыг хүн төрөлхтний өмнө хүн биш мэтээр доромжилдог. Онгоцны үйлчилгээтэй холбоотой энэ мэт жишээ захаас аваад үй түм. Монголд "Кореан Эйр”-ийн албан ёсны төлөөлөгчийн газрууд бий. Тэдгээр газруудад бид захиалга өгч нислэгийнхээ тасалбарыг авдаг. "Бизнес классын тусгай тасалбар нь төд, энгийнээр төд” гээд төлөөлөгчийн газрынхан мэдэгдэж нислэгийн цагийн хуваарийг танилцуулж, "манайхаар тавтай үйлчлүүлээрэй” гээд сүйд болно.

Гэвч харамсалтай нь "Кореан Эйр”-ийнхэн төлөөлөгчийн газрынхаа тасалбарыг онгоцонд ороод газар дээр нь шууд өөрчилдөг. Ямар зорчигч өндөр үнэ хөлс төлж тусгай тасалбар авсан зэрэг нь тэдэнд огтоос падгүй. Бизнес класст сууж байгаа эрхмийг солонгосын нэг дарга ороод ирвэл хойш нь энгийн суудал руу ямар ч тайлбар авахгүйгээр хөөж явуулна. Ер нь бизнес классын зөөлөн суудалд ямар монгол хүн явна түүнийг зэвүүрхсэн тохуурхсан харцаар харж, нүдээрээ олзолж байгаад шууд хөөгөөд явуулдаг. Тэдний дээрэнгүй байдал дэлхий нийтэд ч ил тод батлагдаж байна.

Саяхан "Кореан Эйр”-ийн ерөнхийлөгч Чо Хюн А-г агаарын тээврийн хуулийг зөрчсөн хэмээн олон улсад шуугилаа. Түүний охин Нью-Йоркоос Сөүлийн чиглэлд ниссэн онгоцыг Нью-Йоркийн олон улсын нисэх онгоцны буудалд буцааж буулган нислэгийг саатуулсан. Тэрээр онгоцны үйлчлэгчийг самар задалсангүй гэж бухимдан тухайн үйлчлэгчийг хөөж буулгахын тулд олон улсын нислэгийн чиглэлийг буцааж дураараа авирлажээ. Энэ нь агаарын тээврийн аюулгүй байдлын журмыг зөрчсөн болохыг тогтоож шүүхэд шилжүүлээд буйг бид мэдэж байгаа. "Кореан Эйр”-ийнхэн ийм л дээрэнгүй давилуун, ёс бус үйлдэл гаргаж олон улсад нэр хүнд нь маш бүдүүлгээр унаж байна.

Солонгосын онгоцны буудал дээр хуучин цагт виз чанга байхад нэг модон саваа барьсан өвгөн байсныг манайхан мэднэ байх. Гадны зорчигчдыг хилээр чөлөөтэй нэвтрүүлснээ, нүдэндээ хүйтэн харагдсан монголчуудыг өнөө модон саваагаараа чичилж бөөгнүүлээд цагаачлалын алба руу хонь шиг туудаг байсан. Харин одоо "Кореан Эйр”-ийнхэн монголчуудад зориулж нэг шар жингэр бэлдсэн байна лээ. Нисэх буудал дээр ачаа тээшийг нь үнэрлүүлж гадны мянга мянган зорчигчдын өмнө бах таваа хангах гэж тэр. Солонгост байгаа ах дүү, хань нөхөд, үр хүүхдэдээ манайхан хамгийн түрүүнд мах аваачиж өгдөг. Үүгээрээ бид солонгосчуудаас амьдралын хэв маяг өөр гэдгээ баталдаг. Монголчуудын ачаа тээшинд мах байгааг өнөө жингэр нь шиншилж, тэгээд л нисэхийн харуул хамгаалалтынхан хавиар нэг орилж бахиран, бөөн сүр дуулиан болгоно. Мах гэдэг бидний хувьд муу муухай, өөрсдийгөө доромжлуулах гутамшигт зүйл биш шүү дээ. Харин ч ёс заншлын бэлгэдэл болсон зүйлээ авч очсоны төлөө хоёр улсын хооронд хар тамхи зөөсөн гэмт этгээд шиг элдэв бусаар доромжлуулж нүүрээ хийх газаргүй болдог. Монголчуудад тусгайлж зориулсан порц гэдэг нь энэ.

Солонгосчуудын увайгүй үйлдлийг бид ерөөсөө тоодоггүй. Азийн наадмын үеэр эмэгтэй жүдочдын хоолонд юугаа ч хийчихсэн гэдэг билээ. Өөрсдийнх нь ёс юм байлгүй гээд тоолгүй өнгөрүүлсэн. Жүдо бөхийн холбоо шүүхдэж, гомдол гаргаж янз бүр болохоор л байсан. Гэвч чимээ аниргүй өнгөрсөн. Гэтэл солонгос нөхдийн монголчуудад хүн биш мэтээр дээрэнгүй хандаж, эрээ цээргүй увайгүй үйлдэл гаргах нь арай хэтийдлээ. Үүнд Монголын төр засаг албан ёсоор мэдэгдэх хэрэгтэй байна. Бид чинь эрх биш дээрээ төртэй улс үндэстэн юм байгаа биз дээ. Өөрсдийнхөө ёс уламжлал амьдралын хэв маягаа манай эрх баригчид Солонгосын талд сайтар ойлгуулах цаг хэдийнэ болжээ. Алийн болгон Солонгосын нисэх буудал дээр шар жингэрт нь боорлуулаад гэмт амьтан шиг гилбэлзэж суух вэ. Баялаг бүтээгчид, хэрэглэгчид толгой дээгүүр хаан мэт эрх мэдэлтэй, бүхнийг өмнөө мэхийлгэдэг болсон өнөө цагт "Кореан Эйр”-т мөнгөө төлчихөөд доромжлуулж суудаг үндэстэн Монголоос өөр байна уу.

Эл бүгдийг Монголын төр засаг албан ёсоор хэлж ярихгүй бол бид наад зах нь "Кореан Эйр”-т итгэхээ болилоо. Энэ нь уг авиа компаниар үйлчлүүлэхээ болино гэсэн үг. Бүх л зүйл өрсөлдөөний хуулиар хэмжигдэж байхуйд улс үндэстнээрээ доромжлуулан, гадуурхагдан, хөөгдөж туугдаж "Кореан Эйр”-ийг царайчлахын хэрэг огтоос алга. Цаана чинь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын топ компаниуд байна. Америк, Японы дэлхийд нэртэй авиа компаниудтай Монгол Улс албан ёсоор гэрээ байгуулах хэрэгтэй. "Кореан Эйр”-ээс гэрээгээ цуцал. Зөвхөн "Кореан Эйр”-ээс гэрээгээ цуцлаад зогсохгүй уул уурхай болоод өөр ямар л салбарт Солонгосынхон үйл ажиллагаа явуулна тэр бүгдийг хориглох хэрэгтэй юм. Ер нь тэгээд Солонгост амьдрах гэсэн монголчуудаас илүү Монголд амьдрах гэсэн солонгосчууд олон болсон шүү дээ. Бидэнд давилуун зан гаргаж, галзуурч байж тэр нөхдөдөө гай хөө болох вий. Хэрвээ "Кореан Эйр”-ийг цаашид байлгана гэвэл монголчуудыг хүн төрөлхтний ижил түвшинд хүндэтгэж, бидэнд зориулсан тусдаа порцтой биш дэлхий нийтийн порцоо бидэнд ижилхэн өгдөг байхыг шаардах нь зүйд нийцнэ.

Н.Гантулга

“КОРЕАН ЭЙР”-ийн Монголчуудад зориулсан порц
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани