Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хилийн төмөр замын гарцуудыг хавраас өмнө нээхгүй нь

Хилийн төмөр замын гарцуудыг хавраас өмнө нээхгүй нь Өнгөрсөн онд болж өндөрлөсөн томоохон айлчлалуудын дараа гадаад, дотоодгүй "нисэж” байсан таатай үгс өнөөдөр ховордчихож. Амттай дүгнэлтүүд нь бараг бялууруулж байсансан. Өндөр дээд хэмжээний айлчлалуудын үеэр байгуулсан гэрээ хэлэлцээрүүдээс Хятадын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг монголчууд хамгийн их олзуурхаж байгаа.

Ханш нь уруудаж буй уул уурхайн бүтээгдэхүүнээ гуравдагч зах зээлд хүргэх гарц учраас энэ хэлэлцээр үлэмж үнэ цэнэтэй юм. Өнгөрсөн ондоо багтаагаад амьдралын хөрсөн дээр бууж, ажил хэрэг болно хэмээн тооцоолж байсан энэ хэлэлцээр харин нэг л явц муутай байна.

Дээр дурдсан хэлэлцээрийг Хятадын Төрийн тэргүүний айлчлалын үеэр Монгол Улсын Зам, тээврийн сайд, Хятадын Гадаад хэргийн сайд баталгаажуулсан. Гэхдээ Монгол, БНХАУ-ын Хилийн төмөр замын 1955 оны хэлэлцээрийг шинэчлэх шаардлага энд зайлшгүй тулгарч байгаа. Монгол Улс өмнөд хөрштэйгөө Замын-Үүд-Эрээн гэсэн төмөр замын ганц л гарцаар холбогддог. Тиймээс Өмнөговь аймгийн Гашуунсухайтыг Ганцмодтой, Шивээхүрэнг Цэхэтэй, Дорнод аймгийн Нөмрөгийг Рашаант, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтыг Зүүн хатавчтай төмөр замаар холбож, хилийн төмөр замын нийт таван гарцтай болохоор зарчмын хувьд тохиролцоонд хүрч, хэлэлцээрийг шинэчлэхийг холбогдох газруудад нь өнгөрсөн намар даалгасан юм.

Төмөр замын гарцтай болгох хилийн боомтуудын нэр нь нэгэнт тодорхой болоод, санамж бичиг байгуулчихсан тул "Боомтын нэгдсэн захиргаанаас энэ жилдээ багтаагаад гэрээ байгуулчих болов уу. Тэгвэл хүлээлт үүсгэх өөр асуудал байхгүй учир далайн шинэ гарцуудыг ашиглах гэрээ хүчин төгөлдөр болно” хэмээн Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ё.Манлайбаяр өнгөрсөн есдүгээр сард учирлаж байлаа.

Харин энэ гэрээг өнгөрсөн онд эмхлэх нь байтугай, ирэх хавраас өмнө хүчин төгөлдөр болохгүй гэдгийг Боомтын нэгдсэн захиргааны удирдах албан тушаалтан дуулгав. "Засаг, төр солигдоод ...” гэж тэрбээр шалтгааныг нь тайлбарласан. Засгийн газар бүтцээ орвонгоор нь эргүүлчихээгүй, ердөө сайд, дарга нарыг л сэлгэсэн юмсан. Ямагт яригддаг монгол төрийн залгамж чанар энд бас л дутагдаж буй бололтой.

Өндөр дээд хэмжээний айлчлалын үр дүнг баталгаажуулж, хийх ажил их байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэх үеэрээ сануулсан. "Тохирсон, ярьсан зүйлээ хийж чадахгүй, дараачийн залгаас нь байхгүй, засаг төрийн байгууллагын Монгол, Хятадын хилийн төмөр замын шинэ боомтууд дунд энэ ажил уначих вий” гэсэн болгоомжлолоо тэрбээр мөн гурван сарын өмнө илэрхийлж байлаа.

Ерөнхийлөгчийн "чимхсэнчлэн” гэрээ хэлэлцээрүүдийг амьдрал дээр буулгах ажил төмөр зам, тээврийн салбарт л лав бужигнаж харагдахгүй байна. Төмөр замын хилийн гарцыг хэзээ нээх, далайн шинэ гарцуудыг хэзээнээс ашиглаж эхлэх талаар Зам, тээврийн яамны Төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргад хандсан ч тодорхой хариу өгөлгүй, хүлээлгэсээр байна.

Харин Хятадын даргын айлчлалын үр дүнг хэлэлцэн, баталгаажуулахаар энэ сарын 20-доор өмнөд хөршийн албан тушаалтнууд хүрэлцэн ирэх сураг байна. Тэдний дунд ӨМӨЗО-ы Боомтын захиргааны дарга багтаж буй агаад эл асуудалтай холбоотой хэлэлцээ хийх бололтой. Албан ёсны гэрээ хэлэлцээр байгуулснаас хойш бараг таван сар өнгөрч буй ч эх газрын Монгол Улсын "түгжээг” тайлах эхний оролдлого энэ байх нь.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргах транзитийн гарцын тухай монголчууд олон жил ярьсан ба бодитой зүйл болоход уг нь тун ч ойрхон ирээд байна. Хятадын хойд, зүүн хойд эргийн Дандон, Далянь, Жинжоу, Чинхуандао, Тангшан, Хуанхуа, Инкоу гээд одоо ашиглаж буй Тяньжинийг оруулбал Монгол Улс Хятадын найман боомтоор дамжуулан дэлхийн аль ч улсад ачаа хүргэх боломжтой болно.

Тяньжиний боомт нь ердөө чингэлгийн ачааны зориулалттай бол Хуанхуа, Чинхуандао, Дандон, Далянь нь нурмаг ачаа буюу нүүрс, төмрийн хүдэр тээвэрлэхэд тохиромжтой боомт. Эдгээр боомтыг Монгол Улс ашиглаад эхэлчихвэл наад зах нь Монголын нүүрс Япон, Солонгосын зах зээлд үнэд хүрч, Австрали, Канадын нүүрстэй өрсөлдөх боломж бүрдэнэ.

Зөвхөн энэ хэлэлцээрийг байгуулахын тулд Монголын албан тушаалтнууд өмнөд хөрштэй энэ онд л гэхэд 20 гаруй удаа хэлэлцээ хийж, айлчлалын сүүлийн мөч хүртэл хэлэлцсэний эцэст гарын үсэг зурж, баталгаажуулсан гэдэг. Аль ч өнцгөөс нь аваад үзсэн ашигтай, олон жил "мөрөөдсөн” ийм хэлэлцээрийг шүүрч аваад, ажил хэргийг нь эхлүүлмээр санагдах юм.

Төмөр замын гарцуудын нэрийг нэгэнт тохиролцчихсон тул гэрээ байгуулахад хүлээгдэх зүйл байхгүй гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байна. Чухам ямар шалтгаанаас болоод ийнхүү хугацаа алдсаар байна вэ? Арай нэгэнт дотоодын төмөр замын сүлжээгээ байгуулж дуусаагүй юм чинь гээд алгуурлаад байдаг юм биш биз. Үнэнийг хэлэхэд Шивээхүрэн, Нөмрөг, Бичигт чиглэлд төмөр зам тавих ажил бичиг цаасны асуудлаасаа ч хэтрээгүй байгаа ч бид шуурхайлбал Гашуунсухайтын төмөр замыг энэ ондоо багтаагаад ашиглалтад оруулах боломж бий гэж албаны хүмүүс үзэж байгаа. Харин нөгөө талд, хилийн цаана Хятадын талаас холбогдох дэд бүтэц бараг бэлэн болоод байгаа.

Хэдийгээр энэ хэлэлцээр 25 жил хүчинтэй, түүнийг мэргэжилтнүүд "асар удаан хугацаа” хэмээн тодотгож байгаа ч цаг хожих нь хятадуудад биш бидэнд л ашигтай баймаар юм. Гэрээ хэлэлцээр амжилттай боллоо гээд баярлах биш, түүнийгээ газар дээр буулгаж, хүн бүхний амьдралд хүргэхэд одоо санаа зовох цаг болсон баймаарсан.

Б.Цэцэгсүрэн

Хилийн төмөр замын гарцуудыг хавраас өмнө нээхгүй нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өчигдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани