Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Америк, Хятадад шатахууны үнэ буурч байхад Орост өсөж байна

Америк, Хятадад шатахууны үнэ буурч байхад Орост өсөж байнаДэлхийн зах зээлд өнгөрсөн жилийн зургаадугаар сараас хойш газрын тосны үнэ 50 орчим хувиар унаад байгаа. Үүнтэй холбогдуулан шатахууны үнэ өсөхгүй цаашид буурна хэмээх таамаглалыг дэлхий дахинд, тэр тусмаа манай Монголын хэрэглэгчид хүртэл дэвшүүлж байсан юм.

Тэгвэл зарим улс орнуудад шатахууны үнэ ямар байгааг хүргэе.

БНХАУ: НЭГ ЛИТР ШАТАХУУНЫ ҮНЭ 5 ЮАНЬ

Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ унасантай холбогдуулан БНХАУ-д шатахууны үнэ ч бас буурч байна. Хятадын газрын тосны томоохон компаниуд сүүлийн зургаан сарын хугацаанд 12 дахь удаагаа шатахууны үнээ буурууллаа. Энэ нь сүүлийн таван жилийн хамгийн доод түвшин хэмээн орон нутгийн хэвлэлүүд дамжууллаа.

Энэ сарын 12-ний өдрийн байдлаар БНХАУ-д нэг литр шатахууны 5 юань болсон юм. Түүнчлэн Хятадад энэ жил нэг тонн шатахууны үнэ 180 юань, харин нэг тонн дизелийн түлш 230 юань болтлоо буурав.

БНХАУ шатахууны үнээ ийнхүү ойр ойрхон өөрчлөх болсон шалтгаан нь 2013 оны гуравдугаар сард тус улсад Шатахуун, дизелийн түлшний үнэ олон улсын зах зээл дээрх түүхий газрын тосны үнээс хамааран ажлын 10 хоног тутамд өөрчлөгдөн зохицуулагдаж байх механизмыг нэвтрүүлсэн байна.

Шатахууны үнэ ийнхүү буурч байгаа нь автомашин хэрэглэгчдийг баярлуулж байгаа ч Хятадын газрын тосны компаниудад хүчтэй цохилт өгөх юм. Хятадын эдийн засагчдын үзэж буйгаар тус улсад шатахууны буурах тусам газрын тосны салбарт оруулах хөрөнгө оруулалт багасах гэнэ.

АНУ-Д ШАТАХУУНЫ ҮНЭ 2009 ОНООС ХОЙШХИ ДООД ХЭМЖЭЭНД ХҮРТЭЛ УНАЛАА

АНУ-д шатахууны үнэ сүүлийн гурван долоо хоногийн турш 27 центээр буурч, одоогийн байдлаар тус улсад нэг галлон шатахууны дундаж үнэ 2.20 ам.доллар байна ИТАР ТАСС агентлаг дамжууллаа.

Энэ нь шатахууны үнэ 2009 оны дөрөвдүгээр сараас хойшхи хамгийн доод түвшиндээ хүртэл буурсан үзүүлэлт юм.

АНУ-ын Lundberg Survey гэх компани тус улсын 2500 гаруй шатахуун түгээгүүрийн газраар үйлчлүүлэгчдийн дунд явуулсан судалгаагаар одоогийн байдлаар АНУ-д хамгийн үнэтэй шатахуун Сан-Франциско хотод нэг галлон нь 2.66 ам.доллараар худалдаалагдаж байна. Харин хамгийн хямдхан шатахуун тус улсын баруун өмнөд хэсэгт байрлах Альбукерк хотод 1.76 ам.доллараар зарагдаж байгаа юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар АНУ-д шатахууны үнэ буурч байгаа нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унасантай шууд холбоотой гэсэн юм. Хамгийн сүүлд гэхэд л өнөөдөр /01.16/ WTI маркийн газрын тосны нэг баррель нь 2.23 ам.доллараар буюу 4.60 хувиар буурав. Ингэснээр WTI маркийн газрын тосны нэг баррель нь 46.25 ам.доллараар худалдаалагдсан нь сүүлийн 5.5 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт болсон юм.

Түүнчлэн Brent маркийн газрын тосны нэг баррель мөн адил 50-40 ам.долларын хооронд хэлбэлзэж байна.

Дэлхийн зах зээлд газрын тос унасаар байгаа цагт АНУ-д шатахууны үнэ ч буурна хэмээн шинжээчид дүгнэж байна.

ОХУ-Д ШАТАХУУНЫ ҮНЭ ДАХИН ӨСЧ ЭХЭЛЛЭЭ

ОХУ-д өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нээс энэ сарын 12-ны өдрийн байдлаар шатахуун, дизелийн түлшний үнэ 8-9 центээр өссөн хэмээн ОХУ-ын Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Одоогийн байдлаар Москвагийн шатахуун түгээгүүрийн газруудад нэг литр АИ-92 шатахуун дунджаар 32.44 рубль, АИ-95 нь 34.77 рубль, харин дизелийн түлшний үнэ 34.11 рублиэр худалдаалагдаж байна.

ОХУ-д шатахууны үнэ өнгөрсөн онд 2013 оныхоос 7.6 хувиар нэмэгджээ.

Харин энэ оны нэгдүгээр сараас эхлэн шатахуун үйлдвэрлэгчид нэг литр шатахууны үнийг нэг рублиэр нэмнэ хэмээн мэдэгдэж байгаа юм. Үүний учир нь газрын тосны салбарт оногдох татварын хэмжээ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм.

Александр НовакГазрын тосын үнийн уналтад хамгийн их нэрвэгдэж байгаа улс нь ОХУ. Тус улсын төсвийнх нь нийт орлогын талаас илүүг нь газрын тос болон хийн борлуулалтаас бүрдүүлдэг. Гэтэл газрын тосны үнийн уналтын улмаас сүүлийн хэдэн сар рублийн ханш хоёр дахин унаад байгаа юм.

ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак энэ онд шатахууны үнэ 10 хувиар нэмэгдэнэ гэсэн таамаглалыг дэвшүүллээ. Шатахууны үнэ нэмэгдэхэд нөлөөлөх гол хүчин зүйл 2015 онд инфляцийн түвшин хэмээн Новак хэлжээ.

ВЕНЕСУЭЛ 1989 ОНООС ХОЙШ АНХ УДАА ШАТАХУУНЫ ҮНЭЭ НЭМНЭ

Венесуэл улсад энэ сарын 12-ний өдрийн байдлаар нэг галлон шатахууны үнэ 0.02 ам.доллараар худалдаалагдаж байна.

Тус улсын хувьд төрөөс шатахууны үнэд хамгийн их хөнгөлөлт үзүүлдэг юм. Тэр ч утгаараа шатахууны үнэ хамгийн хямд байдаг. Иргэдийн өдрийн дундаж орлого 31 ам.доллар бөгөөд өдрийн орлогынхоо 0.2 хувийг нэг галлон шатахуунд зарцуулдаг байна.

Хамгийн сүүлд 1989 онд Венесуэлийн Засгийн газраас шатахууны үнэд үзүүлэх хөнгөлөлтийг багасгах санал гаргахад олон нийтийг хамарсан томоохон хэмжээний бослого гарч, хэдэн зуун хүний амь эрсдэж байсан түүхтэй.

Газрын тосны үнэ олон улсын зах зээл дээр буурсны улмаас Венесуэлийн эдийн засаг нэлээдгүй хямралд ороод байгаа юм. Иймээс тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро шатахууны нэмэх талаар Засгийн газрын гишүүдтэй хэлэлцэж байна.

ШАТАХУУНЫ ҮНЭ УЛС ОРНУУДАД ЯАГААД ИЙМ ЯЛГААТАЙ БАЙНА ВЭ?

Дээр хэлсэнчлэн олон улсын зах зээлд газрын тосны үнэ уначхаад байхад, манайд шатахууны үнэ яагаад буурахгүй байна вэ гэж бодох хүмүүс олон иймээс үүний шалтгааныг тайлбарлая.

  • Газрын тосны орд. Дэлхийн зах зээлд газрын тос нийлүүлдэг улсуудад газрын тос болон түүнээс гаргаж авдаг бүтээгдэхүүний үнэ түүнийг импортлогч орнуудтай харьцуулахад харьцангуй бага байдаг.
  • Улс орны дотоод бодлогын онцлог. Иран, Венесуэл, Туркменистан, Казахстан гэх улсууд газрын тос боловсруулах үйлдвэртэй. Үүнээс хамааран эдгээр улсуудад А-95 шатахууны үнэ 0,016-0.6 ам.долларын хооронд хэлбэлздэг. Түүнчлэн ОХУ ч гэсэн газрын тос боловсруулах үйлдвэртэй боловч түлшний үнэ дунджаар 0.74 ам.доллар байдаг юм. Улс орнууд дотоод бодлогоосоо хамааран шатахууны үнээ тогтоодог нь эндээс харагдаж байна. Дээрх Хятадын жишээнээс үнийг мөн анзаарч болох юм.
  • Төрийн тогтолцоо. Хамгийн хямд шатахуун авторитар дэглэмтэй улс орнуудад худалдаалагддаг. Тухайлбал Венесуэл, Иран, Саудын Араб, Ливи, Туркменистан зэрэг газрын тосны гол экспортлогч улсууд.
  • Үйлдвэрлэгчид хоорондын өрсөлдөөн. Өрсөлдөөний хуулиар улс орон газрын тос боловсруулах үйлдвэр их байх тусам шатахууны үнэ хямд байх ёстой. Гэхдээ бодит байдал ийм биш юм. ОХУ, Канад зэрэг газрын тос боловсруулах үйлдвэрлэлээр дотооддоо өрсөлддөг улсуудад шатахууны зардал өндөр байна. Дотоодын үйлдвэрлэгчид хоорондын өрсөлдөөний улмаас шатахууны үнэ хиймлээр өсөх тохиолдол их байдаг юм.
Америк, Хятадад шатахууны үнэ буурч байхад Орост өсөж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани