Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Банкууд Рио Тинтод эргэлзэж эхэлжээ

Банкууд Рио Тинтод эргэлзэж эхэлжээОюутолгойд ажилладаг нэг танил маань хааяа таарахаар ажлынхаа талаар ярьдаг байлаа. Сая гаруй төгрөгийн цалин авдаг, маний хажууд бол мөнгөтэй эр.

Гэвч цалингаа овоо байна, болж байна гэж нэг удаа үг унагаж үзээгүйг нь гайхдаг байв. Бидний хооронд Оюутолгойн талаар яриа өрнөх болгонд л "Оюутолгой бол тархи угаалт, мөнгө угаалт” гэж шууд хэлнэ.

Монголын том дарга нарын "чихээс” өнөөдөр Оюутолгойд дүүрэн байна шүү дээ. Нэг үед бүр арай дэндүү гэмээр их байсан

"Оюутолгойд ажилладаггүй, хэрэггүй техник их бий. Өдөрт хоёр тонн дизель хэрэглэдэг нэг том "эд” тэдэн дундаа хамгийн том нь. Үеэ өнгөрөөгөөд, ашигтай ажиллагаа гэж байхгүй болсон эд. Тийм юмыг дэлхийн хаана ч ашиглахгүй. Гэтэл аваад л ирсэн байгаа юм. Тэр техник бодвол хөрөнгө оруулалтын тооцоонд аймаар үнэтэй л бичигдсэн байгаа. Энэ бол зөвхөн нэг жишээ. Өөр бас бус зүйл, үр ашиггүй зарлага зөндөө. Манай тэр хавьд хоёр зээр байдаг юм. Түүнийгээ ёстой нүдний цөцгий мэт хамгаална даа. Энд, тэндээс дарга, бизнесмэнүүд ирэхэд зээр явж таарвал учиргүй баярлана. Байгаль орчинд ямар ч нөлөөгүй ажил хийж байгаагаа батлах гэсэн хэрэг”.

Түүний яриа ийн үргэлжилнэ. Цалингийн талаар яагаад сэтгэл дундуур явдгийг нь тэсэлгүй асууж орхивол нөгөө л гомдонгуй аяс. "Үнэндээ Оюутолгойн захиргаанд ажил хийдэггүй хүн ихтэй. Мань мэт нь нүдээ чилтэл бичиг цаастай зууралдаж, орчуулга хийж байхад зарим нэг хүн зүгээр суусныхаа төлөө цалин авдаг. Намайг хариуцдаг даргын бичиг хэргийн ажилтан миний хийсэн ажлыг даргад оруулж өгөхөөс өөр ажил хийдэггүй. Тэгсэн атлаа өндөр цалинтай. Сайхан бүсгүй л дээ. Нэг даргын хүн юм гэсэн, нэрийг нь хэлээд яах вэ. Монголын том дарга нарын "чихээс” өнөөдөр Оюутолгойд дүүрэн байна шүү дээ. Нэг үед бүр арай дэндүү гэмээр их байсан.

Одоо арай гайгүй. Сая дөрвөн зуун мянга гэдэг боломжийн мөнгө. Гэхдээ зүгээр сууж байгаад түүнээс илүү цалин авч байгаа нөхдийг харахаар л уур хүрээд байдаг юм. Жирийн ажилчдын цалин бол минийхээс ч бага шүү дээ. Гэтэл тэд чинь жинхэнэ ажлын талбар дээр байгаа улсууд”.

Иймэрхүү ярианы дараа ямар бодол төрдөг вэ. Оюутолгойн эхний хөрөнгө оруулалт хэтэрхий өсгөсөн тоо гэдэг нь үнэн байж гэж бодно. Тэгвэл дараагийн шатны хөрөнгө оруулалт буюу далд уурхай байгуулах ажлыг ийм байдлаар явуулж болох уу. Мэдээж үгүй. Хяналтыг дээд зэргээр тавьж байгаад усыг нь шахсан ТЭЗҮ баталж, хөрөнгө оруулалтыг өсгөх боломжийг хязгаарлах "цоож”-ийг хийж өгөх хэрэгтэй байна. Эс бөгөөс эхний төсөл шиг цаашдаа хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдээд л явна.

Рио Тинто, Монголын Засгийн газар төслийн хоёр дахь шатыг зээлээр санхүүжүүлэхээр тохирсон. Хүүгийн дарамтад орж, үр ашиг хүртэх хугацаа нь тэртэй тэргүй хойшлогдчихсон. Хэрвээ энэ янзаараа хоёр тийшээ хараад суугаад байвал далд уурхай байгуулах ажил тодорхойгүй хугацаагаар зогсч ч мэднэ. Учир нь, далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр зөвшөөрсөн 15 банк шийдвэрээ зөв эсэхэд эргэлзэж эхэлсэн гэсэн мэдээлэл цацагдаж эхэлжээ.

Банкуудын өгсөн хугацаа дуусахад ганцхан сар үлдлээ

Оюутолгой төслийг Монголын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй Рио Тинто компани хоёрдугаар шат буюу далд уурхайн санхүүжилтийг олохоор гадна дотны банк санхүүгийн байгууллагуудад хандаад байсан билээ.

Төслийн 34 хувийг эзэмшигч Монголын Засгийн газартай хэлэлцээр хийх гурван сарыг Рио Тинтод өгсөн. Энэ хугацаа нь ирэх сарын 31-нд дуусна

Тэдгээрээс 15 нь зөвшөөрсөн хариу өгч, Оюутолгой төсөлд хөрөнгө оруулахаа мэдэгдээд байв. Гэвч төслийн нэгдүгээр шатны хөрөнгө оруулалт төлөвлөж байсан хэмжээнээсээ хоёр тэрбум ам.доллараар хэтэрсэн болон бусад шалтгаанаар Монголын Засгийн газартай үүсгэсэн маргаанаас болж далд уурхайн бүтээн байгуулалт тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм.

Дээр дурьдагдсан 15 банк санхүүжилт эхлүүлэх хугацаагаа ирэх оны гуравдугаар сар хүртэл хойшлуулж байгаагаа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, төслийн 34 хувийг эзэмшигч Монголын Засгийн газартай хэлэлцээр хийх гурван сарыг Рио Тинтод өгсөн. Энэ хугацаа нь ирэх сарын 31-нд дуусна. Гэхдээ нэг асуудал байна. Анх "сар гаруйн дотор асуудлыг шийднэ” гэж байсан хоёр тал банкууд хугацаа өгмөгц олигтой ахиц гаргахаа больчихлоо. Одоо гуравдугаар сарын 31 өдөр өдрөөр ойртох тусам банкуудын итгэл бага багаар алдарч байна. Магадгүй, гуравдугаар сарын сүүлээр талууд тохиролцоонд хүрлээ ч 15 банк цөөрч, дахиад санхүүжүүлэгчийн эрэлд мордож магадгүй болжээ.

Санхүүжүүлэгч банкуудаас хугацаа авсны дараа "Туркойз Хилл”-ээс гаргасан албан ёсны мэдэгдэлд "Төсөлд оролцож байгаа талууд бүгд далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг ойлгож байгаа, техник эдийн засгийн үндэслэлийг хийж дуусгаж байж шаардлагатай санхүүжилтийн хэмжээ тодорхой болно. Үүний тулд хамтрагчидтайгаа төслийн хоёрдугаар шатыг эхлүүлэх тохиролцоонд хүрэх ёстой.

Энэ бүгдийг төлөвлөсөн хугацаандаа багтааж амжуулахыг хичээн ажиллаж байна” хэмээн дурьдсан байсан. Рио Тинто энд дурьдагдсан ТЭЗҮ-ийг энэ оны эхний хагаст хийж дуусгахаар төлөвлөж байгаа. ТЭЗҮ баталсны дараа шаардлагатай санхүүжилтийн хэмжээ тодорхой болно. Илүү удаж ч магадгүй. Гэтэл банкууд гуравдугаар сарын 31 хүртэл л хугацаа өгсөн байдаг. ТЭЗҮ батлагдаагүй, хэчнээн мөнгө орохыг мэдэхгүй яаж зээл авах болж байна.

Хар таамгаар аваад үлдсэнийг нь тухайн үед нь аргална гэж тооцов уу, эсвэл өөр санаа бодол байна уу. Гуравдугаар сард багтаад зээлээ авлаа гэхэд ТЭЗҮ энэ жилдээ л багтаж батлагдвал их юм. Сайн нягтлах ёстой юм чинь. Ингээд бодохоор хүүгийн дарамт далд уурхайн санхүүжүүлэх ажилд эхнээс нь л дарамт болох нь.

Банкууд Монголын уурхайг 5.1 тэрбум ам.доллараар санхүүжүүлэх хугацааг ирэх оны гуравдугаар сарын 31 хүртэл сунгасан болон өөр бусад нөхцөл байдал үүссэний дараа компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр зугуухан өссөөр 60 орчим ам.долларт хүрээд байсан. Тэгвэл хугацаа дөхсөнтэй холбоотой ч юм уу, сүүлийн хэд хоногт буурах хандлага ажиглагдаж байна. "Туркойз Хилл Ресурс”-ын хувьцааны ханш бүр ч буурч байгаа гэсэн мэдээлэл гарсаар.

Тэд Казахстанд алтны уурхайн чиглэлээр ажилладаг "Altynalmas Gold” компанийнхаа 50 хувийг Sumeru Gold BV компанид өнгөрсөн арванхоёрдугаар сард 235 сая ам.доллараар худалдсан болон Оюутолгойтой холбоотой асуудлуудаас болсон байж магадгүй. Төслийн хоёрдугаар шатны санхүүжилт дахин бүрхэг болж мэдэхээр боллоо. Гэхдээ Монголын тал байр сууриндаа л хатуу зогсох ёстой билээ.

Б.Болор

Банкууд Рио Тинтод эргэлзэж эхэлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани