Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ноён уулын тухай миний байр суурь

Ноён уулын тухай миний байр суурьМонгол Улсын хэмжээнд эдийн засгийн болон төсвийн тэнцлийн алин боловч ямар нэг хямрал нүүрлэсэн тухай улстөрчид, эдийн засаг санхүүгийн мэргэжлийн хүмүүс дүгнэлт гаргаж, 2014, 2015 оны төсвийг тодотгож хэлэлцэж төсвийн бүх үзүүлэлт цалин, тэтгэвэр, халамж, хөрөнгө оруулалт зэргийг бууруулах, царцаах, хасах, танах асуудлуудыг улс төрчид марган хэлэлцэж байна. Гадаад валютын ханш тасралтгүй өсч, гадаадын хөрөнгө оруулалт зогсонги байдалдорждотоодынхувийнхэвшлийнхэн үйлдвэрлэгчид маань хөрөнгө мөнгөний хомсдлоос шалтгаалан ажиллагсадаа цомхотгон цөөлж ажилгүйчүүдийн армийг өргөтгөж эхэллээ.
 
Ийм хэлбэрийн төр, хувийн хэвшлийн "буруу түншлэл"-ийн бодлого үйл ажиллагаанаас хамааран ард иргэдийн дунд ажйпгүйдэл ядуурал улам газар авсаар байгаа юм. Үүнийг гэтлэн туулах санаа зорилгоор төр засгаас зарим нэг алхам хийх гэсэи, оролдлогуудын нэг нь Гацууртын ордыг ашиглах тухай асуудал болж байна. Энэ асуудлыг Засгийн газар, УИХ өнгөрсөн оны дунд үеэс өнөөг хүртэл хэлэлцэн ярилцсаар одоо Гацууртын ордын стратегийн ордод хамруулах тухай эрчимтэй ярилцаж, хэлэлцүүлгийн шатандаа оржээ.
 
Энэ агшинд УИХ-ын "Шударга ёс" эвслийн бүлэг, зарим гишүүд, орон нутгийн Ноён уулыг аврах хөдөлгөөн зэрэг төр, төрийн бус байгууллага, хүмүүс энэ ордыг ашиглах эсэхийг судлах, бүр эсэргүүцэн царцаах тухай хэвлэл мэдээллээр ярьж бичиж эхлэв. Ярьж байгаа асуудлуудыг тоймлон авч үзвэл:
• Хүннүгийн төрт улсын үеийн түүх дурсгал, булш бунханууд хадгалагдаж байгаа тул Ноён уулыг хөндүүлэхгүй байх
Овоо тахилгат Ноён уулыг эвдлэн сүйтгэхээс хамгаалах
Сентерра Гоулд (Бороо Гоулд компани) ХХК бол Монголын баялгийг завшигч, луйвардагч, өмнө нь Бороогийн алтыг цөлмөсөн, одоо Гацууртыг өмнөх аргаараа авах гэж байна гэсэн 3 асуудлын хүрээнд үзэл бодлоо илэрхийлцгээж байна.
 
Ардчилсан Монгол Улсад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь иргэн бүрт Үндсэн Хуулиар олгогдсон эрх, үнэт зүйл болох учир би ч гэсэн дээрх асуудлуудтай холбогдуулан өөрийнхөө байр суурийг илэрхийлье.
 
Ноён уулын бүс нутагт Хүннү соёлын дурсгал булш бунхан байгаа нь үнэн. Энэхүү түүх дурсгалын зүйлийг 1924-1927 онд Оросын эрдэмтэн П.К.Козлов, А.Д.Симуков, 1954-1964 онд археологич Ц.Доржсүрэн, Д.Наваан нар, 2005 оноос одоог хүртэл Монгол-Оросын хамтарсан баг малтлага судалгааны ажлыг хийж үнэт олдворуудыг нээн илрүүлж судалгаа шинжилгээ хийж байна. Энэ судалгааны дүнгээс үзэхэд Хүннүгийн үеийн түүх дурсгалууд нь Ноён уулын баруун ба баруун өмнөд тал, Төв аймгийн нутаг болох Сүжигт, Хунцал, Зурамтайд байгаа бөгөөд энэ орчимд эрдэмтдийн судалснаар 200 гаруй булш байгаа нь тогтоогджээ. Одоогийн яригдаж байгаа Гацууртын ордын ойр орчимд нэг ч булш байхгүй бөгөөд хамгийн ойр орших Сүжигтийн бүлэг булшнаас шулуун шугамаар хэмжвэл 7-9 км зайтай, хэрэв машин замаар явбал 60-100 км зайтай байгаа юм.
 
Монгол Улсын холбогдох хуулиудын хүрээнд ашигт малтмалын эрэл хайгуул, ашиглалт явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нь урьдчилан тусгай зөвшөөрлийнхөө талбайд түүх, археологи, палеонтологийн судалгаа хийлгэж байх ёстой. Үүний дагуу Сентерра гоулд ХХК нь 1999-2005 онуудад дээрх судалгаануудыг хийлгэсний дээр хамгийн сүүлд 2013 оны хавар дахин үзүүлжээ.
 
Энэ судалгааны ажилд манай түүх археологиийн тэргүүлэх шох Доктор профессор Л.Цэвээндорж, Б.Цогтбаатар, Б.Гүнчинсүрэн, Я.Цэрэндагва, Д.Түмэн нар оролдож энд түүх дурсгалын зүйг байхгүй байгааг тодорхойлон магадлагаа дүгнэлт гаргаж гарын үсгээ зуран баталгаажуулкээ. Иймд Гацууртын ордыг ашиглахад Хүннүгийн түүх дурсгалын зүйл огтхон ч хөндөгдөхгүй.
 
Овоо тахилгат Ноён уулыг сүйтгэхээс хамгаалах асуудлыг би хоёр гараа өргөн дэмжих ёстой хүний нэг. Учир нь би Ноён уулын өвөрт нь зусаж, зүүн тал Түнхэлийн голд өвөлжиж, өсөх бага залуу насаа өнгөрөөсөн яг тэр нутгийн хүн.
 
Гацууртын орд Ноён уулын өвөр талд Гацууртынхаа аманд орших бөгөөд уулынхаа тахилгат овооноосоо 10 шахам км (мөн шулуун шугамаар) зайд байрладаг. Гацууртын одоо ашиглах үндсэн ордын өмнө шороон ордыг 1990-ээд оны дунд үед Гурван гал, Гацуурт зэрэг компаниуд ашиглаад дээр нь "нинжа"-нууд ажиллаад ямар ч нөхөн сэргээлт хийлгүй орхисон юм билээ. Уулынх Нь ой мод 1996, 2000 онуудын их түймэрт өртөж шатсан байдаг. Одоо бол зарим газраа жинхэнэ сүйдчихсэн байдалтай байгаа юм. Үүнийг дэлхийн хэмжээний хариуцлагатай уул уурхайн компаниудын нэг болох Сентерра Гоулд ХХК-ий ашиглалт явуул-саны дараа өндөр шаардлага, нарийн хяналтын дор нөхөн сэргээлгэх ажлыг хийлгэх нь бидэнд илүү ач холбогдолтой байх болно. Энэ компанийн үндсэн ордын ашиглалтын талбайг Ноён уулын бүс нутгийн 5000 гаруй га талбайтай харь-цуулахад цэгийн төдий зүйл, тэгээд ч нөхөн сэргээлтийг өндөр түвшинд хийнэ гэдэгт одоогийн Бороод хийж байгаа нөхөн сэргээлтийг нь үзээд бид итгэж байна. Одоо цагт зүгээр "харж хамгаалах"-аас ашиглаж хамгаалах нь илүү үр дүнтэй болсон шүү. Манай Хараагийнхан мэднэ дээ. Ойн санг гэрээгээр эзэмшүүлэн ашиглах болсоноос хойш модны хулгай, ойн түймэр эрс багасан бараг алга болсон юм билээ. Ноён уулаа ингэж л хамгаалцгаая.
 
Сентерра Гоулд ХХК-ийг Монголын баялаг Бороогийн алтыг цөлмөн луйвардсан тухай ярихдаа 10-20 жилийн өмнөх зарим хүмүүсийн зохиосон 5 жилийн дотор 50 тонн алт татвар төлөлгүйгээр аваад явчихсан тухай ташаа мэдээллийг тоть шиг давтан ярьсаар байна. Энэ мэдээлэл нь угаасаа зарим популистуудын гаргасан гүтгэлэг. Нөгөө талаасаа дэлхийн түвшинд хариуцлагатай уул уурхайн үндсэн зарчмуудыг хэрэгжүүлж, үүнийг Монгол Улсад мөрдөж эхлээд мөн 10 шахам жил болж байна. Ийм үед дээрх мэдээлэл нь хуучирсан, хоцрогдсон, үнэн биш мэдээлэл гэдгийг олон хүн ойлгоно байх.
Бодит үнэн гэвэл 1998 онд Монгол Улсын Засгийн газар Бороо Гоулд ХХК-тай Тогтвортой байдлын гэрээ байгуулж, энэ гэрээгээр аж ахуйн нэгжийн албан татвараас бусад бүх татварыг төлж байхаар тусгасаны дагуу ашиглалт явуулсан эхний 3 жилд буюу 2004-2006 онуудад нийт 36 тэрбум гаруй төгрөгийн татвар хураамж төлсөн байдаг. Үүний дараа 2007 онд Монгол Улсын Засгийн газрын тавьсан санал хүсэлтийг Бороо Гоулд ХХК хүлээн авч 2007 онд Тогтвортой байдлын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 25хувь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг алтны борлуулалтын орлогын 2.5хувиар төлж байсныг 5 хувь болгон өсгөж, 2004-2014 онуудад улсын сан хөмрөгийг 310 гаруй тэрбум төгрөгөөр арвижуулжээ.
 
Тус компани татвар төлөлтөөр улсын хэмжээний бүх аж ахуйн. нэгжүүдийн дотор 2007 онд 2, 2008 онд 3, 2009 онд 1-р байр эзэлж байсны дээр байнга шахуу шилдэг 10 татвар төлөгч аж ахуйн нэгжийн тоонд багтаж байдаг байсан юм. Үүнээс үзэхэд Бороо Гоулд компани татвар төлдөггүй биш төлсөн, бүр хамгийн өндөр татвар төлөгч аж ахуйн нэгж байжээ.
 
Бороо Гоулд ХХК нь "нийгмийн хариуцлага"-д онцгой анхаарал тавьж 2004-2013 онд уурхай болон үйлдвэрлэл явагдаж буй орон нутаг болох Сэлэнгэ аймаг болон Мандал, Баянгол сум, Түнхэл, Хэрх тосгон зэрэг газруудад нийтдээ 6 сая ам.доллар буюу 10 шахуу тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийж Улаанбаатар хотод Нэгдүгээр амаржих газрын шинэ барилгын ажил хийж 9.3 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Энд дурдсан хуулийн хүрээний татвар хураамжийн төлөлт, нийгмийн хариуцлагын хүрээний хөрөнгө оруулалт дээр Монгол ажилчдын цалин, дотоодод хийх худалдан авалтын тооцоог гаргаж Монгол Улсын хүртэх үр өгөөжийг тооцвол лав нэг их наяд төгрөгөөс дээш гарна гэдэг нь ойлгомжтой.
 
Энэ эерэг тал, сайн үйлсдээ тулгуурлан Гацууртын ордыг ашиглах ТЭЗҮ-г хийснийг та бүхэнд товчлон танилцуулах нь зүйтэй гэж үзэв. Энэ бүх тоо баримт ил тод олон түмэнд танилцуулагдаж байгаа материалууд юм.
 
Гацууртын ордыг ажиллуулах ТЭЗҮ-ээс Монгол Улсын хүртэх нийт үр өгөөжийг авч үзвэл уурхайн ашиглалт эхэлсэнээс хойш 11 жил ажиллуулахаар тооцож байгаа бөгөөд энэ хугацаанд гарах нийт зардлын 81 хувь буюу борлуулалтын орлогын 69 хувь Монгол Улсад зориулагдана. Үүнийг дотор нь задалж үзвэл дотоодод хийн худалдан авалтанд буюу үйл ажиллагааны болон капитал зардалд 1,135.2 тэрбум төгрөг, Монгол ажилчдын цалинд 134.8 тэрбум төгрөг, улсын төсөвт төлөх нийт татвар хураамжинд 600.3 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сан ба хандивт 15.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа юм. Энэ нь нийт дүнгээрээ 1.9 их наяд төгрөг болж байна. Үүнээс үзэхэд бид өмнө нь ч хоосон үлдээгүй, цаашдаа ч хоосон үлдэхгүй нь ойлгогдож байна.
 
Бороо Гоулд ХХК бүрэн хүчин чадлаараа ажиллаж байхдаа 700 шахам хүнийг өндөр цалинтай ажлын байраар хангаж байсан бөгөөд одоо уурхайн уулын ажил хаагдаж үйлдвэр нь үндсэндээ зогсож байгаатай холбоотойгоор 500 гаруй хүнээ чөлөөлөөд байгаа юм. Хэрэв Гацууртын орд ашиглалтанд орвол 1000-аад ажлын байр бий болох, бусад орон нутагт үзүүлэх үр өгөөж зэргийг харгалзан орон нутгийн иргэдийн тодорхой хэсэг болон төр захиргааны байгууллагууд ашиглах ажиллуулахыг дэмжиж байдаг юм билээ. Үүнд Баянгол сум, Мандал сумын Түнхэл, Хэрх тосгодын иргэдийн төлөөлөл, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс Гацууртын ордыг ашиглахыг албан ёсоор дэмжсэнээ илэрхийлсэн иргэдийн гарын үсэг бүхий албан бичиг, аймгийн ИТХ-ын. тэргүүлэгчдийн хурлаас тогтоол шийдвэр гарган ирүүлжээ. Мөн Монголын ард иргэдийн итгэлийг хүлээн сонгогдсон тэдний бодит төлөө-лөл болсон УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх нь дэмжиж байгаа гэдэгт бас итгэлтэй байна.
 
Улс орон даяараа эдийн засаг санхүүгийн хямрал болж ажилгүйдэл ядуурал эрчимжсэн, гадаадын хөрөнгө оруулалт зогсонги " болсон ийм үөд энэхүү ордыг ашиглах нь хүн ардаа ажлын байраар хангах, улсынхаа валют алтны нөөцийг арвижуулах, амин чухал асуудал болоод байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг татан дуудахад бодит алхам болно гэж ойлгож байна. Иймд Гацууртын ордыг хууль эрхзүйн хүрээнд ашиглах асуудлыг дэмжин шийдэцгээе.
 
Сэлэнгэ аймгийн Мандал
сумын уугуул өндөр настам
Түнхэл овогт Р.НЯМСҮРЭН
Ноён уулын тухай миний байр суурь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани