Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гурван удаагийн нэмэлт мөрдлөгөөр буруутгагдсан Жастин Капла нар

Гурван удаагийн нэмэлт мөрдлөгөөр буруутгагдсан Жастин Капла нар Монгол Улсад гадаадын хэд, хэдэн улсын иргэд гэмт хэрэгт холбогдоод байгаа юм. Тэдний нэг бол "Саусгоби сэндс” компанийн захирал асан АНУ-ын иргэн Жастин Капла болон Филиппин, Канад улсын иргэдийн хэрэг юм. Тэднийг "Саусгоби сэндс” компанид ажиллаж байхдаа Монгол Улсад онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт сэжиглэн гурван жилийн турш эргэж буцсан мөрдлөгийн ажиллагаанд манай хуулийнхан оны өмнөхөн цэг тавьж, шүүхэд шилжүүлжээ. Жастин Капла нарт Монгол Улсын шүүхийн танхим шинэ биш юм. Тэд өнгөрсөн оны наймдугаар сард анхан шатны шүүхээр орсон ч хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Хэргийг тоймлоё.

 

Жастин Капла нарын хэрэг Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягаас үүдэлтэй юм. Д.Батхуягийг 2012 онд албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж эхлэхэд "Саусгоби сэндс” компанийн лицензийг хууль бусаар сэргээсэн нь тогтоогдсон байдаг. Үүний дагуу Д.Батхуягийн хэргээс Канадад төвтэй, дэлхийн олон улсад салбартай "Саусгоби сэндс” компанийн удирдлагуудад холбогдох хэргийг 2013 оны гуравдугаар сарын 26-нд тусгаарлан хавтаст хэрэг нээн шалгаж эхэлжээ. Тодруулбал, тухайн үед тус компанийг удирдаж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком, мөн санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежер асан Канад улсын иргэн Кристобэл Ж.Дэвид тус хэрэгт холбогдсон. Тэдэнд анх АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

 

Анх тэдний хэргийг жил орчмын хугацаанд шалгасан бөгөөд Жастин Каплаг компанийн ерөнхий захирлаар ажиллаж байх зургаан сарын хугацаанд санхүүгийн ерөнхий менежер Хиларион В.Кажукомтой бүлэглэн компанийн жил жилийн санхүүгийн тайланг гаргахдаа Монгол Улсын холбогдох хэд хэдэн хуулийг зөрчиж татварт ногдох орлогын зардлын тоо хэмжээг нэмж, татварт ногдох орлогыг зориуд бууруулж онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн болохыг шалгаж тогтоосон байна. Жастин Каплаг уг хэргийг зохион байгуулсан, Хиларион В.Кажуком болон Кристобэл Ж.Дэвид нарыг оролцсон гэж үзжээ.

 

Ингээд тус оныхоо гуравдугаар сард Нийслэлийн прокурорын газраас хэргийг шүүхэд шилжүүлснээс хоёр сарын дараа шүүх хурал товлогдоход Жастин Капла, Хиларион В.Кажуком нарын өмгөөлөгчийн    хүсэлтээр мөрдөн байцаалтад буцаасан юм. Өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ "...мөнгө угаасан гэх үйлдэл холбогдлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна” гэснээс гадна тэдний хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг хавтаст хэрэгт хавсаргасан материалуудыг үнэн зөв орчуулсан эсэх нь эргэлзээтэй, орчуулгад ашиг сонирхлын зөрчил орсон байж болзошгүй хэмээн үзжээ. Эдгээрийг нягталсны дараагаар наймдугаар сарын 26-нд шүүх хурлыг дахин зарласан юм. Дашрамд дурьдахад, Жастин Капла нарыг өнгөрсөн хугацаанд гадуур байцаасан бөгөөд 2014 оны тавдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарахыг нь хориглосон байдаг.

 

  Жастин Капла: ХИЛИЙН ХОРИГИЙГ ЦУЦАЛЖ ӨГӨӨЧ, АР ГЭРИЙНХЭНТЭЙГЭЭ УУЛЗМААР БАЙНА

 Өнгөрсөн наймдугаар сард болсон шүүх хурлын үеэр прокурор О.Гэрэлийн шүүгдэгчдэд яллах дүгнэлт үйлдсэн тогтоолоос онцолбол, Жастин Каплаг "Саусгоби Сэндс” компанийн гүйцэтгэх захирлаар зургаан сарын хугацаанд ажиллахдаа татварын тайлангаа зохих журмын дагуу тайлагнаагүй, татварт ногдох орлогыг зориудаар бууруулж мэдүүлсэн зэрэг үйлдэлд зохион байгуулагчаар оролцож нийт 46.2 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2-т зааснаар таван жил хоёр сараар хорих ялын дүгнэлт үйлджээ. Түүнтэй хамт компанийн санхүүгийн менежрээр ажиллаж байсан Хиларион Кажуком мөн хугацаанд "Саусгоби сэндс” компанийн санхүүгийн тайлан тооцоог гаргахдаа Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчиж нийт 46.2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийж улсад онц их хэмжээний хохирол учруулсан учир Жастин Каплагийн ижил зүйлчлэлээр таван жил гурван сарын хугацаагаар хорих ял оноох санал гаргажээ.

 

Харин Кристобал Дэвидийг 2007-2011 онуудад санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байхдаа өмнөх удирдлагуудтайгаа хамтран 38.8 тэрбум төгрөгийн татварыг төлөхөөс зайлсхийсэн үйлдлээр нь түүнд мөн таван жил гурван сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байв. Хэргийн гол нотлох баримт нь шинжээчийн дүгнэлт байсан юм. Шүүхийн үндэсний хүрээлэнгээс томилогдсон таван шинжээч Жастин Капла нарыг санхүүгийн тайлангаа засварласан, нүүрс тээвэрлэлтийн өртгийг өсгөсөн, борлуулалтын орлогыг бууруулсан зэрэг үйлдэл нь тогтоогдсон хэмээн дүгнэжээ. Харин өмгөөлөгчид шинжээчийн дүгнэлтийг эсэргүүцэж, хууль зөрчсөн хэмээн байр сууриа илэрхийлснээр дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар мөрдөн байцаалтад буцаасан билээ. Шүүх хурлын төгсгөлд  Жастин Капла "Би Монгол Улсын хууль журмыг зөрчсөн үйлдэл хийгээгүй. Үүнийг шүүх бүрэн нотлоосой гэж хүсч байна. Хоёр жил хилийн хориотой байсан болохоор энэ хугацаанд ар гэрийнхэнтэйгээ уулзсангүй. Хилийн хоригийг цуцалж өгөөч” гэв. Бусад шүүгчдэгчид ч түүнтэй ижил саналыг хэлсэн юм.

 

 ГАДААДЫНХНЫ ШАХАЛТ

 Жастин Капла нарыг шалгах хугацаанд тэдэнд анхаарал тавигчид өмгөөлөгчдөөр нь зогссонгүй. Тэд Монгол Улсаас гарч явах эрх олж авахын тулд АНУ-ын Конгресст хүсэлт явуулсны үндсэнд НҮБ-аас Манай улсын эрх баригчдыг энэ талаар тайлбар өгөхийг хүсчээ. Манай улс зургаан сарын дотор хариу өгөх ёстой ч одоогоор ямар ажиллагаа явуулсан нь тодорхойгүй байгаа юм. Үүнээс гадна "Саусгоби сэндс” компанийн удирдлагуудад сэтгэл зовниж байгаагаа АНУ-ын Төрийн Департментын хөрөнгө оруулалтын орчны үнэлгээний хэлтсээс илэрхийлсэн удаатай. Тэд манай улсыг гадаадын иргэнийг удаан хугацаагаар хорьж байгаа нь олон улсад Монгол Улсын талаар сөрөг ойлголт төрөх вий гэсэн мэдэгдлээр "шахаа үзүүлжээ”. Ямартаа ч олон улсын хэмжээнд анхаарал татаж буй уул уурхайн томоохон компанийн толгойлогчийн холбогдсон хэргийг удахгүй анхан шатны шүүхээр хэлэлцэх нь. Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлснээр өнгөрсөн оны наймдугаар сараас хойш татвараас зайлсхийсэн гадаад иргэдийн хэрэгт дахин долоон шинжээч ажиллуулсан байна. Гурав дахь удаагийн нэмэлт мөрдөн байцаалтын дүнд шинжээчид Жастин Капла нарыг 90 тэрбум төгрөгийн татварт ногдох орлого болох 17.4 тэрбум төгрөг буюу Монгол Улсад онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэж дүгнэжээ.

 

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


 
Гурван удаагийн нэмэлт мөрдлөгөөр буруутгагдсан Жастин Капла нар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Rio Tinto” Оюу толгойн төслийн улмаас $138.75 саяын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцжээ

 "Rio Tinto” компани Оюу толгойн зэс-алтны уурхайн өргөтгөлийн ажил ...

2025 оны 06 сарын 20, 08 цаг 48 минут
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани