Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.ГАЛБААТАР: Зэсийн үнэ 5500 ам.доллар болвол "Эрдэнэт" үйлдвэр алдагдалтай ажиллаж, улсын төсөв бүрдэхэд хүндрэл учирна

Д.ГАЛБААТАР: Зэсийн үнэ 5500 ам.доллар болвол "Эрдэнэт" үйлдвэр алдагдалтай ажиллаж, улсын төсөв бүрдэхэд хүндрэл учирна
"Эрдэнэт" үйлдвэрийн Эдийн засаг маркетингийн хэлтсийн орлогч дарга Д.Галбаатартай зэсийн үнийн уналттай холбогдуулан цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн уналш энэ эрчээрээ удаан үреэлжилбэл улсын төсвийн бүрдүүлэлтэнд хэрхэн нөлөөлөх тухай тоймлон мэдээлсэн юм.
 
- Дэлхийн зэсийн зах зээлийн үнэ "Эрдэнэт" үйлдвэрийн орлогод шууд нөлөөлнө. Танай компанид өнөөдөр үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдлын талаар та тодруулахгүй юу?
-"Эрдэнэт" үйлдвэрийн борлуулалтын орлого дэлхийн зэсийн зах зээлийн үнээс шууд шалтгаалдаг. Зэсийн үнэ тодорхой үечлэлтэй унах тохиолдол, шалтгаан бий. Өмнө нь үнэ 1998 онд 2600 ам.доллароос 1910 ам.доллар, 1995-2000 онд 1500 ам.доллар хүртэл унасан. 2007 онд 7100 байсан нь 5149 ам.доллар, 2014 онд 8821 байсан бол 2015 оны 1-р сарын 14-ний байдлаар 5624 ам.доллар болтлоо зэсийн үнэ дэлхийн зах зээлд унасан. Сүүлийн ханшаар 5660 ам.доллар байна. Энэ удаагийн зэсийн үнийн уналт дэлхийн эдийн засгийн хямралтай шууд холбоотой. Өнөөдөр Америк, Баруун европ, Орос, Хятадад эдийн засгийн хямрал нүүрлэсэн. Зэсийн үнийн уналт цаашдаа үргэлжилж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ байдлыг "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагууд шинэ менежментийн баг урьдчилан харж байсан. Өнгөрсөн оны 12-р сарын 26-нд Ерөнхий захирлын тушаал гарч, хямралын үед "Эрдэнэт" үйлдвэр хэрхэн ажиллах талаар бодлогын баримт бичиг боловсрууллаа. 1-р сарын 12-ноос эдийн засгийн хямралын эсрэг бодитой арга хэмжээ авч эхэлсэн. Өнөөдөр дэлхийн зах дээл дээр зэсийн үнэ унасаар 5660 ам.доллар болж буурлаа. Энэ бол зэсийн үнэ 5500 ам.доллар хүрч буурахад хэрэгжүүлэх хямралын эсрэг хөтөлбөрийг эхлүүл гэсэн дохио. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 5800 ам.доллар байхад манай үйлдвэр 36,6 тэрбум, 5500 ам.доллар хүрвэл 100 тэрбум, 5000 ам.долларт хүрвэл 183 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоо бий.
 
-"Эрдэнэт", үйлдвэр алдагдалтай ажиллавал улсын төсвийн орлоно тасалдана гэсэн үг. Хямралыг даван туулах төлөвлөгөө боловсруулсан. Бодитой арга хэмжээ авч, үр дүнд хүрч байна уу?
-Ямар зардлуудыг хэмнэж энэ алдагдлыг хязгаарлах ёстойг бодлогоор зохицуулсан хөтөлбөр боловсруулсан. Одоогоор бид хямралын 1-р төвшингийн арга хэмжээг хэрэгжүүлээд явж байна. Хямралын нөхцөл байдал арилтал шинээр ажилтан авахыг зогсоолоо, хөлсний гэрээгээр түр ажиллаж байгаа хүмүүсийг тэтгэвэрт гарч буй ажилтны оронд ажиллуулна. Ингэж цалин хөлсний зардлаа хэмнэнэ. Гэхдээ бид ажиллагчдаа цомхотгох бодлого хэрэгжүүлэхгүй. Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн байдал хүнд байхад нэг хүн ч гэсэн ажилтай байх хэрэгтэй. Нөгөө талаас "Эрдэнэт" үйлдвэр Монгол улсын эдийн засагт нөлөөтэй. Зэсийн үнэ 5500 ам.доллар болчихвол "Эрдэнэт" үйлдвэр алдагдалтай ажиллаж, улсын төсөв бүрдэхэд хүндрэл учирна. Монгол улс 2015 оны төсвөө хэлэлцэж байна. Төсөвт зэсийн тэнцвэржүүлэх үнийг 6354 ам.доллараар тооцсон. Гэтэл зэсийн үнэ дэлхийн зах зээлд түүнээс доошоо орчихлоо. Тэгэхээр улсын төсвийн мөнгө орохгүй. Нөхцөл байдал ингэж өөрчлөгддөг учраас "Эрдэнэт" үйлдвэр хатуу бодлоготой ажиллах шаардлагатай. Эдийн засгийн хямралын эсрэг арга хэмжээний хүрээнд бараа материал худалдан авалтыг зогсоолоо. Үйлдвэрийн агуулахад байгаа нөөцөөр 1-2 cap ажиллах бодлого хэрэгжүүлж байна. Шатах тослох материалын хэмнэлтийн горимд шилжлээ. Мөн боловсон хүчний сургалтын, нийгмийн сангийн, урлаг, спортын үйл ажиллагаанд зарцуулдаг зардлыг 50 хувь, удирдлагын зардлыг 20 хувь, томилолтын зардлыг 30 хувь "царцааж" байна. Бүх чиглэлд хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэн "бүсээ чангалж" байж эдийн засгийн хямралыг "Эрдэнэт" үйлдвэр эрсдэл багатай давах юм.
 
-"Эрдэнэт" үйлдвэрт үйлдвэрлэлийн шинэчлэл хийгдэж байсан. Энэ ажил зогсох уу?
-Нөгөө талаас эдийн засгийн хүнд байдлыг "Эрдэнэт" үйлдвэр борлуулалтын орлогоо нэмэгдүүлж давна. Тиймээс Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг ирэх 5-р сард ашиглалтанд оруулахаар одоо ч барилгын ажил үргэлжилж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр үйлдвэрийн хүдэр боловсруулалт 6 сая тонноор нэмэгдэнэ. Хүдэр боловсруулалтыг дагаад цэвэр зэс үйлдвэрлэл нэмэгдэнэ. Өнгөрсөн 2014 онд ч манай компани эдийн засаг санхүүгийн тогтворжуулалтын бодлогын хүрээнд ажилласан. Борлуулалтын орлогыг 4000 тонн цэвэр зэсээр нэмэгдүүлж, зардлаа хэмнэсэн. Шинэ он гараад эдийн засгийн хямралын эсрэг бодлого хэрэгжүүлээд явж байна. Одоо үүсээд байгаа "эдийн засгийн хямрал" анхны тохиолдол биш. "Эрдэнэт" үйлдвэр эдийн засгийн хүнд хямралыг удаа дараа давсан. Ялангуяа 1989, 1990 онд улс орон зах зээлд шилжиж байхад борлуулалтын орлого 20-30 хувь хүртэл буурч байсан. Тиймээс манай үйлдвэрийн 6000 ажилтан эдийн засгийн энэ хүнд байдлыг "бүсээ чангалж", ханцуйгаа шамлан ажиллаж хамтдаа амжилттай туулна гэж найдаж байна.
Д.ГАЛБААТАР: Зэсийн үнэ 5500 ам.доллар болвол "Эрдэнэт" үйлдвэр алдагдалтай ажиллаж, улсын төсөв бүрдэхэд хүндрэл учирна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани