Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Галбаатар: Зэсний үнэ 5500 ам.доллар болвол "Эрдэнэт" үйлдвэр алдагдалтай ажиллаж, улсын төсөв бүрдэхэд хүндрэл учирна

 Д.Галбаатар: Зэсний үнэ 5500 ам.доллар болвол "Эрдэнэт" үйлдвэр алдагдалтай ажиллаж, улсын төсөв бүрдэхэд хүндрэл учирна"Эрдэнэт ” үйлдвэрийн Эдийн засаг маркетингийн хэлтсийн орлогч дарга Д.Галбаатартай зэсийн үнийн уналттай холбогдуулан цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн уналт энэ эрчээрээ удаан үргэлжилбэл улсын төсвийн бүрдүүлэлтэд хэрхэн нөлөөлөх тухай тоймлон мэдээлсэн юм.

-Дэлхийн зэсийн зах зээлийн үнэ "Эрдэнэт” үйлдвэрийн орлогод шууд нөлөөлнө. Танай компанид өнөөдөр үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдлын талаар та тодруулахгүй юу?

- "Эрдэнэт” үйлдвэрийн борлуулалтын орлого дэлхийн зэсийн зах зээлийн үнээс шууд шалтгаалдаг. Зэсийн үнэ тодорхой үечлэлтэй унах тохиолдол, шалтгаан бий. Тухайлбал, 1998 онд 2600 ам.доллараас 1910 ам.доллар, 1995-2000 онд 1500 ам.доллар хүртэл унасан. 2007 онд 7100 байсан нь 5149 ам.доллар, 2014 онд 8821 байсан бол энэ сарын 14-ний байдлаар 5624 ам.доллар болтлоо зэсийн үнэ дэлхийн зах зээлд унасан.

Сүүлийн ханшаар 5660 ам.доллар байна. Энэ удаагийн зэсийн үнийн уналт дэлхийн эдийн засгийн хямралтай шууд холбоотой. Өнөөдөр Америк, Баруун Европ, Орос, Хятадад эдийн засгийн хямрал нүүрлэсэн. Зэсийн үнийн уналт цаашдаа үргэлжилж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ байдлыг "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд шинэ менежментийн баг урьдчилан харж байсан.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд Ерөнхий захирлын тушаал гарч, хямралын үед "Эрдэнэт” үйлдвэр хэрхэн ажиллах талаар бодлогын баримт бичиг боловсрууллаа. Энэ сарын 12-ны өдрөөс эдийн засгийн хямралын эсрэг бодитой арга хэмжээ авч эхэлсэн. Өнөөдөр дэлхийн зах дээл дээр зэсийн үнэ унасаар 5660 ам.доллар болж буурлаа.

Энэ бол зэсийн үнэ 5500 ам.доллар хүрч буурахад хэрэгжүүлэх хямралын эсрэг хөтөлбөрийг эхлүүл гэсэн дохио. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 5800 ам.доллар байхад манай үйлдвэр 36.6 тэрбум, 5500 ам.доллар хүрвэл 100 тэрбум, 5000 ам.долларт хүрвэл 183 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоо бий.

-"Эрдэнэт” үйлдвэр алдагдалтай ажиллавал улсын төсвийн орлоно тасалдана гэсэн үг. Хямралыг даван туулах төлөвлөгөө боловсруулсан. Бодитой арга хэмжээ авч, үр дүнд хүрч байна уу?

-Ямар зардлуудыг хэмнэж энэ алдагдлыг хязгаарлах ёстойг бодлогоор зохицуулсан хөтөлбөр боловсруулсан. Одоогоор бид хямралын I түвшингийн арга хэмжээг хэрэгжүүлээд явж байна. Хямралын нөхцөл байдал арилтал шинээр ажилтан авахыг зогсоолоо, хөлсний гэрээгээр түр ажиллаж байгаа хүмүүсийг тэтгэвэрт гарч буй ажилтны оронд ажиллуулна. Ингэж цалин хөлсний зардлаа хэмнэнэ. Гэхдээ бид ажилчдаа цомхотгох бодлого хэрэгжүүлэхгүй.

Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн байдал хүнд байхад нэг хүн ч гэсэн ажилтай байх хэрэгтэй. Нөгөө талаас "Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсын эдийн засагт нөлөөтэй. Зэсийн үнэ 5500 ам.доллар болчихвол "Эрдэнэт” үйлдвэр алдагдалтай ажиллаж, улсын төсөв бүрдэхэд хүндрэл учирна. Монгол Улс 2015 оны төсвөө хэлэлцэж байна. Төсөвт зэсийн тэнцвэржүүлэх үнийг 6354 ам.доллараар тооцсон. Гэтэл зэсийн үнэ дэлхийн зах зээлд түүнээс доошоо орчихлоо.

Тэгэхээр улсын төсвийн мөнгө орохгүй. Нөхцөл байдал ингэж өөрчлөгддөг учраас "Эрдэнэт” үйлдвэр хатуу бодлоготой ажиллах шаардлагатай. Эдийн засгийн хямралын эсрэг арга хэмжээний хүрээнд бараа материал худалдан авалтыг зогсоолоо. Үйлдвэрийн агуулахад байгаа нөөцөөр 1-2 сар ажиллах бодлого хэрэгжүүлж байна. Шатах тослох материалын хэмнэлтийн горимд шилжлээ. Мөн боловсон хүчний сургалтын, нийгмийн сангийн, урлаг, спортын үйл ажиллагаанд зарцуулдаг зардлыг 50 хувь, удирдлагын зардлыг 20 хувь, томилолтын зардлыг 30 хувь "царцааж” байна. Бүх чиглэлд хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэн "бүсээ чангалж” байж эдийн засгийн хямралыг "Эрдэнэт” үйлдвэр эрсдэл багатай давах юм.    ,

-"Эрдэнэт” үйлдвэрт үйлдвэрлэлийн шинэчлэл хийгдэж байсан. Энэ ажил зогсох уу?

-Нөгөө талаас эдийн засгийн хүнд байдлыг "Эрдэнэт” үйлдвэр борлуулалтын орлогоо нэмэгдүүлж давна. Тиймээс Баяжуулах фабрикийн өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг ирэх тавдугаар сард ашиглалтад оруулахаар одоо ч барилгын ажил үргэлжилж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр үйлдвэрийн хүдэр боловсруулалт зургаан сая тонноор нэмэгдэнэ. Хүдэр боловсруулалтыг дагаад цэвэр зэс үйлдвэрлэл нэмэгдэнэ.

Өнгөрсөн 2014 онд ч манай компани эдийн засаг санхүүгийн тогтворжуулалтын бодлогын хүрээнд ажилласан. Борлуулалтын орлогыг 4000 тонн цэвэр зэсээр нэмэгдүүлж, зардлаа хэмнэсэн. Шинэ он гараад эдийн засгийн хямралын эсрэг бодлого хэрэгжүүлээд явж байна. Одоо үүсээд байгаа "эдийн засгийн хямрал” анхны тохиолдол биш. "Эрдэнэт” үйлдвэр эдийн засгийн хүнд хямралыгг удаа дараа давсан. Ялангуяа 1989, 1990 онд улс орон зах зээлд шилжиж байхад борлуулалтын орлого 20-30 хувь хүртэл буурч байсан. Тиймээс манай үйлдвэрийн 6000 ажилтан эдийн засгийн энэ хүнд байдлыг "бүсээ чангалж”, ханцуйгаа шамлан ажиллаж хамтдаа амжилттай туулна гэж найдаж байна.

Эх сурвалж: "Нийслэл таймс"
Д.Галбаатар: Зэсний үнэ 5500 ам.доллар болвол "Эрдэнэт" үйлдвэр алдагдалтай ажиллаж, улсын төсөв бүрдэхэд хүндрэл учирна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 15:14
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өчигдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өчигдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани