- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монголд "падгүй" үнийн уналт
Тэглээ
гээд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдэх, Орос хилийн үнээ
нэмэх сургаар шатахууны үнэ нэмж, бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгддөг
хэрнээ газрын тосны үнэ шалдаа уначихаад өндийхгүй, улс орнууд зах
зээлийнхээ жамаар шатахууныхаа үнийг буулгаад байхад юу ч болоогү ймэт
нүдэн балай, чихэн дүлий суугаад байх нь хэр шударга юм бол.

Энэ мэтчилэн өнгөрсөн долдугаар сараас
хойш 50 гаруй хувиар огцом унаад буй газрын тосны үнэ нэг талаар ОХУ,
Венесуэл, Саудын Араб зэрэг экспортлогч орнуудын эдийн засагт хүнд тусч
байгаа ч нөгөөтэйгүүр импортлогч орнууд, хэрэглэгчдийн санхүүд эергээр
нөлөөлж буй дүр зураг харагдаж байна. Цаашид ч энэ өөрчлөлт, нөлөөлөл
үргэлжилнэ гэдгийг Олон улсын валютын сан, Дэлхийн банк болон бусад
томоохон банк, санхүүгийн байгууллагын мэргэжилтэн шинжээчид тооцоолж,
мэдээлээд байгаа юм. Дэлхийн эдийн засгийн 2015 оны шинэчилсэн хэтийн
төлөвийг энэ долоо хоногт танилцуулахаар зэхэж буй Олон улсын валютын
сангийн тэргүүн Кристин Лагард энэ талаар ярихдаа Тазрын тосны үнийн
уналт хэдийгээр нийт эдийн засагт дорвитой нөлөөлөл үзүүлэхгүй ч
импортлогч орнууд, хөгжиж буй орнуудын эдийн засагт тодорхой хэмжээнд
эерэг нөлөөг үзүүлнэ. Ялангуяа Засгийн газрын зардалд эзлэх эрчим хүч,
нефть бүтээгдэхүүний салбарын татаасыг бууруулж, ядуурал болон бусад
чухал асуудалд чиглүүлэх боломж гарна" гэдгийг онцолсон байна. Жишээ нь,
газрын тосны үнэ бага төвшинд хэвээр байвал Энэтхэг улс л гэхэд эрчим
хүчний салбарт төрөөс өгдөг татаасын зардлаа энэ онд 2.5 тэрбумаар
бууруулах боломж харагдаж байгаа аж. Манайхаар бол үнэ тогтворжуулах
хөтөлбөрийг зогсоосон ч шатахууны үнэ өсөхгүй байх боломжийг дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн уналт олгож байна гэсэн үг.
Дэлхийн банкнаас мөн өнгөрсөн долоо
хоногт 2015 оны дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийг шинэчлэн
танилцуулсан. Тэд бас л газрын тосны үнийн уналт импортлогч орнуудад
таатай нөлөө үзүүлнэ гэдгийг тайландаа онцолсон байгаа. Зах зээлийн
хуулиараа бол импортлогч орнуудад дээр жишээ болгон дурдсан АНУ, Хятад,
Энэтхэг, Япон болон бусад орнуудтай адил үзэгдэл болох учиртай аж.
Улмаар үнийн хөөрөгдлийн нэг гол хөшүүрэг болдог шатахууны үнэ буурснаар
бусад бараа бүтээгдэхүүн, инфляцын төвшин дагаж буурч, эдийн засгийн
өсөлт нэмэгдэх учиртай. Бүр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 10
хувиар буурах тутамд газрын тос импортлогч орнуудын ДНБ-ий өсөлт 0.1
хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа гэсэн тооцоо ч гарсан байна.
Энэ талаар Дэлхийн банкны Хөгжлийн
төлөв хариуцсан захирал Аяхан Козе Тазрын тосны үнэ бага байх нь чамгүй
хэмжээний ашиг орлогыг экспортлогч орнуудаас хөгжиж буй импортлогч
орнуудад шилжүүлнэ. Импортлогч орнуудын хувьд инфляц, алдагдлаа
бууруулах боломж олгоно" гэжээ.
Аливаа хямралд хохирогчоос гадна бас
хожигч ч бас байдгийг газрын тосны үнийн огцом уналт дэлхийн бараг улс
орон бүрт сайн, муу ямар нэг байдлаар нөлөөлж байгаагаас харж болохоор
байна. Харин манай улсад хэрхэн нөлөөлж байна вэ. Газрын
тосны үнэ өсч эхэлсэн өнгөрсөн долдугаар сараас хойш манайд шатахууны
үнэ 10, 20 хувь байтугай, нэг ч төгрөгөөр буурсангүй. Үүнийгээ нефть
импортлогчид ам.долларын ханшийн өсөлттэй холбон тайлбарладаг. Өнгөрсөн
хугацаанд бараг өсөөгүй нь их юм гэж хэлдэг.
Тэгвзл хар ухаанаар бодоод үзье л дээ. Газрын тосны үнэ огцом өсч
эхэлсэн өнгөрсөн долдугаар сард ам.долларын ханш манайд 1850 төгрөгийг
даваад явж байж. Харин өнөөдөр 1932 төгрөгтэй тэнцэж байгаа гэвэл
өнөөдрийг хүртзл ойролцоогоор тав орчим хувиар өссөн байгаа юм. Энэ
хугацаанд газрын тосны үнэ 50 гаруй хувиар буурсан гээд бодоход ямар нэг
байдлаар нөлөөлөх л учиртай баймаар. Энэ талаар Монголын экспортлогчдын
холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж гуай манай сонинд өгсөн нэг
ярилцлагадаа "Нефть бүтээгдэхүүний үнэ ганцхан Орост ч биш дэлхий
нийтээр уналттай байна. Гэхдээ дотоодод зарж байгаа жижиглэнгийн
шатахууны үнэ буурахгүй байна. Уг нь багадаа л 10-20 хувиар буурах
нөхцөл бүрдсэн байна. УИХ дээр хүртэл үнийг буулгах нөхцөл бүрдсэнийг
ярьсан. Харамсалтай нь, тэгсэнгүй. Засгийн газар, салбарын яам нь тооцоо
судалгаа хийхгүй байна. Зах зээлийн үнэ унаж байхад импортын барааны
бөөний үнэ, жижиглэнгийн үнэ буурах ёстой шүү дээ" гэж хэлж байсан.
Манай улс газрын тос, тосон
бүтээгдэхүүний хэрэгцээгээрээ гаднаас, ялангуяа хойд хөршөөсөө хараат.
ОХУ-аас нийт хэрэгцээнийхээ 90 орчим хувийг, үлдсэнййг нь Хятад,
Солонгос, Сингапур зэрэг улсаас импортоор авч хангадаг гэдэг нь үнэн.
Тэглээ гээд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдэх, Орос хилийн
үнээ нэмэх сургаар шатахууны үнэ нэмж, бараа бүтээгдэхүүний үнэ
хөөрөгддөг хэрнээ газрын тосны үнэ шалдаа уначихаад өндийхгүй, улс
орнууд зах зээлийнхээ жамаар шатахууныхаа үнийг буулгаад байхад юу ч
болоогүй мэт нүдэн балай, чихэн дүлий суугаад байх нь хэр шударга юм
бол. Эсвэл энэ нь дэлхийн бүх улсад хамаатай ч Монголд л огт падгүй
өөрчлөлт юм уу.
"Үндэсний шуудан"
Монголд "падгүй" үнийн уналт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани