Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.Энхсайхан:Тавантолгойн хэлэлцээр бүтэх магадлал гуравны нэг

М.Энхсайхан:Тавантолгойн хэлэлцээр бүтэх магадлал гуравны нэгДэлхийн хэмжээнд нөөцийг нь тогтоосон ордуудад нэг их наяд 960 сая тонн нүүрс байгаагийн ердөө хоёрхон хувь нь Монголд байдаг аж. Гэхдээ манай улс нүүрсний нөөцөөрөө 15 дугаарт жагсдаг юм байна. Нүүрстэй улсуудын дэргэд өчүүхэн ч нүүрсгүйгийнх нь дэргэд баян гэсэн үг. Гэвч манайхан байгалийн баялгаа "юм" болгож чадахгүй байгаа. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах гэж сүүлийн тав зургаан жил ярьж байгаа ч шийдсэн зүйл алга. Харин оны өмнөхөн Хятадын "Шиньхуа", Японы"Сумимото" Монголын *ЭмСиЭс" компанийн хамтарсан консерциум коксжих нүүрсний арвин их нөөцтэй Тавантолгойн ордод хөрөнгө оруулахаар шалгарсан билээ. Гэхдээ хөрөнгө оруулсныхаа шанд тэд ямар ашиг олох, Монголын Засгийн газар, цаашлаад ард түмэн энэ төслөөс юу хүртэх эсэхийг шийдэх гээд бүх асуудал хэлэлцээрийн шатандаа л явж байна. 'Хэлэлцээр хийх явц их хүнд байна" гэж Монгол Улсын сайд М.Энхсайхан даваа гаригт болсон Засгийн газрын хурал дээр танилцуулга хийхдээ онцолжээ. Уг нь энэхүү төслөөс Монголын эдийн засаг ихээхэн хамаарах болоод буй. Тиймээс бид зөв бодлого барьж байгалийн баялгаа ашиглахгүй бол Монголын нүүрсээр дэлхий дутахгүй. Нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэргүүлж байгаа Австрали улс гэхэд өдөртөө 150 сая тонн нүүрс бусад оронд экспортолж буй. Тэд ийм хэмжээний нүүрс дамжуулан өнгөрүүлэх хилийн боомтынхоо хүчин чадлыг нэмэхээр ажиллаж байгаа юм байна. Урд хөршийн дотоодын нүүрс тээвэрлэх зориулалт бүхий төмөр зам нь нүүрстэй вагоны түгжрэл болоод байгаа талаар мэдээлж байгаа.
 
Энэ түгжрэлээ нэмэгдүүлэн манай нүүрсийг тээвэрлэх сонирхол тэдэнд байхгүй байлаа гэхэд буруутгах аргагүй. Харин Тавантолгойн ордод хөрөнгө оруулах "Шиньхуа" өөрийн сүлжээ төмөр замтай нь боломжийг нэмэгдүүлэх магадлалтай. Ямартай ч Засгийн газар дээрх хөрөнгө оруулагчдад 30 сая тонн нүүрс боловсруулах үйлдвэр барих, өмнө хийсэн ажлын хөлснөөс гадна эхний ээлжид дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулах, эргэн төлөгдөх нөхцөлтэй 150 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох шаардлага тавьж байгаа. Дээрээс нь төмөр замаа өөрсдөө барь, 30 жилийн дараа суурь бүтцийг улсад эргүүлэн өгөх болзол хүлээлгэхээр ажиллаж байгаа юм.
 
Энэ талаар Монгол Улсын сайд М.ЭНХСАЙХАНААС тодрууллаа.
 
-Та Засгийн газрын хуралдаан дээр Тавантолгойн төслийн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр хүнд байна гэжээ. Та юуг нь хүнд гэж үзэж байгаа вэ?
-Хэлэлцээрийг амжилттай болгохын тулд хийх ёстой бүх зүйлийг хийнэ. Хамгийн гол нь их олон талын оролцоотой шийдэгдэх асуудал байгаа юм. Компанийн, Засгийн газрын, магадгүй УИХ-ын төвшинд ч шийдэх асуудал байгаа. Яагаад гэвэл, асар их хөрөнгө мөнгө шаардагдах юм. Банк санхүүгийн байгууллагаас мөнгө босгох шаардлага бий. Тэгэхээр их удаан хугацаанд ажиллах төсөл учраас манай төрийн байгууллага бүх төвшиндөө оролцохоор байгаа. Хамгийн гол нь болж байгаа үйл явдал, асуудлыг харах өнцөг нь өөр байгаа нь хүндрэл үүсгэж байгаа. Тэгэхээр мэдээлэл, ойлголтын нэгдмэл байдлыг хангана гэдэг нь өөрөө цаг авсан ажил болоод байна.
 
-Цагаан сараас өмнө амжихаар байна уу?
-Энэ төслийг амилуулъя гэвэл хурдлах л хэрэгтэй. Бидний зорилго амжуулъя гэсэн хугацаа нь цагаан сар. Тэрнээс цаашлахаар төсөл унах магадлал өснө үү гэхээс босох магадлал нэмэгдэхгүй. Магадлалаар л ярих учраас цаг хожих ёстой.
 
-Унах магадлал бас байгаа хэрэг үү?
-Байлгүй яах вэ. Бүтэх, бүтэхгүйн тухайд бүтэх магадлал нь гуравны нэг, бүтэхгүй нь гуравны хоёр хувь. Яг ийм л үед бид хэлэлцээр хийж байна. Харин хэлэлцээр амжилттай болбол бүтэх магадлал 50 хувь болж өснө. Угаасаа ганц Монголоос хамаарахгүй, дэлхий ертөнц, банк, Япон, Хятадын дотоод байдлаас хамааралтай. Энд их мөнгө хэрэгтэй болохоор бидний хүслээр шийддэг асуудал биш. Хятадад ч Тавантолгойд мөнгөө заавал оруулах шаардлага байгаа ч юм уу, үгүй юү гэж дотроо зөрчилдөж байгаа. Тийм болохоор магадлалаар ярих юм бол хэлэлцээр амжилттай явлаа гэхэд 50:50 л байдаг, бусдаас хамаарч байгаа учраас тэр юм.
 
 
М.АЛТАНЦЭЦЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
М.Энхсайхан:Тавантолгойн хэлэлцээр бүтэх магадлал гуравны нэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 15:14
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өнөөдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өнөөдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

Өчигдөр, 16:55
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

Өчигдөр, 14:52
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани