Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"ОЮУ ТОЛГОЙ" ОРОН НУТГИЙН ИРГЭДТЭЙ ЯМАР АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭЭРТ ОРОХ ВЭ

Б.ШИРНЭН
"Үндэстэн дамнасан "Рио Тинто" корпорацын чухал хөрөнгө оруулалт хийсэн газар нь Монгол Улс гэж одоогоос хагас жилийн өмнө шахуу "ИндастриОЛЛ" холбоо мэдэгдэж байв. Өнгөрсөн оны аравдугаар сард тус холбоо Монголд том хэмжээний уулзалт зохион байгуулж, "Рио Тинто" корпорацын олон улсын хэмжээнд явуулж буй үйл ажиллагаанд ажилчдын эрх ашиг зөрчигдөж, байгууллагын зүгээс зүй бусаар авирлаж байгаа явдлыг таслан зогсоох компанит ажил эхлүүлж, мөн эрчимжүүлж байгаагаа зарласан. Гэхдээ өнөөдрийн байдлаар 140 улсын 50 сая ажилчдыг төлөөлдөг Олон улсын үйлдвэрчний эвлэлийн тус холбоо Монголын "Оюу Толгой" төслийн үйлдвэрчний эвлэлтэй нэгдсэнээр Уул уурхайн салбарт хүчтэй нөлөө учруулж чадсангүй. Юутай ч, тэдний зүгээс дэвшүүлсэн зарим нэг асуудлууд сөхөгдөж эхэлсэн талаар эх сурвалж хэллээ.
 
"Оюу Толгой" гурван талт хэлэлцээрт орно Ирэх хоёрдугаар сарын 5,6-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэдийн нийтийн хурал болох гэж байна. Энэхүү хуралд уул уурхайн компаниудын үйл ажиллагааны эсрэг зогсдог орон нутгийн харьяаллын төрийн бус болон сайн дураараа нэгдсэн иргэдийн холбоод дуу хоолойгоо хүчтэй хүргэхээр зэхжээ.
 
Тэд хурлаар Уул уурхайн үйл ажиллагааны улмаас тулгарч буй асуудлуудыг ярилцаж, эдгээртэй холбоотой гомдол, асуудлыг шийдэх механизм боловсруулах боломжтой хэмээн найдаж онцгой анхаарал хандуулж байна. Учир нь нийтийн хурлын орон нутгийн Засаг захиргаа, "Оюу Толгой", малчдын төлөөлөл гэсэн гурван тал хэлэлцээрт орох бөгөөд аман тохиролцоогоор бус гурван талын төлөөлөгчдийн гарын үсгээр асуудал шийдвэрлэж эцсийн цэг тавина гэсэн тохиролцоонд хүрээд байгаа аж. Тиймээс тэдний дэвшүүлэх болоод "Оюу Толгой" төслийн хүрээнд ажилчдын, малчдын эрх ашиг, орон нутгийн уугуул, суугуул иргэдийн эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгаа талаар холбоодын байр суурийг сийрүүлье. Доорх асуудлууд гурван талт хэлэлцээрийн үеэр дурдагдах юм. Нэн түрүүнд тэд, уул уурхайн улмаас сүйтгэгдсэн орчинд амьдарч байгаа буюу хамгийн их хохирол амсч буй орон нутгийн иргэдийн эрх ашгийг хөндөхөөр болжээ.
 
Нэг. Олддоггүй ажлын байр болоод "хонгилын ёроолд" шидсэн хоёр ширхэг алим ("4.11. Хөрөнгө оруулагч нь Өмнийн говийн бүсийн, ялангуяа Өмнөговь аймгийн иргэдийг сургах, ажлын байраар хангах, ажиллуулахад тэргүүн ээлжинд анхаарна") Хөрөнгө оруулалтын гэрээ болон Ашигт малтмалын хууль аль алинд нь орон нутгийн иргэдэд хөдөлмөрлөх боломж олгоход хамаарах ганцхан заалт нь энэ.
 
Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутагт "Оюу толгой" төсөл хэрэгжүүлэх болсноор уул уурхайн шууд нөлөөлөлд амьдрах болсон иргэд нь тус бүс нутгийнхан болж хувирсан. Хэдийгээр төсөл хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн ч орон нутгийн иргэд болоод "Оюу толгой" хооронд дээрх хуулийн заалт тус бүр харилцан хамааралгүй байх нь ихэссэн гэж Товийн газар шороо" ТББ өөрсдийн санал асуулгын дүнд тулгуурлан мэдээлж байна. Тухайлбал, нутгийн иргэд "Оюу толгой" төсөлд ажиллахдаа ихэвчлэн туслан гүйцэтгэх компаниудад бага болон мэргэжил  шаардахгүй туслах  ажлын байранд ажилладаг, шаардлага хэт өндөр зэргийг тодотгожээ. Энэ нь бодит байдал дээр илрэхдээ "Оюу толгой" нээлттэй ажлын байр зарлахдаа орон нутгаас өрсөлдөхөд, шалгарч хүчрэхгүй болзол тавьдаг гэнэ. Жишээлбэл, галч, манаачийн ажлын байрны шаардлагад англи хэлний мэдлэг, компьютер дээр ажиллах чадвар шаарддаг бол, цахилгаанчинд хүйс зааж насны хязгаар тавьдаг зэргээр илэрдэг байна. Ийм нөхцөлд "...ажлын байраар хангах, ажиллуулахад тэргүүн ээлжид анхаарна" гэсэн хуулийн заалт хэрэгжих боломжгүй гэж үзэж байгаа юм. Харин ажлын байрны аюулгүй ажиллагааны хувьд мөн л шүүмжлэл дагуулсан учраас хэлэлцэх ёстой гэж орон нутгийнхан үзлээ. Тэд аюулгүй ажиллагаа гэж баахан сургалт явуулдаг ч нормын хувцас нь угаасаар агшиж багадсан, бие барьсан байтал сольдоггүй, шаардлага тавихад зардлаа хэмнэх ёстой гэж ам тагладаг талаар учирлаж байна.
 
Түүнчлэн орон нутгаас "Оюу толгой" төсөлд ажиллаж байгаа ажиллагсад өглөөний цай, оройн хоолны нормд хамрагддаггүй учраас зарим нь өглөө идэх хүнсээ гэрээсээ авч явдаг байна. Ингэлээ ч кемп /саmр/-ийн үүдэнд хамгаалалтын ажилтнууд зарим нэг журмын дагуу хурааж авдаг учраас өдрийн цай хүртэл (ажлын автобус үүрийн дөрвөн цагт хөдлөхөөс эхлээд) хоолгүй тэсэх шаардлага гардаг нь өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй гэнэ. Тиймээс "өдрийн хоолонд өгдөг таваг хоолонд цаддаггүй" гэж орон нутгийн иргэд ярих болж. Мөн сайт (ажлын байрны нэршил) дээр байрлаж зардал гаргахгүй байгаа тэд Толдуу л агшаасан будаа, шарсан төмс, хоёр ширхэг алим байдаг. Үнэхээр цаддаггүй" гэснээр бодит цөхөрлөө өөрчлөх цаг болсон гэж үзлээ.
 
Хоёр. Гомдоллох эрхийг хаасан гэрээний нууилал Нөхөн олговрын гэрээгээр "Оюу толгой"-гоос ажлын байраар хангагдсан малчдын хөдөлмөрийн асуудлууд сэдвийн хүрээнд бүлэг ярилцлагад орсон малчдын ярианы үр дүнг энгийн нэг хүүрнэл болгон бичвэл дараах байдлаар уншигдах нь.
 
"Бид 45 км донсолгоо ихтэй шороон замаар 40 минутаас нэг цаг явж ажлын байрандаа хүрдэг. Энэ шороон замаар олон жил ажилчдыг тээвэрлэх явдал нь хором ч амсхийлгүй (машин амраахгүй ажиллах зарчим) ажиллуулж байгаа байдал зэрэг нь ажилчдын эрүүл мэндэд ноцтой сөргөөр нөлөөлснийг 40 нас ч хүрээгүй хоёр залуу ажилтан бөөрний өвчнөөр нас барсан болон зөөврийн ажилчдын үр зулбалт зэргээр нотолж болно.
 
Шөнийн дөрвөн цагаас оройн 19.30-2.0.30 хүртэлх цагийг бид ажилдаа зарцуулдаг. Үүний (шөнийн дөрвөн цагаас хойш) 12-13 цагт л цалин бодож, тооцдог. Гэтэл Улаанбаатараас нислэгээр ирдэг ахлах ажилчдын нислэгийн цаг ажилласанд тооцогдцог. Бид цалингийн асуудлаар компаниас хараат бус хуульчид хандах бол гэрээний нууцлал задруулсан асуудлаар хариуцлага хүлээлгэх журам байдаг..." гэсэн гомдол хөвөрнө. Ингээд гэрээний нууцлал гэдгийг нь харвал, гэрээний агуулгыг сонирхсон хүмүүс түүний тухай компанид мэдээлэх хүртэл чанад нууцалдаг хатуу заалттай юм байна. Үүнээс болоод бусдад цалин хөлсний талаар мэдэгдэж, гэрээг уншуулж хөндлөнгийн хуульчаас заавар зөвлөгөө авах, эрхээ хамгаалах боломжгүй нөхцөлд компанид хөдөлмөрөө мөлжүүлж байна гэж орон нутгийн иргэд үзэж байгаа юм.
 
Наад зах нь энэ асуудлын хүрээнд компани дотроо асуудал дэвшүүлэн уламжлахаар бол хэнд, хаана хандаж гомдол гаргах нь хэцүү байдаг аж. Ингээд ямар ч асуудал уламжилсан "орон нутгийнхан хоолны хэрүүл хийдэг" гэсэн хариулт сонсдог байна. Харин компанийн "Speak Out" гэх гомдол хүлээн авдаг утас, саналын хайрцаг, и-мэйл хаяг зэргээр гомдлоо дамжуулбал хүний нөөцийн ажилчин, тухайн хэлтсийн дарга нар гомдол гаргасан асуудлаар уулзаж яг хэн энэ гомдлыг зохион байгуулсан, хэн бусдыг манлайлсан зэргээр хардаж сэрдэн, олж мэдвэл ажлаас халдаг тухай орон нутгийн иргэд ярьж.
 
Тиймээс одоо үүсээд байгаа болон цаашид үүсэх олон асуудлыг хууль, эрхзүйн хүрээнд зохицуулахын тулд ирэх сарын 5,6-нд болох гурван талт хэлэлцээрийн үеэр Ашигт малтмалын тухай хуулийн 44.1-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зохих хууль тогтоомжийн дагуу уурхайд ажиллагодын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн нөхцөл болон тухайн сум дүүргийн иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар тодорхой үйл ажиллагаа явуулна" гэсэн заалтын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор дээрх зөрчлүүдийг арилгах үүрэг амлалт авахуулж, гарын үсгээр баталгаажуулах нэн түрүүний зорилт тавиад байна. Мөн дээр дурдагдсан хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг нээлттэй, хоёр тал хэлэлцэн тохирдог нийтлэг стандартад нийцүүлэх, орон нутгийн, ялангуяа малчдад хөдөлмөрийн харилцааны тухай сургалт, мэдлэг олгох ажлыг тогтмол хийж байх талаар тохиролцоонд хүрэхээр ажиллах юм байна.
"Ардчилал"
"ОЮУ ТОЛГОЙ" ОРОН НУТГИЙН ИРГЭДТЭЙ ЯМАР АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭЭРТ ОРОХ ВЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

Өнөөдөр, 16:51
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

Өнөөдөр, 16:06
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

Өнөөдөр, 15:39
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

Өнөөдөр, 15:03
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд ...

2025 оны 11 сарын 20, 18 цаг 24 минут
2025 оны 11 сарын 20, 18 цаг 19 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

  “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” ...

2025 оны 11 сарын 14, 18 цаг 14 минут
2025 оны 11 сарын 14, 18 цаг 08 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

  Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын ...

2025 оны 11 сарын 12, 18 цаг 03 минут
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 55 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 47 минут
Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 42 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

  Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар ...

2025 оны 10 сарын 28, 17 цаг 16 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани