Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн салбарын шилдгүүдийг тодрууллаа

Уул уурхайн салбарын шилдгүүдийг тодрууллаа Монголын уул уурхайн шилдгүүдийг хараат бус шүүгчидтэйгээр шүүн шалгаруулдаг "Mining Journal Awards” ёслолын арга хэмжээг "Mongolian Mining Journal”  сэтгүүл тав дахь удаагаа зохион байгууллаа.

Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн компаниудын шилдэг туршлагыг олон нийтэд болон салбарынханд таниулж, эрдсийн салбарын хөгжилд эерэг уур амьсгал төрүүлэх зорилготой "Mining Journal Awards”-ын 2014 оны арга хэмжээ нь салбарын хувьд тун хүнд байсан хэцүүхэн жилийн ажил бүтээлийг шүүн шалгаруулж буйгаараа онцлог юм.  

Уул уурхайн салбарт уналтын гэж хэлж болохуйц мөчлөгийн үе тохиосон жил байсан ч 2014 онд компаниуд илүү эко, илүү тогтвортой, илүү хариуцлагатай ажиллагаа, илүү сайн технологийг нэвтрүүлэхээр ажилласнаа харуулж зүтгэснийг дээрх номинцациудад нэр дэвшсэн өрсөлдөгч компаниудын тоо, үйл ажиллагааны үзүүлэлтээс тод харагдсан гэж хэлж болно.

Зах зээл таагүй өрнөсөн 2014 оныг салбарын компаниуд хямралын менежментээр даван туулж чадсан төдийгүй энэ удаагийн шалгаруулалтад "Шилдэг уурхай”, "Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа”, "Шилдэг эко уурхай”, "Шилдэг технологи”, "Тогтвортой ажиллагааны үзүүлэлт” гэсэн таван номинацид хийсэн ажлаараа өрсөлдлөө. Үүнд:

  • "Шилдэг уурхай” номинацид "Уулс заамар”, "Эрдэнэс Тавантолгой”, "Алтан Дорнод Монгол” компаниуд оролцсоноос "Алтан Дорнод Монгол” компани 2014 оны төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлж, борлуулалтын орлогоо өмнөх оныхоосоо 60 хувиар нэмэгдүүлсэн амжилтаар шилдгээр шалгарлаа. Тус компани өнгөрсөн онд 15 сая куб метр уулын цул хөндөж, 1548 кг алт олборлож, улс, орон нутгийн төсөвт 3.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
  • "Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа”-д "Терра Энержи”-гийн охин компани болох "Цагаан өвөлжөө”, мөн "Оюутолгой” компани өрсөлдсөнөөс 2014 онд баяжуулах үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, 27.5 сая тонн хүдэр боловсруулсан үзүүлэлтээрээ "Оюутолгой” компани шалгарлаа. Уг компани нь нийгмийн хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн олон улсын жишгийг Монголд үлгэр жишээ нэвтрүүлж, нутагшуулан ажиллаж буй юм.
  • "Шилдэг эко уурхай”-д "Уул уурхайн үндэсний олборлогч”, "Саусгоби сэндс”, "Оюутолгой”, "Алтандорнод майнинг сервис”, "Монполимет”, "Бороо гоулд”, "Алтан Дорнод Монгол” зэрэг компани өрсөлдсөнөөс "Монполимет” компани 2014 онд уурхайн олборлолт явагдсан талбайдаа 57.6 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 48.3 га талбайд биологийн нөхөн сэргээлт, 10 га талбайд 5500 мод тарьж, ойжуулалт хийсэн эко амжилтаар шилдгээр шалгарлаа.
  • "Шилдэг технологи”-д "Бэрэн метал”, "Фокус метал майнинг”, "Вагнер Ази технологи” зэрэг компани нэр дэвшсэнээс Фокус метал майнинг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан төмрийн нойтон баяжуулах үйлдвэрийн амжилтаар шилдэг нь болж чадлаа. Тус үйлдвэр нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эргэлтийн усан системтэй, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон энэхүү үйлдвэр жилдээ 600 мянган тонн хүдэр боловсруулж, 65%-ийн агуулгатай 300 мянган тонн нойтон баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
  • "Тогтвортой үйл ажиллагааны үзүүлэлт”-д "Саусгоби сэндс”, "Вагнер Ази технологи”, "Эрдэнэс Тавантолгой” компаниуд тус тус нэр дэвшиж хүчтэй өрсөлдлөө. Энэхүү номинацид "Эрдэнэс Тавантолгой”, "Саусгоби сэндс” компаниуд тогтвортой ажиллагааны үзүүлэлтээр тэнцэв. "Эрдэнэс Тавантолгой” компани нь Тавантолгойн ордын Цанхийн уурхайгаас 2014 онд 4.3 сая тонн нүүрс олборлож, тогтвортой байдлаа хадгалж чаджээ. Зах зээлийн таагүй нөхцөлд шинээр хөрөнгө оруулалт татаж, уурхайн Гүний гааль, Цанхи хотхоныг ашиглалтад оруулсан, хэмнэлтийн горимд шилжсэн ч ажлын байраа тогтвортой хадгалаад зогсохгүй, цалинг 20%-иар нэмэгдүүлсэн зэрэг амжилт үзүүлжээ.

Мөн "Саусгоби сэндс” компани хэмнэлтийн горимд шилжсэн хэдий ч өнгөрсөн онд Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 24 см цемент бетон хучилттай, 43 км авто замыг ашиглалтад оруулж, орон нутгийн хөгжилд үзүүлдэг дэмжлэг туслалцаагаа хумиагүй байна.

Түүнчлэн Овооттолгойн уурхайн ажлыг батлагдсан ТЭЗҮ, төлөвлөгөөний дагуу явуулж, ажлын байраа тогтвортой хадгалах чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээ авч ажиллажээ. Энэ хүрээнд өнгөрсөн онд олборлолтын зардлаа нэмж бууруулан 10.3 доллар болгожээ. Тус компани олборлолтын зардлаа 2012 онд 25.1 ам.доллар, 2013 онд 11.27 доллар болгон бууруулаад байсан юм.

Хэдийгээр уул уурхайн салбарт уналтын гэж хэлж болохуйц мөчлөгийн үе тохиосон жил байсан ч 2014 онд компаниуд илүү эко, илүү тогтвортой, илүү хариуцлагатай ажиллагаа, илүү сайн технологийг нэвтрүүлэхээр ажилласнаа харуулж зүтгэснийг дээрх номинцациудад нэр дэвшсэн өрсөлдөгч компаниудын тоо, үйл ажиллагааны үзүүлэлтээс тод харагдсан гэж хэлж болно.

Түүнчлэн Монголын уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүл "Mongolian Mining Journal”-аас зохион байгуулдаг "Mining Journal Awards”-д нэр дэвшсэн компаниудыг хараат бус шүүгчид шалгаруулдаг нь энэхүү арга хэмжээний үнэ цэн, ач холбогдол батлан харуулдаг билээ. Mining Journal Awards 2014-т өрсөлдсөн аж ахуйн нэгжүүдийг урьд жилүүдийн адилаар салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, мэргэжилтнээс бүрдсэн, хараат бус 9 гишүүн бүхий Шүүгчдийн Зөвлөл шүүж шалгарууллаа.

Л.БОЛОРМАА: УУЛ УУРХАЙН САЛБАРЫНХАН ХЯМРАЛ НЭЖ ХООСОН ЯРЬЖ СУУГААГҮЙ, ХӨДӨЛМӨРЛӨСӨН

The Mongolian Mining Journal сэтгүүлийн Эрхлэгч Л. Болормаагийн хэлсэн үг

Хямрал гэж хоосон яриад суугаагүй, харин хөдөлмөрлөсөн, бүтээсэн хамт олон болгонд хүндэтгэл илэрхийлье.

Монголын уул уурхайн сэтгүүл Mongolian Mining Journal долоо дахь жилдээ хэвлэгдэж байна. Тус сэтгүүлийн газраас Mining Journal Awards шалгаруулалтыг таван жилийн өмнөөс эхлэн зохион байгуулж эхэлсэн.

Хямралт гээд байгаа өнгөрсөн жил ашигт малтмалын бүтээгдэхүүний манай улсын нийт экспортод эзлэх хувь 2013 оныхоосоо 0.4 нэгж хувиар өсч, нийт экспортын 89 хувийг бүрдүүлсэн юм.

Уул уурхай, геологи, газрын тосны салбарын Оны шилдэг компанийг (үйл ажиллагааг) шалгаруулдаг Mining Journal Awards нь манай сэтгүүлийн хувьд амбийц ч биш, ашиг орлого ч биш.

Бүтээгч хүмүүс, хамт олон гэж хэн юм бэ гэдгийг нийгэм маань мэдэх ёстой гэж бид үздэг.

Энд хуран цугласан хүмүүс бол Монголын уул уурхай, геологи, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын бүтээгч хүмүүсийн төлөөлөл юм.

Өмнөх дөрвөн жилийн Mining Journal Awards-т гол төлөв уул уурхай, хайгуулын том компаниуд амжилтаараа дараалан шалгарч, Оны шилдгийн шагналыг хүртэж ирсэн.

Өнгөрсөн 2014 оны онцлог нь уул уурхайн томоос гадна жижиг компаниуд манай шалгаруулалтад идэвхтэй оролцлоо. Мөн 2014 оны онцлог нь манай улсын металлургийн салбарын түүхэнд шинэ бүтээн байгуулалт цөөнгүй хийгдлээ.

Өнөөдөр гадуур хямрал ярьсан, хямралаар далайлгасан уур амьсгал газар авчээ. Тэгвэл хямрал гэж сүржигнэлгүй, харин түүнийг давах гэж оролдсон хамт олон манай уул уурхайн салбарт давамгайлсныг тэмдэглэхэд таатай байна. Тийм хамт олны төлөөлөл энэ танхимд хүрэлцэн ирээд байна.

Хямралт гээд байгаа өнгөрсөн жил ашигт малтмалын бүтээгдэхүүний манай улсын нийт экспортод эзлэх хувь 2013 оныхоосоо 0.4 нэгж хувиар өсч, нийт экспортын 89 хувийг бүрдүүлсэн юм.

Хямрал гэж хоосон яриад суугаагүй, харин хөдөлмөрлөсөн, бүтээсэн хамт олон болгонд хүндэтгэл илэрхийлье.

Уул уурхайн салбарын шилдгүүдийг тодрууллаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани