Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гацууртын ордыг "шантаажилсан" улстөрчдийн араншин

 Гацууртын ордыг "шантаажилсан" улстөрчдийн араншинМонгол Улсын сульдсан эдийн засагт амь тариа болох гэж буй Гацууртын алтны ордын талаар улстөрчид, иргэд, археологичид талцсаар хэдэн жилийн нvvрийг vзлээ. Уг нь энэ талаарх яриа, хөөрөө их л намжмал байдалтай байснаа оны эхнээс дахин хvчтэй яригдах болов. Уг нь тус орд одоогоор 50 тонн алтны нөөцтэй юм гэсэн. Стратегийн ордод бvртгэснээр "Урт нэр”-тэй хуульд хамааралгvй болох боломжтой. Тиймээс л сульдсан эдийн засагт маань амь тариа болох учиртай гэж олон ч эдийн засагч дор бvрнээ vзэж буй юм.

Бvр тодруулбал, төсөвт дунджаар ам.долларын хан­шийн хэлбэлзлээс шалтгаалж 10 жилийн хугацаанд 1.9 их наяд төгрөгийн орлого оруулах тооцоо одоогоор гараад байгаа юм билээ. Товчхондоо 10 жилийн хугацаанд ашиглана гэхээр нэг жилд таван тонн алт олборлож, улсад 600-700 тэрбум төгрөг, орон нутагт 1.7 тэрбум орчим төгрөг оруулна гэх билээ. Уг нь яаж ч бодсон аливаа том хөрөнгө оруулалтыг дагаж орон нутагт ажлын байр бий болж, иргэдийнх аж амьдрал дээшилдэг жамтай. Гэтэл сvvлийн vед эрх мэдэл, мөнгөний төлөө улайрсан хэдхэн хvний улстөржилтөөс болж уул уурхайгаа vзэн яддаг боллоо. Хамгийн тод жишээ л гэхэд Оюутолгой, Тавантолгойг бид яаж баалж, доромжиллоо.

Vvний vр дvнд өнөөдөр хэчнээн хvн гудамжинд гарч лааз өшиглөх болов. Гэтэл одоо улстөрчдийн увайгvй байдал Гацууртын ордыг чиглэж, нутгийн иргэдийн нэрийг барьж, элдэв нэртэй төрийн бус байгууллагууд олон нийтийн тархийг угааж дэндvv эрээ, цээргvй vйлдэл гаргах нь сvvлийн хэдэн хоног улам бvр лавширч байна. Vvний голлон тоглогчид нь улстөрчид. Тэд зvгээр нэг тоглолт гээч зvйлийг хийхгvй нь ойлгомжтой. Аливаа явуулгын ард заавал ч vгvй шантааж байж л байдаг. Энэ сарын 16-17-ны vеэр нэр бvхий улстөрчид Гацууртын орд болон "Ноён” уулын дурсгалт газруудаар танилцаад ирсэн. Гэвч тийшээ явсан УИХ-ын гишvvд тус ордын талаар ойлголт нэг л муутай ирсэн шиг санагдсаныг нуух юун. Өөрөөр хэлбэл, тэд "Гацууртын ордын алтыг дэлхийн цөм хvртэл vргэлжилнэ гэж ойлгосон”, "50 тонн алтаар vнэлэгдэхгvй, тvvнээс vнэтэй тvvхийн олдворууд Гацууртын алт олборлох хэсэгт байна” гэхчлэн учир нь ойлгогдохгvй зvйлсийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж байсан. Мөн нутгийн иргэдийн төлөөлөл гэх нэг нөхөр "Ноён” уул 1700-1800 метрийн өндөртэй. Энд алт олборлоод талыг нь ухаад авчихаар нураад уначихна биз дээ” гэсэн утгагvй зvйл ярьж олныг алмайруулж байсан юм. Нутаг оронд нь суугаа уугуул иргэд энэ талаарх мэдээлэл хомс байхад тэд юугаа ойлгож энэхvv ордыг эсэргvvцэж байгаа юм бол гэж гайхахаас ч аргагvй. Энэ бvх утгагvй зvйлээс болж цөс нь хөөрсөн иргэний хөдөлгөөнийхөн элдэв янзын жагсаал, цуглаан зохион байгуулж ард тvмний тархийг угаана гэж бодсон бололтой. Тvvнчлэн археологичид хvр­­тэл хоёр хэсэг болж хувааг­дсан. Тод­­руул­бал, ШУА-ийн Археологийн хvрээлэнгийн төлөөлөл энэ талаар мэдээлэл хийхдээ "Ноён уулын Хvннvгийн vеийн дурсгалаас Гацууртын алтны орд 2.8-5 км зайтай. Алтны бvс байгаа хэсэгт тvvхийн ямар нэгэн олдвор илрээгvй” гэх тайлбарыг өгч байсан. Энэ бvхнээс болж Гацууртын ордыг ашиглах эрхийг "Сентрра гоулд” компанид хэн нэгний лоббигоор өгөх боллоо гэж хардах болоод байгаа юм.

Энэхvv хөрөнгө оруулаг­­чдийг Засгийн газраас татах төлөвлөгөө боловсруулж байхад доор нь байгаа нөхөд хор найруулж, эх оронч гэх нэртэй хэдэн нөхрөөр элдэв жагсаал цуглаан хийлгэж, өөдөөс турхируулаад сууж байгаа нь бодит vнэн шvv дээ. Тухайлбал, монголчуудыг хэдэн vеэр нь тэжээх асар их нөөцтэй Оюутолгойн ордын зэсийн тогтоогдсон нөөц 30 гаруй сая тонн, алтны нөөц нь 1328, мөнгөнийх нь 7601, молибденийнх 81600 тонн гэж тооцож байсан.
Харин энэ ордыг ашиглах гэрээг анхнаасаа монголчуудад туйлын ашиггvй, жинхэнэ луйвар болсон гэж ярьдаг цөөн улстөрчийн нэг УИХ-ын гишvvн С.Ганбаатар. Хамгийн гол нь тvvний ийнхvv ярьж байсан зvйл өнөөдөр бодит амьдрал дээр юу болж хэрэгжсэн бэ гэвэл ажилгvйдэл, ядуурал, өр зээл болж л хувирсан. Мэдээж энэ бvх дарамт хувь хvмvvсийн нуруун дээр бууж ирсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Уг нь Оюутолгой цаг сайхан байхад маш их ажлын байр бий болгож олон ч хvнийг хоолтой нь залгуулсан. Гэтэл эх оронч гэж цээжээ дэлдсэн иймэрхvv гишvvдээс болж өнөөдөр тус газраас цомхотголд ороод байгаа 3000 гаруй ажилчин ажлын байртайгаа өнөөг хvртэл байх боломж байсан гэж халаглангуй ярих хvнтэй таарч ч байсан. Хамгийн гол нь энэхvv ордыг тус аймгийн иргэд бvгд эсэргvvцэж байна уу гэдгийг бас л бодох ёстой. Цөөхөн тооны хvн хэн нэгний зараалаар асуудлыг улстөржvvлж байгаа гэдгийг эрх биш учир мэдэх хvмvvс ойлгож байгаа байлгvй.

Уг нь яаж ч бодсон Гацууртын орд газрыг ашиглах нь зөв баймаар юм. Vvнийг ашиглаж байж л орон нутаг хөрөнгөжиж, иргэд аятай тухтай амьдрах нөхцөл бvрдэнэ. Тvvнээс биш хамаг юмаа хав дарчихаад байвал хөгжил ирэхгvй, иргэд гуйлгачин чигээрээ хоцорно. Иймээс энэ ордыг ашиглаж чаддаг байгууллага нь хууль эрх зvйн хvрээнд ашиглах нь хамгийн зөв гарц байлтай. Харин ч тус ордыг ашиглахгvй орхивол ажилгvйдэл улам нэмэгдэнэ. Тэгээд ч тус тосгонд ажилгvй залуучууд олноороо бий.

Яг vнэндээ тус суманд "Сентерра гоулд” компанид ажиллая, гадаадын чадварлаг мэргэжилтнvvдийг дагаж мэргэшье гэсэн бодолтой залуучууд нэлээд бий гэдгийг өнгөрсөн даваа гарагт болсон эсэргvvцлийн жагсаалын vеэр хэд, хэдэн иргэн хэлж байсан.

Тэдний хэлж буйгаар "Гацууртын орд ашиглалтад орохыг бид хvлээсэн байдалтай байна. Гацууртын ордод олборлолт явуулаад эхэлчихвэл наад зах нь залуучууд гадаадын уул уурхайн том компанид ажиллаж, цаашдаа эх орныхоо эрдэс баялгийг өөрсдөө ашиглаж чадах хэмжээний мэдлэг боловсролтой болно шvv дээ. Тиймээс ямар ч байсан ашиглах нь зөв гэж боддог” хэмээн vзэл бодлоо илэрхийлж байсан.

Ингээд бодохоор тус сумын бvх иргэн энэхvv ордыг ашиглахтай эсэргvvцэхгvй байгаа гэдэг нь харагдаж буй юм. Хатуухан хэлэхэд улстөрийн шоугаар олонд танигдсан УИХ-ын хэсэг гишvvн энэхvv ажлыг өдөөн турхирч байгааг монголчууд бvгд мэдэж байгаа.

Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулагчдыг хөөж гаргаад рекэтлэх зvйлгvй дөрвөн жил болсон учраас эх орончид гэж цээжээ дэлдэх дуртай нөхөд их өлссөн бололтой. Иймээс л ганц гарч ирсэн орд дээрээ одоо ялаа шиг шамбааралдаж байгаа юм.

Энэхvv ордын асуудалд эсрэг байр суурьтай байгаа УИХ-ын гишvvн Г.Уянга, Х.Болорчулуун гэх эрхмvvдийг бас л нутгийн иргэд болон иргэний хөдөлгөөнийхнийг энэхvv асуудалд өдөөн турхирч байна гэж хардах хvн олон байгаа юм.

Яг vнэндээ эдгээр нэр бvхий гишvvд барилгын осол, хөрсний бохирдол, утааны асуудал дээр дуу хоолойгоо нэгтгэж нэгдмэл байж чадсан уу. Vгvй шvv дээ. Учир нь эдгээр газруудаас мөнгө босох ямар ч боломжгvй учраас тэд энэ салбаруудыг ор тас хаясан хэрэг. Харин ч хамгийн их мөнгө босгож болох салбар бол уул уурхай гэдгийг тэд аль хэдийн тооцоолсон байж ч болох юм. Өнөөдөр тэд УИХ-ын гишvvнээр сонгогдоод гурван жилийн нvvрийг vзлээ. Ядаж сонгогдсон тойргийнхоо гишvvдэд гарт баригдахаар зvйл хийж өгч чадсан уу гэвэл бас л vгvй.
Тэд Засгийн газрыг шvvм­­жилсэн, байгаль орч­ноо хам­­­­гаалахыг уриал­­сан, эрх баригчдыг нэр цохон буруушаасан, цөмийн хаягдлыг эсэргvvцсэн, гадны хөрөнгө оруулагчдыг доромжилсон утга бvхий уриа лоозон барьж байсныг би лав санаж байна. Тиймээс л дээрх нэр бvхий хvмvvсийг "Уул уурхайг соёлтой рекэтлэгчид” гэх нэрийг олон нийт өгөх болоод байгаа юм.

"Сентрра гоулд” компани орон нутагт бvтээн байгуулалт ихийг хийсэн

Харин ч ад vзээд буй "Сентрра гоулд” компани төр засаг төрөх эмнэлэг барих тал дээр ямар ч арга хэмжээ аваагvй байхад 2013 оны нэгдvгээр сарын 31-нд 150 ортой төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгад 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ганц аж ахуйн нэгж.
Vvний ачаар өнөөдөр Монголын олон эх, энхрий vрс тохилог, орчин vеийн тоног төхөөрөмжтэй, сайхан эмнэлэгт нярайлж, тав тухтай хэвтэж байна. За тэгвэл орон нутагт тус компани ямар бvтээн байгуулалт хийсэн юм бол гэдгийг сонирхож vзье л дээ.

Тvнхэл суманд "Сентерра гоулд” компанийн дэмжлэг­­тэйгээр спорт цогцолбор байгуулагдаж байна. Энэхvv цогцолборт зориулж 250 мянган ам.доллар, "Ногоон байгууламж төсөл”-д зургаан сая төгрөг, халуун усны барилгад 12.5 сая төгрөг, сургуулийн цайны газарт 20 сая төгрөг, цэцэрлэгт 27 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хийжээ. Хэрвээ энэ мэтчилэнгээр Гацууртын орд ашиглалтад орчихвол бvтээн байгуулалт, хөрөнгө оруулалт улам нэмэгдэх нь лавтай. Гадны нөхөд манай улсад ийм их бvтээн байгуулалт хийсэн байхад яагаад заавал ч vгvй жагсаал цуглааны тvрvv магнайнд явж байдаг эрхмvvд ард тvмэндээ ийнхvv буруу ухуулга сурталчилгаа хийж байгаа юм бол гэж гайхахаас өөр аргагvй. Тэртэй тэргvй төрийн толгойд заларч буй эрхмvvд Г.Уянга, Х.Болорчулуун нараас арай дор ухаантай байна гэж баймааргvй санагдах юм.

Аль эсвэл тэд "Сентрра гоулд” компанийг дарамталж байж ирэх 2016 оны сонгуулийн мөнгөө босгох гэж байна уу гэсэн хардлага ч төрж байна. Тэдний хийж буй ажлыг нэгэн эдийн засагч ингэж тодорхойлж байсан юм. Тэрбээр "Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж 1990 оноос хойш маш их хичээсэн. 1990-2012 оны хооронд манай улсад нийт 14 орчим тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн. Vvний 80 хувь 2008-2012 оны хооронд орж ирсэн бол 74 хувь нь уул уурхайн салбарт орсон байдаг.
Сvvлийн хорин жилийн хугацаанд бий болгосон хөрөнгө оруулалтын таатай хандлагыг улстөрчдийн хувийн тоглолт, тогтворгvй бодлогын балгаар vгvй болж байна.

Бодит амьдралд нийцэхгvй хөрсөнд буугаагvй хууль тогтоомжоос болж гадаадын хөрөнгө оруулагчид манайхаас vргэж байна” хэмээн харамсангуй ярьж байсан.
Хий хоосон популизм хийх чинь хэрээс хэтэрлээ улстөрчид өө. Эцэст нь хэлэхэд би ч гэсэн Монгол Улсын иргэн надад хардах эрх байгаа учраас энэхvv нийтлэлийг тэрлэсэн. Нийтлэлийн гол зорилго маань суларсан эдийн засгийг сэргээж гадны хөрөнгө оруулалтыг олноор татаж чадвал маш олон ажлын байр бий болж ард тvмний ахуй амьдрал дээшилэх болно гэдгийг бага ч болов ойлгуулахыг зорьсон юм. Ямартай ч бид дараагийн дугаартаа Гацууртын ордын энэхvv асуудлын цаана хэн гэгч ямар, ямар эрх мэдэлтнvvдийн ашиг сонирхол нуугдаж буйг эрэн сурвалжилж хvргэх болно.

Эх сурвалж:

Гацууртын ордыг "шантаажилсан" улстөрчдийн араншин
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани