Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЭРДЭС БАЯЛАГ-2025 Хөрөнгө оруулагчдад тодорхой санал тавина

Монголын уул уурхайн хөгжлийн асуудпыг хэлэлцэж, нэгдсэн шийдлийг эрэлхийлэх зорилготой "Эрдэс баялаг 2025" хурал хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү хурлын талаар "Эрдэс баялаг 2025" хурлын Ажлын хэсгийн орлогч дарга, Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.НЭРГҮЙГЭЭС тодрууллаа.
 
-"Эрдэс баялаг 2025" хурал энэ жил хэзээ болохоор товлогдсон бэ. Хурлын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
Эрдэс баялгийн салбарт хийж бүтээж байгаа ажил аль шатандаа хэрэгжиж байгааг, төрийн байгууллага юу бүтээх шаардлагатайг, баялаг бүтээгчид юу хүсч байгааг, улмаар үүнд нь бодлого гаргагчид хэр дэмжлэг үзүүлж байгаа вэ зэргийг хуралдаж хэлэлцдэг болоод хоёр жил болж байна. Хоёр дахь жилдээ болох гэж буй "Эрдэс баялаг 2025" хурлын бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад, 70 хувьдаа хүрчихээд байна. Хурал ирэх сарын 11-нд болно. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүндэтгэлийн үг хэлнэ. Үндсэн, салбар хуралдаануудад Монгол Упсын сайд М.Энхсайхан, Сангийн дэд сайд, Аж үйлдвэрийн дэд сайд нар илтгэл тавина. Мөн Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Монголын занарын холбооны Гүйцэтгэх захирал Ч.Хашчулуун нар үндсэн илтгэл тавьж хуралд оролцоно. Монгол Улсын Засгийн газраас дэмжиж байгаа.
 
-Өнгөрсөн онд болсон хурлаар голчлон бодлого, хууль эрх зүйн асуудлыгхэлэлцсэн. Эхний хурлаасямар үр дүн гарсан талаар тайлбарлахгүй юу?
Өнгөрсөн онд болсон хамгийн эхний хурлын үеийн нөхцөл байдлыг энэ хоёр дахь хурлынхтай харьцуулахааргүй юм. Учир нь нийгэм, эдийн засгийн хөгжил, өөрчлөлт хурдтай явагдаж байна. Бид бүхэн "Эрдэс баялаг 2025" хурлыг тухайн үед зохион байгуулахад салбарын эрх зүйн орчныг сайжруулъя, тогтвортой байлгая гэсэн зорилт тавьж байсан. Үндсэн зорилтоо бид бүхэн бүрэн биелүүлсэн гэж үзэж болно. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг батлууллаа. Түүнийг хэрэгжүүлэхээр хууль эрх зүйн орчиндоо сайжруулах ажлыг нэлээд хийлээ. Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Газрын тосны тухай хуулийг шинэчилэн баталлаа. Мөн одоо Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг боловсруулаад УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна. Ингээд зарим хууЛийг шинээр боловсруулж, заримыг нь сайжруулах зэрэг ажлыг өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Өөрөөр хэлбэл, эхний "Эрдэс баялаг 2025" хуралдаанаас гарсан томоохон үр дүн бол энэ байлаа.
 
Бодлогын хувьд салбарт баримтлах төрийн бодлогыг батлуулснаар гарсан олон үр дүнгийн нэг нь Бодлогын зөвлөл байгуулагдсан явдал юм. Уул уурхайн сайдын дэргэд Бодлогын зөвлөлтэй болсон. Энэ зөвлөл нь уул уурхайн салбарын эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах, бодлогын чанартай болон хууль эрх зүйн өөрчлөлт болон шинээр боловсруулах төслүүдийг юуны түрүүнд хэлэлцээд, дараа нь Засгийн газар, УИХ-д оруулдаг журам руу шилжсэн. Бодлогын зевлел эхний хуулийнхаа төслийг хэлэлцээд одоо УИХ-ын хэлэлцүүлэгт оруулахаар бэлтгэж буй нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төсөл юм. Эхний хурлаар хэлэлцүүлсэн олон асуудал байсны зарим нь хэрэгжсэн, үлдэх нь хэрэгжих шатандаа байгаа. Энэхүү хоёр дахь удаагийн хурлаар дээрх асуудалд тусгайлан цаг гаргасан. Манай Яамнаас ямар асуудлууд хэрэгжсэн, хэрэгжээгүй талаар илтгэл тавьж хэлэлцүүлэх болно. Энэ бол манай яам, төрийн захиргааны байгууллагуудын ажил шинэ түвшинд шилжиж байгаагийн нэг илрэл гэж ойлгож болохоор юм.
 
-Энэ жилийн хурлаар хэлэлцэх гол асуудал нь юу байх вэ?
Эрх зүйн орчинд болон салбарын бодлогод ямар өөрчлөлт, дэвшил гарав, тэр бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байна вэ, эргээд улс орны макро эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд хэрхэн нөлөөлж байна вэ зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн байгаль орчин, нөхөн сэргээлтийн асуудал, уул уурхайн салбарын үйлдвэрлэл явуулахад орон нутагтай ямар харилцаатай байх вэ, тэнд гарч буй зөрчлийг хамтаар шийдвэрлэх, зөв гарцыг олж урагшаа явах боломжуудыг хэлэлцүүлнэ. Орон нутагтай харилцах харилцаан дээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд болох Газрын тосны газар, Ашигт малтмалын газарт ямар хүндрэл үүсээд байна, орон нутагтаа ашигтай байдлаар хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх болно. Аймгийн Засаг дарга нар нь орон нутагт тулгараад буй асуудлыг хэлэлцүүлэн зөвлөлдөнө. Нөгөөтэйгүүр, геологи, уул уурхайн томоохон төсөл-мега төсөл болох Оюутолгой, Тавантолгой, хар төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор, занарын төсөл зэрэг олон чухал сэдвийг задалж ярилцах болно. Энэ удаагийн хуралд төрийн байгууллагаас гадна баялаг бүтээгч, үйлдвэрлэгчид, орон нутгийн удирдлагууд, хөрөнгө оруулагчид, Элчин сайдуудаас бүрдсэн 400 орчим төлөөлөгч оролцох төлөвтэй байна. Экспортолсон бүтээгдэхүүн нь өрсөлдөх чадвар доогуур байгаа тул зах зээл дээр хямд үнэтэй борлуулагдаж байдаг. Ингэснээр компаниудын ашиг ч буурна, улсын орлого ч мөн адил буурна. Тэгэхээр "Эрдэс баялаг 2025" хурал дээр уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.
 
Үүнтэй холбоотойгоор одоо болон шинээр хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар уриалга гаргана. Үүнээс гадна богино хугацаанд эргэлтэд оруулах зарим ордыг хөрөнгө оруулагчдад танилцуулж, тодорхой санал тавина. Нэг зүйл нэмж хэлэхэд "Эрдэс баялаг 2025 II" хурлаар уул уурхайн салбар нь хариуцлагатай, олон нийтэд ил тод, урт хугацаанд тогтвортой байхаар эрх зүйн орчин нь бүрдэж чадсан болохыг дүгнэн ярилцах юм. Хөрөнгө оруулагчид ч гэсэн тус салбарт нөхцөл байдал нааштай болсон гэж үзээд эргэх хандлагатай болж байна. Хоёр дахь удаагийн "Эрдэс баялаг 2025" хурал дээр судалгааны байгууллагуудыг түлхүү оролцуулж, тэдгээрийн шинжлэх ухаанч саналыг өөрсдийн ажил хэрэгг тус дэм болгож ашиглах зорилготой байгааг мөн тэмдэглэх нь зүйтэй.
 
 
Б.ТӨГСБИЛЭГТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
ЭРДЭС БАЯЛАГ-2025 Хөрөнгө оруулагчдад тодорхой санал тавина
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани