Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсийг баяжуулах шинэ технологи нэвтэрнэ

Нүүрсийг баяжуулах шинэ технологи нэвтэрнэУул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг "Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар энэ сард геологи, уул уурхай, газрын тосны салбарт хийгдсэн томоохон ажлуудаа тоймлон хүргэе.
"Coal Mongolia” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг Mining.mn хамтран энэ сарын 20-21-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалтад 8 орны 1000 орчим зочид төлөөлөгчид оролцлоо.
Улсын нийт экспортын 26 хувийг дангаар бүрдүүлдэг нүүрсний салбарт цаашид баримтлах бодлого, тулгамдаж буй асуудлын талаар чуулга уулзалтанд оролцогчид санал бодлоо илэрхийлсэн. Монголчуудын "хар алт” хэмээн нэрлэдэг нүүрсийн геологийн нөөц 175.5 тэрбум тонн, баталгаажсан нөөц 26.8 тэрбум тонн байна. Улмаар манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10 дугаар байрт байна.

Улс орны эдийн засагт тэргүүлэх байр суурь эзэлдэг нүүрсний салбарт тулгамдаж буй асуудал цөөнгүй байгаа талаар салбарынхан онцолж байсан. Тухайлбал:
1. Дэд бүтэц: Тээвэр, ложистикийн зардал өндөр (авто замаар тээвэрлэж байгаа учир өрсөлдөгч орнуудаас бараг 2 дахин өндөр), Хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал хангалтгүй, транзит тээвэр, тээврийн тарифын асуудал тодорхой бус, хилийн боомт хүнд сурталтай, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн гол боомт 24 цагийн үйл ажиллагаагүй, олон улсын статусгүй
2. Үнэ: Олон улсын зах зээлийн үнээр борлуулж чаддаггүй, бүтээгдэхүүний ангилал, боловсруулалт олон улсын түвшинд хүрээгүй, худалдан авагчийн тоо цөөн, өрсөлдөөн сул, үнийн нэгдсэн бодлого байхгүй, дотоодын аж ахуйн нэгжүүд хоорондоо өрсөлдөж үнээ унагаадаг, Эрдэс баялгийн бирж байхгүй, бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хүргэж борлуулах шаардлагатай
3. Татвар хураамжууд: Хураамжийн төрөл олон, АМНАТ тооцох аргачлалыг боловсронгуй болгох зэргийг дурдаж байна.
Уул уурхайн яам, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагатай хамтран "Нүүрс” хөтөлбөрийг "Том төрөөс ухаалаг төр лүү” зарчмын хүрээнд хуулиа дээдлэн, шинжлэх ухаан, суурь судалгаанд үндэслэн боловсруулж байна. Хөтөлбөрийн нэгдүгээр шат 2014-2018 онд, хоёрдугаар шат нь 2019-2025 онд хэрэгжих юм.
Хөтөлбөр батлагдсанаар дараах үр дүн гарна гэж үзэж байна.
-Нүүрсний хайгуул, олборлолт нэмэгдэж, нөөц баялаг өснө,
-Экспортыг нэг цонхны бодлогоор зохицуулна, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн суурь бий болно,
-Нүүрс болон нүүрсний давхаргын метан хийн боловсруулах үйлдвэрүүд бий болсноор төв суурин газруудын агаарын бохирдлыг бууруулна,
-Хүрэн нүүрс боловсруулж нийлэг шатдаг хий, шингэн түлш гаргаж, дотоодын хэрэгцээг хангана, транзит тээврийн коридор бий болгох, үнэ тариф тохирох, ложистикийн зардал бууруулах зэрэг үр дүн гарах юм.
Энэ бүх асуудлыг шийдвэрлэснээр нүүрсний салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай болж, нүүрсний салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар нэмэгдэж олон улсын түвшинд хүрэх юм. Мөн жилд 50-80 сая тонн хүрэн нүүрс боловсруулж нийлэг хий үйлдвэрлэх, экспортлох төслийг 2017 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөтөй ажиллаж байна. Түүнчлэн ойрын ирээдүйд жилдээ нийт 100-130 сая тонн нүүрс экспортлох зорилт хэрэгжих юм.
Монгол Улс гадаад худалдааны бодлогодоо нээлттэй, уян хатан байж хөрөнгө оруулагчидтайгаа ил тод, нягт хамтран ажиллах болно гэдгээ мэдэгдсэн.   

Уул уурхайн сайд Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцоно

Канадын Торонто хотод гуравдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдах Олборлогчдын Холбоо (PDAC)-ноос зохион байгуулдаг Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, үзэсгэлэн яармагт Уул уурхайн сайд Д.Ганхуяг тэргүүтэй яам, агентлаг болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцоно. 80 гаруй жилийн түүхтэй энэ арга хэмжээнд 125 гаруй улс орноос уул уурхай, эдийн засаг улс төр, бизнес, болон бусад салбарын 30.000 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм. Мөн хайгуул, олборлолт, үйлдвэрлэлийн техник, технологийн үзэсгэлэн болно.
Энэхүү арга хэмжээнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газраас уул уурхайн салбарт баримтлах бодлого хэрэгжүүлж буй арга хэмжээ, Монгол Улсын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны өрсөлдөх чадвар, тогтвортой байдлыг бүрдүүлэхтэй холбоотой асуудлаар танилцуулга хийнэ. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Боомтын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар танилцуулж, илтгэл тавих юм. Уул уурхайн сайд Монгол Улс хөрөнгө оруулалтын таатай орчинтой улс гэдгийг энэхүү чуулга уулзалтын үеэр танилцуулах юм.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Канадын Гадаад худалдааны сайд Эд Фастт, Байгалийн нөөцийн сайд Жое Оливер нартай хоёр талын уулзалт хийнэ. Мөн олон улсад уул уурхайн салбарт нэр хүнд бүхий аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөөд байгаа аж.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
ба татварын орлого

2014 оны эхний 1 сарын байдлаар, зэсийн үйлдвэрлэл 85.1 мян.тн буюу 83.3, молибдений үйлдвэрлэл 397.0 мян.тн, нүүрсний үйлдвэрлэл 1.4 сая.тн, татварын орлого бүрдүүлэлт 5.37 тэрбум төгрөг. Алт 420 кг-ийг олборложээ. УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх боломжтой болсон. Энэ хуулийн гол зорилго бол гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх юм. Алтаа Монголбанкинд төгрөгөөр тушаавал нөөц ашигласны төлбөр 2,5 хувь байна. Харин тушаагаагүй тохиолдолд 10 хувийнхаа төлбөрийг төлөх юм. Энэхүү хууль батлагдсанаар Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдсэн. 2014 оны 2 дугаар сарын байдлаар 1320 кг алт тушаасан байна. Харин үүнийг 2012 оны 1, 2 сард Төв банкинд тушаасан алтны хэмжээнээс 6 дахин, 2013 оны 1, 2 сард тушаасан алтны хэмжээтэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн байна. Хоёрдугаар сар дуусаагүй үлдсэн хугацаанд төв банкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байна.
 

Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэл

Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийн төлбөрөөр нийт 3.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 3.6 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 25.4 сая төгрөг, бусад орлого 152.5 сая төгрөг байна. Газрын тос экспортлож нийт 25.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.  Гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, татварын орлогын 2014 оны төлөвлөгөө

Зэсийн баяжмал: 2014 онд зэсийн баяжмалын хувьд 1.225 мян.тн үйлдвэрлэж, 391.3 тэрбум төгрөгийн орлогыг Улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна. Экспортын хувьд 2.058 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.225 мян.тн экспортлохоор төлөвлөж байна.
Молибдений баяжмал: 2014 онд нийт 2.904 тн үйлдвэрлэж, 13.66 тэрбум төгрөгийн орлогийг бүрдүүлэж, 13.66 сая ам.долларын үнийн дүн бүхий 2.9 мян.тн молибдений баяжмал экспортлох төлөвлөгөөтэй байна.
Нүүрс: Нүүрсний хувьд, 2014 онд нийтдээ 34.1 сая.тн үйлдвэрлэж, үүнээс Улсын төсөвт 589.5 тэрбум төгрөгийн орлого бүрдэж, 2.732 сая ам.доллар үнийн дүн бүхий 31.4 сая.тн экспортлох төлөвлөгөөтэй байна.
Алт: 2014 онд нийт 31.6 тн. алт үйлдвэрлэж, үүнээс Улсын төсөвт 180 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 1.290 сая ам.доллар бүхий 26.3 тн. алт экспортлох төлөвлөгөөтэй байна.
Жонш: Жоншны хувьд, 2014 онд Монгол Улсын хэмжээнд нийтдээ 315 мян.тн жонш үйлдвэрлэж, үүнээс 18.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 84 сая ам.доллар үнийн дүн бүхий 315.1 мян.тн жонш экспортлохоор төлөвлөж байна.
Төмөр: 2014 онд нийт 7.8 сая.тн төмөр үйлдвэрлэж, 146.2 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэж, 844.1 сая ам.доллар үнийн дүн бүхий 7.8 сая.тн төмөр экспортлохоор төлөвлөж байна.
Цайр: Цайрын хувьд, 2014 онд нийт 88.0 мян.тн цайр үйлдвэрлэж, 31.3 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэж, 87.4 сая ам.долларын үнийн дүн бүхий 88.0 мян.тн цайр экспортлох төлөвлөгөөтэй байна.
Газрын тос: Газрын тосны хувьд 2014 онд Монгол Улсын хэмжээнд нийтдээ 5.849 мян.баррель газрын тос үйлдвэрлэж, 221.2 тэрбум төгрөг татварын орлого Улсын төсөвт төвлөрч, 221.2 сая ам.доллар үнийн дүн бүхий 5.849 мян.баррель газрын тос экспортлохоор төлөвлөж байна.

Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн
хүчин чадлыг нэмэгдүүлнэ

Замын-Үүд дэх Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн /ШТШАБ/ хүчин чадлыг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан 2013 оны 10 дугаар сард Газрын тосны газар болон БНХАУ-ын "Петрочайна интернэшнл” компанитай хэлэлцээр хийж Монгол Улсад нийлүүлж буй шатахууны хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Өмнөд хилээр импортлох бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор дээрх байгууламжийн шатахуун хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлж нэг зэрэг 8 вагонцистерн хүлээн авдаг болж, агуулахын багтаамжийг 3.3 дахин нэмэгдүүлж багтаамжийг 20.000 м3 болгосон. Ингэснээр тус ШТШАБ-аар дамжуулан сард 40 мянган тонн буюу Монгол Улсын шатахууны хэрэглээний 50–иас доошгүй хувийг импортлох боломжтой болж байна. Уг байгууламжийг 2014 оны эхний хагас жилд багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Чалкод төлөх өрийг энэ оны эхний хагас жилд төлж дуусгана

Анх БНХАУ-ын Төрийн өмчит "Чалко” компаниас 2011 оны 11 сард 250 сая ам.долларыг 2013 оны 3 сарын 31-ний дотор, 2012 оны 5 сард 100 сая ам.долларыг 2013 оны 7 сарын 1-ний дотор нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэйгээр Эрдэнэс Тавантолгой компани зээл авсан байна.  Гэвч нүүрсний үнийн уналтаас шалтгаалан тус зээлийг хугацаанд нь төлж барагдуулах боломжгүй болсон тул "Эрдэнэс-Таван толгой” ХК нь нүүрс тээвэрлэлтээ түр зогсоож "Чалко” компанийн удирдлагуудтай хүчин төгөлдөр байгаа гэрээний зарим нөхцлүүдийг сайжруулж, үнийг өсгөх зорилгоор хэлэлцээр хийсний үр дүнд тухайн үед 41 ам.доллар болох байсан нүүрсний үнийг 8 сарын 29-ний өдөр 49 ам.доллар болгож өсгөж чадсан юм. Улмаар тээвэрлэлтээ сэргээж нүүрсээ тээвэрлэж зээлээ нүүрсээр барагдуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 148 сая орчим ам.доллар байна.
Зээлийн үлдэгдэл 148 сая орчим ам.доллараас, 2014 оны 4 сарын 1-ний дотор 1.5 сая тн нүүрсээр 90 сая долларын өрийг, 4 болон 5 сард 1 сая тонн нүүрсээр 60 орчим сая долларын өрийг тус тус барагдуулж 2014 оны 5 сарын эцэст бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Улсын хэмжээнд нийт 2951 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна

Улсын хэмжээнд 2014 оны хоёрдугаар сарын байдлаар нийт 2951 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс ашиглалтын 1303 тусгай зөвшөөрөл, хайгуулын 1648 тусгай зөвшөөрөл байна. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 8.6 хувийг эзэлж байна.
 

Нүүрсийг баяжуулах шинэ технологи нэвтэрнэ

Монгол Улсын Уул уурхайн яам, Япон Улсын Эдийн засаг, үйлдвэр худалдааны яам хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг Монгол Улсад нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр харилцан тохирч 2013 оноос эхлүүлсэн. Төслийг хэрэгжүүлэх хүрээнд Эрдэнэс Таван Толгой ХК (ЭТТ), Японы Ж-Коул (JCOAL) агентлаг, Нагата Инженеринг ХХК нарын хооронд 2013 оны 8-р сарын 13-нд санамж бичиг байгуулсан ба хуурай аргаар буюу элсээр нүүрс баяжуулах технологийг Япон Улсад туршилт хийхээр шийдвэрлэсэн юм. 2013 оны 9 сард 2000 кг нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтанд зориулж Нагата Инженеринг компанид илгээсэн. Энэхүү туршилтын үйл явцтай Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид тэргүүтэй УУЯ, Эрдэнэс Монгол ХК, Эрдэнэс Тавантолгой компанийн төлөөлөгчид саяхан газар дээр нь очиж танилцаад ирлээ. Нагата Инженеринг компани нь Таван толгойн нүүрсийг хуурай аргаар баяжуулах хоёр төрлийн технологи, тоног төхөөрөмжийг санал болгож байгаа. Нэгдүгээрт, 10-35 мм-ийн хэмжээтэй нүүрсийг буцламтгай давхрага бүхий хуурмаг шингэний орчинд хувийн жингээр "Fluidized bed separator” /FBS/ ангилан ялгах, хоёрдугаарт 0.5-10 мм хэмжээтэй нүүрсийг чичиргээт налуу хавтан "Air table” /AT/ төхөөрөмжөөр хүндийн жингээр шигшин баяжуулахаар технологийн туршилтыг амжилттай хийж байна. Дээрх технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр усны нөөц хомс говийн бүсэд олон улсын жишигт нийцсэн байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой нүүрс баяжуулах шинэ технологийг эзэмших боломжтойг тэмдэглэхэд таатай байна.  10 сая тонн нүүрсийг ус ашиглан нойтон аргаар баяжуулахад 2.5 сая литр ус шаардагддаг гэсэн тооцоо байдаг. Тэгвэл нүүрсийг элс ашиглаж хуурай аргаар баяжуулах шинэ технологийг нэвтрүүлснээр 2.5 сая литр ус шаардлагагүй болж байгаа юм.

Нүүрсийг баяжуулах шинэ технологи нэвтэрнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани