Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын тосны шинэ хууль Монголд тодорхой хэмжээний ашиг хүртээнэ

 
 
Уул уурхайн яамны Түлшний бодлого, зохицуулалтын газрын дарга Л.Раднаасүрэнтэй Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгын талаар ярилцлаа. 
 
-Газрын тосны хуульд шинэчилсэн найруулгаар ямар өөрчлөлтүүд орсон бэ. Хуучин хуулиасаа ямар ялгаатай юм бол?
-Уул уурхайн яамнаас салбарын эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар нэлээд ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүний нэг нь Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар өнгөрсөн оны долдугаар сарын нэгэнд батлуулсан. Энэ хуулийг яагаад шинэчлэх шаардлагатай болсон бэ гэвэл хуучин мөрдөж байсан Газрын тосны хууль маань 1991 онд батлагдсан байдаг юм. Зохицуулалтын хамрах хүрээ нь хязгаарлагдмал товчхон хууль байсан.
 
Нарийн зүйлүүдийг журмаар зохицуулдаг байсан юм. Газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа нь ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр шаарддаг л даа. Сонгон шалгаруулахаас эхлээд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах зэрэг бүх ажлыг журмаар зохицуулж ирсэн нь учир дутагдалтай байсан. Иймээс энэхүү мөрдөж байсан журмаар зохицуулж байсан зүйлсийг хуулинд утсгаж хуульчилж өгсөн нь хуулийн гол өөрчлөлтүүдийн нэг юм. Мөн газрын тосны эх үүсвэрийг уламжлалт болон уламжлалт бус гэж хоёр хуваадаг. Хуучин хуульд газрын тосны уламжлалт бус эх үүсвэрийн талаар зохицуулалт байгаагүй. Шинэ хуулиар гэрээлэгчийг сонгох шалгаруулахдаа тавих үндсэн нөхцлийг хуульчилж өгсөн. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах үйл явцыг хугацааны хувьд тодорхой болгосон. Өмнөх журмаар Засгийн газрын хуралдаанаар гурван удаа хэлэлцүүлдэг зэрэг шат дамжлага ихтэй байсан. Шинэ хуулиар нэг удаа хэлэлцүүлэхээр байгаа.. Бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг батлах эрх мөн Засгийн газарт олгогдсон.
 
-Хоёр улсын хил дамнасан газрын тосны хуримтлал бүхий орд ямар ч зохицуулалтгүй явж ирсэн. Гэтэл манайд ийм орд байж болзошгүй гэж мэргэжлийн хүмүүс үздэг юм билээ?
-Шинэ хуулинд энэ асуудал тусгагдсан. Улсын хил дамнасан газрын тосны хуримтлал бүхий орд тогтоогдсон тохиолдолд хоёр орны Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулна гэж заасан байгаа. Одоогоор Дорнод, Дорноговь аймгуудад хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байна. Монгол Улсын хэмжээнд 31 хайгуулын талбай ялгаж, 21 талбайд нь Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулчихсан байгаа юм. Үлдсэн 10 талбайд нь бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах үйл ажиллагаа явагдаж байгаа.
 
Тосон-Уул 19, Тамсаг 21 талбайд "Петрочайна ДайчинТамсаг" компани, БХГ- 97 талбайд "Доншен газрын тос Монгол" компаниуд тус тус газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Дээрх гурван талбайд 1993-2013 онд хайгуул, үнэлгээ, туршилтын олборлолт, ашиглалтын нийт 1155 иооног өрөмдсөн. Оруулсан хөрөнгө оруулалтыг тооцож үзвэл энэ хугацаанд нийт 2.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Өнгөрсөн онд Тосон-Уул 19, Тамсаг 21 талбайд нийт 139 цооног өрөмдөж, 628 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгсэн байдаг. Хайгуул, олборлолтын үйл ажиллагаа нэлээд сайн явагдаж байна.
 
-Газрын тосны бүтээгдэхүүн гарлаа, хил давлаа. Төлбөр тооцооны гүйлгээ нь хилийн цаана гадаадын банкинд хийгддэг. Өөрөөр хэлбэл, манай улсад татвар хураамжаар оногддог юм юу ч үгүй байсан. Үүнийг өөрчилсөн болов уу?
-Гэрээлэгч хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкаар заавал дамжуулж гүйцэтгэнэ. Мөн гэрээлэгч өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа бараа, ажил үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжийг тэргүүн ээлжинд авч ажил гүйцэтгүүлнэ гэдэг давуу эрхийг хуульд зааж өгсөн байгаа. Монголын компаниуд газрын тосны эрэл, хайгуул, ын ажлыг хийж чаддаг болсон байгаа. Тиймээс дотоодын компаниудаа дэмжиж боловсон хүчнээ хөгжүүлэхийг зорьж байна.
 
-Зарим компани үйл ажиллагаа явуулж дуусаад мөнгөгүй гээд нөхөн сэргээлт хийлгүй хаяад явчихдаг. Үүнээс сэргийлэх боломж бий юу?
-Байгаль орчныг нөхөн сэргээх, хайгуул, ашиглалтын байгууламжийг татан буулгах баталгаа болгож тухайн жилийн хөрөнгө оруулалтын нийт дүнгээс гурван хувьтай тэнцэх мөнгийг дансанд байршуулахаар шинэ хуулиар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, нөхөн сэргээлт хийхэд зарцуулах мөнгийг ажил эхлэхээс нь өмнө аваад дундын дансанд байршуулчихаж байгаа юм.
 
-Мөн шинэ хуулиар газрын тосны хайгуулын хугацааг богиносгосон гэсэн?
-1991 оны хуульд газрын тосны хайгуулын хугацаа нийтдээ 14 жил байсныг шинэ хуулиар 12 жил болгосон. Ашиглалтын хугацаа 30 жил байсныг 35 жил болгож өөрчилсөн байгаа. Үүнээс гадна Нөөц ашигласны төлбөрийн доод дээд хэмжээг хуульд заасан. Шинэ хуулиар газрын тосны нөөц ашигласны төлбөрийг 5-15 хувь, уламжлалт бус эх үүсвэрт 5-10 хувийн хязгаартай тавьж өгсөн байгаа.
 
-Өмнөх хуульд уламжлалт бус газрын тосны талаар ямар ч зохицуулалт байгаагүй, Шинэ хуульд ямар зохицуулалт хийсэн юм бол?
-Газрын тосны эх үүсвэрийг олон улсад дотор нь Уламжлалт (Conventional), уламжлалт бус (Unconventional) гэж ангилж байна. Уламжлалт эх үүсвэр нь түүхий тос, байгалийн хий. Харин уламжлалт бус эх үүсвэр нь байгалийн битум, шатдаг занар, нүүрсний давхаргын метан хий, тослог элс гэх мэт. Засгийн газраас газрын тосны салбарын хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд гааль, тариф, НӨАТ-ын хөнгөлөлтийг үзүүлж байгаа. Газрын тосны, уламжлалт болон уламжлалт бус эх үүсвэртэй холбогдсон үйл ажиллагаанд зориулан хайгуул, ашиглалтын эхний таван жилийн хугацаанд импортолсон тусгай зориулалтын машин техник, тоног төхөөрөмж, тоноглол, түүхий эд, материал, хэвийн болон тэсрэх бодисууд, сэлбэг хэрэгсэл, зөөврийн сууц зэргийг гааль, НӨАТ-аас чөлөөлсөн. Орон нутгийг дэмжих заалтыг бас хуульд тусгасан л даа. Тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10 хувийг тухайн зөвшөөрлийн талбайн хамрах сум дүүргийн, 20 хувийг аймаг, нийслэлийн, далан хувийг улсын төсөвт төвлөрүүлэхээр зааж өгсөн байгаа. Мөн газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хувь нь орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд оруулна.
 
-Өөрөөр хэлбэл, 23 жилийн өмнөх хуулийг шинэчилсэн найруулгаар төгс төгөлдөг болгосон гэж үү?
-Анх 1991 онд батлагдсан Газрын тосны тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх журмын хүрээнд газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа үндсэндээ зохицуулагдаж ирсэн тэр хугацаанд олж мэдсэн өөрсдийн туршлага дээр үндэслэн өнөөгийн дэлхий нийтийн жишигт нийцүүлэн хуулиа шинэчилэн батлуулсан. Би хувьдаа боломжийн хууль болсон гэж үздэг. Цаашид улам сайжруулах шаардлага гарахыг үгүйсгэхгүй.
Бид хууль эрхзүйн Орчноо сайжруулсанаар Газрын тосны салбарт оруулах гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж ажил үйлчилгээ эрчимжсэнээр ажлын байр олноор бий болж дотоодын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт ихсэж улсын, төсвийн татварын орлого нэмэгдэх, хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого нэмэгдэх зэргээр эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулна.
 
-"Эрдэс баялаг 2025-II" томоохон хэлэлцүүлэг энэ сарын 11-нд болно. Энэхүү хоёр дахь удаагийн хэлэлцүүлгээр газрын тосны салбарынхан ямар сэдэв хөндөх гэж байна?
-Өнгөрсөн онд зохион байгуулагдсан анхны хэлэлцүүлгийн үеэр хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгохыг хөндөж тавьсан. Тухайн үед хуулийн төсөл Засгийн газарт хэлэлцэгдээд УИХ-д өргөн барих шатандаа байсан. Хуулийн төслийн боловсруулах явцад хуулийн үзэл баримтлал, агуулгын хувьд зарим талаараа хөрөнгө оруулагчдыг үргээж болзошгүй заалтууд ч байсан. Хэлэлцүүлэгт оролцогчид тэр бүхний талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, идэвхтэй ярилцсан. Тэндээс гарсан санал, зөвлөмжүүдийг хуулийнхаа төслийг боловсруулах явцад анхаарч үзсэн юм, хууль батлагдсаны дараа хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдээс ирэх гомдол харьцангуй гайгүй байгаа нь анзаарагдсан.. Хууль батлагдсаны дараа буюу өнгөрсөн оны есдүгээр сарын 10-11-нд газрын тосны салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулсан. Тэр үеэр хуулиа нэлээд сурталчилсан. Чуулга уулзалтад оролцсон хөрөнгө оруулагчид шинэ хуульд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Энэ удаагийн Эрдэс баялаг-25 хэлэлцүүлгээр бид өнгөрсөн онд хийсэн эрдэс баялгийн салбарын хууль, эрхзүйн шинэчлэлийн үр дүнг хэлэлцэнэ. Эндээс Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал дахь нөлөөллийг тодорхойлох зорилготой юм.
Газрын тосны шинэ хууль Монголд тодорхой хэмжээний ашиг хүртээнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани